Энэ үгийг сонссон зарим нэг нь “пүү, паа яасан заваан юм бэ” гэхчлэн нүүр амаа дарж өөрийнх нь амьдралд огт ач холбогдолгүй зүйл мэт худал дүр исгэдэг. Үнэндээ манайд сексийн харилцааны талаар нарийвчлан ярилцах нь битгий хэл тоймлоход ч хэцүү. Гэвч энэ бол бидний цаг үе. Энэ цагийн аз жаргал хийгээд зовлон зүдгүүр ч биднийх. Энэ тухай ам нээхээс зүрхшээж байгаа болохоос ул суурьтай хандаж, өөрийн сексийн харилцаанд тулгараад байгаа асуудлыг ярилцахыг бол үнэхээр их хүсч байгаа. Ихэнх хосууд өөрсдийн сэтгэл шаналгасан эмзэг асуудлаа шийдвэрлэж чадахгүй, шаналгаатай амьдарсаар амьдарсаар...
Харин манайхаас бусад оронд хүмүүс нь өөрсдийн гэсэн сэтгэл зүйчтэй байдаг. Мөн тэд өөрсдийн хайр дурлал болон сексийн харилцаанд ямар нэг асуудал гарвал нээлттэй ярилцаж чаддаг хүмүүс. Өөрөөр хэлбэл бид яг ламд итгэдэг шиг тэд сэтгэл зүйчид итгэж, цаадуул нь ч асуудлыг шийдвэрлэхэд нь зөвлөгөө өгч, тусалдаг.
Өнөөдөр манайд сэтгэл зүйчийг зорьж очоод өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж байгаа нь хэд бол? мөн манай сэтгэл зүйчид зориод очиж байгаа нэгэнд нь үнэхээр тусалж чадаж байна уу?
Харин бид Английн Брадфордын их сургуулийн профессор, сэтгэл зүйч эмч Эйлэн Холмэстэй холбоо тогтоож хамтран ажиллахаар болсон бөгөөд тэрээр та бүгдтэй амьдралын эмзэг асуудлын талаар нээлттэй илэн далангүй ярилцаж, зөвлөгөө өгч туслахад бэлэн байна. Саяхан бид Эйлэн Холмэс эмч рүү бидэнд ирсэн зарим нэг хүний захидлыг илгээж хариулт авсан юмаа. Та бүхэн ч бас өөрсдийн саналаа хэлж, амьдралд чинь ямар нэг зүйл болохгүй үнэхээр хэн нэгнээс зөвлөгөө авахыг хүсч байвал бид таны гүүр болоход бэлэн байна.
Захидал № 01
Бид сексийн харицаанд ороод хоёр жил болж байна. Гэвч бидний сексийн харицаанд нэг том асуудал байдаг юмаа. Юу гэхээр найз залуу маань их хурдан дур тавидаг. Заримдаа бүр үнсэлцэж байхдаа хүртэл шүү. Бид яаж түүний энэ асуудлыг шийдэх вэ?
Сайн байна уу?
Найз залуу чинь хэдэн өдөр гар хангалга хийгээд үзэх хэрэгтэй. Хэдэн долоо хоногийн турш цаг үргэлж гар хангалга хийхэд 10 удаа хийгээд нэг удаагийнх нь арай дээр болохыг тэр шууд ойлгох болно. Тэгээд чи секс хийж байхдаа түүнийгээ илүү ихээр хүсэх болно. Мөн чамд бас ямар мэдрэмж төрж байгааг ч хэлж чадахаар болно. Хэрвээ тэр өмнөх шигээ хурдан тавих гээд байгаа юм шиг байна гэх юм бол, юу гээч үүнийг үргэлжлүүлээд хийгээд л бай. Яагаад гэвэл иймэрхүү байдлаар гар хангалга хийх нь олон хосуудын сексийн харилцааны асуудлыг шийддэг юм шүү
Амжилт хүсье
Захидал № 02
Би үдэш бүр нөхөртэйгээ секс хийхийг хүсдэг ч тэр сард нэг л удаа хийхийг хүсдэг. Хоёр жил хамт амьдарсны дараа би сэтгэл санаагаар унасан ганцаардсан нэгэн болж хувирсан. Асуудал юу байсан гэхээр сексийн амьдралын асуудлыг тэр шийддэггүй буулт хийхээс дандаа татгалздаг байсан юм. Хэдэн сарын дараа голдуу секс хийх үед миний уур их хүрээд байдаг болсон. Нөхөр маань надтай секс хийх дургүй гэдгээ хэлсэн. Одоо би юу хийвэл дээр вэ? Тэр намайг хаях вий гэхээс би үнэхээр их айж байна.
