Рекламнаас залхаж байна уу. Зурагтаар гарч байгаа киног бүтэн үзэх гэж түмэн проблемтой тулгарна. Удирдлагынхаа товчлуурын сайн ажиглаж сурахгүй л бол рекламны дундуур зурс хийгээд өнгөрдөг киногоо бүрэн бүтэн үзнэ гэж байхгүй. Харин киногоо рекламтай юутай ийтэй нь үзэж дуусгахна гэж бодоход 40 минут үргэлжилдэг савангийн дуурийг үзэхэд цаг хорин минут зарцуулна гэсэн үг. За тэгээд, 10 минутын нэвтрүүлгийг 10 минутын реклам заавал дагана.
 
Сонин, сэтгүүлийн нэг хуудас хуудас эргүүлэхэд араас нь заавал нэг реклам. Вэбсайтын хувьд яривал дэлгэцийн гуравны нэг нь реклам. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн амин дэм реклам гэдгийг мэдэх боловч энэ амин дэм чанаргүй байгаа тул бидний толгой хэрэггүй хоосон амлалтаар дүүрч, эцэст нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг тархи угаах хэрэгсэл гэж ойлгох шатандаа хүрсэн. Гэсэн ч рекламаар дөрөөлж бизнесийн салбарт ашиг орлого нэмэгддэг тул комьпютер, телефакс, кабелийн телевиз зэрэг мэдээлэл холбооны хэрэгсэлүүдээс гадна зам талбай, барилга байгууламж рекламны самбар болжээ.
 
http://2.bp.blogspot.com/_9jgTOfbrCNI/SUDOTZsuMaI/AAAAAAAABRk/MvrHR5NE-C8/s400/zaluu+marketer+TV+reclam.jpgМанай улсад 1998 онд анх сурталчилгааны хууль баталж байлаа. Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудын хуулиас “түүж”, багцлан орчуулсан юм билээ. Гэсэн хэдий ч хэрэгжиж байгаа эсэх нь маргаантай. Жишээлбэл эм, согтууруулах ундааны рекламыг хорьсон боловч хаа сайгүй ил үзэгддэг. Энэ бүхнийг реклам гэхээсээ илүүгээр зар сурталчилгаа гэж хөрвүүлснийг гайхах зүйлгүй билээ. Манай рекламны самбарт өнгө үзэмж муутай, арга ядсан, хулдаасан хэвлэл заларна. Зурагт самбар анхандаа хурц тод өнгөтэй байх боловч нар салхинд гандаад зэгэлтчихдэг. Энэ нь ч энгийн үзэгдэл болжээ. Энэ энгийн үзэгдлээс залхаж байгаа олон хүнийг би мэднэ. Тэд эрээлжилсэн олон зарлалын самбараас хэрэгтэй зүйлээ олж чадахгүй байгаа.
 
Зар сурталчилгааны горимоос хальсан
 
Реклам
Одоо цагт рекламгүйгээр бизнесийн амжилтыг төсөөлөхийн аргагүй болжээ. Тиймдээ ч реклам сурталчилгааны бизнес сүүлийн 10 жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа юм. Реклам сурталчилгааны гол зорилго нь худалдан авагчдын сэтгэл зүйд нөлөөлж, тэдний анхаарлыг сурталчилж буй зүйл рүүгэ татах билээ. Тэгвэл сүүлийн үед зоосны нүхээр хорвоог хардаг хүн төрөлхтөнд зориулан реклам бүтээх нь олширчээ. Учир нь хүн бүрийн харц мөнгө байгаа газар луу хамгийн түрүүнд тусдаг болохыг дэлхийн шилдэг рекламны агентлагууд ажиглажээ. Тэд бүх төрлийн сурталчилгаандаа мөнгөн тэмдэгтийг ашиглах санааг гаргасан бөгөөд энэ санаа нь амжилт олж байгаа нь илэрхий. Энэ нь өндөр хөгжилтэй оронд байрлах реклам, зар сурталчилгааны өнөөгийн жишиг (standartization) юм.
 
http://2.bp.blogspot.com/__-qTZykYUBA/S6hrfAWfnMI/AAAAAAAAAxI/E9QVmX7nW1o/s400/DSC02566.jpg
 
Нэг зоосоор тоглолт үзнэ
 
Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд туслах “GRAACC” сайн үйлсийн байгууллагад зориулан, Бразилийн Огилви Интерактив агентлаг хандивын хайрцаг нээжээ. Гэхдээ “та буян болно уу” гэсэн утгатай үг, урианы оронд мөнгө ямар замаар, хаана хүрч байгааг дүрсэлжээ. Логик тоглоом маягийн энэ “үзүүлбэр” ганцхан зоосны үнэтэй механик “тоглолт” гэж хэлж болохоор аж.
 
- Харин хүүхдийн вакцинд зориулж хандивын мөнгө цуглуулахдаа тариур дүрсэлсэн шилэн сав гудамжинд байрлуулжээ. Энэхүү шилэн сав-мөнгөний хайрцаг ямар хэмжээний вакцин худалдан авах боломжтойг дүрсэлж байгаа юм. Энэ төрлийн хандивын хайрцагнаас давуу талтай нь хүмүүс нэг зоосны оронд хэд хэдэн зоос “гулгуулж” байсанд оршино. Учир нь хандивлагч ямар хэмжээний вакцины мөнгө хийж байгаагаа тооцоолох боломжтой тул сэтгэл ханамжтай өндөртэй үлддэг гэнэ.
 
