МАН-аас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг хүчингүй болгох нэхэмжлэлийг шат шатны шүүхээр хэлэлцээд эдгээр хоёр гишүүн хууль зөрчсөн байна хэмээн тогтоож нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалган шийдвэрлэсэн байдаг.

Эдгээр шүүх хурлуудын дараа  Б.Чойжилсүрэн УИХ-д сууж болдоггүй юм бол өөр улсад амьдрах талаар амнаасаа үг цухуйлгаж, “Би дэлхийн хаана ч амьдраад явах чадвартай” хэмээн эх оронч биш сэтгэлээ ард түмэндээ гаргаж байсан.

Харин өчигдөр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрын хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хууль зөрчөөгүй байна хэмээн тогтоож, тэр хоёрын УИХ-ны бүрэн эрхийг нь сэргээжээ.

Энд гайхал төрүүлж байгаа асуудал гэнэт яагаад хэргийн үйл явц 180 градус эргэв. Хөндлөнгөөс хэн нөлөөлөв. Ахиад л улс төрийн наймаа явагдаж эхлэв үү. Үүнийг үгүйсгэх аргагүй. Одоо үүнээс цааш УИХ-ын гишүүд хууль зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцохооргүй нөхцөл байдал бүрдлээ. Одоо О.Содбилэг гишүүн, Хаянхярваа гишүүнийг шалгаад шалгаад эцсийн үр дүн нь “хууль зөрчөөгүй”, “чин шударгаар сонгогджээ” л гэж гарна. Татварын газрын хэрэг, МИАТ-ын хэрэгт холбогдсон жинхэнэ эзэд нь мултарч "жижиг" жараахайнууд нь ялыг нь үүрээд явцгаана. Дахиад л шударга бус наймааны улс төр дөрвөн жил үргэлжилэх нь .

Эцэст нь хэн хэнтэй наймаа хийгээд байна. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр наймаа, тохиролцоо хийгээд байна уу? Энэ хоёр нөхрийн хооронд хуучны мартагдах шахсан хуучин тохироонууд байгаа байх. С.Баяр ирж энэ бүхнийг нь сануулсан уу. Тэрээр "Шударга ёсыг тогтоож болно. Гэхдээ ..." хэмээн нээлттй үлдээсэн нь хуучны тохирсон ярьсан зүйл байгаа шүү гэдгийгээ л хэн нэгэнд сануулсан байх.

Ерөөсөө энэ хоёр Ерөнхийлөгчийн сонгуулиар наймаа хийгээгүй байгаа даа. Хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Ерөнхийлөгчийн суудлыг Ц.Элбэгдоржид өгч оронд МАН-ыг шүүх оролдохгүй байх тохироо ч хийснийг үгүйсгэхгүй. Энэ мэтээр Монголын наймааны улс төр цааш үргэлжилсээр. Энэ бүхэн хэзээ төгсөх вэ? Хэзээ энэ бүхэн зогсох вэ? Хэн зогсоох вэ?