Эрчүүдийн ихээхэн хэсэг нь порно онлайн сайтуудаар зочилдог нь нууц биш. Гэхдээ зарим нэгэн хүмүүс, бүр эротикийг ихээхэн сонирхдог хэдий ч харин порног анхаардаггүй байх нь ч бас бий. Гудамжинд, ажил дээр, дэлгүүр хоршоонд ер хаана ч гэсэн сайхан бүсгүйг анхаарахгүй өнгөрөх эр байхгүй гэдэг нь ч бас үнэн. Мэдээж энэ бүхэн ханьд нь таалагддаггүй. Хайртай мөн түүнийг хайрлагч хүн нь чухам яагаад ингээд буйг эмэгтэйчүүд ойлгохгүй байх нь элбэг байдаг. Түүний сэтгэл тайван бус болж, хардах сэтгэл төрж, эргэлзэж эхэлдэг. Ингээд байх нь зөв үү?
 
Секс цангалт
 
      Эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийн амьдралд секс илүү их чухал ач холбогдолтой. Яг үнэндээ бол секс хийх хүсэл нь. Энд биологийн ч, хувьсал зүйн ч шалтгаан байгаа. Энд нэг их шинжлэх ухаан гэлгүй зүгээр статистик үзүүлэлт харахад л тодроод ирнэ. Кинси хүрээлэнгийн хийсэн судалгаагаар эрчүүдийн 37 % нь хагас цаг тутам сексийн тухай бодож байхад харин эмэгтэйчүүдийн 11 % нь л мөн ингэж боддог байна. Товчоор хэлбэл эмэгтэйчүүд хайртай эр хүнтэйгээ л их сексдэхийг боддог бол эрчүүд бол харин аль болох их л сексдэхийг боддог байна.
 

 
Олон янзыг хүсэх хэрэгцээ
 
      Азарган тахиа нэг удаа 60 эм тахиатай хавьтах чадвартай. Гэхдээ тэрээр нэг эм тахиатай өдөртөө таваас илүү удаа ойртохгүй. Тухайн эм тахиатай таван удаа хавьтсаны дараагаар эр тахиа түүнийг сонирхохоо больж, эрхтэн нь ч хөвчрөхөө больдог ажээ. Харин өөр нэг эм тахиа руу очингуут урьдын адилаар эрч хүчтэй дайрдаг байна. Энэ үзэгдлийг “азарган тахианы синдром” гэж нэрлэдэг. Яг үүн шиг олон янз байх нь эрчүүдэд саад болдоггүй байна. Хөхтөн амьтдын ихэнхийн адилаар түүний уураг тархи нь аль болох олон тооны эрүүл саруул хамтрагч олохоор программчлагдсан байдаг. Энэ дашрамд сонирхуулахад ханийнх нь өмсөх секс загварын шинэхэн дотоож бол эрчүүд бурхны хишиг л гэсэн үг. Ганц ханиа олон янзын гадуур, дотуур хувцас солих тоолонгоор нь би олон эхнэртэй өрхийн тэргүүн хэмээн “өөрийгөө хуурах” бололцоотойгоороо хүн бусад хөхтөн амтьдаас ялгардаг.
 
http://i.dailymail.co.uk/i/pix/2009/07/12/article-1199209-05B09A6E000005DC-520_468x308.jpg 
 
     Үнэ хөлсгүй харж болдог порно сайтуудыг үзэхийг ч үүнд оруулан тооцож болох юм. Найз бүсгүйгээ бодитойгоор хуурахгүй боловч эрчүүд хүссэн олон янз байдлаа виртуэл ч болохноо олоод авч байгаа нь энэ.
 
Тэд нүдээрээ дурладаг....
 
      Эрчүүд нүдээрээ харсандаа өдөөгддөг бол эмэгтэйчүүд чихээрээ сонссондоо гэдэг. Эрчүүдийн уураг тархи нь гадна хэлбэрийг илүү анхаарахаар бүтэцтэй байдаг ба ийм учраас эротик зураг эрчүүдэд маш хүчтэй нөлөөлөх нь аргагүй юм. Нүцгэн эмэгтэйн зураг харсан эр хүн энэ ер нь ямархуу ааш араншинтай бол, ямар авьяас чадвартай бол гэж ер бодохгүй. Тэр зөвхөн биеийг нь л харна. Эр хүн хөндлөнгийн эмэгтэй рүү харц унагах нь түүний хайр сэтгэлтэй ямар ч холбоо байхгүй, угаасаа тэр байгалиасаа ингэж заяагдсан учир өөрөөр ч яах билээ. Энд найз бүсгүйд нь ямар ч аюул заналхийлээгүй байгаа.
 
Муу нөлөөгүй порно
 
http://2.bp.blogspot.com/_Nb8DOoLyFwk/RiAiSwloVXI/AAAAAAAABmk/zulhpWbZN2A/s400/porno.gif      Интернетээр үнэгүй порно үзүүлэх нь хүчингийн хэрэгт өдөөж буй хэрэг гэж зарим нэгэн нь үздэг. Яг үнэндээ бол порно кино болон хүчингийн хэргийн хооронд ямар нэг уялдаа холбоо тогтоогдоогүй. Харин ийм кино үзсэнээр сэтгэл зүйн хувьд аюул учруулж болох тал өсвөр насны залуусын хувьд ч мөн охидын хувьд ч бий. Эмэгтэйчүүдийг зөвхөн сексийн хэрэгцээ хангагчаар тэр тусмаа цадаж ханахаа мэдэхгүй харилцаанд орогч мэтээр үзүүлэх нь эмэгтэйчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд муугаар нөлөөлж болох аюултай. Нэгэнт төлөвшиж тогтсон бие хүн порно үзлээ гээд нэг их хор холбогдол бол байхгүй.
 
Амархан бас аятайхан
 
      Хайрт хонгор чинь хааяа порно онлайн үзээд эсвэл хажуугаар өнгөрөх дүүхэлзсэн бүсгүйн гуя хас, хөх рүү нүд нь бэлчээд байвал энэ нь эрхэм бүсгүй таны хувьд сэтгэлээ зовоогоод, дутуу гуцуу төрсөн хэмээн санаагаар унаад байх хэрэггүй юм байна шүү дээ. Харин ч бүр эсрэгээрээ энэ нь танай хүн хэвийн байна гэж нотолж буй хэрэг юм. Үүнийг зүгээр уучилж болох жижиг сажиг явдал гээд л өнгөрөөчих. Нөхөр тань таньд нэг их анхаарахгүй байна гэж гомдоллоод байх хэрэггүй, тэр зөвхөн таныг л бурханчлан шүтэж байгаа! Буруу ойлголт, зуршил авч магадгүй тул өсвөр насныханд л порно үзүүлэхийг сэтгэл зүйчид хориглодог.
http://www.theage.com.au/ffximage/2006/06/22/pcporn_narrowweb__300x393,0.jpg