Монголчууд өөрсдийгөө уран нугаралтаар дэлхийд нэгд орох хүмүүс гэж боддог. Тэгвэл гадаадын олон оронд уран нугралтаар хичээллэх хүүхэд залуусын тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр өсөн дэвжиж байна. Үүний тод жишээ болох 24 настай орос бүсгүй Злата "Резинэн акробатчин" гэх нэрээр дэлхийд танигдаж байна. Тэрээр өөрөө хэлэхдээ багаасаа гимнастик, акробатаар хичээллэж байхдаа өөрийн уян байдлаа ашиглан нугарч эхэлсэн. Гэхдээ маш их өвдөлтийг даван байж одоогийн амжилтанд хүрсэн гэжээ. Одоо тэрбээр Германд амьдарч байгаа ба өөрийн гэсэн шавь нартай болжээ.