Тайландад амьдардаг 19 настай энэ охин дэлхийн хамгийн өндөр охин юм байна. Түүний өндөр нь 208.3 см. Эцэг эх нь ярихдаа 9 дүгээр ангид сурч байх үеэсээ гэнэт огцом өсөж эхэлсэн бөгөөд сандарсан эцэг эх нь эмчид үзүүлэхэд эмч нар тархинд нь хавдар байна гэжээ. Тэр хавдараас болж гормоныхон тэнцвэр алдагдсанаас болж өсөөд байгаа бөгөөд одоо өсөлтийг нь зогсоохийн тулд их үнэтэй эмчилгээ хийж байгаа юм байна.