Айдсын тухай илэн далангүй ярилцъя
Айж амьдарна гэдэг...
Хүний сэтгэл зүй гэдэг угаасаа хамгийн учир нь олддоггүй, тайлж тайлбарлаж болдоггүй хийсвэр зүйл юм. Тийм ч учраас хүн төрөлхтөн дотоод сэтгэлийнхээ нарийн ширийн тайлагдашгүй нууцыг, эмзэг, торгон бүхнийг нарийвчлан судлах ажлыг зуу гаруй жилийн өмнөөс эрчимтэй хөгжүүлж ирсэн билээ. Хүн бүр дотоод сэтгэлдээ айдас агуулан амьдарч байдаг. Мэдэхгүй чадахгүй байх, бусдаас сул дорой, ядуу тарчиг байх, өвчин зовлонд нэрвэгдэх, гай түйтгэр, осол, аваарт өртөх, бүтэлгүй хайртай учрах, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох гээд тоочоод байвал үй түмэн айдас бидний дотоод ертөнцөд туулай шиг хяраад "хэвтэж" байгаа. Та бидний дунд онгоцонд суух, өндөр байшингийн дээвэрт гарах зэрэг өндөртэй холбоотой үйлдлээс айдаг хүн байдаг. Эсвэл лифтэнд ч юм уу давчуу, бага орон зайд орно гэхээс толгойтой үс нь босдог эрхэм ч явж л байгаа. Мөн кран угсарсан барилгын хажуугаар явж байхдаа толгой дээрээс ямар нэгэн юм унаад ирэх вий гэхээс сүнсээ зайлтал айж явдаг ч хүн байгаа. За тэгээд, осол аваарт орчих вий, эсвэл өвчин тусчих вий гэхдээ өдөр бүр шахам шинжилгээ өгөөд гүйдэг хүмүүс ч байж л байдаг.
Гэхдээ бид энэ удаагийн хавтасны сэдвээрээ энэ мэт тодорхой учир шалтгаантай айдсын тухай ярилцах гэж зориогүй юм. Дээр дурьдсан айдсуудаас хүн ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө аваад, бултаад, тойроод амьдрах боломж бий. Жишээ нь, өндрөөс айдаг хүн онгоцонд суухгүй байх хувилбар бий. Дээрээс юм уначихна гэх айдастай хүн барилгын ойр өнгөрөхгүй байхад л болно. Хулгана, жоомноос айдаг бол хор цацаад ч юм уу, өөр байшинд нүүгээд орчихож болно. Гэхдээ бид энэ удаа арай өөр айдсын тухай, тэгэхдээ яаж ч бултаж зугтаж, холуур тойроод өнгөрч болдоггүй, түүний эсрэг үйлдэл хийж чаддаггүй тийм мэдрэмжийн тухай л хендех гэсэн юм. Өөрөөр хэлбэл, та бидний амьдралд дэндүү ойр байдаг, өдөр тутам биднийг зовоон түгшээж , эмзэглүүлж байдаг тийм айдсын тухай ярилцахаар шийдлээ. Энэ нь шинж-лэх ухааны үндэслэлтэй эсэхийг үл харгалзан энгийн амьд-ралаас ургасан жишээн дээр үндэслэн гарч ирсэн сэдэв гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Айдсын тухай илэн далангүй ярилцъя. Ахиад цааш нь өнгийгөөд үзье, мэдээж танай гэрт ч тэр айдас байж л байгаа.
Айдас хаанаас төрдөг вэ?
Амьдралын туршид амар заяа үзүүлж, аз жаргал амсуулдаггүй байнгын зовлон бэрхшээл дуудаж, айдас хүйдэст автуулж байдаг хүчин зүйл чухам хаанаас бий болдог вэ? Та юу гэж бодож байна? Хар нялхаас бяцхан тархинд минь суулгаж өгсөн тэр мэдрэмжээс болж байна уу, эсвэл орчин нөхцөл, ойр дотны хүмүүсээс шалтгаалж байна уу? Дээр өгүүлсэнчлэн бид тодорхой хүчин зүйлээс айвал түүнийг яаж ийгээд тойрч, давж гарч чадна. Харин тодорхойгүй, юунаас болж айгаад байгаагаа огт мэдэхгүй насан туршдаа шаналж явдаг хүмүүс байдаг. Энэ бол үнэхээр хэцүү айдас. Ихэвчлэн энэхүү айдас нь тухайн хүний багын хүмүүжил, эцэг эхийн хайр, хэн нэгний нөлөөллөөс үүссэн байдаг. Бид хайраас улбаатай хоёр төрлийн айдсын тухай онцгойлж ярья гэж бодлоо.
Өөрийгөө бусадтай хуваалцахаас айх
Н.Улмаа /34 настай/
Тэр багаасаа л зожиг, ганцаараа байх дуртай, юм л бол ном уншиж, юм бодож, ганцаараа аялж явах дуртай хүүхэд байж. Нөхөрт гараад зургаан жил амьдарсан ч нэг хүүхэдтэй болсон хойноо нэг л өдөр гэрээсээ хүүгээ дагуулаад, хамаг хувцсаа хамж аваад яваад өгч. Нөхрөөсөө тусдаа төвхнөж аваад сая л нэг сэтгэл нь амарч, өнгөрсөн зургаан жилийн амьдралаа там байсан гэж хэлж байна. Нөхөр нь түүнийг зовоож, элдэв авир ааш гаргадаггүй байсан ч ерөөсөө түүний хувьд хэн нэгэнтэй хамт амьдарч, түүнээс хараат байна гэдэг бүтэшгүй зүйл болохыг ойлгосон гэнэ. Харин одоо тэр жинхэнэ аз жаргалыг мэдэрч, дуртай зүйлээ хийж, хүүгээ дагуулаад дураараа аялж, дуртай газраа зугаалж явдаг гэсэн.
