• Сахал хэзээ ч моодноос гардаггүй, бараг бүх хүүхнүүдэд таалагддаг. Гэхдээ итали гоймон шиг нарийхан, эсвэл кетчуп асгасан мэт сахал онцгүй. Эр хүний сахал нэгэн жигд өнгөтэй байх ёстойгоос гадна өдөр болгон арчилж самнадаг байх хэрэгтэй. Хэрэв арчлахгүй бол сахлаа хуссан нь дээр. Хууз сахалтай эрийг ухаантай, мэргэн гэлцэх нь бий. Харин франц хаадынх шиг сахал хүн бүрт зохихгүй, тэгээд пүүз өмсөөд явбал амьтны элгийг барахын нэмэр. Ер нь эрүүндээ ямар нэг шарх, сорвигүй бол сахал ургуулаад хэрэг байна уу?
• Зарим эмэгтэй, ялангуяа залуу охидод өтгөн, урт сормуустай эр таалагддаг.
• Нүдний шилтэй эр илүү буурьтай харагддаг. Заримдаа нүдээ түүгээр нууж болно. Харин нүдний шилээ байнга өөрчлөөд байвал хүүхнүүд таныг тогтворгүй гэнэ шүү.
• Урт үстэй эр эстрадын тайзнаас л сайхан харагддаг. Леннонд зохидог юм жирийн хар ажилчинд зохих нь юу л бол?
• Харин та найз хүүхнээсээ салахыг хүсвэл урт үсээ угаалгүй, хиртэй нь завааруулаад яваарай. Yүн шиг сайн арга үгүй.
• Халзан эрчүүд урт үстнүүдийг бодвол илүү цэвэрч нямбай, аятайхан харагддаг. Зарим эмэгтэйд ийм толгойг илж, халамжилмаар санагддаг.
• Оройноосоо халзарч яваа бол үсээрээ нуух гэж бүү оролд, тэртэй тэргүй харагдана. Харин ч өөрийгөө голомхой, яахаа мэдэхгүй яваа эр гэж үзэн нүүрээ буруулна.
• Чих том, жижиг ямар ч байж болно, хамгийн гол нь цэвэрхэн байх ёстой. Дэлдэн чихтэй эрд дурласан хүүхэн ийм зэргийн юмыг тоохгүй, харин ажил хэрэгч бүсгүйд эр хүний чихэн дэх ээмэг таалагдахгүй байх. Ер нь эр хүний чих сонсох ёстой юмаа л сонсож байвал бол оо.