Гял цал болсон гоёмсог Лас-вегасын казинонуудын доор харанхуй бохир хэдэн арван км үргэлжилсэн үерийн суваг байдаг байна. Тэнд гэр оронгүйчүүд, хар тамхичид, гэмт хэрэгтнүүд орогнодог ажээ. Тэрэнд ойролцоогоор хэдэн мянган хүн амьдардаг ба зарим нь бүүр өрөө тасалгаатай болсон байдаг, тэрэндээ тавилга тавьж гоёхыг хичээдэг юм байна.
Тэдгээр хүмүүс маш хүнд нөхцөлтэй амьдардаг ба харх, чийг гэх мэт олон асуудалтай тулгардаг ч очих газаргүй болохоор тэндээ тав тухтай байхыг хичээдэг. Мөн ихэнх нь жуулчидад үйлчлэх, хармааг нь ухах эсвэл жижиг сажиг ажил хийх зэргээр хоолтойгоо залгадаг.
 
Манай орон гэргүйчүүдтэй харьцуулж хараарай.