Ууланд нь цэцэг, аманд нь байшин, жалганд нь хог шавж гишгэх газаргүй болсон лагерт очиж хоёр хонов. Ойрд уулзаагүй найзуудтайгаа нэг уулзсаных гээд аппаратаа шатаах шахам олон зураг авахууллаа. Зүлэг ногоо, цэцэг навч, залуу нас, үнэнч нөхөрлөлөөр чимсэн сайхан зургууд.
Тэрний өмнө Тэрэлж явж бас л нутаг ус, хог хаягдлын тухай толгой холбоод амжсан юм. Энэ мэтээр нарлаг сайхан зуны өдрүүдийг зугаатай л өнгөрөөж байна. Даанч энд тэндгүй гүйсээр байгаад нэг өдөр толинд харсан чинь нөгөө сайхан нарандаа түлэгдээд наашаа харж байгаа цаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй пад хар болчихож. Хар гүйхээрээ гоо сайхны дэлгүүр орж гялайх гялтайх юм л байвал авч түрхсээр тав хоноод арай гэж нэг юм хамар амаа ялгахтайгаа боллоо. За одоо л овоо цайрлаа гэсэн чинь ёстой нөгөө сахил хүртээд бүр дордов гэдэг шиг цайвар царайтай, хар гартай, алаг эрээн арьстай охин болчихлоо. За яахав, дүүрсэн, зун юм чинь.
Ингэж харлатлаа их зугаалсных, яаж зүгээр байхав, нэг гавъяа байгуулсан нь харшил гэж байгаа. Хөдөө гадаа явахдаа тоос долоож, цемент мэрээгүй л юмсан, яахаараа ийм тоосны харшилтай болчихдог байна аа. Ингээд л шөнө хэд сэрж, хамраа крант руугаа урсган алдаж, өдөртөө хамрын дусаалга, нусны алчуураас салахаа болив. Очиж очиж тоосных байхдаа яахав дээ. Улаанбаатар шиг газар амьдардаг хүнд тоосны харшил гэдэг чинь загас усны харшилтай бопохоос ялгаа юу байна аа.
Уйлахаас наагуур эмийн сан руу гүйж харшлын эм авлаа. Гурван өдөр ууж, гурван өдөр унтлаа. Жолооны дадлага хийж байгаа талбай дээрээ арай л унтаагаараа машин барьсангүй. Хотын жолоонд гараад харин ухамсар заагаад овоо сэргэмэр аядав.
Улаан хамартай, бүлцгэр ягаан нүдтэй, ярвайсан царайтай хагас унтаа байдалтай нөхөр сургалтын тэрэг бариад таны цоо шинэхэн Land Rover-pyy чинь чиглээд ирж явна гээд төсөөлөөд үз дээ. Тийм ээ, та өөрөө л хар хурдаараа зугтахаас өөр үггүй. Хотын замаар яваа жолооч нар ч мөн адил. Яг тийм үед замаар ганцаараа явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрдөг юм билээ. Нэг бодлын амар ч юм шиг.
Энд тэндгүй хамраа дарж, найтааж, нусаа гоожуулж явна гэдэг ямар хэцүү гэж санана аа. Хажуугаар жаахан л тоос босвол найтаагаад, худалч хүнд хиртэй хувцастай хүнтэй зөрөхөд хүртэл хамар ирвэгнэх нь ядаргаатай юлл. Энэ их тоос шороо, бохир агаар, хог хаягдап, хапуун нар, гар утас, ллашин техник, янз бүрийн хорт бодисын тэхий дунд нь амьдарч байхад яаж ч зүгээр байх вэ дээ. шинжлэх ухааны дэвшил л гэнэ, хурдацтай хөгжил л гэнэ, техникийн ололт л гэнэ...
Тийм ээ, магадгүй энэ нь миний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн илрэл ч юм билүү... Хүн нээрээ өөр дээрээ ирэхээр л ухаардаг юм байна. Нийслэлдээ ядаж олигтойхон ллод тарьж, зүлэгжүүлсэн бол энэ их шороо арай л бага байхгүй юу. Одоо эмчилж эдгээхгүй л бол багахан ч гэсэн тоосонд харшил хөдлөнө шүү дээ. Дараа хавар мод тарина аа...