Тиймээс та цаг алдах хэрэггүй. Аль болох түргэн түүнийг “хайрла! Гэвч таны хайр гал халуун, унтаршгүй байх ёстой! Мөнгийг хайрлана гэдэг нь таны залуу насандаа хэн нэгнийг хайрласан хайр шиг амаргүй байх болно

Харамч бай!

 Танд энэрэнгүй сэтгэлээр “буян” үйлдэх хэрэг бишгүй л гарна.. Та тэднээс хариуд нь юу ч авахгүй байсан юм бол өгөхийн хэрэг байсан юм уу? Та бусдад яагаад тусалдаг вэ гэвэл, тэгэхгүй бол тэд таны талаар муугаар бодно эсвэл ямар нэг онцгүй үг хэлэх учраас л? Хэрвээ та мөнгөө огт хүсээгүй зүйлд дэмий хоосон үрснээс болж цаг ямагт хямарч шаналж явдаг бол мөнгө зүгээр л таныг хайрлахаа больчихно.

Харамч байх ямар хэцүү гээч

 Энэ бол славянчуудын ярих дуртай хэллэг. Бид мөнгөө хэмнэж сураагүй. Бага орлоготой байлаа ч үрэлгэн зангаа хазаарлаж чаддаггүй. Тэр тусмаа өгөөмөр сэтгэлээр харилцан туслаад сурчихсан тийм зан заншилтай бол бүр ч хэцүү. Эргэн тойрныхондоо туслах гэсэн хүсэл чинь амар заяа өгөхгүй байлаа ч та “Би мөнгөний үнэ цэнийг мэднэ. Би мөнгийг зөвхөн өөртөө, өөрийн хэрэгцээнд л үрнэ” гэсэн ишлэлийг өөртөө улиг болтол олон дахин хэл.

 “Өөрийн хэрэгцээ” гэдэг утгын доор мэдээж хэрэг ахуй талаасаа танаас хамааралтай амьдардаг үр хүүхэд, аав ээж, настангууд багтах болно. Жагсаалт ингээд л болно. Тэднээс бусдад туслах оролдлого хийх бүрт мөнгө танаас зугтаах болно шүү.