Залуу! бүсгүй! та ганц бие үү? ямар нэг зүйлд санаа зовохгүй, эрх чөлөөтэй дураараа амьдрах сайхан байна уу аль эсвэл таньдаг, мэддэг, хэлтэй, амтай болгон “ хүүе, хүнтэй суугаач ээ, наад нас чинь яваад байна…” гээд л чихнээс чинь байнга хонх уяад хэцүү байна уу, “хэнтэй ч хамаагүй бушуухан айл гэр болж тоглохгүй бол болохгүйнэ ээ” гэж үү? Манайхан ганц хүн айл болдоггүй, гоонь бол жаргадаггүй гэж ярьдаг. Гэвч ганц модоор гал түлээд амьдарч байгаа хүмүүс өчнөөн олноороо байгаа билээ.
 
      Би ч бас ганц бие жирийн л нэгэн бүсгүй. Бүсгүй хүний хүсдэг бүх л зүйлийг мөрөөддөг. Бусдын адил ажилдаа амжилт гаргаж, нүүрэндээ үрчлээгүй байхыг хүсдэг. Хэрэв чи хөхөө томруулж, хамраа засуулж, давхраа хийлгэж, өөхөө соруулж, хоолоо сойж гоолиг сайхан болохыг мөрөөддөг бол би ч бас тэгж хүсдэг.
 
      Нэг л залуутай энгэр зөрүүлж, тэрэнтэйгээ насан туршдаа газар тэнгэр хоёр нийлж байсан ч үнэнч амьдрах ёстой гэж ээж надад сургасан. Энэ бол ганц ээжийн биш эмээгийн, эмэг эхийн, цаашлаад олон үе дамжин өвлөгдөж ирсэн эмэгтэй хүний баримтлах “алтан дүрэм”. Гэвч бидний өнөөгийн амьдрал их өөрчлөгдсөн байна. Бодоод байсан чинь тэр “ алтан дүрэм” үнэн утгагүй мэт санагдлаа. Хэт туйлширсан, өөрийгөө гаргуунд нь хаясан, тулгасан, эрх зөрчсөн, орчин үетэй ерөөсөө ч нийцэхгүй байна. Манай нийгэмд янз бүрийн элдэв шалтгааны улмаас эмэгтэйчүүд бэлэвсрэх, нөхөртөө хаягдах, салж нийлэх асуудал үнэндээ л их байна. Гэвч салалтын гол буруутан нь эмэгтэй хүн л байдаг. Ер нь эмэгтэйчүүд дандаа буруутдаг. Нөхөртөө онгон биеэрээ очоогүй бол, өмнө нь хэд хэдэн залуутай энгэр зөрүүлж байсан бол, тэгээд бас ГАНЦ БИЕ бол…
 
      Тэгээд бараг бүх тохиолдлыг нь “ янхан” гэдэг ганц тамгаар тамгалчихдаг. Эрчүүд бол харин ч эсрэгээр, тэд ямар ч зүйл хийсэн амьдралыг хошуучлагч баатар байдаг. Өнөөдөр манайд дөнгөж 30 гарч яваа бүсгүйн амьдрал бараг л дууссан мэт байх нь олонтаа болжээ. Тэд дахин шинэ амьдралын талаар, сексийн харилцааны талаар бодож мөрөөдөх ч эрхгүй болчихсон мэт сэтгэлээр унадаг. Бас гэр бүлийн амьдрал яг л хүүхдийн тоглоом шиг болчихсон. Манайхан бол ердөө танилцаад л шууд нэг гэрт ордог. Эхэндээ бүх зүйл болж буй мэт санагдана. Гэвч хэдхэн жилийн дараа эхнэрээс илүү өөр хэн нэгнийг харж эхэлдэг. Энэ үед эмэгтэйчүүд л зовно. Нөхөр нь салахгүй ч гэсэн гэр орондоо хонохоо болино. Энэ бүгдийг тэвчиж, шаналж сууна гэдэг хүсээд байхаар юм биш. Харин өнөөх нөхөр гуай хоёр эхнэртэй юм шиг амьдарна. Ийм амьдралын хэв маяг манайд элбэг. Монголчууд л болсон хойно “ олгой хагаравч тогоондоо ” гээд л өөрийн амьдралд болж байгаа элдэв асуудлыг тас нуугаад дэлгэж ярьдаггүй, дотроо шаналаад л.
 
