Секс хийнэ, дур тавина гэдэг хүний мэдрэмжүүдийн оргил, жаргал цэнгэлийн хамгийн дээд хэлбэр. Тиймээс ч энэ жаргал цэнгэлд дургүй хүн гэж үгүй.
Дур тавих гэдэг нь Грекийн Оргао буюу тачаал, дүрэлзэх гэсэн үгнээс гаралтай. Сэрэл мэдрэмж хамгийн сайхнаар ханаж цадах энэ үйлдэлд хүмүүс бид яг үнэндээ тачаадан тэмүүлдэг нь нууц биш. Сайхан бүхэнд татагдан тэмүүлдэг хүн гэгч “амьтан” бурханаас хайрласан дээдийн дээд жаргал цэнгэлийн тэр оргилд хэсэгхэн хугацаанд боловч “очоод ирэхийн тулд” боломжтой бүх нөхцөл бололцоог секс хийхэд зориулах хүсэл сонирхол тээж явдаг байна.
Дур тавина гэдэг физиологийн үүднээс бол таашаал төрүүлэх таатай мэдрэмж, бэлхүүс, умайн булчингийн чангаралт юм.
Дур тавих үед хүний судасны цохилт, амьсгалын тоо нэмэгдэж, арьс, уруул ягаарч, хөх хатуурч чангарах, зарим эмэгтэйчүүд бүр ухаан алдах зэрэг маш хүчтэй мэдрэмж үзүүлдэг. Тиймээс ч хүн тэрхүү “нисч байгаа мэт, жингүйдэх мэт” мэдрэмжинд дуртай байдаг байна.
Эмэгтэйчүүдийн дур ханалт
Сонирхолтой нь эмэгтэйчүүдэд дур ханах мэдрэхүйг байгалиас өгөөгүй гэж үзэх нь байдаг байна. Үүнийг эмэгчин амьтад дур тавьдаггүй, хурьцлын дараа зөвхөн үр төлөө үлдээх боломжтой боллоо гэх мэдээллээр л тайвширч үлддэг гэдэгтэй жишин тайлбарлаж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд дур ханах тэр дээд мэдрэмжийг бурхан өгөөгүй байхад өөрсдөө олж авсан авьяастай улс байх нь. Эмэгтэй хүн бүр секс хийх болгондоо дур тавьж чаддаггүй нь дээрхтэй холбоотой юм байна. Олон бүсгүй залуу халуун насандаа дур тавьж үзэлгүй явсаар, байнгын сексийн харилцаанд орж нэлээд хугацаа өнгөрсний дараа л дур тавихын жаргалыг мэдэрдэг болдог. 30 гарсан хүүхнүүд сексийн амьдралд илүү тачаангуй болдог нь ч үүнтэй холбоотой. Учир нь тэд залуу насандаа мэдрээгүй байсан дур ханахын гайхамшигт автаж эхэлсэн гэсэн үг.
Эрчүүдийн дур тавилт
Харин эрчүүдийн хувьд өөр. Тэдэнд бурхан үрийн шингэнээ цацах боломж олгосон нь дур тавих мэдрэмжийг цаанаасаа хайрласан гэсэн үг юм. Хөвчирч чангарсан эрхтэндээ хуримтлагдсан шингэнээ эмэгтэй хүний тусламжтайгаар гадагшлуулж, хорвоогийн жаргалыг мэдрэх хосгүй шагналыг бурхан эрчүүдэд олгожээ. Эрчүүдийн хувьд бэлэг эрхтэн хөвчирсөн л бол, цаашлаад үрийн шингэнээ цацах үедээ маш хүчтэй мэдрэмжийг хүртэж чаддаг байна. Тэдний хувьд дур тавина гэдэг бол ерөнхийдөө /80 гаруй хувь нь/ физиологийн процесс байдаг. Тиймээс ч сексийн эхлэл, өрнөлийн үед хачин янаг халуун байсан эр ч яг тавих үедээ хосоо бодохоосоо илүү зөвхөн өөрийнхөө “жаргалд” санаа тавьдаг байна.
Харин бүсгүйчүүд дур тавих үедээ ч хамтрагч эрийнхээ төлөө санаа тавьсаар байдаг.