Украйны эмэгтэйчүүдийн Фемен хөдөлгөөнийхөн Киев дэх Египтийн Элчин сайдын яамны өмнө Египтийн ерөнхийлөгч Мубаракийг эсэргүүцэн жагссаныг цагдаа нар тараажээ. Хэдийгээр гадаа тун хүйтэн байсан боловч эмэгтэйчүүд дээд биеэрээ нүцгэлсэн байв.

Нэг эмэгтэй биен дээрээ “Египт мандтугай!” гэж бичсэн байлаа. Фемен хөдөлгөөнийхөн буруу зүйлсийн эсрэг нүцгэн биеэрээ тэмцдэг туршлагатай. 2012 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан тагтан дээрээ дотуур хувцастайгаа гарч болохгүй гэж хориглосон тул үүнийг эсэргүүцэн мөн л цээж нүцгэн эсэргүүцэл илэрхийлж байсан юм.

 

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Польш, Украйн улсуудад 2012 оны 6-р сарын 8-наас 7-р арын 1-нд болох юм.