Их эзэн Чингисийн нэрийг чангахан биш бүр аяархан ч хэлэх хориотой байхдаа бид түүнийг хүндэлдэг, мэдэх нэг нь бахархдаг байж. Одоо тэгвэл түүнгүй юм алга. УИХ-ын сонгууль хүртэл "Хоёр сая зургаан зуун мянган Чингис сэрж байна" гэсэн сүржин үгээр эхэлж байсан.

Энэ бүхэн хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхжүүлэн үлдээсэн энэ агуу хүний тухай эргэцүүлэн бодоход хүргэсэн юм.

     Өнөөдөр манайхан Чингис нэрийг хашгирах нь байтугай юунд ч хамаагүй хэрэглэх болжээ. Түүний нэрээр бууз хуушуур, ногоотой шөлөө нэрлэж болно. Шар айраг, архи болгон уугаад "Чингис"-т нам цорхиулан гудамжинд унах эрүүлжүүлэхэд очих бол байдаг л зүйл. Энэ тоолонд бидний нам дуугаар нэрийг нь хэлэхдээ ч хүндэтгэн биширч, нууцлаг байдлаараа сонирхол татаж байсан тэр их хүний тухай бахархал унасаар байна. Иймд бахархалаа үнэтэй, нандин байлгах, бахархалаа өөрсдөө бүтээх нь бидэнд нэн хэрэгтэйг энэ удаа хөндөж байна.

 "Чингис" бууз

       Монголд сүүлийн үед хуушуур, буузны нэр төрөл ихэд өсөөд байгаа билээ. Хаан бууз, хатан хуушуур, шимт бууз, шилдэг хуушуур ч гэх шиг. Бүр "Чингис" бууз, "Чингис" хуушуур ч байна. Баянгол дүүргийн Үндсэн хуулийн гудамжинд байх бяцхан кафег "Чингис бууз" гэх ажээ. Болохгүй юм байхгүй л дээ Хоолны цэсэн дээр "Чингис" иж бүрдэл нэгдүгээр хоол гэж байна. Үүнд ногоотой шөл, мантуу, салат ордог. Дараа нь "Чингис хуушуур", үүнд хоёр том хуушуур, салат орно. Үнэ нь 4000 төгрөг. Энэ кафейн хамгийн үнэтэй хоол. Бас "Чингис бууз" гэж байна. 3600 төгрөгөөр, байдаг л жижигхэн цэцгэн хэдэн буузыг, ногооны саладтай нийлүүлээд "Чингис бууз" иж бүрдэл болгожээ. Хуушуурны овор хэмжээг тооцохгүй бол эдгээр хоолонд бусдаас онцгой зүйл байхгүй. Хуушуур нь жирийн хуушуур гурвыг нийлүүлсний дайтай. "Чингис" үүлдрийн махны чиглэлийн мал гараагүй болохоор жирийн хонь, үхрийн махаар хийжээ. Хоолыг иж бүрдлээр нь авахад үнэтэй учраас хүмүүс голдуу жижиг "цэцгэн Чингис"-ийг тав, гурваар нь зооглож харагдна. Энэ кафе байгуулагдаад зургаан жил болж байгаа гэсэн. "Чингис"-үүдийнх талаар сонирхоход үйлчлэгч бүсгүй төвөгшөөсөн байдлаар товчхоноос товчхон тайлбарлах ажээ.

