Ерөнхийлөгч Дмитрий Медведев жийнс өмд, Pink Floyd-ын цомогтой болохыг нэгэн үе мөрөөдөж байлаа. Одоо түүнд тэр бүгд нь бас бус олон зүйлс бий. Рок цомог, импортын стиль хувцас нь наяад оны эхэн үеийн зөв тинейжерын ердийн сонирхол байсан юм. Хувцасныхаа хэв загвар, зөв залуугийн дүрдээ Дмитрий Медведев өнөөг хүртэл үнэнч үлджээ.
Жийнс, Pink Floyd гэсэн кэжуалын орон зайдаа ерөнхийлөгч чөлөөтөй байдаг бололтой. Учир нь, тэрбээр кардиган, ноосон цамц, блейзертайгаар олны өмнө зоригтой гарч харагддаг. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр мөчид Медведев Улаан талбайд олны дунд нэхмэл ноосон цамц, арьсан куртка, цэнхэр жийнстэйгээр харагдаж байлаа. Дэлхийн олон лидерт тийм хувцас ер бусын сонголт юм шиг байх байсан болов уу.
Харин Медведевт тийм хувцас ердийн бөгөөд тохирсон байлаа. Бие даасан биш гэж түүнийш шүүмжлэх боловч тэрбээр өөрийн сонголтоо тогтсон хэм хэмжээнд барих гээд байдаггүй. Жишээлбэл, хүзүүндээ учир битүүлэг сахиус зүүнэ. Металл дөрвөлжин зүүлттэй каучук оосортой хүзүүний зүүлтийг тэрбээр 2009 оны зургадугаар сард Краснодарт хожимхон нь Монголд очихдоо зүүсэн байв. Үүнийг харсан хүмүүс өнөөг хүртэл тэр нь ямар утгатайг таасаар байх шиг. Айлчлалын үеэр авсан бэлэг үү? Зарим нь түүнийг сахиус ч гэж хэлж байх шиг.
Амжилттай, тэгээд 45-хан настай эрэгтэйд өөрийн хобби байх нь мэдээжийн хэрэг. Ерөнхийлөгч Медведевын хувьд хобби нь гэрэл зураг юм. Өнгөрсөн оны зул сарын яармаг дээр Петербург хотноо Д.Медведевын авсан Тобольскийн хийдийн гэрэл зураг 51 сая рублийн үнэ хүрч, олсон мөнгийг ахмад дайчдыг дэмжих санд өгсөн билээ. Медедев спортод дуртай, гэхдээ фанат биш. Оросын төрийн албан хаагчдын дунд Ельцинд тохируулсан теннис, Путинд зориулсан уулын цана зэрэг спортын давалгаа гарч ирж байсан шиг биш. Медведев “өөрийн” спортыг гарган ирж чадаагүй л явна. Ер нь бол залуудаа хүнд атлетик ба завийн спорт сонирхдог байсан гэх. Ерөнхийлөгчийн албан байранд гүйлтийн зам тавьсан нь Кремльд үзэгдээгүй моод гэмээр. Дасгал түүнд хэрэг болж байгаа бололтой. Давжаа биетэй ч галбир нь зөв гэхээр.
Өмссөн хувцас нь түүнд дажгүй харагдана. Найдвартай эх сурвалжийн мэдээгээр түүний бүх костюмыг захиалгаар оёдог гэнэ. Марк нь зарлагддаггүй. Гэхдээ Италийн загварын стильд дуртай нь харагдана. Brioni, Kiton ч байж болох юм. Гутал нь Berluti, костюм нь Brioni, цаг нь Patek Philippe гэж тооцдог ба тэр нь түүний нэрийн хуудас болоогүй юм аа гэхэд аппаратынх нь болж чаджээ. Цагны тухайд. Медведевын цуглуулгад хамгийн элит маркууд байгаа. Жишээлбэл, цагаан алтан эх биетэй Breguet Classique Simple түүнд бий. Өөр нэг загвар мөн тэр цувралын Breguet арай бага хэмжээтэй ба шар алтан гадартай. Мөн түүний Franck Muller Mariner 8080 загварын оригиналь моделийн үнэ нь 12-20 мянган ам.долларын хооронд байдаг. Оросын ерөнхийлөгч нарийн ажиллагаатай техникт дуртай ба түүний Mobile Phone Watch нь цагийн эх биетэй гар утас юм. Тэр нь олон үйлчилгээний медиаплеертай, FM радиотай бөгөөд чихэвчний залгууртай, Bluetooth-тай.
1. Костюм Хоёр бортын костюмыг тэр бараг өмсдөггүй, нэг бортынхыг илүүд үзнэ. Костюмээ Захиалгаар оёулдаг ба стилиэс нь Италийн мастеруудын бүтээл болох нь харагдана. Түүний гардеробыг бүтээхэд ОХУ-ын нэртэй загвар зохион бүтээгч Валентин Юдашкин оролцдог байх. Түүний загвараар тэргүүн хатагтай гоёсон байлаа.
2. Зангиа Медведев өргөн, эрс тэс зураастай, заримдаа дөрвөлжин ба толботой зангианд дуртай. Гэхдээ сүүлийн үед түүнд нэг өнгийнх харагдах болжээ.
http://world.ikhzasag.mn/index.php/home/post/10