Сайн байна уу?
Энэ чинь сексээс үүдэлтэй айдас шиг санагдахгүй байна. Та хоёрын харилцаа гарцаагүй байдалд орсон нь аз жаргалгүй амьдралын чинь үндэс болж байна. Тэр чухам яагаад чамаас залхаад байгааг нь, мөн гэрлэлтийнхээ талаар юу гэж боддог тухайг нь асууж ярилцах хэрэгтэй. Тэр үед магадгүй та хоёрын сексийн амьдрал сайжрах байх.
Амжилт хүсье
Захидал № 03
Намайг Оюунгэрэл гэдэг. Би одоо 26 настай. Өмнө нь ерөөсөө хүнтэй үерхэж байгаагүй. Тэгээд нэг залуутай танилцаад, түүнд би бүхий л зүйлээ өгсөн. Түүнтэй үерхээд бараг 10 сар болох гэж байна. Бид үнэхээр нүдээ олсон, бас нэг нэгэндээ үнэхээр хайртай хосууд гэж би боддог байлаа. Өнгөрсөн зун төрсөн өдрийн баяраар нь түүнийг найзууд нь амралт явж явсан юм. Хамгийн инээдтэй нь би түүнийг энэ баяраа надтай тэмдэглэх байх гэж бодоод, түүнд зориулж төрсөн өдрийнх нь хамаг юмыг бэлдээд хүлээж байсан гээд боддоо. Над руу утасдаагүй. Надад үнэндээ их сонин санагдаж байсан. Яагаад гэхээр өмнө нь ерөөсөө ингэж байгаагүй юм л даа. Тэр өмнө нь надад үнэн сэтгэлээсээ хандаж байгаагүй юм шиг санагдсан. Гэхдээ дараа нь надад “би маш их уучихсан байсан болохоор нам унтчихсан байна. Уучлаарай...” гэж тайлбарласан. Харин саяхан тэр бас л хоёр өдөр алга болчихсон. Надруу “ би загасанд явлаа. Ирээд уулзья. Хайртай шүү” гэсэн мэссэж л явуулсан байсан. Бид хоорондоо үнэхээр илэн далангүй байж, бүх л зүйлээ ярилцдаг. Гэвч тэр гэнэт гэнэт шийдвэр гаргаад ийш тийшээ найзуудаа дагаад явчих юм. Бас заримдаа худлаа яриад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд би түүнээс яагаад аялал зугаалгаар явахаасаа өмнө нь надад хэлээд эсвэл надтай хамт явж болдоггүй юм вэ гэж асууслаа. Тэгсэн тэр манай найзууд ийш тийш явахдаа эхнэр, найз охидуудаа авч явдаггүй юмаа л гэсэн. Харин дараа нь тэд хэдэн хүүхнүүдтэй цуг загасанд явсан тухай би найзаас нь олж мэдсэн. Энэ талаар асуухад тэр юу ч хэлээгүй, үгүй гээд л гүрийгээд байсан. Би яагаад ч юм үүнд нь итгэж чадахгүй маш их эмзэглэж байна. Бас түүнд одоо итгэмээр байгаа ч итгэж чадахгүй байна. Яагаад гэвэл тэр надтай ерөөсөө үнэн сэтгэлээсээ ярилцахгүй байна. Намайг алхам тутамдаа хуураад байгаа юм шиг санагдаад байна. Би яах уу?
Сайн байна уу Монгол охин минь ?
