Эмээ Ардын хувьсгалтай нас чацуу. Ээж "эв хамтын" нийгэмд өсөж торнисон. Би 90-ээд оны яг л "шилжиж" байсан үеийн охин. Харин охин минь Орост "перестройка" эхэлснээс хойш зургаан жилийн дараа мэндэлсэн. Нэг гэр бүлийн, хорь гаруй насны зөрүүтэй ийм хэдэн бүсгүй Монгол улсад өөр өөр цагт амьдарч иржээ. Өөрөөр хэлбэл, цаг үеийнхээ амьд гэрч.
Цаг цагаараа байдаггүй цахиддаг хөхөөрөө байдаггүйн адил хүсэл мөрөөдөл, гоо сайхны үнэлэмж, сонсох дуртай дуу, таашаадаг өнгө, амг, амьдрал, хань бүл, хайр дурлал, сексийн тухай ойлголт маань хүртэл эрс тэс, бас зарим талаараа ерөнхийдөө төстэй. Гэхдээ хэлбэр нь өөрчлөгдсөн боловч чанарын хувьд ялгаа гараагүй ч байж мэднэ. Жишээ нь, би ээжийнхээ захидгийг охиндоо хэлдгийн адил ээж эмээгийн сургаалыг надад дамжуулсан л байж таарна. Хэдийгээр 1920, 1960-аад оны бүсгүйчүүдийн дэргэд орчин үеийн охид илүү даяарчлагдсан, нээлтгэй ч өнөөх л эмээ нар шигээ мартамхай, эмзэг, бусадтай эрүүл саруулаар мэтгэлцэж чадцаггүй, гомдомхой зан нь хэвэрээ байж болох юм.
 
Эрт эдүгээгийн гоо сайхан
 
Нэгэнт эмэгтэйчүүдийн тухай ярьж байгаа тул тэдний гадаад үзэмжийн талаар дурдалгүй боломгүй. Эмээгийн үед давхраатай том алаг нүдтэй, тахимаа хүрсэн урт гэзэгтэй, дугуй цагаан царайтай, улаа бутарсан хацартай, бага зэрэг махлаг бүсгүй их сайханд тооцогддог байсан гэдэг. Ер нь л урд цагт мариалаг хүүхнүүдийг ихэд таашаадаг байсан нь Эртний Грек болон дундад зууны үеийн Европын уран зургаас тодхон харагддаг даа.
 

 
Бас эртний монголчуудын хувьд "хацар гоо" гэсэн ойлголт байлаа. Урт нэлмэгэр дээл хувцас өмсдөг байсан тэдний хувьд нүүрний төрхийг голчлохоос биш биеийн хэлбэр тийм ч чухал биш байж. Хацрын хонхорхойг бас их онцолж, сайхан бүсгүйн шинжид оруулсан байх нь бий. Гэтэл ээжийн үед нүд шүд сайтай, нүүр дүүрэн бол их аятайхан хүүхэн гэж магтана. Эцэг эхчүүд нь хөвгүүддээ тос даасан, хөдөөний хөрслөг бор охид л амьдрал мэднэ, хань болно гэж зөвлөдөг байжээ. "Резин хөхөж, эрээн даавуугаар ороолгож хүн болсон охидоос эр хонины сүүл хөхөж, эсгий нэхийн дэзр хөрвөж өссөн" бол илүү эрүүл чийрэг гэж үздэг аж.
 
Харин туранхай цагаан охидыг бол "өлөн цагаан бөөс"-тэй зүйрлэнэ. Өндөр охидьгг залуус бүжгэнд урихгүй, ззрэгцэж явах ч дургүй. Тэр ч битгий хэл "шатан хөлтэй, банзан бөгстэй, хавтгай цээжтэй" гэж муучилна. Харин 1990-ээд оноос гоо сайхны үнэлэмж их өөр болжээ. Урт хөлтэй, өндөр биетэй, туранхай охид моодонд орж иржээ. Гэхдээ ''нүцгэлэх" тусам биеийн харьцааг илүү нарийвчлан авч үзэх болсон нь анзаарагддаг юм. Нүүрний төрхийн хувьд өндөр хамартай, бумбагар том зузаан уруултай, европжуу төрхтэй, бас дуу султай охид л их гоёд тооцогдоно. Одоо ч тэр. Бумбагар уруул дур булаам харагддаг гэдэгт охид бүсгүйчүүд огтхон ч эргэлздэггүй.
 
