МЭӨ XXIY зуунд мэндэлсэн зурхайн ухаан өнөөдөр урд хожид байгаагүй их нэр хүндийг олжээ. Сонин, сэтгүүлүүд тодорхой гаригт төрсөн хүмүүсийн төөргийг нийтэлж дагаж мөрдөхийг зөвлөдөг болсон байна. Тодорхой шинж тэмдэгт хамаарах олон сая хүмүүсийн дотор ижилхэн хувь заяатай, адилхан ажил эрхэлдэг болоод адил эрүүл мэнд бүхий хоёрхон хүн ч байж болохгүйг үл тоон уншигчдад өдөр бүрийн ажил, амьдралдаа оддын зааврыг дагаж мөрдөхийг зөвлөнө. Москвагийн их сургуулийн доцент, физик-математикийн ухааны дэд доктор В.Г.Сурдин “Зурхай ба шинжлэх ухаан” (2007 он) номондоо зурхайн үүссэн түүх, энэ талаар өнгөрсөн ба өнөө үеийн нэрт эрдэмтдээс өгсөн дүгнэлт, түүний таавруудаас хүнд хэрэг болох зүйл байгаа эсэхийг олох зорилтыг тавьжээ. Нэрт астрономичид энэ асуудлыг судлан боловсруулж байсан тухай зурхайг шүтэн бишрэгчид үндэслэлээ болгоно. Тэгвэл орчин үеийн одон орныг үндэслэгч Иоганн Кеплер нас дээр гарсан үедээ 1628 онд герцог Валленштайны ордны астрономичийн албан тушаалд ажиллаж байхдаа “Мэдээж энэ зурхай гэдэг чинь тэнэг охин шүү дээ. Хэрэв, бурхан минь, түүнд ийм тэнэг охин байгаагүйсэн бол ухаант астроном авхай хаачих вэ дээ. Ертөнц бүр илүү тэнэг, тэнэг охин нь өөрийн хөгшин ухаант эхийнхээ тусын тулд цаг үргэлж чалчиж худлаа ярьж байх ёстой болж байгаа нь ёстой тэнэг хэрэг… Зурхай бол цагаа хий дэмий зарцуулах шаардлагагүй зүйл шүү дээ. Гэвч хүмүүс үүнийг математикчид хийх ёстой юм шиг бодоод байх юм… Харин иймэрхүү үйлдэл боломжгүй бөгөөд сүсэг бишрэлийг бий болгож байгаа гэж би үзэж байна…” гэж хэлсэн байдаг.
 
  Хүмүүсийн төрсөн өдөр болоод тэдний мэрэгжлийн барим­жааны хооронд ямар нэг холбоо буй эсэхийг тогтоох гэсэн бүх оролдлого бүтэлтэй үр дүн өгөөгүй билээ. 17 мянган эрдэмтэн, зургаан мянган улс төрчийн намтрыг шалгасан Америкийн физикч Ж.Мак-Жервигийн судалгаа тэдгээ­рийн төрсөн өдрүүд эрхсийн байрлалын дагуу санамсаргүйгээр байрласан байдгийг харуулсан байна. Мичиганы их сургуулийн сэтгэл зүйч Б.Силверман эрхсийн тэмдэг гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Тэрбээр 2978 хурим, 478 гэр бүлийн салалтын талаарх мэдээл­лүүдийг хоорондоо үл хамаарал бүхий хоёр зурхайчийн шинжилснийг жишиж үзэхэд бодит байдалтай огт нийцэхгүй байгааг тогтоосон бөгөөд төрж байх үеийн нарны байрлал хувь хүний төлөвшилд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт хийжээ.
 
  Энэ номыг Нобелийн шагналт, академич В.Л.Гинзбург уншаад өөрийн саналыг “Наука и жизнь” сэтгүүлийн 2008 оны ¹ 1-д бичсэн байна.
 