Улмаа бол бидний амьдралд олон л тохиолдож байдаг бүсгүйчүүдийн нэг. Эр нөхөргүй, ганцаараа амьдрахыг илүүд үзсэн зан төрхийг нь орчин үеийн хүүхнүүдийн бие даасан, эрх чөлөөтэй амьдрах гэсэн хүсэлтэй холбон тайлбарлаж болох ч эр нөхөртэй байснаас орь ганцаараа амьдарсан нь хамаагүй дээр гэх энэ үзлийг айдастай холбон тайлбарлавал илүү үнэнд нийцнэ. Түүнд өөрийгөө бусадтай хувцаалцахаас айх айдсын шинж тэмдэг бүр багаас нь тогтжээ гэж тайлбарлаж болох юм. Багын зожиг, ганцаар байж, юм бодох, хийх дуртай өссөн түүний хувьд бүхий л амьдралын туршид нэг хүнтэй хамт байж өөрийгөө хуваалцана гэдэг хамгийн аймаар зүйл. Хар багаасаа өөрийгөө тойруулан урлаж авсан халдашгүй тэр бүрхэвчинд нь өөр хүн хэт ойртоод байхаар түүнд таатай байгаагүй. Тиймээс л нөхрөөсөө зугтаад амар жаргалтай амьдарч байна. Одоо өөр нэгэн жишээ танд сонирхуулъя.
Р.Саналаа /35 настай залуу/
Эхнэрээсээ салаад удаж байгаа. Хамт ажилладаг бүсгүйдээ олон жилийн өмнөөс татагдаж, бүр зүүд нойрондоо ч мөрөөдөх болоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Өнеө бүсгүй ч түүнд сайн. Тэр хоёр бие биедээ татагдаад байж ядаж байгаагаа мэдэрдэг ч уулзаж учирч чаддаггүй. Учир нь ийм уулзалт болчих вий гэхээс Саналаа үхтэлээ айж, аль болох зугтаадаг гэнэ. Чухам яагаад ингээд байгаагаа тэр өөрөө ч сайн ойлгодоггүй. Гол гогцоо нь өнөө бүсгүй хүүхэдтэйд байгаа юм. Тэр бүсгүйд хэдий сайн ч гэсэн түүнтэй нэг л учирчих юм бол бүсгүйн өмнө, бүр түүний хүүхдийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх болно гэхээс айгаад байгаа аж.
Дээрх хоёр жишээний эзэд өөрсдийгөө хэн нэгэнд зориулахаас, тэдний төлөө хариуцлага үүрэхээс ухаангүй айж байгааг та анзаарсан байх. Ийм айдастай хүн сэтгэл зүйн хувьд зөвхөн хар амиа хичээсэн, өөрийгөө л боддог. Түүний чин хүсэл бол бусдаас хамааралгүй байх тусам сэтгэл өөг явах. Хэнийг ч бараадахгүй, хэнээс ч зүүгдэхгүй, бас хэн нэгнийг өөрөөсөө зүүхгүй, хэний ч өмнө үүрэг хүлээхгүй байх нь түүний хувьд амин чухал. Тиймээс ч ойр тойрныхноосоо аль болох зай барих, өөрийн орон зайдаа бусдыг нэвтрүүлэхгүй, ойртуулахгүй байхыг хичээдэг. Хэрвээ тэр орон зай эвдэгдвэл нэг ёсондоо аюулд учирч байгаа мэт сэтгэгдэлд нэрвэгдэж, сэтгэл санаа тайван биш болж, өөрийн амар амгаланг олж авахын тулд чадах ядахаараа тэмцэх болно. Амьдрал дээр өөрийгөө хүнд зориулахаас айх айдастай хүн олон боловч тэр бүр Улмаа шиг нөхрөөсөө салаад явж чадахгүй болохоор Саналаа шиг өөрийгөө тойруулсан бүрхэвчээ улам зузаатган бат бэх болгох нь олонтаа. Энэ нь амьдралд, хамт олны дунд нийтэч биш, бусадтай яриа хөөрөө өрнүүлэхээс аль болох зайлсхийдэг, орон гэртээ аль болох бага үзэгдэж, ихэнхдээ ажил дээрээ, эсвэл хөдөө гадаа явах зэрэг байдлаар илэрдэг. Ийм айдастай хүмүүсийн хувьд мэргэжлээ сонгохдоо хүртэл хүнтэй харилцаад байх шаард-лагагүй, аль болох ганцаараа байж хийх боломжтойг сонгодог нь батлагдсан.
Тэд нэгэнт хүнээс аль болох хол байхыг эрмэлздэг болохоор найз нөхөд цөөн, хүмүүстэй зай барьсан байдалтай харилцдаг болохоор бусдын дунд бүр хүн муутай гэж хэлэгдэх нь ч бий. Хүмүүстэй шууд илэн далангүй, энгийн харилцдаггүй тэдний хувьд хошигнох чадвараас эхлээд сэтгэл санааны нарийн мэдрэмжүүд төдийлөн хөгждөггүй байна.
