Арлингтон хотын «Doubletree Hotel» -д болж өнгөрсөн «D.C. Tattoo Arts Expo-2011» нэртэй үзэсгэлэнд энэ чиглэлийн 100 гаруй уран бүтээлчид оролцжээ.

1. «Ореола» хочтой Шона Мэрилендээс ирсэн бөгөөд түүний өвөрмөц шивээс, аксессуар нь олны анхаарлыг татсан.

2. Мэрилендын Калверт-Каунтигээс ирсэн Даффи Форнер өөрийн гар дээрээ "жинхэнэ хайр" гэсэн үгийг шивүүлсэн байна. Бүсгүй яагаад ийм шивээс хийлгэх болсон шалтгаанаа хэлэхдээ жинхэнэ хайраа хайж байгаа учраас хийлгэсэн гэжээ.

3. Сиэтлээс ирсэн Мелисса Белл өөрийн хөлөн дээрээ алдартнуудын хөрөгийг шивүүлжээ. Тэдгээр хүмүүст нь Альберт Эйнштейн, Франкенштейн, Авраам Линкольн гэх мэт хүмүүс байдаг аж. Мелисс энэ бүгдийгээ аз авчирдаг гэж үздэг.

4. Куинн Аттикын бие дээр домогт дуучин  Курт Кобейны хөрөгийг «Queen of Hearts Tattoo» студийн зураач Жей Куорлз хийж байна.

5. Өмнөд Каролинын Амбер Роуз Майк Хейлийн гаргасан өвөрмөц шийдлийг өөрийн бие дээр шивүүлэхийг зөвшөөрсөн байна.

6. Балтимораас ирсэн Кэйтлин Купер Үхлийн өдрийг билэгдсэн дүрс шивүүлсэн байна.

7. Филадельфийн Мелисс Диас өөрийн бүх биеээ хамруулан 13 дүрсийг шивүүлсэн байдаг ба тэдгээрийн нэг нь уран бүтээлчийн санаа бусад нь янз бүрийн дүрснүүд байдаг аж.

8. Балтиморын Банни Свитчблейд өөрийн хийлгэсэн шивээсүүд нь түүнийг улам гоо үзэсгэлэнтэй харагдуулна гэдэгт итгэдэг.

9. Филадельфийн Ребекка Фидуччия өөрийн эрх чөлөөг энэ урлагийн тусламжтайгаар илэрхийлдэг.

10. Вудбрижын цагдаагийн офицер Стив Моррисон дайнаас авсан шархныхаа соривыг нуух гэж шивээс хийлгэсэн юм байна.

11. Калифорнигаас ирсэн Крис Де Армас энэ бүхнээ миний амьдралын гол утга учир гэж тайлбарласан байна.