Эрчүүд болон эмэгтэйчүүд өөрсдийн харилцаа холбоогоо хамгаалж үнэнч байдлаа хэвээр хадгалах чадвартай. Сүүлийн үеийн судалгаанууд генетикийн хүчин зүйлс нь үнэнч байдал болоод гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлж байгаа эсэх талаарх асуудлыг их хөндөж байна. Шведийн Каролинска дээд сургуулийн биологч Hasse Walum тархин дахь биеийн зохицуулалтын генийн нөлөөллийг илүү нарийн мэдэхийн тулд хос эдүүдийн 552 бүрдэл хэсгүүдийг судалсан байна.
Генэндээ өөрчлөлттэй эрчүүд ерөнхийдөө гэрлэх тийм ч дуртай биш байдаг бөгөөд гэр бүлийн асуудал, аз жаргалгүй эхнэрийн тал дээр нэлээд буурь суурьтай ханддаг. Генийн өөрчлөлтийн 2 хувилбартай эрчүүдийн дунд ойролцоогоор 3 нь өөрчлөлтгүй эрчүүдэд давхар тоогоор харагддаг ноцтой холбоосыг өмнөх жилдээ үүсгэчихсэн байдаг байна. Ямар ч байсан “маш нарийн ген”гэж нэрлэгддэг шинж чанар (Walum оноогүй нэр гэж нэрлэсэн)-ийн талаарх түүний судалгаа нь гэр бүлийн үнэнч байдал биш тогтвортой байдал дээр тулгуурласан.
Тэрээр хэлэхдээ “Эрэгтэй хүний цаашдын зан төлөвийг урьдчилж хэлнэ гэдэг их төвөгтэй” гэжээ. Одоо тэрээр судалгааны багийнхантайгаа эмэгтэй хүн дээр дээрх судалгааг хийж байна. Генийн ялгаатай байдал нь үнэнч байдалд нөлөөлж болох талтай ч өөр нэг судалгаагаар уураг тархи нь урхидалтад тэсвэртэй байх чадвартай.
Montreal дахь Mc Gill их сургуулийн сэтгэл зүйч John Lydon ер бусын судалгаануудынхаа цуврал номонд үнэнч байсны хариуд хүмүүс хэрхэн ханддаг тухай өгүүлсэн байдаг. Тэрээр нэгэн судалгаандаа гэрлэсэн эрчүүд болон эмэгтэйчүүдэд цуврал зураг үзүүлж тэр зураг дээрх эсрэг хүйстэй хүмүүсийнх нь сэтгэл татам зүйлсийг хэлүүлсэн байдаг. Ямар ч гайхсан зүйлгүй тэд дээд зэргээр хүмүүст сэтгэл татам байдлынх нь үнэлэмжийг өгчээ.
Дараа нь тэдэнд ижил зургууд үзүүлж уулзахыг хүсч байгаа хүнийг нь хэлүүлэхэд хүмүүс эдгээр зурганд анх харсан зурагнаасаа доогуур үнэлэмж өгч байсан гэнэ. Тэд заналхийлсэн байж болох царайтай хүн хараад шууд л зөнгөөрөө “энэ тийм ч үзэсгэлэнтэй биш юмаа”гэж өөрсддөө хэлж байгаа нь ажиглагджээ. Lydon “Чи арай л дээрдсэн байна” гээд “чи заналхийлсэн царайтай өөр хүмүүсийг харахад сэтгэл татах зүйлс нь бага байна”гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч Mc Gill-ийн судалгааны зарим нь хуурамч таашаалыг хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг хүйсийн ялгаагаар гаргаж үзүүлсэн байдаг.
Энэ судалгаанд эсрэг хүйстнээ сонирхдог эрэгтэй, эмэгтэй 300 хүн хамрагдсанаас тал нь өөрт таалагдсан хэн нэгнийг олж сээтэгнүүр яриа өдөх зааварчилгаа авч гүйцэтгэсэн. Бусад нь үүнийг жирийн л уулзалт гэж төсөөлсөн. Эцэст нь судалгаа LO-AL,THR—T гэх мэтийн толгой эргүүлсэн тест бөглөх ажил байлаа. Үнэнч байдлын талаарх оролцогчдын бодлыг мэдэх зорилгоор тэдэнд мэдэгдэлгүйгээр сэтгэл судлалын хэдэн тест оруулсан. (үнэмшил болоод төсөөллийн тухай далд ухамсрын мэдрэмжийг судлахад хэрэглэгддэг толгой эргүүлсэн зарим ижил төстэй үгс багтсан|
Жирийн уулзалт гэж төсөөлсөн оролцогчдын дунд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй бол сээтэгнэж зугаацуулсан эрчүүд болон эмэгтэйчүүдийн дунд өөрчлөлт байсан. Энэ бүлэгт байсан эрчүүд хотын, хоолой гэсэн төвийг сахисан үгсийг илүү бөглөж байсан бол сэтгэлийг нь татсан эмэгтэйчүүд үнэнч, сүрдүүлэг гэсэн үгсийг илүү бүтээж байжээ. Энэ нь мэдээжийн хэрэг амьдрал дээрх зан аашийг нь урьдчилаад хэлчихсэн зүйл биш. Гэвч эдгээр хүлээж авч байгаа байдлууд нь эмэгтэйчүүдэд анхааруулах дохионы систем эрт хөгжсөн байж магадгүй гэсэн сэтгэгдлийг эрдэмтдэд төрүүлж байна.