Бас нэгэн жишээ хэлье л дээ. Бусадтай төдийлөн харилцдаггүй, нэлээд ихэмсэг оюутан залуу шалгалтын үеэр бусдаас тусламж авах шаардлага гарч л дээ. Гэсэн ч тэр өөрийгөө хэт дөвийлгөн боддог, тэгээд ч хүмүүстэй энгийн харилцаж чаддаггүй нэгэн байсан болохоор үүнийг асуучихвал өөрийгөө хэтэрхий доош нь хийсэн хэрэг болох байх гэж нэрэлхсээр асууж амжсангүй шалгалтандаа "үсрээд" өгч. Энэ нь түүний мэдлэг чадвартай холбоотойгоор бус харин энгийн харилцааны бэрхшээлтэйгээс л үүдсэн хэрэг. Үүнтэй адилаар танилцах албанд зорьж очсон залуу олон эмэг-тэйчүүдийн зурган дотроос өерт таалагдахгүй, царай муутай нэг-нийг нь сонгох нь бий. Сайхан бүсгүй сонгох юм бол хэзээ нэгэн цагт түүнээс хагацаж салж чадахаа больчих байх гэсэн айдастай холбоотойгоор тэр хачин шийдвэрээ гаргаж байна.
Нэгэн бүсгүйн яриа: Манай нөхөр гэртээ байхаас айдаг. Юм л бол ажил дээрээ оройтож, болж л өгвөл хөдөө гадаа явчихна. Түүний хувьд тэгээд явж байх нь л жаргал бололтой. Гэртээ байх үедээ 00-ийн өрөө, угаалгын өрөөнд хамаг цагаа авч, гараад ирвэл зурагтын суваг солиод таг болчихно. Түүний хувьд гэр бүлтэйгээ хамт байх нь их хэцүү байдаг юм шиг санагддаг. Хүүхэдтэйгээ тоглож наадна гэж бараг байхгүй, харин ч жаахан чимээ шуугиан гарч, хүүхэд уйлж, эрхэлбэл бөөн уур унтуу болно. Ер нь л биднээс аль болох хол байх сонирхолтой хүн. Өөр хүүхэн шуухан байдаг юм уу гэхээр тийм юмны үнэр ч байхгүй. Түүний байнгын ийм байдал намайг ч бас тийм болгож би түүнийг гэртээ байх хугацаанд нэг л бачимдаад, юу хийх, ярихаа мэдэхгүйд хүрч, бүр сүүлдээ яршиг, бушуухан гараад явчихаасай гэж боддог болсон гээч.
Тэд бусдыг хэрхэн хайрладаг вэ?
Ийм хүмүүс хэн нэгэнд чин үнэнээсээ сэтгэл зүрхээ зориулж чаддаггүй. Тэгэхээс айдаг. Тиймээс ч зүрх сэтгэлээрээ татагдсан хүнтэйгээ ойр байхаас зүрхшээж, зүгээр л нэг "замын" хүнтэй явалдахыг илүүд үздэг. Энэ нь сэтгэл зүрхээ зориулж яваад хаягдсанаас илүү амар, шаналаад байх зүйлгүй гэх бодлоос үүдэлтэй. Ганцаар байх, зожигрох, энэ нь бусдад этгээд харагдах зэргээр энэ төрлийн хүмүүсийн хувь шинж илэрдэг. Ийм хүмүүсийг шизотой гэлцэх нь бий. Тэдний хувьд өөрийгөө хайрлуулах боломжийг тэр бүр нээж гаргаж өгдөггүй нь дээрхи Саналаа гэдэг залуугийн жишээгээр тодорхой харагдаж байна. Ийм хүмүүс удаан хугацааны сэтгэл зүрхний дотно харилцааг хүлээж авдаггүй, харин богино, хүчтэй өөрчлөгдөх харилцаа руу татагддаг. Энэ нь хамтын сонирхолд тулгуурласан харилцаа болохоос биш эсрэг хүйстнээ эротик байдлаар сонирхох харилцаа биш. Тэд эр эм хоёр тусдаа унтах нь байх л зүйл гэзд огт тоодоггүй. Ийм төрлийн хүмүүсийн хувьд хайрын мэдрэмжээ хөгжүүлэх нь хамгийн бэрхшээлтэй асуудал. Тзд хэн нэгэнд ухаан алдталаа дурлаж, өөрийгөө өгөхгүй. Харин хамт байгаа хүн нь өөрийнх нь орон зай руу халдахгүй, өөрийнхөөрөө бүхнийг хийх боломжийг өгч байвал ихэд баярладаг. Жишээлэхэд, хоёр бүсгүйтэй зэрэг явалдаад хэн нэг нь үүнийг мэдэж гомдолловол "Яагаад болдоггүй юм бэ?" гэж хариулах жишээтэй. Үүгээрээ тэр өөрийгөө хэний ч хараат бус байх сонирхлыг илэрхийлж байна гэсэн үг.
Танд айдас хэр их тохиолддог вэ?
Байнга 21,4%
Хааяа 71.4%
Хэзээ ч тохиолддоггүй 7.1%
Харгис зан төрх
Өнөө бусадтай харилцахаас зай барьдаг аймхай хүнээс маань харгис зан төрх илэрнэ гэж үү? Хамгийн ойр байдаг зүйл бол айдас, харгислал хоёр. Өөрийн орон зайгаа үхэн хатан хамгаалдаг тэр хүн түүнийгээ эвдүүлбэл үзэн ядаж эхэлнэ. Олон жил илүү дутуу үггүй, хүссэнээр нь байж ирсэн эхнэрээ гэнэт илүү амьдралын эрч хүчтэй, сонирхолтой болж, түүнийг өөрийг нь ч өөрчлөхийг шаардаад ирэхэд нөхөр нь байж сууж ядаж, өөрийгөө эвдүүлж байснаас /ядахдаа л сексийн байрлалийн хувьд/ эхнэрээ зодож залхаахыг хүсэх нь бий. Ийм хүмүүсийн хувьд эерэг зан төрх гаргахаас харгис зан төрх гаргах нь хамаагүй амар байдаг.