     "Чингис" нэртэй зоогийн газар Улаанбаатарт хэд хэд байгаа, тэр бүрт "Чингис" нэрийн шөл, мах, шорлог, будаа, байцаа бий. Тэдгээрийг бэлтэй нь "Chinggis" вискигээр, бэлжиж яваа нь "Chinggis bodka"-roop /хар чингис/, бэл дундтай нь "Чингис" шар айргаар даруулна. Архины үйлдвэр болгон их хааны нэрийг оруулсан юм уу, шууд "Чингис" гээгүй ч түүний нэрийг санагдуулсан шошго бүхий архитай болсон . Энэ мэт их хааны нэрийг зүүсэн ч ур хийц, ялгарах онцлоггүй бүтээгдэхүүнүүд дэлгүүр, лангуугаар дүүрэн. Хивс гэхэд хэдэн янз байна. Түүн дээрх сахалтай өвгөн эш дүртэй хэр адилханыг хэн ч анзаарч шүүмжлэхгүй, бэлгийн дээд гэж үнэ хайрлахгүй авч гадаад, дотоодын хамгийн хүндтэй хүндээ барьна. Гэрийнхээ хананд өлгөөд мартаж орхино. Тэгээд түлхүүрийн оосор, хэтэвч, ханын чимэг, хуанли гээд нэрлээд барахааргүй олон зүйл дээр түүний нэрийг бичиж, дүрийг хазгай мурий хамаагүй дарж орхино.

       Сайн чанарын бүтээгдэхүүнд Чингис нэрийг хайрлаж байвал хамаа алга. Гэхдээ энэ нэрийг улам утга учиртай, үнэ цэнэтэй болгон хэрэглэж гэмээнэ нөгөө бахархал маань амь орно. "Чингис" шар айраг гэхэд чанараараа хамгийн сайн нь байх ёстой. Хэрэв чанар нь муудаад эхэлбэл түүнийг Чингисийн нэрээр нэрлэх эрхийг нь хасч болох шүү дээ.

 Атаархал ба бахархал

       Бид гадаадад явж байхдаа тэр газрынхаа тэнгэр баганадсан ендөр барилга, толийсон зам, гүүр, цэцэрлэгт хүрээлэн, хүний төлөө хийж байгаа бүхнийг хараад бид хэзээ ийм болох бол гэж эхлээд жаахан атаархдаг. Сингапурт аялж явахад таксины жолооч нь хүртэл эх орноороо бахархан ам хамхилгүй магтахыг сонсоод гайхаж билээ. Түүх соёл, эрдэм оюуны бүтээл, ололт амжилттай нь танилцаад, тухайн орныхон өөр өөрсдийн бахархалуудаар гайхуулаад ирэхээр өөрийн эрхгүй еөрсдийгөе голж сэтгэл гонсойна. Яагаад гэвэл энэ бүхэн хүний юм. Бид яагаад ийм сайн сайхныг бүтээж чадсангүй вэ, бид юугаараа дутуу юм бэ гэж өөрсдийгөө буруушаана. Гэхдээ энэ бачимдал, атаархал Буянт-Ухаад буунгуут мартагдаж, сэтгэл тайвшраад явчихдаг. Дассан газрын даавуу зөөлөн. Энэ бол миний гэр, миний эх орон. Бид бүгд адилхан, атаархаад, хор шар хөдлөөд байх юм алга гэж тайвширна. Монгол хүний муу зан, бидний дутагдал юм.. Гэхдээ гадаадад төрсөн тэр атаархал тайвралаар бүү солигдоосой. Атаархал маань биднийг түлхэх түлхүүр байгаасай. Тэгвэл бид хөгжинө.

      Бид хоосон улс биш. Бидэнд бахархал бий. Тэдгээрээс хамгийн том нь Чингис. Хүн төрөлхтөн гавьяаг нь үнэлээд, мянган жилийн хамгийн суут хүнээр тодруулсан энэ агуу хүний нэрийг гагцхүү бид тааруухан яваагийнхаа хэрээр тааруухан зүйл дээр зүүж, тааруухан бахархал болгомооргүй байна. Үндэсний бахархал, үндэсний үзлээ илэрхийлэх гүн хүндэтгэл, ухаарал бидэнд үгүйлэгдэж эхэллээ. Зөвхөн их эзэн хааныхаа тухай өнгөц ойлголтоор бахархах нь яваандаа бидний бахархалын хүчтэй сэтгэгдэлийг бүдэгрүүлж байх шиг байна шүү.