Үүний төлөө дуучин Т.Баясгалангаас эхлээд мэс хүргэсэн олны танил бүсгүйчүүд олон. Гэтэл охины маань хувьд солонгос бүсгүйчүүд шиг сиймгэр турьхан, нимгэн цагаан арьстай, энхрий төрхтэй бол илүү хөөрхөн, туранхай атлаа эрч хүчтэй, нүүрэмгай тусмаа хөвгүүдэд таалагдах магадлал өндөр гэнэ.
 
1960-аад онд цусгүй юм шиг зэвхий цагаан царайтай хүүхнийг үздэггүй байсан даа. Гэтэл одоо бол гоо сайхны нэг чухал үзүүлэлт. Ер нь монгол хүүхнүүд хэзээний цагаан царайнд их дурладаг байсан шиг. Хүзүү нь бор, хиртэй хэрнээ л нүүрэндээ гурил түрхсэн юм уу гэж андуурахаар зузаан гэгчийн кремдээд дээр нь пүүдрдчихсэн л явна.
 
"Оймсон түрийт", "аваарийн цагаан"...
 
Хувцасны загварт ч тэр өөрчлөлт гарчээ. Эмээгийн үед хүрээ хүүхнүүд өдөн цагаан малгайгаар гоёдог байв. Бас дээлээ гурваар эмжиж, үйлэнд уран гэдгээ гайхуулна. Өсгийтэй гутал нүдний гэм, дарга нарын эхнэрүүд л хаа нэг өмсөнө үү гэхээс.
 
Ер нь Берлиний бүсгүйчүүд Парисынхныг дуурайдаг шиг, нийслэл хүрээнийхэн бээжин хүүхнүүдийн хувцасны чиг хандлагыг ихэд анхаарч хардаг байсан гэх юм билээ. Гэтэл ээжийг дунд сургуульд сурч байх үед охид даалимбан дээлээр л гоёно. Бөөрөнд нь таван хошуу хадсан даавуун цүнх үүрч. цагаан ултай савхин гутал өшиглөнө. Үсээ хоёр салаа сүлжинэ. Тууз тэр бүр олдохгүй тул улаан даавуу үзүүрт нь уядаг байж.
 
Харин 20-той байхад үеийнх нь хүүхнүүд "космос" гэж нэршсэн даавуун хослол өмсөж эхэлсэн гэдэг. Ер нь монголчууд 1960-аад оноос европ хувцас их хэрэглэдэг болсон юм билээ. "4"-ийн эрээн даавуугаар даашинз панс, торгоор ханцуйгүй дан дээл оёж өмсөнө. "Оймсон түрийт" углаагуй хүүхэн хүүхэн биш. Хотоор нэг ижилхэн гуталтай эмэпэйчүүд алхаж явсан гээд бод доо.
 
Бас бүсгүйчүүд өмд их өмсдөг болсон нь тухайн үедээ цоо шинэ үзэгдэл байв. Булган, нарийн захтай драпан польто ч бас чамгүй гоёлд тооцогдоно. Хальсан гялгар цувыг бол эр эмгүй өмсөнө. Их ч үнэтэй, эмэгтэй цув 280, эрэгтэй нь 350 төгрөг. Цалингийнхаа талыг, зарим нь бүр бүтэн сарын хөлсөө ганцхан цув авахын төлөө тавиад туучихдаг байж шүү дээ.
 
Харин эрчүүд шөвгөр хар, шарваар углаж, "аваарийн цагаан" нэртэй эрүү малгай /кепк/ духдуулвал ганганд тооцогдоно. Энэ малгайг өмссөн хүн дээрэмдүүлж, халдлагад өртөх магадлалтай, ер нь их осолтой тул ийнхүү нэрлэж л дээ. Манайхан ер нь аливаа зүйлийг гадаад үзэгдэр талаас нь эсвэл үнээр нь онцолж заншсан улс. "Баавгайтай" эсвэл "48"-ийн чихэр л гэж хэлнэ. Хүнийг ч бас. Хар, бороос өөр өнгийн гутал өмсвөл нүдэнд содон тусдаг байсан юм уу даа. Ээжийг маань үеийнх нь залуус "Цагаан гуталт" гэж нэрлэдэг байсан гэнэ лээ.
 
Намайг 10 жилд байхад саатай ноосон өмд, сеткэн терко, хятад шаахай өмссөн бол жигтэйхэн ганганд тооцогддог байв. Формныхоо хормойг өөрчилж, загасны сүүл аятай болгон нарийсгаж, шагай хүртлээ уртасгана. Хормогчны мөр аль болох том дэрэвгэр цацагтай байвал гоё. Торон бол бүр янзтай. "Би чамд хайртай" киноны Үрлээг дуурайж үсэндээ жижигхэн цэцэг хатгана. Тэгвэл л их "ээс"/стильтэй/. Бас реглам мөр их моод.
 
