Манай нийслэл дэх траншейны олон мянган иргэдийг ажвал өрөвдөх хүний тоо эрс цөөрч, харин ч хорвоогийн адаг, хүний адаг гэж байдагсан бол, хэрэв нэрлээдэх гэвэл эд гэж хэлэх нь дөхөөд байх шиг. Эднийг олшруулбал, зөнгөөр нь хаявал юу болох жишээ, хамгийн тэнгэргүй гэж шууд нэрлэчих ийм нэгэн үндэстэн дэлхийд өөр нэг байх бөлгөө.

Гэр оронтой болгоё гэсэн нь бүтсэнгүй

  Уугуул нутаг, төрсөн гэрээсээ дайжин суугаа олон арван үндэстэн угсаатны тухай бид мэдэх бөгөөд зарим нь бүр эх оронгүй тэнүүч­лэн яваагийн дотор цыган хэмээх энэ хөөрхийлөлтэй ард түмэн зүй ёсоор орно. Цыгантай харьцуулахад курдууд эх оронгүй ч ядаж төрөлх нутагтаа оршин суусаар ирсэн, армянууд суусан газартаа шороо атгасаар дэлхийгээр тархсан, унгар, полякууд ч мөн адил.

  Хэрэв цыгануудад эх орон гаргаж өгье (Израилийн төр улс байгуулдаг шиг) хэмээн дэлхийн хамтын нийгэмлэг шийдвэрлэвэл эдүгээгийн Энэтхэгийн нэг хэсгийг тасчих хэрэг болж, үүнээс үүдэн олон улсын томхон мөргөлдөөнд хүрэх биз. Жүүд нар шиг ухаалаг мэргэн, адтай тэнгэрлиг явсансан бол уг нь болохгүй ч хэрэг биш л дээ. Бараг урьж дуудаад авчрахсан, даанч тийм хүндэтгэл хүлээх учиргүй юмсанж.

  “Баригдашгүй өшөө авагчид” хэмээх Зөвлөлтийн уран сайхны олон ангит киноны нэг гол баатар цыган залуугаар энэ ард түмний тухай анхны имиж монголчуудын дунд, идэр насныханд төлөвшсөн. Гадаадад явж юм үзэж нүд тайлсан монголчууд цыгануудын талаар бага­гүй мэдээлэлтэй. Гэхдээ ихэвч­лэн хар бараанаар. Цыган гэх­лээр Москвагийн метро, вокзалаар тэнүүчлэн гуйлга гуйх, халаас суйлах, сайндаа л гарын алга үзэж мэргэ төлөг буулгах тухай төсөө­лөл хэн хүнгүй л бий байх. Дорнод Европоор ч бас нэг тиймэрхүү, ер нь бүтэхгүй муу юм болгон цыган, румынээс гаралтай гэж зүхэх нь лав Унгарт элбэг тохиолдоно.

 Ингэхэд нэр цуу нь түгэн тархаж яваа цыган дэлхийд хэдсэн билээ? Швейцарт Дэлхийн цыгануудын хаан хэмээх нэгэн эр бий. Ардчилсан нийгэмд өөрийгөө юу гэж өргөмжлөх нь нээлттэй тул тэр хүн жинхэнэ хаан юмуу, хуурамч нь юмуу ёстой падгүй. Оросын эстрадын нэрт дуучин Киркоров байна. Болгарт сайндаа л цыганы сайн дурын театрын дуучин юмуу, эсвэл Софид баарны дуучин байх ёстой тэр эр Алла Пугачёватай дэр нийлүүлснээр Оросын урла­гийн тэнгэрт алдрын оргилд хүрсэн, ёстой азтай цыган эр дээ. Унгарын Иргэний намын лидер В.Урбан гэгч унгар-цыганы эрлийз нэгэн залуу дөрвөн жил засаг тэргүүлснийг заавал цыган гаралтай нь холбох хэрэг байна уу. Орчин үеийн цыга­нуудын тухай гэгээтэй юм ингэсгээд зогсоно.

