“Миний эхнэр бол шулам” гэж “Ниро” агентлагийн шинэ үйлчлүүлэгч Кирилл Потворов мэдэгдэв. Агентлагийн эрхлэгч Элеонора ба түүний хэнээр ч сольшгүй нарийн бичгийн ажилтан Иван Подушкин нар, - Энэ залуу лав эрүүл биш гэж бодсоор түүнийг хүлээн авч ярилцахгүй. Харин тэд энэ галзуу солиотой залуугаас ямар нэгэн аргаар салах арга хайж эхэлнэ. Гэвч энэ тийм ч амар асуудал биш байлаа. Кириллийн эхнэр Аня өөрийн бизнесмэн амрагтайгаа амьдарч байгаа зуны байр руу нь Иваныг хамт очсон тохиолдолд тэрээр Норагийн сууцыг орхихоор амлана. Мөрдөгчдийн тааварласнаар гэрт нь хэн ч байхгүй байв… Буцах замдаа Иван нэг эмэгтэйг ч юм уу, эсвэл хий юм харснаар осолд орно. Арай ядан машинаасаа гарч ирэхэд хохирогчийн цогцос алга байна. Дараагийн өдөр нь тэрээр эмэгтэй түүнд хий харагдаагүй гэдгийг ойлгох бөгөөд хохирогч эмэгтэйн зураг сонины нүүрэн дээр “ Өнгөрсөн оны 12 сард гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй” гэсэн бичигтэйгээр хэвлэгдсэнийг олж харна… Өөдгүй хорон санаа эцэст нь юунд хүргэж болохыг мөрдөгч Иван Подушкин анхааруулж байна…