       "Чингис" зочид буудалд ороход дэлхийн талыг эзэлж явсан их хүний тухай ямар нэг мэдээлэл болохоор зүйл байхгүй. Түүний тухай урлагийн бүтээл ч юмуу, ядаж үйлчлэгчдийн гадаад төрхөд монголын "үнэр" үгүй. Монголыг зорьсон бүхнийг тосон авах нисэх онгоцны төв буудал Буянт-Ухаа нэрээ саяхан сольж "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд болсон билээ. Түүгээр байнга үйлчлүүлдэг нэгнээс нэрээ солиод үйлчилгээ нь сайжирсан эсэхийг асуухад хаадын хэдэн хөрөг өлгөснөөс өөр өөрчлөлт хараагүй гээд харин аяга кофе нь дэлхийн аль ч нисэх буудлынхаас үнэтэй болсоныг гайхаж байна. Энэ буудлаас 6 доллараар аяга кофе уугаад "Шереметьево"-д буухад кофе нь 4 доллар , Берлинд түүнээс хаямхан байх жишээтэй. Монголын нэрийн хуудас байж болох энэ хоёр үйлчилгээний газар өндөр үнэтэй, чанар муутай үйлчилгээгээрээ адилхан.

      Бид их хааныхаа нэр хүндэд л ийм хайхрамжгүй хандаж байна. Энэ хоёр байгууллагаар жишээ авсан минь учиртай. Эд жижиг байгууллага биш. Харийнханы байгуулсан ч зүйл биш. Хааны нэрийн сайн авч явбал болох боломжийн газар учраас жишээ авсан билээ. Гэвч тэнд "Мянганы их хүн"-ийг санагдуулсан агуулга, чадахгүй бол дүр төрх, чадахгүй юм гэхэд аятайхан үйлчилгээгээрээ буодаас ялгарахгүй байна. Бид өөрсдөө бахархалаа хайрлаж, өөд татаж явахгүй бол нэг мэдэхэд бидний бахархалыг харийнхан өөрийн болгож бидний нөгөө атаархуу занг хөдөлгөхөөр гайхамгшийг бүтээгээд зогсож байх вий. Тэгэхээр эндээс үндэсний бахархалаа хүүхэд бага наснаас нь үр хүүхэддээ ойлгуулах, ерөөсөө бидний бахархал зөвхөн Чингис биш өөр бахархалыг бий болгож, бүтээх хэрэгтэй гэдгийг бат нот ойлгуулах хэрэгтэй болжээ.

 

 Ц.Төмөрбаатар: Миний Чингис зөөлөн талдаа

     Чингис хааны тухай нийт 15 киног улс орнууд хийсэн тухай мэдээ байна. Өнгөрсөн өвөл, хавар бид Япон болон Якутуудын хийсэн их хааны тухай уран сайхны киног үзсэн. Япончууд кинондоо их хааны эмэгтэй хүнийг хайрлах, эхийгээ шүтэх сэтгэлийг илүү илэрхийлснээрээ онцлог санагдсан. Монголчуудын бүтээсэн Чингис хааны тухай хоёр дахь кино"Үхэж үл болно-Чингис хаан" ирэх сарын 2-нд нээлтээ хийх гэж байна. Кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн Монгол Улсын Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцсан юм.

      - Чингис хааны тухай гадаадынханы хийсэн кинонуудын талаар ямар бодолтой явдаг вэ?

      - Манай их хааны тухай гадаадын хийсэн кинонд Монголын 13 дугаар зууны ахуй, нүүдлийн соёл иргэншлийг тусгаж чадахгүй байна. Их хааныг хэрцгий харгис, балмад, эзлэн түрэмгийлэгч талаас нь харуулсан байдаг. Хувь хүний хувьд яргачин, догшин, ухаан муутай мэтээр дүрсэлдэг. Чингисийн цэрэг армийн сүр хүчийг голлон харуулах гэж оролддог л доо. Мэдээж үүнийг техникийн хүчээр хийж байгаа. Найруулга, зураг авалт нь ч сайн болсон байдаг. Монгол хүнийг морьгүйгээр төсеөлөхгүй. Ялангуяа 13 дугаар зууны Монголчуудыг шилдэг морьт цэрэггүйгээр шүү.