Эр хүн шиг "ханхар" бүсгүйчүүд олон байлаа. Орчин үеийн 16-20 насны охидын дунд судалгаа хийж үзэхэд бараг 90 гаруй хувь нь тод тухайлбал, улаан, ягаан, бэхийн ягаан, шар, ногоон, цагаан өнгөнд дурладаг гэнэ. Их том дэвшил юм шүү. Гэтэл лав л миний мэдэхийн 1970-1980-аад оныхон нүд цоргосон өнгөнд их дургүй байсансан.
 
"Чацга шиг ногоон юм өмсчихсөн явж байна" гэхчлэн муу хэлнэ. Ер нь л их бараан хувцасладаг байж билээ.
 
Ихрүүд
 
Хонгоо давуулан урт сүлжсэн үстэй охид одоо бол нүдний гэм дээ. Ээжийн үед үс их чухал байв. Охид хүүхнүүдийг магтахаар бол "урт үстэй" болохыг нь заавал дурдана. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Нэг хэсэг нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсч орчин үеийн загвараар янзлах гэж оролдоно. Гол төлөв дээр овоолж шороор хатган, тороор ороодог байлаа. Шинэ үеийн энэ моод шингэн үстэй хүүхнүүдэд л их хүнд тусдаг байсан бололтой. Овгор их үстэй харагдахын тулд тэдэнд сарлагийн сүүл, молоконы лааз тун ч хэрэг болж байсан тухай одоо хэр нь онигоо болгож их ярьдаг.
 
Гэтэл тэр нь хөгтэй ч гэсэн үнэн түүх. Дунд сургуульд сурч байх үеийн зургаа одоо харахаар нэг л биш. 1980-аад онд панк стиль моодонд орж ирж байсан даа. Тиймээс миний үеийн охид үсээ шаталж тайруулаад хими хийлгэж, буржийлгадаг байсансан, арслан аятай. Бас духныхаа дээрээс хэсэг туг үс авч нарийн ширхэгтэй самаар ширэлдүүлэг хийж хийж босгон лакаар цардаж орхино. Юм ховор цаг тул элсэн чихэртэй усаар зайлах ч хэрэг гарна. Зохисон зохиогүй ихэнх нь ийм толгойтой. Тэгсэн атлаа ээж, аавынхаа залуу үеийн зургийг үзчихээд "татаад уначихна".
 

 
Харин охин маань 18-тай байх үеийн минь зургийг үзчихээд "Мэдрэмжгүй үсээ янзалж, хувцасладаг байж" гэж шүүмжилдэг юм. Тэр үед бараа ховор, нийгмээ дагаад бидний гоо сайхны үнэлэмж маань ч хүртэл стандартчилагдчихсан байж. Урлаг соёлын одуудыг дуурайгаад, юу моодонд орно уу, тэрийг л ташраараа дагахаас надад зохиж байна уу, таалагдаж байна уу, үгүй юу ер сонин биш. Дэлхийн загварын чиг хандлага гэж мэддэг ч үгүй явлаа. Мэдээлэл бага юм чинь, моод Монголоор дуусах нь аргагүй шүү дээ.
 
Орос, цаашлаад, болгар, унгар, герман, чехүүдээс жаахан жаахан юм мэдэж авна. Одоо бол өөр өө. Моод хөөцөлдөхөөсөө илүү өөрийгөө хэн юм бэ гэдгээ үс гэзэг, нүүр будалт, өмссөн зүүснээрээ илэрхийлэх нь илүү чухал болсон. Өвөрмөц харагдах гэсэн хүсэл нь дотоод биш боловч гадаад байдал дээр илэрч байна. Чөлөөт сэтгэлгээгээ тунхаглаж зураач С.Саранцацралт шиг цэнхэр үстэй явж байвал өнгөрсөн үеийн аль ч цагг тэнэг галзуугаар нь дуудах байсан биз.
 
Эргээд харахад ижилхэн ингэж хувцасладаг байсан нь нэг талаас юм их ховор байсантай холбоотой байх. Нөгее талаас бусдаас дутахгүй, хоцрохгүй, хотын хүүхэн болъё гэсэн хүсэл тэмүүллээс үүдсэн байж мэднэ. Лав л 1970-аад онд ижилхэн польто өмсчихсөн хүүхнүүд зэрэгцээд хээв нэг алхаж явдаг байлаа. Тэр нь бас тухайн үедээ гоё. Найз, эгч дүү гэдгээ л хэлээд байна шүү дээ.
 