 Эдүгээгээс 1000 жилийн тэртээ, барагцаалбал манай тооллын 1050-1100 онд Энэтхэгийн “Дом” хэмээх доод кастын энэтхэгчүүд нутаг сэлгэн тэнүүчилсэн нь англи, латин, ромaн хэлэнд “Gypsies”, “Roma” хэмээн нэршүүлсэн цыган­уудын өвөг дээдэс юм. Анх­лан баруун хойд Энэтхэгээс гарч тэнээд Персид очиж суурьшиж эхэлж бай­тал Монголын байлдан дагуулагчид тэндээс нь үлдэн хөөж дахин тэнүүч­лүүлжээ. Персээс хөөг­­дсөн цыганууд ум­рыг зорьж Армен, Осетин хүрч үдлээд Орос руу нэвтэрчээ. Нэг хэсэг нь баруун­шилж Сири, Палестин, Египет хүрчээ. Ийнхүү 200 жил тэнүүчилсний эцэст нь 1300 оны хавьд Грек рүү нэвтэрч, Европын хаалгыг анхлан татжээ. Крит, Корфу арал дээр 30 жил суурьшиж төвхнөж эхэлж байтал Балканы хойг руу дахин нутаг сэлгэж, Дунай мөрний эрэг сахиж тэнүүчилсээр Чех хүрчээ. Отто­маны Туркийн байлдан дагуулал тэднийг дахин Европоор нэг тархаажээ. Унгар, Австри, Богем, 1417 он гэхэд Германд нэвтрэн орж, хотуудаар тархсан ба 10 жилийн дараа гэхэд Франц, Швейцар, 1500 онд Англид газардаж тарх­жээ. Энэтхэгээс гарч 500 жил тэнүүчилсэн тэд ийнхүү Европыг хэрэн авчээ.

  Ямагт аллага хядлага, хавч­­лага дор цыганууд тэнээд явсан гэх нь түүх гуйвуулсан хэрэг. Гэхдээ суурьших төвхнөх, хүнших нийгэмших талаар санаа­чилга гаргасан нь бас түүхэнд бичигдээгүйг бодохул заяагүй, тэнгэргүй үндэстэн нэрэндээ таар­сан ч юмуу гэмээр Тэдний үндэсний эрхийн талаар, суурь­шуулах талаар Европын зарим хаад багагүй зүйл хийж байсан ч талаар өнгөрчээ. Гэр оронтой болгоё гэсэн нь бүтсэнгүй.

  Эдүгээ дэлхий дээр 10 сая цыган бүртгэлтэйгээс Европт найман сая нь, үүнээс зургаан сая нь Дорнод Европт, нэг сая нь АНУ-д, нэг сая нь Орос, Молдова, Украин зэрэг ТУХН-ын зарим оронд бий гэнэ. Хамгийн их цыган тээсэн улс бол Румын (2.1 сая), Болгар (750 мянга), Серби-Черногор (725 мянга), Испани (мөн 725 мянга), Унгар (575 мянга), Турк (400 мянга) гэхчлэн Европын бүх орныг жагсааж болж байна.

