Хэрэв Та ядуу яваа бол 100 хувийн буруугийн чинь нэлээдгүй, магадгүй дийлэнх хувийг "МОНГОЛ ХҮН" Та өөрөө үүрэх ёстой, учир нь "Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!" гэсэн логик амьдрал дээр яг бий шүү дээ. Энэ боп гашуун үнэн. Ер нь миний нийтлэлүүд гашуун үнэн рүү ихээхэн ханддаг ба миний сум байндаа ямагт онодог тул түүнийгээ цааш гүйцээгээд өөрсөд рүүгээ дахин нэг дайраад авъя гэж бодлоо. Тэсвэр заан уншаарай!!!
 
Нэг. Бид бусдаас юугаараа дээр юм бэ? Чингисийн удам, дэлхийн талыг эзэлж явсан, босоо заяа-тай хосгүй энгүй үндэстэн, хязгааргүй их баялагтай, 40 сая малтай, баялгаа хүн амдаа хуваавал дэлхийд эхний байрт гэсэн бидний энэ сэтгэлгээ бол хөгжлийн гол чөдөр, бүр садаа гэж би хэлэх гээд байна л даа. Энэ бол ердөө л нүүдэлчний уран сайхны сэтгэлгээ ба монгалчууд заяаны байгальлаг, амьтанлаг, уран сайханлаг шинжтэй байдгаас дэлхийг танихгүй, танихыг хүсэхгүй хэмжээнд хүртлээ доошилсон байна. Энэ нь явсаар монголчууд нэгэн биеэ хэзээ ч үл голох, өөрөөсөө бусдыг хэзээ ч үл зөвшөөрөх, өөрөөсөө бусдыг өрөөсөн дугуйгаа мэт ямагт бодох, хэзээ ч буруугаа үл хүлээх, ямагт өөрийгөө зөвтгөх үндэсний чанарыг хөгжөөж өгсөн ба "Буруу" гэдгээр хэрэв Та ядуу бол Та өөрөө буруутай гэсэн зэмлэлийн логик гаргалгаа ухаантай.
 
      Нэгэнт өөрийгөө танихаа байгаад ирэхийн цагт ертөнцөд эзлэх байраа олохоо байж, хөгжил дэвшлээ маш хялбаршуулан төсөөлдөг байна. Манайхны шагшаад хошуураад байдаг салбар - урлаг уран сайхан, бөх, шашин бол яг үнэндээ хөгжлийн локомитив биш, улсын сан хөмрөгт ганц ч зоосны орлого оруулахгүй гэсэн миний мөнхийн дүгнэлт бол яг ийм төсөөллийг нөгөө талаас нь хэлээд байгаа хэрэг л дээ. Ертөнцөд эзлэх байраа зөв олж, хөгжил дэвшлээ зөв тодорхойлохын тулд эхлээд жижиг улс, жижиг үндэстэн бид хэн бэ гэдгээ зөв томъёолохгүй бол оройтох гээд байна. Ингэхийн тулд асар их хөгжлийн өндөрлөгт хүрчихээд буй Сингапур, Швейцарь, эсвэл бүр алсхолын Уругвай-гаас шууд суралцах, болохгүй бол шууд хуулбарлах хэрэгтэй гэж би үздэг. Бид үнэндээ тэр гурваас илүү юм ердөө ч байхгүй, харин доогуур юм гэвэл нэг нийтлэл байтугай ном ч багадана.
 
    Жижиг үндэстэн төрөхөөсөө л айхтар хэрсүү байх ёстой гэсэн миний байнгын ятгалга бол манай нийгэм бүхэлдээ оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг, XXI зуун бол товчхондоо оюуны чансаа, оюуны ерөнхий чадавхийн шалгуур болно шүү гэсэн сануулга юм. Дээр нэр заагдсан гурван улс бол хүн амын тоо толгой нь манайтай төстэй, зарим нь манайтай адил геополитикийн байршилтай, чухам оюунлаг нийгмийн шалгуурыг өлхөн давчихаад байгааг би хэт олзуурхаж эед жишээлэх гэж байна.
 
Хоёр. Хегжлийн локомотив гэнэ үү? Алив улс оронд нийгмийн хөгжлийн тэргүүлэгч, дагалдагч салбар гэж байдаг нь жам юм. Тэргүүлэт гэдэг нь чирэпн, локомотив нь. Энд бол зөвхөн экспорт, банк, бизнес, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, капи-талын хуримтлал, тэдгээрийг ажиллуулат хүмүүний хөдөлмөр чармайлт, бизнесийн орчныг нь хэлдэг байна. Харин дагалдагч салбар гэхээрээ нийгмийн хан-гамж, боловсрол энэ тэр гэж явснаа нэлээд хойхнуур урлаг, спорт, уран сайхан нь ордог юм байна. Эхнийх нь (локомотив) аль ч улсад байх шаардлагатай бол хоёр дахь нэг хэсэгтээ байхгүй байж болно. Манайхны ирээдүйн хөгжлийн баримжаа болох "Зүүн Азийн хөгжлийн загвар" гэж чухам энгийнээр бол энэ гэнэ дээ.
 