  В.Г.Сурдины бичсэн “Зурхай ба шинжлэх ухаан” номонд зурхай нь шинжлэх ухаан огт биш бөгөөд аль эрт сөнөсөн шинжлэх ухаан, хуурамч шинжлэх ухаан мөн гэдгийг хамгийн үнэмшилтэйгээр баталсан байна. Энэ тодорхой­лолтуудаас хамгийн зөв нь гуравдахь нь юм. Түүгээр ч үл барам зурхайг “хуурамч шинжлэх ухааны үлгэр жишээ (эталон)” гэж нэрлэж болох юм. Хуурамч шинжлэх ухааны дүр төрхийг үндсэнд нь зурхайн жишээгээр харж болно. Хэргийн учир нь төрөл бүрийн шинжлэх ухааны баталгаануудын хуурамч болохыг батлах нь маш хүнд зорилт байдаг бөгөөд ямар ч байсан болгоомжтой хандахыг шаарддагт байгаа юм. Хэрэг дээрээ ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэл болоод шинжлэх ухаан гэдэг юу вэ?
 
  Ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзлийн үндэс: байгалийг судлах явцад (түүний дотор хүн багтах нь мэдээж) туршлага, ажиглалт, туршилтад онцгой тулгуурласан байх шаардлага­тай. Тэгээд гарсан үр дүнг харьцуулж үзэх, бүх олж авсан материалуудынхаа тусламжтай­гаар ажиглаж байгаа зүйлийнхээ дүр зургийг гаргаж авах ба тухайлбал, шалтгааныг нь эсвэл, илрүүлсэн үзэгдлийн механизмыг ойлгож түүндээ тайлбар олох хэрэгтэй байдаг. Жишээлбэл, астрономын ажиглалтуудын үр дүнд Нарны системийн бүтцийг тайлбарласан. Өмнөх эртний грекүү­дийн үр дүнд тулгуурлаж XIY зуунд Коперник үүнийг хийсэн юм. Өмнө нь Дэлхий төвтэй Геоцентр загварыг Коперникийн Гелиоцентр онол маш хүнд сорилтын дүнд ялж чадсан билээ.
 
  Өөр нэг жишээ бол дулааны мөн чанарын тухай асуудал байсан юм. Эрт дээр үеэс эхлээд халуун ба хүйтэн хоёр биет хүрэлцэхэд илүү халуун биет хөрөх замаар температурын тэнцвэр бий болдог нь тодорхой байсан. Гэвч үүнийг яаж тайлбарлах вэ? Бүр XYIII зууны үед буюу хүн төрөлхтөний иргэншлийн түүхийн масштабаар бол саяхан болтол дулаан үүсгэх онол гэж байсан бөгөөд энэ онолоор бол дулааныг ямар нэг жингүй шингэн зөөх ба тэрээр их байвал биет их халуун байна гэж үздэг байв. Одоо бид биетийн температур гэдэг нь биетийг бүрдүүлж байгаа атом, молекулуудын хөдөлгөөны хэмжээс бөгөөд дулаан үүсгэх онол нь бус, дулааны кинетик онол зөв болохыг сайн мэддэг болсон билээ. Иймээс хэн нэгэн одоо дулаан үүсгэх онолыг сэргээн яривал бид хуурамч шинжлэх ухааны тухай ярьж байна гэдгийг ойлгох болно.
 
  Үүний яг адилаар энерги хадгалагдах хуулийн тухай ярьж болно. Олон зуун жил оргүй хоосноос энерги гаргаж авах буюу “мөнхийн хөдөлгүүр” бүтээх гэж оролдож ирсэн. Санал болгосон “мөнхийн хөдөлгүүр”-үүд ажилласангүй. Гэтэл энерги гэдэг хадгалагдах чанар бүхий хэмжигдэхүүн байдаг нь тодорхой болсон бөгөөд өөрөөр хэлбэл, үнэн хэрэгтээ энерги хадгалагдах хууль нээгдсэн юм. Иймээс XYIII зуунаас эхлэн, тухайлбал, Францын шинжлэх ухааны академи мөнхийн хөдөлгүүрийн талаарх судалгаагаа зогсоожээ. Оргүй хоосноос энерги гаргаж авах эсвэл өсгөх тухай асуудал өнөөдөр хуурамч шинжлэх ухаан болох нь тодорхой болов.
 