Эхлээд чамд зөвлөгөө өгөхөөсөө өмнө чамайг нэг сайхан уужим амьсгал авахыг хүсч байна. Хайр дурлалын харилцаандаа иймэрхүү байдлаар хандаж байгаа чинь үнэхээр буруу. Та хоёрын аль алинд нь аятайхан эрх чөлөө хэрэгтэй байна гэсэн үг л дээ. Тэр үнэхээр чамайг шархлуулахгүй гэсэндээ хэлээгүй ч байж магадгүй шүү дээ. Жижиг зүйлээс болж өөрийгөө битгий стресст оруул охин минь. Ийм байдал та хоёрын харилцааг сүйтгэнэ шүү. Түүнийг хардаж байхынхаа оронд өөрөө ч гэсэн цагийг гайхалтай сайхан өнгөрөө. Залуу цагийнхаа цог золбоог битгий үгүй хий. Чи ч гэсэн тэрний эзгүйд найзуудтайгаа уулзалдаа. Ямар нэг бооцоогүйгээр хайрлахыг хичээ. Надад итгэ. Чи хамгийн аз жаргалтай нэгэн байж хайр сэтгэл чинь үргэлж өрнөх болно. Эцэст нь хэлэхэд чамд юу амласан болоод чи түүнийг өөрийг чинь хуурсан гэж үзээд байгаа юм бэ. Өөрсдийн амьдралыг илүү нээлттэй байлгаж түүнд ч гэсэн амьсгалах зай өг. Хайрын харилцаа гэдэг сайн сайхан мэдрэмжийг хэлдэг болохоос хэн нэгнээсээ алдаа хайхыг хэлдэггүй.
Амжилт хүсье
Холмэс
Захидал № 04
Би найз залуутайгаа танилцаад бараг жил болж байна. Гэтэл сүүлийн дөрвөн сарын турш хаашаа явах гэж байгааг, утсаар хэнтэй ярьж байгааг, ер нь л алхам бүрийг минь шалгаах болсон. Тэгээд бас намайг хаана ч явсан үргэлж дагаж явна. Заримдаа энэ нь надад үнэхээр төвөгтэй санагддаг л даа. Ойлгож байгаа биз дээ, заримдаа хүнд ганцаараа баймаар санагдах үе байдаг ш дээ. Тэр надад хэзээ ч итгэдэггүй. Үргэлж “ Чи намайг араар тавиад байна” гэж хэлдэг. Би бараг ам нээх болгондоо түүнд маш их хайртай, хэзээ ч түүнийгээ араар нь тавихгүй гэж үргэлж тайлбарлаж хэлдэг. Хамгийн гомдмоор нь тэр “ Чи яг янхан шиг худлаа ярьж эхэлж байна” гэсэн. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Би түүнтэй яаж харицах ёстойгоо ч ойлгохоо байлаа. Би эсвэл өөрөө харилцааны тал дээр асуудал гаргаад байгаа юм болов уу?
Сайн байна уу, хөөрхөн Монгол охин минь?
Заримдаа хэт их ярилцах, тайлбарлах нь хардах үндсийг тавьж өгдөг. Яагаад гэвэл зарим хүн бусад хүмүүс юу ч гэж хэлж тайлбарласан өөрийнхөөрөө зүтгэдэг. Тиймээс чиний энэ нөхцөл байдал бол түүнийг аргадах, гуйх биш. Найз залуугийн чинь хувьд тэр чамд итгэх чадваргүй юм байна. Чи түүнийг араар нь тавиагүй гэдгээ хичнээн тайлбарлаад ч тэр өөрчлөгдөхгүй. Хайртай хүнээ “ янхан” хэмээн доромжилж, алхам бүрийг нь хянан гэдэг хосуудын хоорондын харилцаанд яавч сайны ёр бол биш шүү дээ. Чи түүнээс уучлалт гуйхаа зосоож, чамайг элдэв үгээр дайрч доромжилж, хэлсэн үгэнд чинь итгэхгүй байна гэдэг үнэхээр хайрын дотно харилцаа юм мөн үү гэдгийг асуух хэрэгтэй. Би Монгол хүүхнүүдийг үнэхээр эрэлхэг зоригтой, бас их үзэсгэлэнтэй гэдгийг мэднэ. Тиймээс охин минь зоригтой бай!
Амжилт хүсье