  Цыгануудыг өөрийн гэсэн орон гэртэй, төрийн тэргүүн-хаантай болгоё гэсэн санааг eвропчууд сэдэх­дээ хүнлэг энэрэнгүй гэхээ­сээ илүүтэй өөрсдийн амгалан тайван байдал, нийгмийн дэг журмыг гол болгосон. Тиймдээ ч 1883 онд хаа хамаагүй польш Григорий Квиек (G.Kwiek) гэгчийг “Цыгануудын хаан”-aaр (“King of the Gypsies”) өргөмжилж дэмжсэн. Итали, Испаниар багагүй тэнүүчил­сэн “хаан” Квиек Польшийн төрөөс дэмжлэг бүхий цыганы хаант улс байгуу­лахыг зорьж хэдэн суурин байгуул­сан боловч төдийлөн амжилтгүй явсаар хүү дээр нь иржээ. Хүү Mишель II 1930 онд Варшавт хаан ширээнд заларсан ч дүү Басил, Маттев, Рудольф, Януш нар нь хаан ширээ булаа­цалдаж хэдэн жил бие бие­нээ хэмлээд зарим нь хорлогдож, 1937 онд Януш I хаан Варшавын стадионд 15 мянган цыган цуглуулан хаан ширээнд заларчээ. Инээдтэй ч гэмээр энэхүү улс төрийн жүжиг нэг жилээс хэтрээгүй, ах Маттев нь түүнийг зай­луулж энэ хэрэг төгсчээ. Энэ үетэй давхцан Цыганы Холбооны Улсыг зарлаж, Ерөнхийлөгчөөр нь бас нэг Квиек Александр заларч байсан сонин түүх бий.

  Нацистын Германд цыга­нуудыг хайр найргүй хүйс тэмтэр­сэн мөртлөө хөрш Польш, Чех, Унгар, Румынд дураар нь нэг хэсэг дур­гиулж зөнд нь хаяж байсныг бодвол славянуудын эсрэг далд тооцоо эхлээд агуулж байсан бололтой. Тэгснээ дэл­хийн II дайн үед жүүд, славян, цыган гэж ялгалгүй сая саяар нь Освенцимд хорьж яндангийн утаа болгожээ. Цыгануудад төр улс гаргаж өгөх санааг Версалийн Энх тайвны бага хур­лаар ярьж, дараа нь Үндэснүүдийн Холбоонд хэлэл­цэж байсан нь нацистуудын гэдэнг хөдөл­гөсөн бололтой.

  Нацистууд 1933 онд Германд засгийн эрх авмагц эхлээд гол цохил­тоо нийгмийн эм­зэг ядуу золбин тэнэ­мэл иргэд, цыганууд, люм­пен пролетари – янхан, гэмт хэрэгтэн, эрүүгийн элемент, галзуугийн өвчтөнүүд рүү чиг­лүүлсэн ба анхны бөөнөөр хорих газ­рууд зөвхөн тийм хүмүү­сээр дүүрч байв. Герман үндэс­­тэн цэвэршиж, ухаа­лагжиж, эрүүлж­сэний гол учир үүнд бий бололтой. Цыганууд явсан газар болгондоо түвэг удаж, нийгэм-байгаль бохир­лож, оршин суугчдыг ундууцуулдаг нь эдүгээ Дорнод Европын шилжил­тийг ихээхэн бүд­гэрүүлж буй гол шалтгаан гэнэ. Тэдэнтэй боловсон харьцаад нэмэргүй, залхуу ажил хийхгүй, биеэ зүдрээ­хгүй, гуйлга түүлэг нь ч дүүрч, XXI зууны хөгжлийг сөрж нийгэмшихгүй яваа нь ирээдүйд том гай тарьж мэднэ гэж үзэх нь түгээмэл болжээ.

  Хэдийгээр ингэж их ад шоо үзэх боловч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй цыганы соёл урлаг, дуу шүлгийг магтаж барах юм биш. Гитар тоглодоггүй, дуу бүжиггүй эр эм цыган бараг үгүй, хөгшрөөд ирвэл бүгдээрээ үзмэрч. Дууны үгийн утга уянгыг хэлэх юм биш, ёстой уяруулж хайлуулж төрөх гэсэн мэт. Гэгээтэй ганцхан юмыг нь хэлж байна. Харин энэ чанараараа манай монгол­чуудтай төстэй байх шүү. Манайхны энэ их дуу, шүлэг найраг, цэнгүүн шоу, угсраа угсраагаараа төрж буй зохиолын дуучид. Үзэж уйдаж бардаггүй, ханадаггүй монгол фэнүүд… үүн дээр нь нийслэл дэх траншейны олон мянган иргэдийг нэмбэл яг л нүдэнд харагдаад байна даа.