       Баруунд үлэмж яригддаг бас нэг онол байна. Мөхөж яваа иргэншил л дуу хуур, урлаг уран сайхандаа живдэг, эрт эдүгээгийн үүх түүхээрээ хэт бахархдаг гэх. Манайхны төдийлөн мэддэггүй тэр онолоор бол өнөегийн Монгол яалт ч үгүй уруудах зам руугаа ороо юу гэлтэй. Барагдашгүй энэ их дуу хуур, хошин урлаг, бөх, морь, цэнгүүн шоу, мянга мянган фэн, гэтэл хүн амын 30 гаран хувь нь (Мянганы сорилын корпорацийнхаар 75 хувь, Чингис хааны олон улсын академийнхаар 80 хувь гэхчлэн) ядууралд нэрвүүлсэн, хэрэв урлаг уран сайхан нь цэцэглэж л байвал цаанаа "но"-той гэж иргэншлийн тэр онолд заадаг аж.
 
        Ингээд локомотивоо олж авъя. Манайхны бишгүй их холхисон, нийтээрээ мэддэг гэж цэцэрхдэг Сингапурыг жишээлье. Дэлхийн хамгийн их өрсөлдөх чадвартай эдийн засагтай гэж Сингапурыг Олон улсын хөгжлийн менежментийн хүрээлэн (Швейцарь) үнэлж ирсэн (тэгвэл дэлхий дахины өрсөлдөх чадварын зэрэглэлд Монгол Улс 92 дугаар хавьд яваа), эдийн засгийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр Хонконгийн дараа хоёрт, үйлдвэрлэлд компьютер робот хэрэглэх үзүүлэлтээр Японы дараа хоёрт, далайд нефть олборлох цооног үйлдвэрлэлээр АНУ-ын дараа хоёрт, нефть дахин нэрэх технологиор АНУ, Нидерландын дараа гуравт, тэнгисийн боомтын үйлчилгээгээр Хонконгийн дараа хоёрт, хөрөнгийн бирж нь Лондон, Нью Йорк, Токиогийн дараа дөрөвт, банкны үйлчилгээгээр Лондон, Нью Йоркийн дараа гуравт гэхчлэн жирийлгээд өгнө дөө. Байгалийн баялаг байтугай цэвэр усны нөөц ч байхгүй, хэт давчуу (манай нэг аймагт ч хүрэхгүй) жижиг нутагт дөрөвхөн сая хүн ийм баялгийг яаж бүтээв ээ. Өөрөөр хэлбэл Сингапурт ганцхан давуу тал нь далайд гарах гарц нь л байна. Манайтай харьцуулахад бусдаар тэнд газар нутаг, байгалийн баялаг, бэлчээр, мал гэвэл нойл зааж байна. Тархиныхаа хүчээр л тэд ингэж баяжжээ. Энэ бол туршлага биш гэжүү?
 
        Швейцарийг аваад үз. Манайхан бишгүй нэг очиж үзсэн дээ. Тэнд Сингапурыг бодоход харьцангуй (үнэмлэхүй биш шүү) давуу тал байна аа. Мал, бэлчээр, байгалийн үзэмжит газар гээд. Хүн ам нь 7.3 сая хэрнээ 2.3 триллион бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүн амдаа ногдуулбал 36 000 ам.доллар болж байна. Нэг хүнд ногдох банкны актив нь дэлхийд эхний байрт, зөвхөн тэр улсын гуравхан банк гэхэд л дэлхийн бүх банкны нийт активын талыг хянадаг гэнэ. Бас дэлхий дээрх бугуйн цагны талыг гаргадаг гээд 7-хон сая хүн дээр гайхах мэлзэх юм зөндөө. Гэтэл долоон саяулаа банкир, цагны үйлдвэрийн эзэд биш юм гэнэ. Үсрээд л 100 мянгаас хэтрэхгүй, бусад нь хоолны савнууд, цаад 100-гийнхаа хийснийг хүртээд суудаг ухаантай юм болж таарлаа. Үлдэх хүн амын нэлээд нь хөдөө аж ахуйд малчид, үнээний сүү, бяслаг, сүүн шоколадаар дэлхийд бас толгой цохино. 7.3 саяын чинь 300 000-ыг нь банк, цагны үйлдвэрт түлхлээ гэхэд үлдэх долоон сая нь яаж болдог юм гэдэг тэр туршлагыг бид судалж нэвтрүүлж болохгүй гэжүү?
 