Сонголтгүй амт
 
Амт хүртэл өөрчлөгджээ. Намайг багад шоколад л бол шоколад байлаа. Самартай, үзэмтэй, сүүтэй, кокстой, дундаа жигнэмэг хавчуургатай гээд их олон янз байдгийг мэддэг ч үгүй явлаа. Булангаас нь жаахан амандаа хийчихэд хайлаад л энэ дэлхий дээр үүнээс илүү гоё амт байдаг болов уу гэж боддогсон. Цагаан самарт бас их дурладаг байсан юм байна. Эгч маань хүнтэй суухаар болж, хуримын өмнө хадам нь дүү бид хоёрт бэлэг өгөх гээд юунд дуртайг минь асуухад "цагаан самар" гэж билээ.
 
Орос дэлгүүрт зардаг тул тэр бүр олдохгүй, мөнгө байсан ч хүссэнээрээ авч болдоггүй ховор эд л дээ. Гэтэл эмээ минь нар хамба, нанжин чавганд жигтэйхэн дуртай. Хүүхэд байхдаа анх мэдэрсэн хамгийн тансаг амттай зүйл нь тэр гэнэ. Сонин шүү. Энэ амтанд буурай ээж бурхан болтлоо үнэнч байсансан. Бас "Бурам, илжгэн чих мөн ч сайхан даа" гэдэг байв. Одоо бол нар хамба, нанжин чавга, цагаан самар, шоколад замын хажууд, захын мухлагт бий. Хэн ч тоохгүй хог болоод хэвтэж л байна.
 
Харин охин маань эмээ шиг, над шиг энэ тэр гэж ганц хоёр зүйл гэж нэрлэхгүй л болов уу. Яагаад гэвэл түүнд сонголт их байна. Шоколад гоё гэж ерөнхийлж дүгнэхээсээ ийм орны, тэр фирмийн, тийм орцтой гэж онцолж чадна. Өөрөөр хэлбэл, боломж их байхын хэрээр түүний сонголт ч бас бидний үеийнхнээс арай илүү нарийн болно.
 
Холын гийчинээс мауз хүртэл
 
Эмээг залууд хот хүрээнээс ирсэн гийчнээс үг дуулна гэдэг хот айлынхны хувьд их чухал үйл явдал болдог байжээ. Ээжийн үед арай дээр. Кино, балет үзэхээс гадна радио сонсоно, сонин уншина, хааяа "Новые товары" эргүүлчихнэ. Гадаадад сурч байсан оюутнуудаас ч бас их юм олж мэддэг байсан гэдэг. Харин 1970 оны сүүлээр гэхэд айл бүр шахам гэртээ зурагттай болсон байлаа. Гэхдээ өнгөтөөр үзвэл арай илүү санагдана. Өнгөт зурагттай айл баянд тооцогдоно. Тун удалгүй "Орбит", "Монгол" гэсэн хоёрхон сувгаа орон даяар үздэг байсан цаг ард хоцорч, хорь гучин сувгаас аль дуртайгаа шилж үзэх боломжтой болсонсон.
 
Дээр нь интернэт нэвтэрлээ. Үндэсний телевиз, сонин сэтгүүл тоймоо алдлаа. Мэдээж тэр бүрийг үзэж барахгүй. Тэгэхээр бидэнд эн тэргүүнд хэрэщээтэй гэсэн мэдээллээ зөв түүж, мэдлэгээ цэщлэх шаардлага гарч ирж байна. Энэ ч бас их том өөрчлөлт.
 
Мауз дарах төдийд даяарчлагдсан ертөнцийн бухий л нууцад нэвтэрч болно гэсэн бодол толгойд орж ирэх нь битий хэл зүүдлээ ч угүй явлаа.
 
Хайр сэтгэлийн хэмнэл
 
Эмээгийн үед залуус мандолин хөгжмийн аянд бүждэг байжээ. "Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагаан"-ыг нийтээрээ хийх болсон үед танихгүй эрэгтэй, эмэгтэй "анх удаа" бие биедээ хүрч, нүүр нүүрээ харалцаж үзжээ. Энэ нь тухайн үедээ их сонин үйл явдал, гайхмаар мэдрэмж төрүүлж байв. Бүсгүйчүүд нүүрээ дарж зугатан их л юм боддог байж.
 