  Дээр дурдсан жишээнүүдээс үзэхэд шинжлэх ухааны хуурамч баталгаа болоод онол нь ихэнхдээ түүхэн үзэгдэл байдаг байна. Хэзээ нэгэн цагт энэ нь таамаглал байсан бөгөөд түүнийг няцаах хүртэл хуурамч шинжлэх ухаан гэж нэрлэж болохгүй байлаа. Хэрвээ түүний үнэн бус болохыг найдвартай баталсан бол энэ тухай ойлголт, баталгаа болон онолыг сэргээх оролдлого хийвэл энэ нь хуурамч шинжлэх ухаан болж хувирна. Ийм учраас шинжлэх ухаан баталсан тохиолдолд л түүнийг хуурамч шинжлэх ухаан гэж үзэж болох нь ойлгомжтой юм. Харин чухамхүү энд л хуурамч шинжлэх ухаантай тэмцэх гол хүндрэл тайлагдаж байна. Хуурамч шинжлэх ухааны төлөөлөгчид болон өмгөөлөгчид өөрсдөдөө ашиггүй шинжлэх ухааны үнэн зөв баталгааг эргэлзээнд оруулахыг хичээнэ. Жишээлбэл, шинэ “мөнхийн хөдөлгүүр”-ийг зохион бүтээгч энерги хадгалагдах хууль нь туршилтад үндэслэгдэх ба өнөөг хүртэл санал болгож ирсэн “мөнхийн хөдөлгүүр” ажиллаагүй, харин минийх ажиллаж байна гэж хэлдэг.
 
  Тэгэхээр энд үнэн зөв мэдлэг оршин байх тухай асуудал үүсэн гарч байна. Дээр хэлснээр шинжлэх ухааны бүх ертөнцийг үзэх үзэл үнэнд тулгуурлах бөгөөд түүнийг гарган авч шалгахдаа зөвхөн туршилт болон ажиглалтыг үндэслэдэг. Гэхдээ туршилтуудыг тодорхой тоогоор хязгаарлаж болдог. Аль нэг шатанд бүх туршилтуудын өгөгдлүүд ижил­хэн байвал зохих дүгнэлтийг тухайлбал, мөнхийн хөдөлгүүр бүтээх боломжгүй тухай дүгнэлтийг хийж болно. Ийм дүгнэлт нь формал логикийн хүрээнээс гарч хийсвэрлэх сэтгэлгээ хийхтэй холбоотой юм. Энэ тухай Е.Л.Фейнбергийн номонд онцгой сайн бичигдсэн бөгөөд энэ тухай одоо ярилцах боломжгүй.
 