- Хятадын “Mccann HeaithCare” агентлаг ган гачигт нирвэгдээд байгаа баруун хязгаарын оршин суугчдад туслах хандивын хайрцаг бүтээжээ. Нэг зоос хийхэд амаа тосон зогсоо “жаал хүү”-гийн аманд дусал ус орох гэнэ. Харин Юнисеф яг үүнтэй адилхан зохиомжтой хандивын хайрцаг гудамжинд байрлуулсан нь мөн л адил ач тусаа өгчээ.
 
http://img.banjig.net/d/bb/user_uploads/73238/1248365999_ftckids_065acbdd.jpg
 
- Буурай хөгжилтэй орны хүүхдүүдэд туслах сангийнхан дээрхитэй төстэй аргаар хандив цуглуулжээ. Энэхүү хандивын хайрцаг руу зоос хийснээр орон гэргүй хүүхдэд байшин барьж өгөх аж. Хандивын хайрцагт зоос нэмэгдэх тусам хүүг тойрсон байшингийн дүрс тодордог байна. Энэхүү санааг Торонтогийн Taxi компанийн ажилчид боловсруулжээ.
 
Зоос цуглуулах рекламны санаа энэ мэтээр үргэлжилнэ. Харин эсрэгээрээ мөнгө тараах гэж бүтээсэн сурталчилгаа нэлээд хэд бий.
 
40.000.000-ын үнэтэй реклам
 
Лондонгийн Нью Оксфорд гудамжны хананд “Chevrolet Aveo” хэмээх шинэ загварын машины зургийг 20.000 Пеннигээр бүрсэн нь олны анхаарлыг татаж байлаа. 20.000 Пенни нь манайхаар 40.000.000 орчим төгрөгтэй тэнцэх мөнгө юм. Энэхүү “үнэт” рекламны дэргэдүүр өнгөрсөн хүн бүрт эдгээр зоосыг ажиглан зогсож, нэг ширхэгийг болгоомжлон авч үзэж байлаа. Харин дараа нь “цагаандаа гарч”, харсаар байтал халаасаа зоосоор дүүргэж аваад явж эхэлжээ. Хоёр мерт өндөрт байрлуулсан 20.000 пенни 30 минутын дотор л Англичуудын халаасанд оржээ. Энэ бүхний дараа өнөөх хананд “Chevrolet Aveo” машины зураг үлджээ.
 
Чанарыг ч рекламдах хэрэгтэй
 
Чанартай зүйлсийг ч рекламдах хэрэг гардаг. Гэхдээ “энэ хамгийн сайн нь, энэ чанартай” гэж хэлээд нэмэргүй. Зүгээр л бодит байдлыг тодотгон үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь Даничууд “Tеса” скочийг хамгийн сайн нь гэж боддог. Учир нь Данийн BBDO агентлагийнхан маш сайн наалддаг “Теса” скочийг гайхалтай сурталчилж чадсан юм. Ингэхийн тулд томоос том цагаан самбар дээр их хэмжээний мөнгийг уг скочоор тогтоожээ. Ингээд л боллоо. Чанартай зүйлсийг мөнгөөр рекламддаг бас нэгэн хэлбэр энэ юм.
 
- Үүнээс гадна “шилний цаадах мөнгө” нэртэй сурталчилгааны төрөл байдаг аж. Таны харж буй энэ зурагт 5мм-ийн зузаантай сум нэвтэрдэггүй, өшиглөлөөд ч хагардаггvй шилийг рекламджээ. Дотор нь нэлээд их мөнгө байршуулсан бөгөөд алх, сүх, бууны аль нь ч нэмтэлж чаддаггүй юм байна. Энэ бол бодит чанар. Чанартай зүйлсийг иймэрхүү маягаар рекламдах нь хамгийн оновчтой бөгөөд олны анхаарлыг татах үр дүнтэй сурталчигаа аж. Энэ шил мөнгийг ямар ч сэйфнээс дутахааргүй хадгалдаг гэдгийг гудамжаар өнгөрөх хүн бүр мэддэг тул одоо хагалж, мөнгийг нь авах оролдлого ч хийхээ больжээ.
 
Эх орны мөнгөн дэвсгэртийн vнэ цэн
 
Эх орныхоо мөнгөн дэвсгэртийн vнэ цэнийг дээд зэргээр бууруулсан Зимбабвийн эдийн засгийн дуулиант бодлого нь The Zimbabwean Newspaper сонинд ниймгийн сурталчилгааны ажилдаа зориулан жинхэнэ мөнгөн дэвсгэртийг энгийн ханын цаас болгон ашиглах боломжийг олгожээ. Vнэхээр тус лусын засгийн газрын бодлогоос болж, энэхvv ханын самбар дээрхи 100 триллион зибабви доллартай тэнцэх хэмжээний мөнгө нь худалч хvнд манай мянган төгрөгнөөс хэтрэхээргvй vнэ цэнэтэй болсон байна. Зибабвийн сэтгvvлчдийн эсэргvvцлийг илэрхийлсэн уг 100 триллион зимбабве доллараар “өнгөлөгдсөн” самбарыг TBWAHuntLascaris (ЮАР, Кейптаун) бvтээсэн бөгөөд Tag line дээр нь: “Мугабе-гийн “ачаар” энэ мөнгө цаас болон хувирлаа (Thanks to Mugabe this money is wallpaper)” гэж бичжээ. Энэхvv кампанит ажил нь Cannes Lions 2009 шагналыг Outdoors номинацаар хvртсэн юм байна.
 
http://farm4.static.flickr.com/3270/3702851048_cf62240811.jpg