     Гэтэл хөнгөн морьт цэргүүдийн оронд нүсэр том биетэй, алд сэлэмтэй цэргуүд, европ царайтай, гонжийсон Чингис нь илжиг унаж яваа юм шиг харагдаад нэг л биш санагддаг юм. Өвөрмонголчуудын хийсэн олон ангит кино л сэтгэлд арай ойр санагддаг. Жүжипндийн тоглолт ч гайгүй. Тэр дундаа Чингис хаанд тоглосон Баасангийн нүдийг би үнэлдэг. Их тогтуун нүд.

      - "Үхэж үл болно-Чингис хаан" киноны онцлог нь юу вэ?

      - Монголчууд өөрсдөө хэд хэдэн Чингис хааныг бүтээсэн шүү дээ. ВВС-гийнхэний бүтээсэн баримтат уран сайхны кинонд  манай залуу жүжигчин, загвар өмсөгч Д.Оргил, "Монголкино" нэгтгэлийн баримтат уран сайхны кинонд гавьяат жүжигчин Жаргалсайхан тоглосон. Тэдний дотроос Б.Балжинням гуайн найруулсан "Мөнх тэнгэрийн хүчин дор" уран сайхны кинонд А.Энхтайвны бүтээсэн Чингис хаан сайн дүр, сайхан ч кино болсон. Бүтээсэн цаг үе нь социализмын үе, хааныгаа муулж, үүх түүхээ нууж байсан цаг гэхэд манайхан сайн хийсэн. Одоо бид шал еер, чөлеет сэтгэхүйгээр энэ киног хийж байна. Монголын олон овог аймгуудыг нэгтгэж, дэлхийн талыг зүгээр нэг харис хэрцгийгээр эзэлчихгүй. Асар их ухаанаар эзэлнэ.Чингис хаан эзэлсэн улс орнуудынхаа шашин шүтлэг, соёл иргэншлийг дээдэлж байжээ. Уран дархчууд, авьяаслаг хүмүүсийг нь өөртөө авч тэндээр юм юм хийлгэж байсан гэх жишээнүүд байна. Аян дайн нь эзлэн түрэмгийлэх шуналаар биш үргэлж шалтгаантай байжээ. Монгол улсаа байгуулаад гадаад улс гүрнүүдтэй худалдаа хийе, харилцаа тогтооё гээд элч илгээхэд түүнийг нь хөнөөсөн жишээ байна Энэ бол шалтаг биш шалтгаан. Энэ бүхнийг нарийн гаргах гэж хичээсэн.

      - Таны бүтээсэн Чингис бусад Чингисээс юугаараа ялгаатай вэ?

     - Их хаан хэдийгээр агуу их хаан боловч хүн гэдэг талаас нь харуулснаараа онцлог гэж болно. Хүн яаж уйлдаг, хайрладаг, өширхдөг юм. Яаж ялдаг, ялагддаг, вэ гэдгийг түлхүү гаргахыг хичээсэн. Ээждээ загнуулж гэмшдэг, дүүгээ үхэхэд уйлдаг. Зүгээр нэг баримал шиг хэрцгий царайгаар хааныг дүрсэлж болохгүй. Түүнд ухаан байсан, ухаантай жанжид, ухаантай өрсөлдөгчид байсан тулдаа энэ хүн товойн гарсан болохоос ганцаараа зүтгээд юунд ч хүрэхгүй л байсан гэдэг санааг бусад дүрийн чадварлаг тоглолтоор тодотгосон. Олон сайхан авьяаслаг жүжигчид хамт тоглож Чингис хааныг улам тодотгон, ялгаруулан гаргаж байна. Их хаанаа хүн талаас нь нэлээд зөөлөн, ухаалаг, тал руу нь илэрхийлэхийг оролдсон. Гэхдээ бас хэрцгий юм бий. Ингэхдээ юунаас болж харгисласан, юунаас болж уйлсан, юунаас болж өршөөсөн гэдэг учир шалтгааныг нэлээд бодсон юм шүү. Ардын жүжигчин П.Цэрэндагва ах Жамухад тоглож байна. Бид Жамух, Чингис хоёр яагаад нөхөрлөсөн, яагаад дайсагнасан, Жамух Чингисийг хаанд хүргэх гэж өөртөө ийм зам сонгосон уу. Алийг нь, хэрхэн гаргах вэ гэж зөвлөлдөж, маргаж, мэтгэлцэдэг байлаа.

