Джессика Бил, Дженнифер Гарнер нар Diane von Furstenberg дизайнерийн даашинзаар гэхдээ өөр өөр үед гоёцгоосон байв.

Алдарт од Мадонна ба Уитни Хьюстон нар нэгэн үдэшлэг дээр яг адилхан Dolce & Gabbana даашинзаар гоёсон байжээ.

Лейтон Мистер ба Виктори Бекхэм нарын энэхүү даашинзыг Виктория Бекхэм өөрөө зохиосон гэнэ.

Деми Мур өөрийн амрагтай оройн хоол идэхээр явахдаа үүнийг сонгосон бол Эшли Симпсон нэгэн үдэшлэгт ингэж гоён орж иржээ.

Гвинет Пэлтроу Грэммийн шагнал олгох ёслол дээр энэ Versace загварын мөнгөлөг богино даашинзаар гоёсон бол Миша Бартон «The Beautiful Life» киноны нээлт дээр өмсөж иржээ.

Charley 5.0 –ийн дизайнерүүд зохиосон богино даашинз Кристин болон Рианна нарт таалагдсан бололтой. Тэд зөвхөн өөр өнгө л сонгоцгоожээ.

Розарио Доусон болон Дженнифер Лопес нарт ч энэ урт даашинз зохисон байна шүү. Розарио ба Дженнифер нарын энэ урт даашинзны загварыг Diane von Furstenberg гаргажээ.

Ralph Lauren загварын товчооны алтлаг шаргал энэ өмдөөр Энджи Хармон Лос-Анджелест гоёсон бол теннисний од Серена Уильямс Уимблдонд гоёжээ. 

Дебра Мессинг болон Саманта Харрис нарын өмссөн алаг эрээн урт даашинз хурц тод өнгөөрөө тэдний үс засалтыг бүр тодруулж өгсөн байна.