http://53rg10.files.wordpress.com/2008/10/yui_life_00.jpg
 
      Тэгж тэгж нэг юм хэзээ хойно нь тэвчээрийн утас нь тасрах үед харамссан өнгөөр дурсаж ярьдаг нь бидний зан. Бид өнөөдөр зөвхөн эрчүүдийг газар дор ортол нь муулж, тэдэнд буруу өгч, бүсгүйчүүдийг тэнгэрт тултал нь магтахыг урьтал болгосонгүй. Чухам яагаад бид өнөөдөр ганцаар амьдрахыг илүүд үзэх болов? Үнэхээр тэр “хайр” гээч нь байхаа больчихсон юм уу?, өнөөдөр бид яагаад бүх эрчүүдийг “хүүхэмсэг”, бүсгүйчүүдийг “янхан” болчихсон гэж яриад байна вэ? Энэ талаар бүгдээрээ сайхан ярилцья хүмүүсээ.
 
      Бидний дараагийн ярилцах сэдэв “ Ганц бие хүний сексийн харилцаа”
 
http://rlv.zcache.com/kiss_the_single_life_goodbye_jesss_bache_tshirt-p2353719157319372703mvz_400.jpg
 
      - Та ганц бие үү?
 
Д. Агиймаа : Тиймээ би ганц бие 25-тай. Таарсан хүн болгон хүнтэй суу гэх нь надад ядаргаатай байдаг. Үеийнхэн маань эхнэр нөхөртэй болохыг харах атаархмаар байдаг. Гэхдээ хүнд заавал тэдэн насандаа гэрлэх естой гэсэн ойлголт байх нь тэнэг хэрэг. Хүн хүсч байгаа зүйлээ олсон цагтаа л гэрлэх хэрэгтэй. “Ганц олдох амьдрал ш дээ хөгширлөө” гээд яаран байж гэрлэх нь утгагүй юм шиг санагддаг.
 
Т.Эрдэнэтуяа: Тийм би хүүхэдтэй, нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэй. Охин маань одоо 7 настай. Би өөрийгөө ганц бие жаргалтай бүсгүй гэж боддог. Хайран сайхан залуу насаа нэг хар юмны араас гүйж өнгөрөөсөн гэж бодохоор бүр харамсаад байх юм. Манай нөхөр бүр хоёр оюутан охинтой зэрэг явалддаг байсан гээд боддоо! Эхэндээ ч би араас нь чамгүй их хөөцөлдсөн. Гэвч сүүлдээ “ эмэгтэй хүн эцсийн эцэст өөрийгөө л бодох хэрэгтэй” гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд зовлонтой амьдралаас хагацаж ганц бие амьдралын эрх чөлөөний амтыг ч ёстой нэг мэдэрч байна даа. Гоё байна. Намайг хараад хэн ч 40 нас хүрч байгаа гэж төсөөлөхгүй. Элдэв янзын зүйлд санаа зовохгүй, өөрийгөө тордоод ирэхээр чинь хүн улам залуужаад байдаг юм байна. Тэгсэн харин охины маань аав “ буцаад сууья, намайг уучлаарай…” гээд л байгаа. Би хоёрдахь удаагаа хууртагдахыг хүсэхгүй байна.
 
http://www.amazingsingles.com/resources/SingleLifeSection2.gifЦ.Дөлгөөн: Тийм ээ. Ганцаараа амьдрах гоё ш дээ. Хүссэн юмаа хийнэ, дээрээс нь бас ямар ч хяналт байхгүй. Эмэгтэй хүний бэлгийн амьдралын оргил үе нь 30-40 нас гэж ярьдаг. Би ч бас энэ насан дээрээ явж байгаа болохоор миний хувьд секс хамгийн чухал нь. Тэглээ гээд ямар тааралдсан болгонтойгоо унтаад хэвтээд яваад байлтай нь биш. Хааяа уулздаг нэг дүү залуу байгаа. Манай монголчууд тэнэг, нэг нэгийгээ аль болох доош нь хийх хоббитой юм болохоороо ганц бие хүүхнүүдийг “ энэ янхан, элдэв янзын явдалтай хүүхэн болохоор хүнтэй суудаггүй” энэ тэр гэж ярьдаг юм билээ. Ганц бие эрчүүд ч зөндөө байгаа ш дээ. Эрчүүд гэж ямар муухай явдалтай хүмүүс байдаг гэдгийг мэдэхгүй л байна даа.
 
