Манай одоогийн эрх баригчдын нэг нууц бодлого гэх юм уу гэнэн тэнэгүүдийн хүсэл бол ерөөсөө шүүмжлүүлэхгүй байх юм. Бүгд болж болно, та нар мундаг шүү, ёстой сайн ажиллаж байна, та нар минь байгаагүй бол монгол орон яах билээ гэсэн худал долигонсон үгүүдээр магтуулах сонирхолтой ажээ. Тиймээс тэд интернет сайтуудын сэтггэгдлийн хянаж 750 хориглосон үгийн жагсаалтыг хүртэл гаргаж одоо хэрэгжүүлж байна. Эрх мэдэлтнүүдийг харааж, шүүмжилж болохгүй ажээ. Ерөнхийдөө бол манай эрх баригчид чинь бурхан юм шиг байна. Өнөөдөр манай эрх баригчид ард түмнээ үргэлж л хулхидаж, чихэн дээр нь цэцэг ургуулж байгаа шүү дээ.
 
Хулхидна гэдэг үг социализмын үед гудамжны үг байсан. Хулхидах гэдэг үгийг социализмын нийгмийн хүмүүс хэрэглэдэггүй байсан бол өнөөдөр энэ үгийг түгээмэл хэрэглэддэг болжээ. Социализмын үед хүн хүнээ луйвардах, зальдах тохиолдол байсан бол сүүлийн 23 жилийн турш төр ард түмнээ луйварддаг болсон. Өнөөдөр ч бас амыг нь таглаж, нүдийг нь хааж, чихийг нь бөглөж байгааг хулхидахыг оролдож байна. Социализмын үед авлигал гэдэг үг байсан ч мөн л түгээмэл хэрэглэдэг үг биш байлаа. Одоо бол хамгийн их хэрэглэдэг үг болсон төдийгүй товчхон, хэлэхэд амар болгон “авлига” гэх болжээ.
 
Энэ мэтээр нийгмийн үзэгдлүүдээ дагаад үгийн хэрэглээ хүртэл өөрчлөгддөг юм байна. Харилцаа холбооны зохицуулах газраас хориглосон 750 үгийн жагсаалтыг харж байхад бараг л монгол үгнүүдийг хэрэглэж болохгүй гэсэнтэй адил юм болжээ. Энд тэдгээр 750 үгэн дотроос өдөр тутам хэрэглэдэг үгсүүдийг түүж авлаа. Хамгийн сонирхолтой нь эдгээр үгэн дунд “Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч” гэдэг үгийг бичихийг хориглосон нь үнэхээр хөгжилтэй.
 
Мэдээж хятад, хужаа, эрлийз, хулгайч, луйварчин гэдэг үгсийг шууд хориглосон. Цаашлаад эдгээр үгийг телевиз болон сонин хэвлэлд хэрэглэхийг хориглож ч магадгүй. Өөрсдөө хулгай луйвар хийхгүй худлаа хэлэхгүй, эх орноо худалдахгүй бол ард түмэн юу гэж л хулгайч, луйварчдаар нь дуудахгүй шүү дээ.
 
 
ХОРИГЛОСОН ӨДӨР ТУТМЫН ҮГС:Тодруулсан үг бүрийн ард хэн нэгэн хүний сонирхол байгаа юм биш биз
 
Хуц, секс, тэнэг, янхан, хараал, гөлөг, садист, нохой долоог, муухай царай, мэгдүүлэх, маш муу, муу, ухаан мэдрэл, муутай, мангуу, ухаан мэдрэл муутай, бүрэг, солиот, лүд, ааш, шавар, там, согтуу, завхай, шалиг, садар самуун, садар, шунаг, зайл, шээсэн, банзал, явдалтай охин, явдалтай хүүхэн, биеэ үнэлэгч, үрийн шингэн, хонго, үймээн, будлиан, самуурал, мансуурах, эмх замбараагүй байдал, шаврын хаалт, гаж донтон, новш, сэтгэцийн согогтой, болхи, эх захгүй, эрээ цээргүй, бөгс долоогч, бөгс долоох, эрээ цээргүй, бүтэлгүй хүн, бялдууч, зусарч хүн, зусарч, чалчаа, хов жив, хов, үглээ, утгагүй, донгосох, чөтгөр, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, донгос, эм нохой, жингэр, гичий, эмэгтэй хүний бэлэг эрхтэн, умай, хэлүү, мэнгэ, шодой, боов, эр хүний бэлэг эрхтэн, оюуны хомдолтой, хог, хөлсний алуурчин, мөөм, хөх, ижил хүйстэн, жунгаа, хужаа, хятад, хүнд суртал, усан тэнэг, эргүү тэнэг, дүйнгэ, эргүү, эрлийз, өлөгчин, хэлгүй, дуугүй, Илжиг, тэнэгтэх, маанаг гахай, ална, хулгайч, муу алиа салбадай, шоронд, зусардагч, луйварчид, шулам, Бүгд найрамдах солонгос улсын ерөнхийлөгч, ли мен баг, террорист, халдлага, жагсая, цуглая, эсэргүүцэе, хядна, зэвсэг, буу, хутга, мандутай, цацрагын хог хаягдал, хүүхэн гэх мэт