Бөгж нь эзнийхээ талаарх мэдээллийг эргэн тойрны хүмүүстээ байнга мэдээлж байдаг.

 Ядам хуруундаа зүүсэн бөгж мэдээж гэр бүлтэй, хууль ёсны эхнэр, нөхөртэйн тэмдэг. Дурлалаа алтан бөгжөөр баталгаажуулж ирсэн нь манай эриний lll – Vll зуунаас эхтэй гэнэ.

     Долоовор хуруунд бөгж зүүх нь эрх мэдэлтэйн илрэл. Агуу Цезарь бөгжин дээрээ “Ирлээ, үзлээ, яллаа” хэмээн тамгалуулж, долоовор хуруундаа зүүдэг байжээ.

      Үнэт чулуун шигтгээ суулган чимэглэсэн эсвэл элдэв тэмдэг бүхий тамгатай бөгж зүүсэн бол эрх мэдэлд тэмүүлсэн өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй хүний авир зангийн илрэл болдог ажээ.

  Хэрэв “хөөрхөн” гэдгээ илэрхийлье гэвэл дунд хуруундаа бөгж зүү. Дунд хуруу бусдаасаа хамгийн урт учраас гоё сайхныг илүү илэрхийлж чаддаг. Дунд хуруундаа бөгж зүүх дуртай нэгэн бол боловсон соёлтой, өөрийгөө үнэлж чаддаг хүн гэнэ. Мэрилин Монро дунд хуруундаа бөгжөө зүүдэг байжээ.

    Эрхий хуруунд бөгж зүүх нь тун ховор. Эртний грек, ромчууд эрхий хурууг “эр хүний чадавхийг” илэрхийлдэг гэж үздэг тул эрч хүчээ хамгаалах нэрийн дор эрхий хуруундаа бөгж зүүдэг байжээ.

  Чигчий хуруу. Хамгийн богино, жижиг хуруу. Ихэвчлэн урлагийнхан энэ хуруундаа бөгж зүүх дуртай байдаг. Хэрэв урлагаас хол хөндий хүн чигчий хуруундаа бөгж зүүвэл нилээд сонирхол татах хүн гэж бодох хэрэгтэй.

  Сүүлийн үед ялангуяа загвар өмсөгч залуу бүсгүйчүүдийн дунд хөлийн хуруундаа бөгж зүүх нь моод болжээ.