Хүнтэй гэрлэж, гэр бүл зохино гэдэг хоёр гуравхан жилийн настай хэврэгхэн зүйл биш. Хоёр хүний насан туршдаа хамт байх гэсэн хүсэл мөрөөдөл юм. Өчигдөрхөн ажилдаа явахаар автобус хүлээгээд зогсож байгаад эхнэр нөхөр хоёр хэрэлдэж байхтай тааралдлаа.

Тэр хэрүүл нь хардалтаас болсон болтой юм. Залуу нь бүсгүйгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, би чамайг тэрэнтэй чинь хамт ална шүү л гээд дайраад байх нь тэр.

 За тэгээд ажил дээрээ ирсэн чинь хамт ажиладаг нэг найз маань ажилдаа ирэхгүй байгаад байхаар нь залгатал “ өө найз нь очиж амжихгүй нээ. Ажил дээр оройтлоо гэж Сүхээгээр зодуулаад найз нь хөдөлж ч чаддаггүй ээ. Чи дандаа л зодуулж байх юмаа. Салчихаж болддоггүй юм уу гэхээр “ Чи амьдрал үзээгүй болохоороо мэдэхгүй байна. Хоёр хүүхэдтэй над шиг хүүхэн нөхрөөсөө үлдвэл тэгээд дараа нь хэн тоох юм вэ, найз нь үнэндээ тийм амьдралаас айж байна” гэнээ.

Тэр өнөөдөр зоддог ч гэсэн нөхрөөсөө салахаас айж байна. Тэгээд өөрийгөө золиосолж, амьдаараа нөхрийнхөө мишок болж, насаараа дотроо тарчилж амьдрахад бэлэн гэнэ. Саяхан эгчийг маань нөхөр нь хардаад бүр нэвширтэл зодчихсон байдаг байгаа. Муу тэнэг хар архичин гэж бодохоос цөс хөөрч гэрт нь яваад орлоо. Эгч ажилдаа ч явж чадахааргүй хөх няц болчихсон хэвтэж байлаа.

Харин нөгөө нөхөр гуай нь бас л архиа гударчихсан, тэгээд бас юу ч болоогүй юм шиг сууж байдаг юм байна. Би ч уурандаа яагаад хүнийг ингэж зодож байгаа нь, алах гээ юу, тэнэг архичин гээд л баахан бууж гарлаа. Тэгсэн нөгөө нөхөр юу гэсэн гээч.

За эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг чи бол шал илүү шүү, тэгээд ч чи ч гэсэн удахгүй нэг хар юмтай болчихоод тэрэндээ балбуулахгүй байхыг чинь харнаа гэдгийн байна. Өнөөдөр манай нийгэмд гэр бүлийн амьдрал яг тоглоом шиг болчихож. Ерөөсөө л гялс танилцаад, гялс хамтран амьдрагч болцгоодог. Танилцсан уу танилцсан, дурласан уу дурласан. Эхлээд бүх л юм таарч байгаа юм шиг, жам ёсоороо яваа юм шиг санагдана. Тэгээд шийдвэр гаргана.

Ингээд л 2 юмуу 3н жилийн дараа өнөөх учраа мэдэхгүй гэрлэсэн нөхдүүд чинь “ТОМ” болно. Зарим нь бие биедээ даарч тохирох хүмүүс биш юм байна гэдгээ ойлгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл сексийн хэрэгцээнээс илүү амьдралд чухал юм байдгийг ойлгох чадвартай болдог.

Ингээд л бүх зүйл нь нурна. Өнөөх нөхөр болох хүн нь жинхэнэ Монгол зангаа гаргаж эхэлнэ. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд илүү зовж, илүү хүндийг үүрэх нь их.

Ер нь манайд иймэрхүү амьдралын хэв маяг элбэг. Өнөөдөр манайд цөөнгүй хүнд иймэрхүү асуудал байгаа. Ингээд эцсийн дүнд ихэнх эмэгтэй бууж өгдөг, цөхөрдөг, за дүүрч гэж боддог, бас бодит байдалтайгаа эвлэрэхээс аргагүйд хүрдэг. Үүнийгээ ил харуулдаггүй. Учир нь ил гаргаад тавья ч гэсэн таваг нь олдохгүй.

Цөхөрсөн сэтгэлээ ямар нэг байдлаар орлуулах гэж үзэх байх л даа. Тэгээд ч тэр нь явцгүй. Тэртээ тэргүй нийгэм хөлийг нь тушиж орхино. Ингээд л тэр хүний хувьд амьдрал нь дуусаа. Тэгээд үр хүүхдээ өсгөхөөр сэтгэл шулуудна. Секстэй бүх зүйлийг холбох нь хаашаа ч юм. Гэхдээ л үүдсэн олон амаргүй асуудал бий гэдгийг үгүйсгэх хүн гарахгүй биз.

Ээжийн хамгийн бага дүү нь 2 жилийн өмнө хайртай дуртай хүнтэйгээ л сууна гэж зөрсөөр байгаад нэг залуутай хуримаа хийдэг юм байна. Харин өнөөдөр эгч нөхрөө шал өөр хүн болчихлоо. Бүр танигдахын аргагүй өөрчлөгдсөн гэж ярьж байна. Тэр ч байтугай хэлдэггүй л нуугаад байдаг болохоос биш сүүлийн үед байнга гар хүрэх болсон гэнэ. Тэгээд одоо салахгүй юугаа хийгээд зодуулаад байгаад байгаа нь гэхээр, саллаа гээд би нялх хүүхэдтэйгээ одоо хаашаа ч очих юм билээ.