  Ямар ч байлаа гэсэн бидний бүх шинжлэх ухаан маань түүнээс нээж олдог үнэн оршин байгаа тухайг батлахтай холбоотой байдаг юм. Тухайн салбарт шинжлэх ухаан хэр хөгжсөн байна тэрээр үнэхээр үнэнд хүрч чадсан байдаг. Эрдэмтэн гэдэг нь тухайлбал, шинжлэх ухааны учир байдлыг үнэн зөв болохыг ялгадаг баталгаат тэмдэгтэй хүнийг хэлдэг юм. Эрдэмтэн хүн шинжлэх ухааныг хуурамчаас ялгана. Мэдээж хэрэг илүү хүнд тохиолдолд нэг биш олон хүнтэй комисс асуудлыг шийдэх шаардлага гарна. Гэхдээ ийм хэрэгцээ хэрэв сонин болон хялбаршуулсан сэтгүүлүүдэд гарч байгаа асуудлуудын тухайд бол онц шаардлагагүй юм. Эдгээр хэвлэлүүдэд зурхай, энерги хадгалагдах хуулийг зөрчиж байгаа тухай, торсионы орон, шинжлэх ухаанд мэдэгдэхгүй ямар нэг нууц туяаны тухай гэх зэргээр олон зүйлүүд хэвлэгдэн гарч байдаг. Эдгээр баталгаануудыг дурын физикч няцааж чадах ба тэгэх ч ёстой. Түүнээс ч дутуугүй, харин бүр ч илүүтэйгээр өвчнийг анагаах зүсэн зүйлийн шинжлэх ухаанд харш аргууд ер нь биологи болон эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарсаар байгаа нь илүү хор учруулах боломжтой юм. Иймэрхүү солиорлуудыг холбогдох мэргэжлийн хүмүүс няцааж байх үүрэгтэй.
 
  Тэгэхээр би ямар учраас зурхайг “хуурамч шинжлэх ухаа­ны эталон” гэдэг учрыг дахин тайлбарлая. В.Г.Сурдины номонд зурхайн хуурамч болохыг физик­чийн байр сууринаас болоод биологийн тоо баримтууд, ялангуяа зурхайн төөргийн талаарх статистик судалгааны баримтуудыг үндэслэн бүх талаас нь баталсан байна. Энэхүү олон төрлийн төөргүүдийн учир утгагүй, тэнэглэлийг ямар ч боловсролтой хүн ойлгох нь тодорхой. Жишээлбэл олон саяар хэвлэгдэн гардаг Бүх Оросын хэмжээний “Известия” сонинд тодорхой эрхсэд төрсөн бүх хүмүүст нэгэн зэрэг зориулан өдөр бүрийн зурхайг нийтэлж байна. Би үүнийг 2007 оны 2-р сарын 2-нд бичиж байна. Харин би 10-р сарын 4-нд “Жинлүүр”-ийн одонд төржээ. Тэгээд надад өнөөдөр дараах зүйлийг зөвлөмж болгож байх юм: “Хэрэв таны шинэ ажил хэргийн түнш эсвэл хамтран ажиллагч чинь таны хийх ажлын зарим хэсгийг өөртөө авбал та илүү тайван, өөртөө итгэлтэй байх болно. Ингэснээр та өөрийнхөө эрхийн нэг хэсгийг алдлаа гэж айхын огт хэрэгггүй” гэжээ.
 
  Хэрэв ийм зааврыг тодорхой бизнесмэнд зөвлөсөн бол илүү сайн байх байж. Хамгийн гол нь миний одонд төрсөн 500 сая хүнд нэгэн зэрэг зөвлөгөө болгож байгаа нь түүний утгагүй болохыг харуулж байгаа юм. Дэлхий дээр зургаан миллиард хүн амьдарч байгаа бөгөөд 12 ододоор тооцоход миний одонд төрсөн 500 сая хүнд ногдож байгаа юм.
 
  Иймээс зурхай гэдэг бол хуурамч шинжлэх ухааны нийтлэг дүр төрх бөгөөд зурхайн таавар гээч нь ердөө юу ч биш чалчаа үг юм. Ийм зүйлийг яагаад хэвлэн гаргаж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байгаа юм бэ? Энэ шал утгагүй юманд хэн итгэх юм бэ, тэгээд түүнийг уншаад сууж байна гэдэг хоосон зугаа шүү дээ. Мэдээж хэрэг эрүүл ухаантай хүн үүнд итгэхгүй боловч итгэдэг нилээд хэсэг хүн байдаг. Яагаад хүмүүсийг ингэж төөрөгдүүлж тааламжгүй үр дагаварт оруулж болзошгүй зөвлөгөөг өгсөөр байна. Мөн би ногоо тарьж цэцэрлэг эрхэлдэг хүмүүст өгсөн зурхайн зөвлөгөөг харлаа. Энэ байдалд юунд хүргэж болохыг би төсөөлж байна.
 