Харин өнөөдөр үүний төлөө ичиж гүйгээд байвал цэвэр ариун зан суртахуун гэхээсээ тэнэгдүү харагдана. Харин 1960-аад оны залуус өөр. Эмээгийн үеийг бодвол харьцангуй нүүр хагарсан байлаа. Бүсгүйчүүд эрчүүдтэй тэврэлдэн эрээн даашинзныхаа хормойг дэрвэлзүүлэн танго, фокстрот, вальс эргэж, шошшно. Аймаг хотын соёлын ордон, сумын клүб, улаан булан тэр үеийн залуусын танилцах гол газар байсан гэдэг.
 
Харин 1980-аад он гэхэд диско ид хүчээ авч байлаа. Пионерийн зуслан, амралтын газар, сургууль найз нөхөдтэй болох гол төв болж байв. Энд л бие биеэ илүү харж, таньж мэдэж авна. Одоо бол баар, аятайхан цайны газар хотын залуусын хувьд алдартай дуучин, хамтлагийн тоглолтын үеэр, "Тэнгис" кинотеатрт ч юм уу цуглаж бие биеэ олж харах жишээтэй. Урьдын адил юм үзэж, бүжиглэж танилцдаг нь хэвээрээ боловч хэлбэр нь их өөр болсон гэдэг нь эндээс анзаарагдана.
 
Миний аав ээжийг ажлаа тарахад нь отож байгаад их удаан дагаж явдаг байсан гэдэг юм. Харин өнөөдөр танихгүй хүн бараадаад ард алхаад байвал цагдаа дуудах байлгүй. Тэд хоёр жил болж байж сая нэг танилцсан гэнэ лээ. Тэгээд хамтдаа бүжгэнд орж, кино үздэг болжээ. Удалгүй аав хойшоо сургуульд явахаар болж, гурван жилийн турш захиа бичилцэж. Одоог бодвол тийм ч амар нэг хөнжил нөмөрчихдөггуй байжээ. Саяхныг хүртэл хайр сэтгэлээ илчлэхэд захиа их чухал үүрэг гүйцэтгэдэг байсан даа. Найз нь ч юм уу, хамт ажилладаг хэн нэгэн тусгай шууданчийн үүрэг хүлээнэ.
 
Багийн малчин бүсгүйд хаа нэгтээ алба хааж суугаа ...дугаар ангийн байлдагчаас захиа ирэхэд дор хаяж сарын хугацаа шаардлагатай. Тэр хүртэл хүлээнэ, догдолно. Бүтэн cap фантаазлана, гэхдээ дандаа гэрэл гэгээтэй талаас нь төсөөлнө гээд юм юм л болно. Таагүй мэдээ сонссон бол бас хэцүү, гайгүй мэдээ хүлээж автлаа тарчилна гэсэн уг. Нөгөө залуу ч үнэн сэтгэлээ нээхийн тулд их гоё, уран үгээр бичих хэрэпэй болно, гэтэл тэр нь таалагдахгүй. Тэгэхээр нь урна, дахиад л бичнэ. Нэг тийм өвөрмөц амт энд байна.
 
Харин орчин үеийн охид хөвгүүд бол мессэжэзр л бүх зүйлийг зохицуулчихдаг болсон. Мэдээж энэ тохиодолд арай өөр амт амтагдана. "Надаас чамд, навчнаас цэцэгт" нялуураад байхгүй ч сэтгэл хөдпөл, хайр сэтгэлээ илэрхийлэх өөрсдийн гэсэн үгтэй. Гэхдээ өмнөх үеэсээ ялгаатай нь дараагийн захиа ирэхийг хүлээж тэгтлээ удаан догдлохгүй. Хормын дотор ч хувь заяа шийдэгдэж мэднэ. Бүх зүйл хүрдэнд хийчихсэн мэт.
 
Харилцаа холбоо хөгжихийн хэрээр хайр сэтгэл ч бас маш түргэн хугацаанд өрнөх болж, дараагийн сонголт ч бас дагаж хурдлах болжээ. Таалагдвал таалагдлаа, таалагдахгүй бол одоо яая гэхэв. Хоёр гурван жил захиа занаа бичилцээд, хойноосоо гүйлгээд өөрийгөө ч, өрөөлийг ч зовоогоод байх шаардлага энд алга.
 
Наташа + Саша = ЯТОЛ
 
1960-аад онд машин хэлбэртэй одоогийнхоор бол резин чихэр хоршоонд их зардаг байжээ. Энэ нь охидыг уяраахад хөвгүүдэд их хэрэг болно. Бас "хэрэмтэй" чихэр гарт нь сэмхэн атгуулан, хичээлд нь тусалж, гэрт нь хүргэж өгч байгаад л "панааддана".
 
