АН засаг барьж эхлэнгүүтээ л дахиад л хувьчлалын тухай ярьж эхэллээ. МИАТ-ыг хувьчилна гэж баахан давхиад сүүлд нь тэр нь бөөн луйвар, хулгайн үүр уурхай болж, өөрсдийн талынх нь зарим нөхдийнх нь нэр хүртэл сонсогдоод эхэлсэн учраас арга буюу хойшлуулаад байгаа. Гэхдээ АН-ынхны хувьчлах хүсэл шунал мэдээж унтраагүй. Тэд одоо Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангадаг цахилгаан станцуудыг хувьчлах тухай ярьж байна. Хувьчилчих юм бол ашигтай ажиллах юм гэнэ. Энэ их монголчуудад их танил сонсогдож байгаа даа. 90-ээд оны үед ид хувьчлал явагдаж ажиллаж, амьдралаа залгуулж байсан олон үйлдвэр, заводууд хаагдаж ядуучуудын эгнээ рүү, ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжиж байсныг тэд мартаагүй байгаа. Тэр үед мөн л хувьчилчих юм бол сайхан болно гээд тархи угаагаад зориуд ажиллаж байгаа компаниудыг дампууруулж байсныг одоо ярих хэрэгтэй.
АН-ынхан бол мэдээж либерал үзэл баримтлалтай бөгөөд энэ үзэл баримтлал хүн төрөлхтний хувьд аль хэдийн алдаатай гэдэг нь харагдчихсан. Гэвч манайхан үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа нь аюултай. АН-ынхнаар бол “Төр хамгийн муу менежер” юм гэнэ. Компаниуд бол хамгийн сайн менежер юм байна л даа. Нэртэйгээр нь компаниудаар төрөө орлуулая гээч.
 
Социализмын үеийн Гурилын үйлдвэрүүд, чихрийн үйлдвэрүүд, гутлын үйлдвэрүүд, махны, хиамны, тоосгоны, барилгын, цементийн, ноосны, ноолуурын, хувцасны үйлдвэрүүд хувьчлагдаад юу болсныг эргэж яриагүй байж одоо дахин хувьчлал хийнэ гэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Өнөөдөр тэрхүү өмч хувьчлалаар баяжиж, хөрөнгөжсөн хүмүүс төрийн өндөр сэнтийд өөр өнгөтэй өөдтэй юмсыг халааслахаар зүтгэж байна. Тэд дахиад л одоо хийгдэх хувьчлалуудыг явуулж, өөрсдийн төлын компаниуддаа хувьчилж өгнө. Ийм л зүйл болно шүү дээ.
 
Ер нь хувьчлалыг хийж байгаа явдал бол ерөөсөө монголыг нэг мөсөн хэзээ сэхэхээргүй болгох нь бодлого үйлчлээд байна. Зарим орнууд ард түмэнд амин чухал салбаруудаа төр буцаагаад ард түмний мэдэлд авч байхад манайх бүгдийг хувьчилж байгаа явдал сүйрлийн дохио. Өнөөдөр цахилгаан станцуудаа хувьчилж монголчууд хувийн хэн нь байдгийн хэн нэг төрөөс төрсөн тэрбумтнаас эрчим хүчээ худалдан авч хэрэглэнэ. Товчоор хэлбэл Монголчууд нэг компаниас хараат болно гэсэн үг. Үүнийг л өнөөдрийн төр засаг хийхээр бэлдэж байна.
 
Нэртэйгээр нь төрийн мэдлийн их сургуулиуд болох МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, ЭМШУИС болон өөр хувьчилж болох сургуулиудыг хувьчилчих хэрэгтэй. Мөн төмөр зам, автомзамуудыг хувьчлаад тэр замаар явбал тухайн компанид мөнгө төлдөг болгох хэрэгтэй. Төрийн мэдлийн эмнэлгүүдийг, арван жилийн сургууль, цэцэрлэгүүдийг цаашлаад нэртэйгээр төрөө хувьчилчих хэрэгтэй шүү дээ. АН-ынхан төрөө цагдаа, хүчнийхэн, шүүхтэй нь хамт хувьчлаад авчих, тэгээд дараа нь МАН-д зардаг юм уу яадаг юм тэгээд нэг хоорондоо хуйвалдаад зохицуулчихгүй юу.
 
Хувьчлал бол хулгай дээрмийн эхлэл. Одоо ч тэр хулгайч нар төрд байна. Одоо тэд дахиад л хувьчлалаар хулгайгаа үргэлжлүүлэх гэж байна. Төр биш харин төрд байгаа хулгайч луйварчдаас болж өнөөгийн энэ бүх хямрал эхэлж байна шүү дээ. Товчоор хэлбэл авлигал. Авлигал болон авлигачдаас салаагүй бол монгол хэзээ ч хөгжихгүй. Одоо төрд авлигалчид өсөж үржиж байна.