Ийм айдсын түүх хаанаас эхтэй вэ?
Ямар ч аргаар хамаагүй өөрийгөө хэвээр нь хадгалж үлдэх гэсэн энэ этгээд араншин хаанаас эхтэй вэ? Мэдээж бага наснаас. Хар багаасаа бусдад үгүйсгэгдэж, бас хүлээн зөвшөөрөгдөж үзээгүй ессөн хүүхэд өсөх явцдаа зөвхөн еөрийгөө тойруулж бүрхэвч, ганцаараа амьдрах дархлаа бий болгодог. Өөрөөр хэлбэл, хэнийг ч үгүйлэхгүй, ганцаараа өөрийгөө болгоод, өөртөө зөв амьдрах арга барилд суралцдаг. Байнгын үл ойшоосон байдал, доог тохуу дунд өссөн бол түүнийг дотуур тамиртай, хүнтэй харилцахаас айдаг, аливаа зүйлээс хойш суудаг хүн болгоно.
Та юунаас айдаг вэ? /4 хүртэл хариулт сонгоно уу/
Ажил бүтэхгүй байх вий гэхээс 32,7%
Аваар осол 42.8%
Хулгай дээрэм 21.4%
Өвчин 42.8%
Нийгмийн дарамт 28.5%
Улс төрийн луйвар 14.2%
Үхэл хагацал 50%
Хөгшрөлт 7.1%
Өр шир 50%
Дээд албан тушаалтан 35.7%
Зэмлэл хүртэхээс 7.1%
Өөр 7.1%
Мөн эцэг эхчүүд хүүдээ дагуулан хаа сайгүй хэрэн хэсч, түүнд өөрөөрөө байх өчүүхэн ч боломж өгөхгүй, орчин нөхцөлийг нь дандаа өөрчлөөд байвал хүүхэд сүүлдээ энэ бүхнээс өөрийн эрхгүй залхаж, зөвхөн өөрийн гэсэн орчинтой болохыг хүсдэг байна. Хар багаасаа ингэж бусдын амьдралаар амьдарч, өөрийн бага насаа "алдсан" хүн эцэг эхийн хайр энэрлээс салмагц "Зөвхен өөрийнхөөрөө" гэсэн уриаг өөртөө тавьдаг байна. Иймээс тэд бусадтай хэтэрхий ойр байхаас аль болох зайлсхийж, арай гэж бий болгосон өөрийн орон зайдаа хэн нэгнийг оруулчих вий гэхээс айдаг.
Ийм зан төрхийн хүмүүсийн дунд зохиолч болон боддог, бичдэг хүмүүс олонтаа анзаарагддаг. Багасаа ном их уншдаг, мөрөөдөж, бясалгах дуртай тэдний хувьд өөрийн гэсэн орон зай юунаас ч эрхэм. Тэр л орон зай дотроо өөрийн мөрөөдлийн баатруудтайгаа ярилцаж, сэтгэл санаа хамаг зүйлээ хуваалцаж сурсан тэдний хувьд эгэл амьдрал дээр хүмүүстэй харилцах харилцаанд бэрхшээл учирдаг. Бодож, бясалгах тэр мөрөөдлийн орон зайндаа аз жаргалтай байж чаддаг учраас тэдэнд гадаад орчинтой, хүмүүстэй хамаг байдгаа яриад л гүйгээд байх хүсэл байдаггүй.
Ийм хүмүүс сэтгэл хөдлөлд автахаасаа илүү цэвэр ухамсарт илүү найддаг байна. Тэд үхэх, хөгшрөхийг бусдаас илүү ойлгож, ганцаардлыг бусдаас илүү давж гарах чадвартай. Амьдрал болоод хувь тавилан тэдний өөрсдийнх нь гараар жолоодогддог.
Та яг одоо юунаас айж байна даа?
Өвчин хүндрэх 7,1%
Дарамт 17%
Осол аваараас 7.6%
Ажил төрлөөс 14%
Мөнгөгүй болохоос 40.3%
Хулгай дээрмээс 25%
Өөрөөрөө байхаас айх
Бид сая өөрийгөө алдахаас айх айдсын тухай ярьсан бол одоо өөрөөрөө байхаас айхын тухай өгүүлэх гэж байна. Хэн нэгэнтэй өөрийгөө хуваалцахаас, зориулахаас үхтэлээ айж, зөв-хөн өөрийгөө тойруулан хэн ч халдашгүй бүрхэвч нэхэж суудаг нэгэн байхад амьдралын туршид бусдаас хараат байж, хэн нэгний бөөрөнд наалдаж амьдардаг хүмүүс ч бас олон. Түүнд нөмөрт нь хоргодож, түшиж тулж явах хэн нэгэн байхгүй л бол амьдрал гэдэг бүхэлдээ бүрхэг харанхуй аймшиг болж хувирна гэсэн үг. Ийм айдас ихэнхдээ гүн гүнзгий хайр халамжаас үүдэлтэй байдаг байна. Хэт их хайр хүнд айдсын үрийг тарьдаг гэвэл та лав гайхах биз. Гэхдээ амьдрал дээр хайр, тэр тусмаа эх хүний хэт их хайр халамж нь үр хүүхдээ хожмын өдөр хэн нэгэнд наалдсан аймхай болгож хувиргадаг талтай. Үүнийг жишээгээр гаргаж ирвэл танд илүү тодорхой болно.