  Дээр ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзлийн тухай болоод энэ үзлийн үүднээс хуурамч шинжлэх ухаан гэж юу болох тухай яригдлаа. Төрөл бүрийн шашинд тулгуурласан ертөнцийг үзэх шашны үзэл гэж байдаг тухай нийтээр мэднэ. Бурхны үзэл санаа (христ, лал, иудист үзэл зэрэг) нь ямар нэг ид шид оршин байдаг өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэгтэй зөрчилдсөн үзэл бодолтой органик холбоотой байдаг. Энд шашны ертөнцийг үзэх үзлийн тухай шүүн ярилцах гэсэнгүй. Гэхдээ зарим шашин (ямар ч байсан христ) зурхайд эсрэгээр ханддаг. Энд бид зурхайтай тэмцэх гэснээс бус сүм хийдтэй зөрчилдөх гэсэн хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
  Мөн үүний зэрэгцээгээр шашин ид шидийг үгүйсгэхтэй огт адилгүй. Тэдгээр нь зурхайн адилаар эрт үеийн бүтээгдэхүүн юм. Шашны эерэг тал нь тэрээр зурхайгаас огт хамааралгүй бөгөөд хүний нийгмийн бүтээгдэхүүн юм. Иймээс бүх эерэг талууд нь өөртөө болон шашин солигдох явцад орж ирсэн иргэний гуманизмын хүрээнд ч хадгалагдан үлдсээр ирсэн бөгөөд үүнийг олон хүн түүний дотор би өөрөө хүлээн зөвшөөрдөг юм. Иргэний гуманизм гэж юу вэ? Энэ талаар бидний бичсэн ном зохиолуудаас үзэж танилцаж болно. Иргэний гуманизм оршин байгаа тулгын чулууны нэг нь ид шидийг үгүйсгэн шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзлийн үнэн бодит болохыг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.
 
  Одоо би (удаж байна) эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ба зурхайн талаар өнөөдөр ихээхэн зүйлсийг түгээхийг хүсэхгүй байна. Гэхдээ үүнийг дутуу ойлгохоос зайлсхийхийн тулд яагаад би ингэж зурхайн эсрэг идэвхтэй тэмцээд байгаагийнхаа учрыг тайлбарлах нь зүйтэй байх гэж бодно. Энэ ер нь хуурамч шинжлэх ухаантай хийж байгаа тэмцлийн маань нэг хэсэг бөгөөд Оросын шинжлэх ухааны академийн тухайлбал, хуурамч шинжлэх ухаантай тэмцэх Комиссын хүрээнд хийхийг эрмэлзэж байгаа юм.
 
  Зурхай нь хуурамч шинжлэх ухаан юм. Гэхдээ Галилей, Кеплерийг хүртэл тийм биш байлаа, өөрөөр хэлбэл түүнийг хуурамч гэдгийг батлах нь түүхэн категори байв. Мөн үүний адилаар алхими, дулаан үүсэх онолын ойлголт зэрэг олон зүйлийг ярьж болох боловч эдгээр нь одоо бидэнд ямар ч хүртээлгүй юм.
 
  Өнөөгийн найдвар­тай шинж­лэх ухааны мэдлэгтэй зөрчилдөж байгаа тэр зүйлийг бид хуурамч шинжлэх ухаан гэж үзэж байгаа юм. Тэгэхээр зурхай үнэнд үл нийцэх бөгөөд энэ нь нэгдүгээрт, өнөөдөр гаригуудаас дэлхийд үйлчилж байгаа хүчнүүд байгаа нь илт сайн мэдэгдэж байгаа бөгөөд эдгээр хүчнүүд нь хүний хувь заяанд нөлөөлж үл чадахуйц тийм бага хэмжээтэй нь тодорхой. Хоёрдугаарт, олон тооны статистик ажиглалтуудаас үзэхэд гаригуудын байрлал хүний хувь заяанд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа нь тодорхой байна.
 
