Оросын улс төр, бизнесийн хүрээлэнгээс гаргасан шилдэг ажил хэрэгч 25 эмэгтэйн жагсаалтыг тэргүүлсэн Оросын ерөнхийлөгч Медведевын эхнэр Светлана Владимировна Медведеваг их дэгжин хувцасладаг гэж Оросууд үздэг юм байна. Дмитрий Медведев тэр хоёр Илья гэдэг хүүтэй.
 
 

* Светлана Медведева нөхөртэйгээ 35 жил гаруйн өмнө танилцжээ. Түүний анхны багш нь Дмитрий Медведевийн ангийн багштай үерхэж байв. Тиймээс хоёр ангийн хүүхдүүд байн байн хамт зугаалдаг байжээ. Үлгэр жишээч гэргий Светлана Медведева 35 жилийн өмнө ирээдүйн нөхөртэйгээ хувь заяагаа холбохдоо хэн хэн нь долоон настай байжээ.
 

 
* Светлана хувцас хийлгэх дуртай загвар зохиогч нь Валентин Юдашкин. Тэднийг Алла Пугачева төрсөн өдрөөрөө танилцуулжээ. Загварын түүхч Александр Васильев тэргүүн хатагтайн стилийг тодорхойлохдоо "Оросын Ерөнхийлөгчийн гэргий Светлана Медведева бол олон улсын стилийн төгс шинж бий болгоход шаардлагатай бүх чанарыг эзэмшсэн хүн" гэж тэмдэглэжээ.
 

 
* Светлана албан ёсны арга хэмжээнд ховор оролцох бөгөөд хандивын арга хэмжээг илүүтэйд үзнэ.