Айлын ганц хүү Н ёстой л хайранд умбаж өссөн. Боломжийн амьдралтай болохоор ээж, аав хоёр нь түүнд бүхий л анхаарал, хайр, халамжаа зориулдаг. Идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд орчин тойрон, хамт тоглох хүүхдийг нь хүртэл сонгож, хүүд муу зүйлийн сүүдэр ч хүргэхгүй өсгөхийг хичээцгээнэ. Тэд Н-ийн хувьд хамгийн ойр дотнын хүмүүс нь байлаа. Ээждээ бүр ойрхон, бүхнийг ээжийн нүдээр харж сурсан хүүгийн хувьд охидоос болгоомжлох сэтгэл төрдөг байлаа. Н-ийн яг шилжилтийн нас буюу 15-тай байхад аав нь нас баржээ. Хоёулхнаа үлдсэн хүү ээжийгээ улам хайрлаж, хамаг бүхнээ ярьж, ойлгалцдог байлаа. Ээж нь "Миний сайн хүү" гэж хүүгээрээ бахархана. Нэг хүн шиг ямар ч зайгүй дотно амьдарч ирсэн ээж хүү хоёрын харьцааг нэг л удаа бүсгүй хүн үймүүлжээ. Ээждээ таалагдаагүй бүсгүй дагуулж ирсэн Н эцсийн эцэст ээждээ үнэнч үлдэж, өөрийн амьдралаа золиосолж ээжтэйгээ үлдсэн юм. Тэр байнга хажууд нь байж, амьдралын нөмөр нөөлөг болж ирсэн ээжийгээ гомдоохоос айсан юм. Бас ээжээсээ хол бие дааж амьдарна гэж түүний хувьд төсөөлөшгүй зүйл. Харин одоо тэр ээжтэйгээ цуг өтөлж, өөрийн гэсэн амьдрал, үр хүүхэд ч үгүй, өтөл настайчуудтай илүү хэл амаа ололцож, тэднийг барааддаг хижээл эр болсон.
Н-ийн жишээгээр хайранд хэт автсан хүн өөрийн гэсэн "Би"-г бий болгож чадахгүй, харин өөрийн гадна байгаа "Би"-г насан туршдаа түших сонирхолтой хүн болж хувирдаг. Тиймээс ч тэд ойр дотнын хүнээ хэт шүтэж, түүнд хир халдаахгүй, ямар ч зүйл дээр амархан уучилж, алдаа дутагдлыг нь олж харахгүй болдог. Бүр тэр хүнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болж, өөрийн амьдралаа золиосолж байдаг. Өнөө их хайрлаж хүндэлж, итгэж биширч, нөмөр нөөлөгт нь багтаж яваа хүнийхээ тухай муу муухай мэдээлэл авахаас, сэтгэл санаа цочроосон зүйл сонсохоос, итгэл үнэмшлээ гээхээс айж, харин түүний оронд өерийгөө гаргуунд нь хаяж чаддаг.
Г /36 настай/
"Нөхөр минь өөр хүүхэнтэй болсон. Улаан цайм хонож өнжин алга болчихдог ч боллоо. Надаас өө эрж, юм л бол уурлаж, хаалга саваад гараад явчихна. Гэрт байх үедээ байнга мэссэж бичиж, бас сэмхэн утсаар ярина. Хүүхдүүдтэйгээ тоглож нааддаг байснаа ч бүр больсон. Гэр бүлийн амьдралд минь хуучны аз жаргал юу ч үгүй болоод удаж байна. Би бүр түүнийг тэр хүүхэнтэйгээ хамт явж байхыг нь ч харсан. Харсаар байтал өдий олон жилийн туршид хичээж босгосон амьдрал минь нуран унаж байхад би юу ч хийж чадахгүй байна. Намайг ингэж мэхэлж байгаад дотор давчдаж, байж сууж ядаж байгаа ч би тэвчээд юу ч мэдэхгүй, юу ч болоогүй хүний царай гаргаад л... Хэрвээ энэ тухай яриа эхлэх л юм бол бүх зүйл бүр мөсөн дуусч, тэр хувцсаа аваад бүр яваад өгнө гэдгийг мэдэж байгаа болохоор л би яаж ч чадахгүй байгаа юм. Хоёр хүүхэдтэй над шиг хүүхэн эр нөхөргүй үлдвэл яаж цаашаа амьдрах юм вэ. Би айж байна. Тэгснээс энэ чигээрээ, юу ч мэдээгүй дүр үзүүлээд явж байсан нь дээр".
Тэр айж байна. Нөхөртөө хаягдахаас, хүүхдүүдтэйгээ үлдэхээс айж байна. Айсандаа өөрийгөө золиосолж, үнэнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, бүх л насаараа дотроо тарчилж амьдрахад бэлэн гэнэ. Гэтэл яг үнэндээ тэр аль эрт нөхрөө өөрөөсөө алдчихсан гэдгээ ойлгохгүй, үл мэдэгч дүрээр өөртөө "уяж" явна. Эр нөхрөө өөр хүнтэй болсныг нь мэдээд гурван cap болох хугацаанд нойргүйдэх, уйлах, бухимдах, юу ч хийх сонирхолгүй болох зэрэг ёстой өнөө сэтгэцийн өөрчлөлтөд орсон мөртлөө түүнийгээ нөхрөөсөө нууж, юу ч болоогүй юм шиг дүр үзүүлнэ гэдэг мөн хэцүү еэ. Ай бурхан минь, амьдралд мөн ч олон зүйл болох юм даа.