  Зурхайн төөргийг та сонины хуудаснуудаас үзээд тэдгээр нь ямар ч утга агуулга байхгүй хий хоосон зүйл болохыг мэдэх болно. Олонхи уншигчид энэ чалчаа төөрөгт итгэхгүй байдаг ч итгэдэг нэг хэсэг нь ихээхэн хохирол амсах болно. Ийм хуурамч хог шаарыг хэвлэж байгаагаа зөвтгөх цорын ганц сэдэл нь олон тооны уншигчдыг өөртөө татах гэсэн хуурамч оролдлого юм. Харин гудамжныхаас ялгаатай буурь суурьтай сонингууд өөрийн сонины бодлогыг иймэрхүү байдлаар ашиг олох зорилгодоо нийцүүлэх ёсгүй бөгөөд харин би ийм байдлаар их орлого олж чадаж байгаа гэдэгт итгэхгүй байна. Магадгүй энэ нь сонины зарим нэг ажилтнуудад ашигтай байдаг байх.
 
  Ийнхүү зурхайн төөрөг сонины сүүлчийн нүүрийг чимсээр л байна. Цензурыг арилгасан явдал бүх төрлийн хуурамч шинжлэх ухааны урсгалыг тухайлбал, зурхайг хэвлэл, телевиз зэрэг хаана л боломжтой байна тэнд нь хүргэж чадсан нь үнэн баримт юм. Энэ бүхэн мэдээж улс оронд ихээхэн хор хохирол учруулах бөгөөд төр засаг яагаад ийм жигшүүрт явдалтай эвлэрээд суугаад байгаа нь надад ер ойлгомжгүй байгаа юм.
 
  Төр засаг зах зээл дээр хэрхэн худалдаа хийхэд ихэд анхаарал тавих мөртлөө хуурамч шинжлэх ухаан болоод түүний сурталчилгаатай тэмцэл явуулахад яагаад анхаарлаа хандуу­лахгүй байна вэ? Дээр дурдсанаар үг хэлэх эрх чөлөө, цензурыг арилгасан явдал агуу их ололт мөн хэдий ч энэхүү эрх чөлөөг хортойгоор ашиглагчдаас хамгаалах хэрэгтэй шүүдээ.
 
  Би өөрийнхөө амьдралын ихэнх хэсэг болох 70 жилийг большевик - сталины дэглэмд өнгөрөөлөө. Бүх нэр, хаяг, хочийг (нийгмийн илүүдэл шаар, ард түмний дайсан, хэнд ч хэрэггүй космополит гэх зэрэг) шаардлагагүй хүмүүстээ зүүж байсныг сайн мэднэ. Ийм практикт эргэн орохыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөг хортойгоор ашиглаж байгааг хэлцдэг, хуурамч шинжлэх ухаан, төлөг дом тавигчид, оккультизмын сурталчилгаанаас хүн амыг хол байлгадаг ямар нэг байгууллага байх ёстой. Энэ ажлыг Нийгмийн танхим (Общественная палата) зохион байгуулж болно шүүдээ.
 
  Өнөөдөр Орос оронд ажилгүйдэл байхгүй, харин олон салбаруудад тухайлбал, зах зээл дээр худалдаа эрхлэх худалдагчид хэрэгтэй байна. Зурхайчид болон тэднийг ивээгчдийн боловсрол нь зурхайн төөрөг гаргаж байхынхаа оронд жимс юм уу эсвэл гахайн махны худалдаа хийхэд бүрэн хангалттай хүрэлцэнэ гэж итгэж байна.