Хүмүүс ч юу гэх юм. Миний тавилан л ийм юм байлгүй” гэж санаа алдаж суулаа. Хайрлаж дурласанаасаа болоод бидний ихэнх нь харалган болчихдог. Хайртай хүнийхээ хамаг л сайн сайхан зан чанарыг илүү мэдэрч, цаана нь нуугдсан муу талыг нь олж харалгүй төөрчихдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа үнэн нүүр царайг нь олж мэдээд амаа барихад хүрдэг.

Өнөөгийн бидний амьдрал буюу бодит үнэн

Өнөөдөр манай нийгмийн сэтгэлгээнд гэр бүлийн дотоод асуудал бусдад хамаагүй гэсэн хэвшмэл ойлголт амь бөхтэй зууралдсаар нийгмийг бүрэлдүүлэгч гэр бvлийн асуудал цоожтой хаалганы цаана орхигдож байна. Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын хэмжээнд 12112 хvн эрүүлжүүлэгдсний 3521 буюу 29 хувь нь гэр бүлийхээ гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авхуулсан 75626 хүний ихэнх нь гэр бvлийнхэндээ агсам тавьдаг. Хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 5825 гарсан нь нийт гэмт хэргийн 54 хувийг эзэлж байна. Гэр орондоо агсам тавьсан, эхнэр хүүхдээ зодсон этгээдүүд өдөрт хэдэн арваараа цагдаад хүргэгдэн ирнэ.

Эрүүл болмогцоо номхон хүлцэнгүй болоод л яваад өгнө. Цагдаагийн мэдээллээс харахад ил хүчирхийлэл гэр бvл болон бусад хүрээнд нэлээд дээргүүр байгаа нь ойлгомжтой гээд бодохоор өнөөгийн монголын нийгэмд хичнээн эмэгтэй архичин нөхөртэй дарамтлуулж үйлээ үзэж явааг тооцоход бэрх.

Гэтэл гэр бүлд гарч байгаа бэрхшээлтэй асуудлын гол буруутан нь ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд болдог. Өөрөөр хэлбэл муу л бол хойд талын хар овоохой гэгчээр эрчүүд эхнэр лүүгээ дайрч давшлан, “таашаал” авдаг.

Эхнэр нь муу учир нөхрөө архи уухад хүргэдэг. Ааш муутай арчаагүй болохоор нөхөртэй зодуулдаг гэсэн эрүүл биш ойлголт нийгэмд давамгайлж “эхнэр нохой хоёрыг сардаа нэг зодож бай” гэх үзэлтэй хүмүүс ч элбэгшсэн. Гэмтэл согогын эмнэлэгт өнгөрсөн 2009 онд нийт 24055 хүн үзүүлснээс 3568 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтсэн хүмүүс байсан.

Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүний 80-аас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг гээд тооцвол хичнээн ч бүсгүй заяа шаналж явааг хэн ч эс мэднэ. Тэднийг насны бүлгээр нь авч үзвэл 35-40 насныхан зодуурт өртөгсдийн 22.8 хувийг эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн 51.2 хувь нь нөхрөөсөө “жавтий” хүртэж энд ирсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл хүний хувийн нууцтай холбоотой байдаг учир тэр бүр үнэн зөв тоог гаргах боломжгүй байдаг гэнэ.

Óншигч та á¿õýíä манайд ир¿¿ëñýí нэгэн бүсгүйн захиаг хүргэж байна

Намайг Оюука гэдэг. Би одоо бүр яахаа ч мэдэхээ байгаад байна. Нөхөр бид 2 гэрлээд 1 жил болж байна. Бид бас нэг хүүтэй. Хүү минь одоо 2 настай. Бид бусдын л адил сайхан жаргалтай гэр бүл байлаа. Гэтэл хэдэн сарын өмнөөс нөхөр намайг зоддог болсон.

Шалтгаан нь тэр өөр хүнд хайртай болсон гэсэн. Нэг удаа “чамайг алчихаад би сайхан жаргамаар байна” гээд намайг бүр үхтэл зодсон. Дараа нь нилээд хэд хэдэн удаа зодсон, уураа хүрвэл цохиод авна. Дараа нь уучлаарай гээд л, би ч эхэндээ уучлаад уйлаад л өнгөрдөг байсан.

Сүүлдээ намайг цохих болгонд нь зөрүүлээд цохино хамгаална. Саллаа гэхээр амиа хорлоно гээд эсвэл чамайг ална гэдэг. Ээж нь хүртэл арчаагүй болохоор нөхөр чинь ийм байгаа юм гэж загнана. Би түүндээ аймаар хайртай болохоор засрах болов уу гэж хүлээдэг бас маш их тэвчдэг байсан.

Өчигдөр би яагаад намайг зодоод байгааг нь асуусан чинь тэр юу гэж хэлсэн гээч? Би чамайг зодохоор аймаар гоё таашаал авдаг юм гэж хэлсэн гээд боддоо. Би одоо яах уу? Хүүгээ аваад зугтаах уу?