Та айдсаа хэрхэн даван туулдаг вэ?
Сайхан юм бодож 11,4%
Хүнд ярьж 35,7%
Лам дээр очиж 42,8%
Сүм хийд орж 17,2%
Айдсаа сөрдөг 7%
Өөр 2%
Түүний энэ яринаас үзэхэд өрсөлдөгчдөө нөхрөө алдаж байснаас өөрийнхөө сэтгэл зүр-хийг ураад явж байсан нь дээр гэсэн айхавтар айдас харагдаж байна. Хайртай, бас нөхөргүй үлдвэл амьдрал хөмөрнө гэх айдас хүйдэст автсан энэ эмэгтэйд асуудлыг сөрж шийдвэр гаргах зориг байхгүй. Тэр нөхертее мэхлүүлж, доромжлуулж байсан ч юу ч болоогүй мэт дүр эсгэж, ороод ирэхэд нь аль болох тав тухтай байлгахаар бөндөгнөж, харин гараад явахад нь уйлж унжиж, өр зүрхээ өмлөж байгаа нь тодорхой. Манайд ийм айдастай, хүлцэн бууж өгсөн амьдралыг "Жинхэнэ ханийн тэсвэр тэвчээр" гэж буруугаар тайлбарлах, зориглоод шийдвэр гаргаж орхиод явсан нэгнийг нь "Тэвчээргүй, хувиа бодсон, хань байж чадсангүй" гэж буруутган зэмлэх нь олон. Эхнэрээ хуурч, эсвэл зодож байгаа эрчүүдэд түүнийг нь хэлбэл "За юун суртэй юм, байдаг л юм ш дээ" гэх маягаар үл тоомсорлон хандах нь ч элбэг.
Энэ мэтийн байдлаас болж хүн депресив буюу сэтгэлийн дарамтад ордог. Ийм үед хүн сэтгэлийн хоосон орон зайгаа нөхөх гэж, тайвшрах гэж байнга идэж уух байдал анзаарагдах нь бий. Элдэв амттан ам руугаа хийснээр өөрийгөө саатуулах гэсэн энэ оролдлого эцсийн үр дүндээ таргалалт, евчлөлийг л авчирдаг. Мөн депрест орсон хүмүүсийн олонх нь архи, тамхинд орж, элдэв муу зуршилд автах нь бий.
Нэг эмэгтэй сэтгэл санаа нь нэг л тайван бус болохоор өөрийгөө саатуулах санаатай үсчинд орсонд үсийг нь эвдээд далий тайраад хаячихаж. Бөөн УУР УНТУУ болж гарч харайгаад гэртээ ирж үдээс хойшжингоо бас слесарь хүлээж хамаг ажлаа алдлаа. Өдөржин хүлээгээд ирээгүй сантехникчийг буруутган бүр уурлаж, дэлгүүр орж өөртөе цамц аваад гэртээ ирсэн хойноо өмсөж үзсэнд огтхон ч зохихгүй цамц авчихаж. Тэгээд найз бүсгүй дээрээ очиж энэ бүхнийг ярин "Юу ч хийсэн бүтэхгүй, би ер нь яачихсан амьтан бэ" гээд уйлж сууна.
Ийм хүмүүс яг юу хүсээд байгаагаа сайн мэдэхгүй, тиймээс байнга гоморхож, бас азгүйтэж байдаг. Сэтгэлийн дарамттайн улмаас үсчинд өөрийн санаа бодлоо тодорхой тайлбарлан ойлгуулж чадахгүй "За тэгсхийгээд л тайрчих" гэсэн байх жишээтэй. Эрүүл саруул сэтгэж байгаа хүн бол слесарьч хэзээ ч цаг барьдаггүйг ойлгож ажлаа зохицуулж болох л байсан. Өөрөө энэ бүхэнд эрүүл ухаанаар хандаагүйгээ ойлгохгүй энэ амьдрал өөрт нь л хатуурхаж, ганцхан өөрт нь л ийм зүйл тохиолдож байгаа мэт сэтгэж, болж байгаа зүйлсийн цаад учрыг олохоосоо илүүгээр өрөөлд энэ бүхний бурууг тохох нь элбэг.
Депресив хүмүүсийн хайр сэтгэл
Хүн бүхэнд хайрын хэрэгцээ гэж бий. Хэн нэгнийг хайрлах, хэн нэгэнд хайрлуулна гэдэг хүн бүрийн хүсэж тэмүүлж байдаг хэрэгцээ. Депресив зан төлөвтэй хүмүүсийн хувьд хайр гэдэг ерөөсөө амьд явах, оршин тогтнох амин чухал хэрэгцээ нь. Нэгэнт өөрийн "Би"-г бий болгож чадахгүй, өөр "Би"-г түшиж, түүнээс хараат байдаг энэ хүмүүс өөрийг нь хайрлах "Би"-г олоогүй бол үргэлж түүнийг эрж, олдвол тавихгүй зуурахад бэлэн явдаг. Өөрөөр хэлбэл тэд гадна талд байгаа "Би"-г ашиглаж өөрийн хэрэгцээгээ хангадаг гэсэн үг. Мөн тэд цаад хүн нь өөрийг нь хайрлахгүй бол орь ганцаар үлдчих вий гэж ухаан алдталаа айдгаас " Чиний надад хайргүй байх нь хамаагүй ээ. Би л чамд хайртай" гэж хэлдэг байна. Энэ бол өөрийнх нь хувьд амь амьдрал нь болсон түшиг тулгуураа алдчихвал яана аа гэсэн айдсаас болж аргаа барсандаа хэлж байгаа үг юм. Зөвхөн хэлээд ч зогсохгүй тэд дотоод сэтгэлдээ хичнээн хэцүү байсан ч хайраа алдчихгүйн тулд бүхнийг тэсч даагаад, уучлаад явахад бэлэн байдаг.
