2008 онд УИХ улс төрийн бараг бүх намуудын оролцоо­тойгоор Монгол Улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэс­ний хэмжээний, шинжлэх ухааны лут үндэстэй, 138 алсын хараатай төрийн цоо шинэ бодлогоо батал­сан билээ.
 
  Түүнийгээ одоо л баримт­лахгүй бол хэзээ баримтлах ёстой юм. Гэх­дээ сануулах хэдэн зүйл байна.
 
Сөнөсөн хувьсгал хийгээд хөтөлбөрүүд
 
  Улс орон бууран доройтох тутам агуу их төлөвлөгөө улам ихэсдэг гэсэн үг байдаг. Үүний тулд сүүлийн 18 жилд боловс­руулсан 360 гаруй хөтөлбөр, төлөвлөгөө, төрийн бодлогоос тойм­лон сануулах нь зүйтэй байх.
 
Ногоон хувьсгал
 
Цагаан хувьсгал
 
Ногоон хэрэм
 
Төвлөрлийг сааруулах Үндэсний хөтөлбөр
 
Хар Хориныг жишиг хот болгох
 
Мянганы зам
 
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
 
Сайн засаглал
 
Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (хожим нь “тулхтай” хөтөлбөр)
 
Ядуурлыг бууруулах хоёр удаагийн хөтөлбөр
 
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр
 
Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр
 
Ардчилсан засаглалыг хангах Үндэсний хөтөлбөр
 
  Энэ бүхэн чинь одоо хаачсан бэ гэж асуувал хариулж чадах улс төрч Монголд л лав байхгүй. Яагаад гэвэл дээр дурдсан болон бусад 360 гаруй хөтөлбөр, төлөв­лөгөө бүгдээрээ сөнөсөн учраас тэр. Тухайн үедээ ердөө л улс төрийн реклам, шоу болоод өнгөр­сөн энэ хөтөлбөрүүдийн явц, хэрэг­жилтийг ярих юм бол онигоо л ярьсан хэрэг болох учраас энэ удаад дурдаад л өнгөрөхөөс…
 
Улс төрчид өө, та нар жаахан аятайхан байж,баталсан “гэгээн” төрийнхөө “Цогц бодлого”-оороо явна шүү…