Монголчууд бид яахаа мэдхээ больчиж, энд тэндхийн элдэв гуншинтай хүмүүсийг урьж залж уулга алдан шүтсээр нэг мэдэхнээ өөрсдийн толгойгүй болчихож. Монголд Үндэстний баялагийн сангийн (National Wealth Fund) асуудлаар 3 сарын 20-21 нд хурал зохион байгуулагдаж байна. Өмнө нь дэлхийн банк, азийн хөгжлийн банк, олон улсын валютын сан зөвлөсний дагуу Монгол улс “төсвийг тогтворжуулах сан”, “хүний хөгжлийн сан” зэргийг байгуулсан боловч шальтай үр дүн өгөөгүй. Учир нь уг сангууд анхнаасаа буруу загвараар (Чили хэлбэрийн хамгийн муу загвар)төлөвлөгдөж хэрэгжсэн учраас хөгжлийн төлөө биш хоосон нэр төдий явж ирсэн юм.

Харин Монгол улсын онцлогт тохирсон жинхэнэ үндэстний баялагийн санг байгуулахын тулд Норвеги, Сингапур зэрэг орнуудын жишээг сайн судлах хэрэгтэй. Норвеги болон Сингапурт үндэстний баялагийн сангууд нь хоёр зорилготойгоор байгуулагдсан байдаг.Бусдыг шүтсэн толгойгүй Монголын төр

1.    Тухайн орны эдийн засгийг дэлхийн эдийн засагтай холбож, экспортын чиглэлтэй дотоодын зах зээлээс хараат бус олон улсын зах зээлд түшиглэсэн хөрөнгө оруулалтын сан.

2.    Дотоодын аж үйлдвэрээ экспортын чиглэлээр хөгжүүлэх, дэмжих сан.

Үүнтэй адилаар Сингапурт хоёр төрлийн сан байна. Гэхдээ Сингапурын Үндэстний баялгийн сан нь төрийн өмчит компаниудын баялгийг хуримтлуулаад гадаадын үндэстэн дамнасан корпорациудаас худалдаж авах мөн Сингапурын эдийн засгийндэлхийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготой.
Улс орон бүрт үндэстний баялгийн сангийн эх үүсвэрүүд нь адил бусаас болж хэд хэдэн төрлийн үндэстний баялгийн сангууд байдаг. Үүнд:


1.    Байгалын баялгийн сан

2.    Тэтгэврийн сан

3.    Даатгалын сан

4.    Валютын нөөцийн сан

Гэхдээ үндэстний баялгийн сангууд нь дэлхийн хэмжээний амбицтай хөгжлийн стратеги гараагүй нөхцөлд үр ашиггүй эргэн төлөгдөх бололцоогүй ба луйварчдын халаасанд ороод дуусна. Ер нь Монгол орны төлөө хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөр гээд хэрэгжиж байгаа зүйл алга. Баахан л хувиа бодож довоо борлуулсан нөхдүүдээр дүүрчээ.

 

Социализмийн үед Монгол орон ЗСБНХУ-ын заавар зөвлөгөөгөөр явдаг байсан бол одоо үед барууны зөвлөгчдийн харцаар хөдлөн тусгаар тогтносон улсын бүхий л шинжээ алджээ. Ер нь Монголын төр юуны төлөө ажиллаад юуг хөгжүүлэх гээд байна даа

 


Казакстан улсын ерөнхийлөгч Н.Назарбаев улс орноо хөгжүүлэхийн тулд залуучуудаа боловсруулж, хөгжлийн гарцуудаа тодорхойлсон байдаг. Харин Монголчууд бид хоорондоо хэмнэлдэж, улсаа мэрсээр байгаад юу ч олж долоосонгүй.

 

Олон улсын хурал зохион байгуулж, дэмий мөнгө зарж,худлаа тархи угаалтууд хийж байхын оронд үр ашигтай ганц ч гэсэн төсөл хийл дээ. Монгол үндэстний сэхээтнүүдийг дайчлаад дэлхийн бүхий л хөгжилтэй орнуудын үндэстний баялгийн сангуудыг судалж тайлан гаргаад олон нийтээрээ хэлэлцэж Монгол орныг хөгжилд хөтлөх үндэстний баялгийн сангаа байгуулах хэрэгтэй

 

Сангуудаа байгуулахаас өмнө дэлхийг засаглах үндэстэн болох хөгжлийн стратегаа зарлах учиртай. Гэхдээ энэ хөгжлийн хөтөлбөр нь тодорхой дэлхийн зах зээлд чиглэсэн мэдлэгийн 5 тансаг хот байгуулах хөтөлбөрийг заавал багтаах учиртай. Уг хөтөлбөр ньдэлхийн хэмжээний боловсрол, соёл, шинжлэх ухааны мэдлэгийг багтаасан байх учиртай.

 

Монголын ард түмэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Толгойгүй хүнийг төрд гаргавал эцэстээ Монголын ард түмэн хохироод дуусна. Толгойгүй хүмүүс, мэдлэг боловсролгүй хүмүүс улс төрөөс сайн дураараа татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс тэд улс орон, ард түмэндээ гай зовлон авчирдаг гэдгийг ойлгох учиртай. Мэдлэг боловсролгүйгээр улс орныг хөгжүүлж, удирдах ямар ч боломж бололцоо байхгүй. Толгойгүй төрөөс салъ

Норвегийн үндэстний баялгийн сангуудын хэлбэрүүд:

1.    Pension fund-global Norway-байгалын баялаг тэтгэврийн сан

2.    Norway pension fund-Norway-даатгалын сан

3.    Norway national bond fund-бонд дээр төвлөрсөн