Оскарын шагнал гардан авч байхдаа Сандра Баллок нулимс цийлэлзүүлэн өөрийг нь дэмжиж, хайрлаж байдаг нөхөр Жессе Жэймстээ талархаж байлаа. Гэтэл одоо түүний нөхөртэй хэсэг хугацаанд бүр оскарын шагнал авсан киноны зураг авалтын үеэр сүүлрээд авсан гэх бүсгүй гараад ирж. Оскар гардаад удаагүй байгаа Баллок Лондонд хийх байсан киноныхоо нээлтийн арга хэмжээнээс татгалзав. “Гэнэт гарч ирсэн хувийн шалтгаанаар” Европоор аялж “Сүүдэртэй тал” киногоо сурталчлах ажилд оролцож чадахгүй болсон тухайгаа „People“ сэтгүүлд ярьжээ. АНУ-ын долоо хоног тутмын „In Touch“ сэтгүүлд түүний нөхрийг сүүлийн хэдэн сар шивээсний модель “секс бөмбөг” гэгддэг Мишель МкГеетэй холбогдоод байсныг илчилжээ. Жэймс эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа гэж надад ойлгуулсан гэж модель бүсгүй ярьжээ. 2005 онд гэрлэж байсан Жеймсээс жүжигчин бүсгүй маань аль түрүүчийн долоо хоногоос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн гэж „People“ сэтгүүл мэдээлэв. Сандра Баллок Оскарын шагнал авахаасаа нэг хоногийн өмнө “Стивын тухай” киноны дүрээрээ оны хамгийн муу жүжигчинд олгодог Алтан бөөрөлзгөний шагналыг авч байв. Хэдийгээр жүжигчид, уран бүтээлчид очиж авахыг хүсдэггүй ч Сандра Баллок эсрэгээр зориуд цаг зав гарган, муу жүжигчний шагналаа биечлэн очиж авч байсан бас ч сэтгэлийн хаттай тэрээр энэ удаа яах аргагүй тэнцвэр алдсан бололтой. „Оскарын шагналтнуудын хараал хүрэв үү?“ хэмээн „Los Angeles Times“ сонинд бичсэн байв. Өнгөрсөн онд Оскар авсан Кэт Уйнслет нөхрөөсөө салаад байгаа билээ. Сүүлийн 12 жилд найман Оскарын шагналт бүсгүйн гэр бүл салаад байгаа тухай тус сонин иш татжээ.