1980-аад онд арай өөр, бохь, "Бонем" хамтлагийнхны зурагтай гялгар тор бэлэглэчихэд болох нь тэр. Миний үед цэцэг худалддаггүй тул, аль нэг албан газрын үүднээс зулгаачих тохиолдол их байлаа. Хөвгүүд охидод "Наташа", харин охид хариу болгож "Саша" үнэртэй ус бэлэглэнэ. Хэрдээ л үнэтэй бэлэгт тооцогддогсон.
 
Гэтэл эмээгийн үед хайртай залуудаа алчуур, өөрийн гараар урласан хөөрөгний даалин бэлэглэдэг байж. "Би чинь ийм уран хүүхэн шүү, чиний дээлийг ингэж л оёно, гэр орноо ч сүрхий авч явна" гэдгээ хэлээд байгаа хэрэг л дээ. Харин одоо бол чихмэл бамбарууш, зүрхэн хэлбэртэй шоколад, эвлүүлдэг хос аяга...
 
Үгсийн санд ч өөрчлөлт оржээ. Эмээ өвөөг насны хол зөрүүгүй ч "та" гэж авгайлна. Ээжийн үед ойр дотно гэдгээ илэрхийлж "найз аа", дараа нь "өвгөөн", "хөгшөөн" болоод явчихдаг байсан гэдэг. Одооны залуус бол "хайр аа", "honey", "ханиа"... Хүүхэд байхад хөвгүүдтэй хөтлөлцөж, тэврэлдэж, сугадалцаж явах хориотой, тун цадиггүй хэрэг гэж үздэг байлаа. Саравчинд буу халж, хааяа нэг утсаар ярина. Дугуйнд сундалж суун салхи татуулан давхилдана. Орцны ханаар дамжуулан хайраа илэрхийлчихнэ. Ингэж л үерхэнэ.
 
Харин одоо бол тэврэлдэж замын дэргэд үнсэлцэж зогсоо залуусьгг нэг их хачирхаж харахгүй. Гэтэл эмээгийн үед хонины бэлчээрт уулзана, унага татаж, сарны гэрэлд цүү хаяна. Энэ хооронд химийн урвал шиг нарийн ширийн юм их болдог байж.
 
Мөрөөдөл
 
Эмээ юу мөрөөддөг байсан бол. Энэ тухай бид ер ярилцаж байгаагүй юм байна. Сумын төвийн охинд аймгийн төвийнх, аймгийн төвийн охинд нийслэлээс ирсэн бүсгүй их гоё санагдаж таарна. Тийм болохыг хүснэ. Энэ мөрөөдөл биш гэж үү. Эмээ сансарт нисэхсэн гэж мөрөөддөпүй байсан байлгүй. Тэр үед эмэгтэй хүн үйлэнд уран байх зайлшгүй хэрэгтэй тул нэг сайхан дээл хийгээд сурчихна гэдэг арай ойр, биелж болохоор зүйл. Холдоо гэхэд бичиг үсэг сурч, хот бараадаж, холбоонд ажиллаж, цэргийн даргын эхнэр болж, тусдаа гэр бариулан, ганган шаавай хүүхэн болно гэж хүссэн байж мэднэ. 
 
Харин охины маань хувьд эмээгийн адил уран гартай байх нь эн тэргүүний хэрэщээ биш, өдөн цагаан малгай тийм ч гоё санагдахгүй. Америкт очиж, үзээгүй юм аа үзэх л илүү чухал. Гэтэл би багадаа Америкт хөл тавина гэж огт боддоггүй байлаа. Хөрш хаалганд амьдардаг эгч шиг Орос, болж өгвөл Чех, Германд сурч, соёлтой, цаанаа нэг цэмцгэр, нарийн ширийн юм мэддэг эмэгтэй болохсон гэж хүснэ.
 
Харин одоо мөрөөдөл минь өөрчлөгдсөн. Мөрөөдлөө биелүүлэхэд надад мөнгө хэрэгтэй. Нуруугаа автлаа ажиллах ёстой. Гэхдээ "Хөдөлмөрийн баатар" болох гээгүй юм шүү. Хүмүүст магтуулахаас илүү хөлсөө дуслуулсныхаа үр шимийг амсаад сууж байх минь кайфтай байх биз.
 
Гэтэл ээжийн үед мөнгө нэг их чухал биш. Цалин тогтмол юм чинь. "Таван жилийн гавшгайч" болж, хүндэт самбар дээр хадсан зургаа харах нь илүү таатай санагдана. "Эх орныхоо төлөө, тэр яриад байгаа социализм, коммунизмыг нь нэг үзчихсэн, үзэхгүй ч үр хүүхэд маань харах юм чинь хувь нэмрээ оруулахсан" гэж мөрөөднө. Ингэж мөрөөдөх хөшүүрэг цаана нь байж л дээ.
 
