Дэлхийн олон оронд хүмүүс янз бүрийн юм сэтгэж, түүнийгээ хийдэг. Энэ тайван бүсгүй өөртэйгээ гэрлэжээ. 30 настай, нэгэн компанид офисийн ажил хийдэг тэрээр өөрт таарах хэн нэгэнтэй учирч чадаагүй ажээ. Тайванд энэ тал дээрээ их хатуу чанга байдаг юм байна. Хэрвээ эмэгтэй хүн 30 хүртэлээ хүнтэй суугаагүй бол эргэн тойрныхон нь муухайгаар харж эхэлдэг. Иймээс тэрээр өөртөө хуримын даашинз авч, 30 зочин уриад хуримаа хийсэн байна. Хуримд ойролцоогоор зургаан мянган доллар зарцуулжээ.