А.Дэлгэрцэцэг: Тийм би ганц бие. Үнэндээ бол бүх эрчүүд адил. Тэд зөвхөн сексийг ¹1-д тавьдаг. Юу гэдэг билээ дээ нөгөө, эр хүний 13 мэхээ хэрэглэж, зарим нэг нь хайртай гэж худлаа уярааж байгаад ч болов хурдхан шиг хэрэгцээгээ хангачихаад дараа нь толгойд нь “за энэ хүүхнээс чинь яажшуухан бултах вэ…” гэх мэтийн зүйл л эргэлдэж байдаг. Ер нь л эрчүүд “панаалдах” гэдэг албан бус “мэргэжил”-ийг бие дааж эзэмшсэн зальтай амьтад. Тэгээд л ганц хүүхнүүдийг гол буруутан болгоод л өөрсдөө бүх юмны ард чимээгүй үлдэж чаддаг. Ер нь бид сексийн талаар илэн далангүй ярьдаг байх хэрэгтэй. Манай хүүхнүүд чинь гүрийгээд л, тэсээд л яваад байдаг шүү дээ. Бид эрчүүдэд үнэнч байгаад эцэст нь тэд биднийг яаж доромжилж байгааг харал даа?. Бид ч бас адилхан байх хэрэгтэй. Ганц бие хүүхнүүддээ амжилт!
 
П.Хүрэлтулга: Тиймээ, би одоо 32 настай, ганц бие. Аялал жуулчлалын нэгэн компанид ажилладаг. Өмнө нь гурван найз хүүхэнтэй байсан. Ер нь сүүлийн үед манай хүүхнүүд бэл бэлчин их хардаг болсон болохоор мань мэтийн энгийн ажил хийдэг эрчүүд эхнэртэй болно гэж горьдоод ч хэрэггүй болсон юм биш үү? Мэдээж эр бие гүйцсэн хүний хувьд физилогийн асуудал гэдэг чинь хамгийн гол шаардлага байдаг хойно эхэндээ жаахан хэцүү байсан. Секс хийхгүй байхаар амархан стресст орж, түргэн ууртай болдог гэж яриад байдаг. Үнэхээр ч үргэлж стресстэй, ажлынхантайгаа байнга хэрэлддэг болоод байгаагаа мэдэрсэн. Гэхдээ бас байнга биеэ үнэлэгч хүүхэн аваад байх хэцүү. Хааяа уйдахаараа телевизийн чат руу мэссэж бичдэг юм. Тэгээд л манай охид хүүхнүүд чинь хэд хэдээрээ утасдаад л гарна шүү дээ… Оюутан охидууд “ ганц өдрийн хоолны үнээр ч хамаагүй унтъя” гэж хүртэл мэссэж бичнэ гээч . Тэгэхээр ер нь манай хүүхнүүдийн нэг хэсэг нь “дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч” нөгөө хэсэг нь “бага гарын биеэ үнэлэгчид” болчихсон юм биш үү.
 
Б.Батсуурь: Тийм би одоо 36 настай. Ганц бие. Эхнэртэй байсан. Харин эхнэр маань мөнгөтэй баян солонгос өвгөнийг дагаад алга болж өгсөн дөө. Хэдэн жил зовж байж босгосон амьдрал маань тэгээд л будаа болсон доо. Өнөөдөр хүүхнүүд хайр сэтгэл гэхээсээ илүү эрчүүдийн хөрөнгө чинээг нь илүү хардаг моод дэлгэрээд байна. Яаж амьдрах ёстойгоо ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ ганцаараа амьдрах ч бас муугүй ээ.
 
http://rlv.zcache.com/kiss_the_single_life_goodbye_jesss_bache_tshirt-p235897260507810440us5b_400.jpg