Харин бид өнөөдрөөр, өөрсдийнхөө төлөө амьдарч байна. Гэхдээ зах хязгааргүй, хэзээ ч дуусашгүй өнөөдөртэй. Энэ өнөөдөртөө л багтаж амьдрах хүсэлтэй. Өнгөрсөн үе рүүгээ буцахгүй нь мэдээж боловч ээж шиг тийм том ирээдүйг олж харахгүй байгаа минь бидний дунд байгаа их том япгаа.
 
Дагуулж явахад дарга сайхан
 
Ээжийн үед хүргэн хүүгийн боловсрол, хүний ганц хүү юу, аль нутаг, ах дүү хэр олуулаа юм, эрлийз үү, хурлийз уу гэдэг нь их чухал байжээ. Эцэг эхчүүд нь бие биеэ мэддэг бол их олзуурхана. Зарим нь бүр нутгийн улс гээд сүйд болно. Бас зиндаа зиндаагаараа суухыг эрхэмлэнэ. Жишээ нь, эмч инженертэй суух нь элбэг. Харин миний үед сагс гоё тоглодог, онц сурдаг, хөөрхөн дуулчихдаг, хөгжимдчихдөг гээд аль нэг талаараа бусдаас онцгой, бас даруухан хөвгүүд охидын нүдэнд илүү өртдөг байлаа.
 
Аль нутгийн гэхээсээ илүү аав ээж нь юу хийдэг улс юм гэдэг нь их чухал. Даруухан, дуугай байх тийм ч олзуурхмаар чанар биш. Түүний оронд олны дунд эвээ олоод зохицоод явчихаж чадах хүүхэд мөн үү гэдгийг илүү сонжино.
 
Эмээгийн үед цэргийн даргатай гэрлэх нь элбэг байжээ. Ямар сайндаа хүрээ хүүхнүүдийн дунд "Дарлаж суухад данжаад сайхан, дагуулж явахад дарга сайхан" гэдэг үг гарахав. Харин орчин үед амжиж олж яваа бизнесмэн эр анхаарал татах болсон. Хүзүү нь бөх ч биш байсан болно. Заавал чадалтай, морь сайн уургалчихдаг байх албагүй. Цэвэр монгол эр байх ч хэрэггүй. Хамгийн гол нь мэдлэг боловсролтой, ар гэр авгай хүүхдээ аваад явчих чадвар их чухал.
 
Хүргэн хүүгийн үзүүлэлт их өөр болжээ.
 
Сексийн хувьсгал
 
Эргээд эмээгийн үе рүү оръё. Түүний үед охид бэлгийн харьцаанд дунджаар 14 наснаас эхлэн ордог байжээ. Нарийвчилсан судалгаа байхгүй ч, энэ хэрийн багцаа бий гэнэ. Тэгээд ч энэ сэдэв тийм эмзэг биш, тэгээд ч хуульчлагдаагүй. Нийгмийн хандлага ч эерэг байсан тул асуудал болгон авч хэлэлцээд байх зүйл биш байж. Өөрөөр хэлбэл, бэлгийн харьцаанд эрт орсны төлөө, хүүхэд төрүүлсний төлөө хэн нэгнийг буруутгах шаардлага байхгүй. Нас биед хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан гэж шийггэл хүлээхгүй. Тийм л цаг үе байж. Охиных нь гэдэс өдрөөс өдөрт томроод ирэхэд л эцэг эх нь хэний хүүхэд юм, яах юм цаашид гэж ер асуухгүй, чимээгүйхэн зөрж алхаад л, нэг талаар ойлгомжтой ч юм шиг, бүхнийг мэдээд ч байгаа юм шиг нэг тийм сонин сэтгэлийн нарийн өрнөл, туйл, тайлал явагддаг шиг. Харин одоо бол өөр.
 
Хэдийгээр 15 насанд бэлгийн бойжилт гүйцэж өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд ороход физиологийн хувьд бэлэн, хүүхэд төрүүлэхэд боломжтой байдаг ч нийгэм, эдийн засгийн бүтцийн хувьд боломжгүй, хуулиар зөвшөөрөгдөө ч үгүй байдаг. Ийм ялгааг энэ удаа олж харна. Миний мэдэхийн 1980-аад оны үед "охидын үзлэг" гэж жигтэйхэн юм боддог байлаа. Зорилго нь бэлгийн замын өвчтэй эсэхийг тодруулах явдал юм уу даа. Гэвч хөвгүүд хамрагддаггүй тул охидыг бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох нь илүү чухал юм байна гэж ойлгогдоно. Хэн нэг нь "гэнэдээд" эр хүнтэй нэг оронд ороод унтчихсан бол өнгөрөө л гэсэн үг.
 