Бусад судалгаанууд нь эрчүүд болон эмэгтэйчүүдэд анхааруулгын хариу үйлдэл хэрхэн явагддагийг судалсан байдаг. Эдгээрийн нэг судалгаанд хүлээлгийн өрөөнд байгаа судалгааны оролцогчдын таалагддаг эмэгтэй болон эрэгтэй жүжигчидтэй хийсэн судалгаа бий. Энэ судалгааны дараа тэдний харилцаа болоод хамтрагчийнхаа хайнга зан (хоцрох, утсаар залгахаа мартах гэх мэт)-г хэрхэн хүлээж авах талаар асуужээ.
Судалгаанд оролцсон эрчүүд муу зуршил дээр нэлээд ширүүн хандаж байсан бөгөөд эмэгтэй жүжигчид хоромхон зуур тэдний итгэлийг алдруулж байсан бол харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдэд уян зөөлөн хандах дуртай, төдийгүй холбоо тогтоох шийдвэр гаргах үед аль хэдийний сээтэгнэл нь тогтвортой байлгах холбоог тогтоочихсон байдаг байна.
Тэрээр Lydon “Эдгээр судалгаанд хамрагдсан эрчүүд үнэнч байж болох ч харин эмэгтэйчүүд нь тохиолдлын төлөвлөгөөтэй байдаг” гэжээ. Эмэгтэйчүүд анхааруулгын далд ухамсартай байдаг бол эрчүүдэд бол үгүй. Судлаачид уруу татагдахаар жинхэнэ эмэгтэйг авчирч чадахгүй болохоор тэд сэтгэлийг нь татдаг эмэгтэйгээ дотроо төсөөлөөд 4-н өрөөнөөс 2г нь хасч нэгэн тоглоом тоглосон. Уруу татагдсан эрчүүд бүхий л хугацааны 25 хувьд тэдгээр өрөө рүү татагдаж байсан бол бусдынх нь хувьд энэ байдал 62 хувьтай байжээ. Гэхдээ энэ нь хосуудын хамтдаа байх байдлыг хадгалах хайр дурлалын мэдрэмж биш ч байж болох юм. Үүний оронд эрдэмтэд “таны үнэнч байх эсэх хамтрагч чинь таны амьдралыг хэр сайжруулж, хүрээг чинь хэр тэлж байна гэдгээс хамаарна” гэж таамаглаж байна. Үүнийг туршиж хосуудаас ”Хамтрагч чинь хэр дадлага туршлага өгч байна вэ? Хамтрагчийнхаа ур чадвараа дээшлүүлж байгааг хэр олон удаа харж байсан бэ? Чамайг арай илүү хүн болох талаар хэр их юм мэддэг вэ? гэх мэт хэдэн асуулт асуусан.
Судлаач Stony Brook хувийн өсөлтийг дэмжсэн идэвхтэй туршилтыг удирддаг. Зарим хосууд ямар ч зорилгогүй явж байхад зарим нь эрээнтэй бараантай амьдралд их зорилт тавьсан байдаг. Судалгааны эхний 2 оролдлого дээр хосууд их будилж байсан бол 3 дахь дээр нь судалгааны жинхэнэ үр дүн гарч байв. Хосууд туршилтын өмнө болон дараа нь харилцааны талаарх тест бөглөхөд тэдний хайр дурлал болоод харилцаанд нь хамтдаа ялалт байгуулж чаддаггүй хосуудаас илүү гайхалтай өөрчлөлт гарчээ. Судлаачид одоогоор хувийн өсөлт харилцаанд хэрхэн нөлөөлдгийг мэдэх зорилготой судалгааныхаа ажлыг эхлүүлээд байна. Тэд шинэ газар болоод шинэ зүйлсийг нээж илрүүддэг хосууд үнэнч байдлыг хойш тавьж хувийн өсөлт рүүгээ илүү анхаарах болно гэж таамаглаж байна. “Бусад хүмүүс биднийг нээж бидний нэг хэсэг болдог учраас бид харилцаанд ордог”Aron гэж хэлсэн байдаг.
Дурласан хүмүүс шөнөжин ярьж сэтгэл нь хөдөлдгийн учир нь юундаа байдаг байнаа. Хосууд хамтдаа хийсэн өөрчлөлт, сэтгэл хөдөлгөм зүйлсээрээ зарим нэг алдсан зүйлсээ нөхөж авч чаддаг гэж боддог.