Жаал хүүгийн мөрөөдөл нь параолимпоос алтан медаль авах

Есөн настай Коди Маккаслэнда 20 гаруй хиймэл хөлтэй агаад яагаад гэвэл тэрээр өөрийн тахир дутуугаа ялан дийлж олон төрлийн уралдаан тэмцээнд оролцдог. Энэ тэмцээнд ялалт байгуулсан оролцогч нарт гүйх зориулалтай хиймэл хөл олгодог юм байна. Тэрээр зарим тэмцээн дээр бүүр өөрийн үе тэнгийн эрүүл хүүхдүүдээ ялдаг. Тэрээр эхээс төрөхдөө л шилбэний ясгүй төрсөн ба багад нь түүний хөлийг тайрч авсан ч тэр жаал өөрийгөө ялан гарчээ.

Тэрэнд маш олон медаль байдаг ба түүний дотор эрүүл хүүхдүүдтэй өрсөлдөөд ялж авсан медалиуд нь ч багтана.  Коди усанд сэлэлт, гүйлт, хөлбөмбөг, хоккей болон өөр олон спортоор хичээлдэг. Тэрээр ирээдүйд эмч болохыг хүсдэг ба хиймэл хөлтэй хамгийн хурдан гүйгчидийн нэг юм.

Түүний хиймэл хөлний цуглуулалт олон төрлийн өөр өөр зориулалтын хөлнүүд байдаг.

Коди хүү хиймэл хөл дээрээ явж сурахын тулд маш их цагийг хичээнгүйгээр бэлтгэл хийж өнгөрөөсөн. Түүний хийх дуртай зүйл нь усанд сэлэх. Усанд сэлэхдээ ямар ч хиймэл хөл ашигладаггүй ба дунд ангийн хүүхдүүдийн дунд зохиогддог усан сэлэлтийн тэмцээнээс медаль авч байсан. Долоо хоногт гурван удаа хичээлийн дараа усанд сэлэх бэлтгэл хийдэг юм байна.

Коди хүү болон түүний ээж Тиной Маккаслэнд нар параолимпийн рекордыг эзэмшигч Оскара Писториуса шиг гүйгч болно гэдэгтээ итгэлтэй байдаг.

Өмнөд Африкийн иргэн Оскар Писториус Бээжингийн параолимпид гүйж байгаа нь.

Коди хүү Техас мужийн Колейвилле амьдардаг ба түүнд дугуйгаар хичээллэх нь таалагддаг аж.

Хэдий тахир дутуу ч гэсэн Коди хүү өөрийгөө бусдаас өөр гэж үздэггүй ба ирээдүйдээ итгэлтэйгээр тэмүүлж байна.