Улс төрчид угаасаа тэнэг юм уу эсвэл одоо тэнэг болчихоо юу? Сүүлийн хэдэн жил болдог эдийн засгийн форум нэртэй үр ашиггүй цуглаан энэ жилийнх нь энэ өдрүүдэд тохиож байна. Үр ашиггүйн дээр үнэхээр эрх баригчдын тэнэг гэдгийг өчигдөр сайн харлаа. Амбицаа дарахгүй хоосон цэцэрхэж байгаа эрх баригчдаа хараад ийм юмнуудаар удирдуулж байгаадаа үнэхээр бас гутарлаа. Монголын брэнд гээд л яриад түүндээ малын арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн яриад л сүүлдээ ноолуур, бяслаг, гэрийг монголын брэнд гээд л туйлширцгаалаа. Шадар сайд нь солиорсондоо манай цаг агаар брэнд гээд л хэлчих шиг боллоо.
Яасан ч мэдлэггүй хүмүүс вэ дээ энэ эрх баригчид. Брэнд гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бол доо. Буруу ойлгочихоод буруу яриад давхиад байх юм даа. Хэдэн сэтгүүлчид нь ч бас мэдлэггүй учраас тэднийхээ ярьсан зүйлийг л амьсгаа авахгүй яаран сандран өгүүлж байна. Дэлхийн шилдэг брэндүүд гэвэл кока кола, пепси, нокиа, самсунг, эппэл, дэлл гээд л брэндүүдийг жагсааж болно. Тэгэхэд манайхан мал, малын баас, шээсээ брэнд болгоно гээд байгааг солиорол гэхээс өөр нэрлэгээ даана ч алга. Жинхэнэ брэндийг эцсийн эцэст хүн өөрөө л бүтээнэ шүү дээ. Тиймээс монгол хүнээ хөгжүүлж, монгол хүний ухааныг хөгжүүлснээр л шинэ санаа, шинэ шийдлүүд гарна.
 
Хамгийн харамсалтай нь дэлхийн олон улс орныг мөнгө хаяж, анхаарлаа хандуулж байгаа салбар болох өндөр технологийн талаар ганц ч үг дурссангүй. Ийм хүмүүс хүн төрөлхтнөөс болон энэхүү форумд оролцож байгаа гадаадынхнаас ичээсэй.