Зарим хүн эхнэрээсээ юм уу нөхрөөсөө салаад, эсвэл бэлэвсэрч үлдээд тун удалгүй өөр хүнтэй суучихдаг шүү дээ. Тэд бол бидний яриад байгаа ганцаардахаас, хайргүй үлдчих вий гэхээс айдаг хүмүүс. Хайрлаж, хайрлуулах нь ийм хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл болохоор хамгийн сайн, хайр халамжтай эхнэр, нөхөр байж чаддаг. Бас бүр эсрэгээрээ байнгын хэрүүл маргаан үүсгэж, аз жаргалгүй гэр бүлийг бий болгох нь ч элбэг. Ойр дотнын хүнээ өөрөөсөө жаахан хөндийхөн байвал л "Өөр хүнтэй болж, намайг хайрлахгүй байна" гэх мэтээр бодож хэрүүл маргаан, үл ойлголцол үүсгэх нь олон. Энэ хүмүүс нөгөө "Би"-г бие даасан "Би" биш харин өөртэй нь уусч нэгдэхийг шаарддаг. Тэд өөрсдөө хайртай хүндээ бүрэн автаж түүний юу бодохоос эхлээд царай зүс, үйл хөдлөлөөс бүхнийг ойлгож, дургүй зүйлд нь дургүй, дуртай зүйлд нь дуртай болж хувирдаг. Цаашилбал хайрынх нь замд саад болсон бүхнийг ямар ч аргаар хамаагүй зайлуулах гэх мэтээр салгаж, холдуулах, юм бүхнээс айж сэрэмжилдэг байна.
Яг энэ дүр зургийг та бид UBS телевизийн 1 нэгдүгээр сувгаар гарч байгаа Оросын олон ангит уран сайхны "Хоёр Таня" киноны шар үстэй Танягийн дүрээр харж байгаа. Баян айлын эрх охин тэрээр Сергейг алдахгүйн тулд юу ч хийхээс буцахгүйд хүрч, бүр түүний хайртай эсэх нь огт хамаагүй, зөвхөн өөрөө л хайртай байвал боллоо хэмээн бодож, аргаа барж байгаа. Хэдийгээр энэ нь кино ч гэсэн амьдрал дээр яг ийм үйл явдлууд захаас аваад байж л байдаг. Өөр хүүхэнтэй болж, өөрт нь хайргүйгээ хэлсээр байгаа нөхрөө тогтоох гэж лам хараар гүйж, аргалаад өгеөч гэж нус нулимстайгаа холилдож яваа бүсгүйчүүд бас л ийм зан чанарын хүмүүс. Хайрыг хэтэрхий өмчирхөж, хүнийг өөртеө уусгаж шингээх гэсэн оролдлогоос залхсан нэг нөхөр эхнэртээ "Ингэхэд би хаана дуусч, чи хаана эхэлж байгааг би мэдэхээ болилоо" гэж хэлсэн байдаг.
Манайхан бас "Эхнэр нөхөр хоёр бие биедээ уусан шингэж нэг хүн шиг болж, бие биенээ харцаар нь юу хэлэх гээд байгааг ойлгож амьдрах нь хамгийн сайхан амьдрал" гэх мэтээр ойлгож тайлбарладаг. Гэтэл яг үнэндээ ийм амьдралд хэн хаана байгаа нь мэдэгдэхээ больж өөрийн гэсэн "Би" устаж, зөвхен хүний жаргалаар жаргаж амьдрахад хүрдэг. Уг нь гэр бүлийн хоёр бие биенээсээ ухамсартайгаар зай барьж, хэн хэнийхээ "Би"-г хүндэлж амьдрах юм бол амьдрал илүү амттай, сонирхолтой, бас хөгжиж дэвших боломж ч илүү өргөн байх юм.
Хайр ихэдвэл...
Хайр хэмжээнээсээ ихдэж, хэтэрхий их сэтгэл санаа зовоогоод ирвэл үүний цаана ямар нэгэн хэмжээгээр харгислал, дарамтлал нуугдаж байдаг. Хайр нэхэж байнга гомдоллох, үглэх нь гэр бүлийн хүнээ залхааж, ёс ёсондоо зөөлөн аргаар хүчирхийлж байгаагийн нэг хэлбэр юм. Үглэх, янших, дайрч давшлах, үзэн ядах, хор шар, атаа шөтөө агуулах нь депресив зан төрхийн суурь болж өгдөг. Ийм зан төрхтэй эцэг, эхтэй хүүхдэд өөрийгөө золиослох шаардлага тулгардаг байна. Эцэг эхээ хэрэлдэхэд нь хүүхэд "За би дуугүй байя, томоотой байя, тэгэхгүй бол бүр бөөн юм болно" гэх байдлаар өөрийн сэтгэлийн хүсэл зориг, тэмүүлэл, эрч хүч, шаналал, айдас хүйдэс бүхнээ ил гаргахгүй тэр чигээр нь дарж орхидог.