Учир нь энэ тухай эмч ангийн багшид заавал хэлнэ. Шууд зэмлэхгүй ч тойруу утгаар "Тэр тийм байна лээ шүү" гээд бусдад нь ойлгуулна. Энэ их том нүглийн тухай багш нар ч бие биедээ хзрэг болгож дуулгана. Тэгж явсаар сургууль даяар мэдчихдэгсэн. Ингээд "азгүй" охины хувь заяа сургуулиа төгсөн төгстөл тун бүрхэг болно доо.
 
Уг нь хөвгүүд баатар биш шүү дээ. Тэдний дийлэнх нь дунд сургуульд байхдаа охидтой "контактлаад" хэдийнэ үзсэн байдаг. Гэтэл үүнийг тогтоох аргагүй. Ерөөсөө хөвгүүдийн өмнө ногоон гэрэл асааж өгч байгаа нь шударга биш явдал байлаа. Гэтэл өнөөдөр өнөө зөвшөөрөгдсөн наснаас эрт хөвгүүдтэй үерхэх, бэлгийн харьцаанд орох, жирэмслэх тохиолдол олшрох тусмаа проблем биш болж таарч байна.
 
Сексийн талаар миний үеийнхэн орчин үеийнхнийг бодвол хэтэрхий хаагдмал байсан санагдана. Эмээ малын дэргэд өссөнийх, эцэг эх, эгч ахтайгаа нэг гзрт амьдардаг байсных хүн ч бай, мал ч бай амьд бодгалийн дур тачаал, өсөж үржих явцын талаар ямар ч байсан ойлголтгой байсан биз. Харин тус тусдаа өрөөтэй боловч мэдээллээр цангасан үеийн хотын охин энэ талаар "А" ч үгүй өнгөрнө. Бараг хүүхэд яаж бий болдог, хаанаас төрдөг талаар төсөөлөлгүй шахам явсаар 14 нас хүрдэг байлаа. Бидний дунд хөвгүүдтэй үнсэлцвэл жирэмсэн болно гэсэн бодолтой охид олон байсан юм шүү. Эр хүнтэй нэг оронд орсон бол дараа өөр эр хүнтэй учирсан тохиодолд нүүр халуун гэсэн ойлголттой.
 
Энэ хэрээр хожим өөртөө, эр хүнд, амьдралд хандсан болов уу. Сууна гэж товлосон хүнтэйгээ л анх энгэр зөрүүлж, насан туршдаа нэг л хүнд үнэнч байсаар дуусах гэсэн хатуу зарчмаа эмээ ээжид, ээж надад "өв залгамжлуулжээ". Эмээгийн үед, ээжийн үед ч тэр гэр бүл салалт тун ховор байсан гэдэг. Эхнэр, нөхрөө солиод байх нь цаашдын амьдралд хүнд тусах тул "гүрийх" ёстой. Нэг л суусан бол "нааддан пад" тул хариуцлагатай сонголт хийхгүй л бол болохгүй. Харин өнөөдөр бол монгол эмэпэйчүүдийн амьдрал их өөр.
 
Жишихийн аргагүй эрх чөлөө маань биднийг аз жаргалтай болгосон. Хүсээгүй жирэмслэлтээс болж хүүхэд гарган өөрсдийгөө яллахгүй. Таалагдахгүй хүнтэй заавал амьдрах албагүй. Эрх дураараа байна гэдэг аз жаргал биш гэж үү. Ийм л байхыг л бид хүссэн биз дээ. Гэвч орчин цаг маань биднийг айж ичихээс хөнгөлсөн боловч эрж хайдаг шуналтай болгочихож уу. Гэр бүл салалтыг 10, 10 жилээр зааглан жишээд үзье л дээ. Харин одоо бүсгүйчүүдийн дунд арай өөр хүсэл бий болжээ. Алдар нэр дуулах, амжилттай ажиллах, туранхай байх, хөгширөхгүй байх нь илүү чухал. Бас ямагт дур булаам байж, карьер хөөцөлдөхийн хэрээр ээжийн үүргээ мартахгүй байх ёстой. Гэхдээ энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд амаргүй. Нэг дор зохицуулъя гэвч боломжгүй.