        Орос, Хятадын банкуудтай уралдахгүйгээр тэр хоёрын дунд Stock Exchange болж, Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулан үнийн зөрүүгээр ашиг олж бид Төв Азидаа нэгэн Швейцарь лугаа болъё гэж уриалмаар. Хөгжлийн локомотивоо 180 градус эргүүлж, гол юмаа барьж аваачээ гэж би хэлж байна л даа.
 
Гурав. "Аж үйлдвэр" "Аж үйлдвэр" гэхээр том том суурь машин, комбинзон өмссөн түлхүүр барьсан ажилчин, утаа суунагласан өндөр яндангууд Та бидний нүднээ буудаг бол тэр чинь биш гэнэ ээ. Ерөөсөө мөнгө үйлдвэрлэж (цаасан мөнгө хэвлэхийг хэлээгүй, босгохыг хэлж байна), тэр нь хөрөнгийн хуримтлал болж байдаг бүхий л салбарыг олон улсын эдийн засгийн ухаанд "Аж үйлдвэр" гэж нэрлэдэг юм байна. Уругвайд нийт эдийн засагт нь 64 хувийг үйлчилгээний салбар эзэлж, манайд 38 хувьтай байна гэсэн харьцулалт хийж үзье. Энэ 64 хувь гэдэг маань "Аж үйлдвэр"-ийн нэгэн гол салбар юм байна. Үүнийг англиар "Service Industry" гэх ба манайд үйлчилгээний аж үйлдвэр гээд нэрлэчихвэл яагаад болохгүй гэж. Швейцарьт үйлчилгээний салбар нь 63.5 хувь эзэлдэг, гэхдээ тэр нь "Banking Industry" (Банкны аж үйлдвэр гэх үү?) юм байна.
 
        Хөгжихийн тулд, үнэндээ монголчуудаа баяжуулахын тулд гарт барьцтай, нийтэд хүртээлтэй, өртөг зардал, эрсдэл багатай тийм салбарыг сонгох тухайд дээрх жишээг татаж байна. Ердөө л монгол хүн Та хөгж, хөгжлөө л бол Таны тархи ертөнцийн мөнгийг хамах нь байна шүү дээ.
 
       Бүгдээрээ мал аж ахуйгаа хаяад уурхай бараадацгаая гэсэн хийрхэл өнөөгийн Монголын нийгмээр тэнүүчлэн байна. Нинжа гэгч үүний сонгодог илрэл нь. Малчин байснаа нинжа болчихдог юм гэнэ. Монголчуудын нэг гол дутагдал бол хар тэнхээг оюун ухаанаас илүүд үзэх явдал. Энэ нь өнөөгийн монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал дээр захаас аван нотлогдоно. Энэ нь хөдөөд алт ухах нинжа нар, хотод бол захууд, захын худалдат, ченжүүд, ломбард, лангуу, эсвэл хадгаламж зээлийн хоршооны эзэд ба хохирогчид гэхчлэн. Ийм маягаар явбал хөмөрсөн тогооны үлгэр үргэлжилнэ.
 
        Төрөөс лут лут уурхай байгуулан алт, зэс, нүүрс ухаад баяжина гэх нийгмийн сэтгэлгээ байна. Уул уурхайнаас өөр ажил хийх ёсгүй гэсэн ойлголт түгээмэлжиж. Байгалийн баялаг бол шууд ашгаа өгөхгүй, бүх хүн амд хамааралгүй, уурхайд ажилласан хэдхэн мянган хүнд ашигтай, дагуулах эрсдэл ихтэй, бас нөөц нь дуусах нэг өдөр ирнэ гээд яривал бас л ирээдүй муутай. Хөрсөн дор байгаа энэ их баялаг чинь харьцангуй давуу тал шүү гээд манай төр, засаг нэрлээд байгаа чинь ийм учиртай. Ийм маягаар уул уурхай гэдэг чинь "Аж үйлдвэр" ч биш болж таарах нь.
 
        Одоо цорын ганц гарц - "Мэдлэгт суурилсан эдийн засаг" гэгчээр л монголчууд дэлхийд гарч ирэх цаг үлдлээ. Ядуу гэж өөрөөсөө бусдыг зүхэж яваа монголчууд минь! Сингапур, швейцарь, уругвай хүнээс бурхан биднийг юугаар нь дутуу төрүүлсэн юм бэ? Оюуны багтаамж, сэтгэлгээ, тогтоомж зэргээрээ Ю өндөртэй биш бил үү? Бид Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олъё гэсэн дахин уриалаад нийтлэлээ дуусгая.