Энэ нь хүүхдийг эцэг эх нь золиосолж байгаа хэрэг юм. Ингэж эцэг эхдээ төвөг чирэгдал учруулахгүй гэхдээ өөрийнхөө сэтгэл доторхийг дарж сурсан хүүхэд бүрэг, янз бүрийн зан авир гаргаад байхгүй нь ээж, аавын хувьд амар санагддаг. Гэсэн ч том болсон хойноо өнөөх "сайн хүүхэд" маань хүний үгээр, өөрийн гэсэн санаа бодолгүй, зөвхөн хүний шаардаж, хүссэнийг л гүйцэтгээд явдаг хүн болох талтай. Мөн алдахаас, буруу зүйл хийхээс эмээж, ямар ч үед үгүй хэмээн татгалзаж чаддаггүй болдог. Өөрийн гэсэн сэтгэл санааны амьдрал багатай тэдний хувьд бусдын объект болж өөрийгөө ашиглуулж амьдрах хувь тавилантай нэгэн болох нь бий. Мөн хар багаасаа гаргаж нээж чаддаггүй байсан айдас хүйдэс, үзэн ядалт, уур уцаар сэтгэлийн гүнд хуралдсаар амьдралын туршид серег нелөе үзүүлээд байж ч магадгүй. Энэ бүхнээс бусдыг хэт өөрийн өмч мэт бодох, өөртөө уусгаж шингээх оролдлого нь гэр бүл, үр хүүхдэд тун муу үр нөлөөтэй нь батлагдаж байна.
Айдсыг даван туулъя
Бид энэ удаа хоёр төрлийн айдсын тухай хөндлөе. Хайраас үүдэлтэй гэхээс илүүтэй хар багаас нь тухайн хүнд бий болсон хүмүүжлээс улбаалсан айдас насан туршид нь хүмүүсийн сэтгэлийг зовоодгийг та нийтлэлээс анзаарсан байх. Өөрөөр хэлбэл, хүүхэд багаасаа хэт их хайрлуулж, эсвзл үл тоомсорлуулж явснаас болж учир битүүлэг энэ айдас үүсдэг байна.
Хар багаас тогтсон зуршил, зожиг зангаасаа болж гэр бүлээ ямар хүйтэн хөндий уур амьсгалтай болгож байгаагаа хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Эхнэр нь ч гэсэн "Энэ маань угаасаа л ийм хүйтэн хүн" гэхээс биш, хэзээ ч түүний бага нас, өссөн хүмүүжил, эс бөгөөд ямар нэгэн зүйлээс болж нөхөр нь дотроо нууцхан айдас тээж явааг мэддэггүй. Энэ бол насан туршид хүмүүсийг зовоож, амьдрал, аз жаргалыг нь үгүй хийж чадах хамгийн аймшигтай зүйл юм. Хамгийн харамсалтай нь хүмүүс энэ байдлаа мздэхгүй, ойлгохгүй явсаар насыг бардаг явдал юм. Баруунд бараг хүн болгон сэтгэл зүйч эмчтэй байдаг. Манайд бол үгүй.
Хэрвээ бид хань бүл болох гэж байгаа хүнээ эртхэн таньж мэдсэн бол, эсвэл хайртай хүнийхээ айдсыг хамтдаа уудалж ярьдагсан бол насан туршдаа үл ойлголцол гээч хатуу хана хэрэм мөргөж, амьдралаа там болгон суухгүй л байсан байх. Айдсын талаар, ер нь хэзээ ч сөхөж уудалж үзээгүй, сэтгэлийн нарийн ширийн асуудлаа ил тод ярьж байвал зүгээр юм даа гэсэн бодол танд одоо төрж байна уу? Энэ сэдвээр ярьдаггүй, хөнддөггүй, магадгүй ойшоон үздэггүй байсан учраас л та бидний амьдрал үл ойлголцол, зовлон бэрхшээл рүү алгуурхан урагшилж байдаг юм шүү.
• Айсан хүнд аргал хөдөлнө.
• Айвал бүү хий, хийвэл бүү ай.
• Эрдэмтэй хүн бусдын төлөө айдаг, хувиа бодогч өөрийнхөө төлөө байдаг. Паул Ернст
• Айдас нуруу жихүүцэм хүйтэн. А. Лутц
• Айдсыг итгэлээр давна. Э.X.Беллерманн
• Мэдлэгт айдас саад болно. Сургуулийн захирлын захианаас
• Айх, найдах нь хоёулаа мэдээллийн хомсдол.
• Амьдралаас айх нь хүнийг үхмэл болгоно. Э. Ферстл
• Хүн өөрийгөө ялан дийлээгүй цагт айдас ямагт хүнийг дагана. X.Хессе
• Хүний хамгийн анхны хүчтэй сэтгэл хөдлөл бол айдас. Харин айдсын хамгийн анхны хүчтэй хэлбэр бол мэдэхгүй зүйлээс айх. Х.П.Ловэскрафт
• Хүмүүс хууртагдахаасаа айдаггүй хэрнээ үнэнээс айдаг. Э.Ферстл
• Шашин хүмүүсийн айдас дээр л тулгуурладаг. Б.Рассэп
• Өрсөлдөгчийн маань айдас, өөртөө итгэлгүй байдал нь миний айдсаа давж, итгэлээ олох гол зэвсэг байлаа. Г.Валлраф