      - Энэ түүхэн киноны салшгүй хэсэг нь дайн байлдаан, цэргийн эрдэм, монгол цэргийн ур чадварыг харуулах явдал. Энэ нь амархан биш байх.

     - Морь унах, тулааны урлаг эзэмших, сэлэм жадтай харьцах гээд уран чадвар, дадал шаардсан зүйлүүд маш их байлаа. Бидний энэ киноноос дэлхий дахинд үзүүлэх нэг гайхамшиг нь морьтой монгол, морьт цэргүүдийн чадвар юм. Сүүлийн үеийн залуучууд моринд муу болжээ. Бид ингэж соёл иргэншил, байгалиасаа холдож байна. Төсөөлөн бодоход хамгийн ухаалаг такгикгай, байлдааны техник, хэрэгсэлтэй, түүнийгээ гарамгай эзэмшсэн, жижигхэн морьтой, жижгихэн цэр-гүүд хуй салхи шиг орж ирээд ялаад гараад явчихдаг. Тордоггүй л байсан юм шиг байгаа юм. Алд сэлэм барьчихаад гурван шөнө, гурван өдөр байлдана гэж байхгүй. Бид дэлэм хэрийн урттай хөнгөн сэлэм хэрэглэсэн ч 15 минут эргүүлэхэд л бахардчих гээд байсан. Долоон өдөрчийн газар зугтаасан гэхээр ямар морьтой байсан байж таарах нь вэ. Хүн нь ямар тэсвэртэй, чадвартай, эрэмгий байж вэ гэхчилэн кино хийх, их хааныг энэ бүхнээс товойлгон гаргахад бодох юм их байлаа. Би моринд гайгүй л дээ гэхдээ зарим адармаатай зүйл дээр орлон тоглопн авсан. За тэгээд та бүхэн бидний бүтээсэн Чингис хаантай нүүр тулан уулзах болохоор яриагаа өндөрлөе.

 Судалгаа

     1.Монголын бахархал гэвэл юуг нэрлэх вэ?

  2.“Чингис” нэрийг авах эрхтэй ямар бүтээгдэхүүн байж болох вэ?

 Д.Бүрэнбаатар - Уул, ус байна. Үүнээс өөр өнөөдөр монголын нийгэмд бахархах юм алга - “Чингис” нэрийг Монголын уламжлалт цагаан идээндээ өгч болох юм. Би Тавантолгойн орд дээр нүүрснээс шахатуун гаргах үйлдвэр байгуулаад гаргасан тосоо “Чингис” гэж нэрлэх саналтай байна.

 Г.Аким - Монголын бахархал Монгол хүн шүү дээ.

- Чингисийг би бурхан гэж боддог. Түүний нэрийг ямар нэг бүтээгдэхүүнд өгөх хэрэггүй.

 Н.Баясгалан - Энэ сайхан эх оронд иргэн болж төрсөндөө бахархдаг

- Үндэсний том их сургууль, эсвэл цэцэрлэгт хүрээлэн байж болох юм.

 Н.Батзориг - Чингис хаа­наа­раа бахарх­даг. Сүх­­баатарын хөшөөний оронд түүний хөшөө байх хэрэгтэй.

- Том ордон бариад Чингис хэмээн нэрлэж болох юм.

 А.Гэрэлмаа - Түүх дурсгалаа­раа бахарх­даг. Газ­рын баялгаараа бахархдаг

- Чингисийн нэрийг улсынхаа нэрэнд оруулж Чингисийн Монгол гэвэл яасан юм бэ.

