Төрийг өнгөрсөн 4-н жил барьсан МАН өнөөдөр МАХН-тай нэгдэнэ жагсаал хийлээ. Сангийн яамны сайд асан ХАС банкны Ганхуягаас талх ямар үнэтэй байгаа вэ гэхэд жишэм ч үгүй 300 төгрөг гэж хариулсан байдаг. Гэтэл ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал тун өндөр байгаа МАН-н дарга маань махны үнийг 1200 төгрөг гэсэнд дараагийн ээлжит улс төрчдийн онигоогоо зарлалаа. Дэмжигчид нь 12 000 төгрөг гээд засаад хэлээд байхад мань хүн шууд аваад хаячиж байна. Буруу хэллээ гээд мэдэнгүүт хүмүүс “Өө, буруу хэлжээ. 12000 төгрөг” гэх байтал цээжилсэн юмаа дуржигнатал хусч хаялаа.

Дээрээ суудлаа олох үгүй бол доороо хөлөө олох үгүй гэж намын даргынх нь хэлж байгаа, ерөнхий нарийн бичгийн цаана нь сандарч байгаа царайг харахаар Монгол улс төрчид ямар байгааг харуулж байна. МАХН-н дарга Н.Энхбаяр ямар зан гаргасныг та бүгд маш сайн мэднэ. “Нямдорж муу баасыг дууд”  гэсэн нь улсын ерөнхийлөгч, улсын ерөнхий сайд байсан хүний амнаас ийм үг, янз бүрийн авир гарсныг бид бүгд мэднэ.

Оросын их өрийг тэглэсэн гавьяатай гэх гэтэл манайхаас өөр улс Орост юу ч өгөөгүй юм билээ. Жишээ нь: Унгар, Украйн, Беларус, Скандинавын хойгийн орнууд. Ц.Нямдорж би хувьдаа ямар ч байшин байр үгүй түрээсний байран бүүр MCS-н байранд амьдардаг гэж хэлж байсан нь саяхан билээ.

Ардчилсан намын гайхалт 20 000 хувьсагч мэддэг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Баярцогт өнөөх Оюу-Толгойн алтан бамбай маань Швейцерт 1 сая долларын данстай байснаа хөрөнгө орлогын мэдүүлгэд өгөөгүй байсан нь илэрч нэр хүнд, бардам ам шороотой хутгалдан уналаа. Ерөнхийлөгч Элбэгдорж арван жилийн сургуулиудад арга билгийн хичээл заах тогтоол гаргасан нь ямар гээч мэдлэггүй, мухар гэдэг нь илт харагдаж байна. Сургуулийн орчин, хүүхдийн боловсролыг чанаржуулах байтал биднийхээ тархийг угаах гээд ОМО-дох гээд л зүтгэнэ.

Энэ мэтчилэн дээрхи дурдсан бүх хүмүүс төрд одоо ч хүртэл байна. Тэд одоо ч хүртэл бидний толгой дээр байна. Тэд энэ янзаараа хэзээ ч бууж өгөхгүй. 1990 онд Ж.Батмөнх хэтэрхий эрт, яаран энэ шалдан бандинуудад бууж өгчээ. Ерөөсөө бид энэ увиагүй, завхай, луйварчин, хахуульд идэгдсэн хүмүүсээ цэвэрлэх хэрэгтэй. Тэд өөрсдөө зайлахгүй. Та бүхэнд сануулах үүднээс доорхи линкийг тавьлаа.

 

Дараад орно уу?