 Д.Баярмаа. - Бид соёлын их өвөөрөөр бахархах ёстой.

- Чингисийн нэрийн авах сайн сайхан зүйл өнөөдөр­төө гараагүй байна.

 Иргэдээс авсан судалгаагаар бидний бахархал дотор хийж бүтээснээрээ, барьж байгуулс­наарар бахархах юм алга. Чингис хаан, түүний үлдээсэн газар нутгаар бахархаж сууна. Түүний үлдээсэн энэ сайхан газар нутаг дээр бид зүй нь өөрсдийн гараар өөрсдийн бахархалын барьж бүтээх ёстой. Гэтэл тэгж чадсангүй өдий хүрчээ.“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэсэн ардын үг бий. Арчаагүй хүнд зориулсан энэ үг бидэнд одоо яг тохирч байна. Өөрөө хэдэн зуун дамжин, өчнөөн сорилтыг туулан сэвгүй гараад ирсэн нэрийг энэ зуунд бид харин сэвтүүлэх, ойр зуурын холны мөнгө болгох арга болгож буй.

 

Төрийн мөнгөөр биш түмний хувьцаагаар "Чингис хаан" нисэх буудлаас "Чингисийн өргөн" чөлөөг дуустал Чингисийн нэрийг өөртөө авсан байгууллагуудыг зориуд түүхэд урт дараалал гарч байна. Зөвхөн Упаанбаатарт ажиллаж байгааг нь жагсаахад:

 Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал Чингисийн өргөн чөлөө Чингисийн мөр /Бизнесийг дэмжих, зөвлөгөө өгөх/ Чингис мотоклуб /бөөний худалдаа/ Чингис лагер шар айраг /бөөний худалдаа/ Чингисийн гэрэгэ /беөений худалдаа/ Чингис шар айраг /бөөний худалдаа/ Чингис холдинг /бөөний худалдаа/ Чингис мөнх тур /аялал, жуулчлал/ Чингис экспедиц /бөөний худалдаа/ Чингис жоней /тээвэр зохицуулалт, аялал жуулчлал/ Чингис хаан интернейшнл /беөний худалдаа/ Чингис монгол травел /тээвэр зохицуулалт, аялал жуулчлал/ Чингис хааны замнал /аялал жуулчлал/ Чингисийн хэрэм /бөөний худалдаа/ Чингис хаан цогцолбор /Зочид буудал, амралт/ Чингис хааны хамсал /бөөний худалдаа/ Чингисийн хэтэвч /хадгаламж зээлийн хоршоо/ Чингэс ресторан, зоогийн газар Чингис лэнд тур /худалдааны зуучлал/ Чингис транс /худалдааны зуучлал/ Чингис Алтай /худалдаа, үйлчилгээ/ Чингисийн өвөлжөө /бөөний худалдаа/ Чингис уул /хүнс, барааны дэлгүүр/ Чингисийн тоонот /бөөний худалдаа/  Чингисийн хүрээ /хэвлэх үйлдвэр/ Чингис хаан секюритиес /үнэт цаас брокерийн үйл ажиллагаа/ Чингис хаан холбоо /байгапь, техникийн шинжлэх ухаан, судалгаа, туршилт/ Чингис хаан АУУ гал голомт нийгэмлэг ЯББ/ Чингис фильм тур /худалдаа, аялал жуулчлал/ Чингис хаан коллеж Чингис импер /бөөний худалдаа/ Чингис хаан гальфи контри /аялал жуулчлал/ Чингис кредит хоршоо /бөөний худалдаа/ Чингис трейд /хүнс, барааны далгүүр/ Чингис интернэшнл /Банк бус санхүүгийн байгууллага/ Чингис хаан холдинг /Банк бус санхүүгийн байгууллага/ Чингис вогол /Гадаад зуучлал/ Чингисийн гурван нуур / эмнэлэг, сувилал/ Чингис бокс хоршоо /боксын клуб/ Чингисийн цадиг /хэвлэх үйлдвэр/ Чингис хэритэйж /бөөний худалдаа/ Чингис гоулд /бөений худалдаа/ Чингисийн эзэнт гурван тобако /худалдаа/ Чингис жей /тээвэр, аялал жуулчлал/ Чингисийн алдар /дэлгүүр, жижиглэн худалдаа/ Чага Чингис /бөөний худалдаа/ Чингис хаан /худалдаа зуучлал/ Чингис шар айраг клуб Чингис хааны далхийн академи /ТББ/ Чингисийн Монгол төр ТББ Чингис СООСЭ ИС /боловсол/ Чингис хаан банк Чингис бургер /хоолны газар/ Тэмүүжин бөхийн сургууль гээд үргэлжилнэ. Тэдний нэлээд нь харийнханы байгуулсан аялал жуулчлалын чиглэлийн байгууллагууд байлаа.

 

Манай сэтгүүлийн хавтасны сэдэвтэй холбогдуулан Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын бичиж ирүүлсэн шинэхэн шүлгийг энд нийтэллээ.

 Чингис хаан минь өршөө

Мөнх хөх тэнгэрийн доор

Мөргөн байж хүлцэл өчье

Гурван гурвын есөн шөнө

Гуйлгын үгээр үнэнийг учирлая

Эзэн богд

Чингисийхээ сүлд хийморийг

Энэ цагийн буулган дор дээдэлж чадлаа гэж үү

Шагай шиг тарсан

Монгол их гүрэн

Шарын шашинд хүлүүлсэн номхон доройд хувилж

Тэнгэрийн шүтлэгтэй их ард түмэн

Тэрлэгэндээ өтөлтлөө доройтсон доо, Миний Монгол

Цагийн салхи эргэж

Тусгаар тогтнолоо зарласан ч

Эзэн богд

Чингисийнхээ нэрийн дуудах эрхгүйгээр

Эртний их түүхээн

Нууж уншихын дайтай төөрөлдсөндөө

Хорьдугаар зууны давалгаанаар

Ардчиллын замыг сонгож

Хоймортоо сүр, сүлд хоёроо залж

Одоо л Монгол орон

Орчлонгийн хөх дайдад сэргэх нь үү гэтэл

Дэлхий мэдэх

Чингисийнхээ

Агуу их сүрийг

Дэндүү тэнэг хойч үе нь

Алдас болтол гутааж байгааг яах вэ

Архины шошго

Адгийн дэн буудал

Дампуурсан цэнгээний газар

Давсны сав, гурилын уутан дээр хүртэл

Их хааныхаа дүрийг

Согтуу хүн цаасан дээр алхах шиг эрээчиж

Солиотой хүн өдрийн тэмдэглэл бичих шиг сараачлаа

Бүсгүй хүн төрвөл

Чингис мэндэлж

Бөө, удган, согтуу хүн ч

Бүгд тэнгэртэй ярьж

Хоёр сая ард түмэн

Сэрж байгаа нь энэ юм болов уу

Ховорхон олдох түүхээрээ

Солиорч байгаа нь энэ юм болов уу

Уул нь

Гундаж байхдаа ил гаргадаггүй

Тахил гэж байдагсан

Гуйлгачин явсан ч арилжиж болдоггүй

Шүтээн гэж байдагсан

Бишрэх, хүндэтгэх, нандигнах алтан чанад

Бидний үед л лав тохиохгүй нь бололтой

Голомт хэмээсэн амин тойрогт

Хоймор

Хоймроон нар зөв шүтсэн

Эзэн-иргэд

Өнжүүл, хэвтүүл, тугчийнхантай

Өндөр түүх ийм л асан

Төр сэрүүний бэлгэдэл болгон

Туг хиараа оройдоо мандуулдаг шиг

Өвөг хийморь дэлгэрч явах цагтаа л бид

Өмнөө Чингис хаанаа л залъя аа, мэдэгтүн

Газраас дээр тэнгэр байдгийг мэддэг бол

Ганцхан их шүтээнээ дээдлэх баг нь болжээ

Чингис хаан минь өршөө