Энэ бүх түүх Нобелийн шагналыг хоёронтоо хүртэж, эдүгээ аж үйлдвэрийн аргаар өргөнөөр үйлдвэрлэгдэх болсон С төрлийн амин дэмээр эхлэлээ анхлан авчээ.

1928 он – Биохимич Альберт Жент-Гёожил (Albert Szent-Gyoegyl) С төрлийн амин дэмийг амтат жүржний шүүснээс ялган авч, үүгээрээ Нобелийн шагналыг хүртэв.

1930 – аад он – Вальтер Хаворт (Walter Hawort) Тадеус Райхштайн (Tadeus Reichstein) нар уг увидаст бодисыг нийлэгжүүлэх синтезийн аргыг нэгэн зэрэг нээж, Хаворт 1937 онд мөн Нобелийн шагналын эзэн болов.

1936 он – “Роше” компани С төрлийн амин дэмийг аж үйлдвэрийн аргаар үйлдвэрлэж эхлэв. Эдүгээ С төрлийн амин дэм дэлхийн амин дэмийн нийт бэлдмэлийн тэн хагасыг эзэлж байна.

2009 он – Уг төрлийн амин дэмийг хэт өндөр тун, хэмжээгээр хэрэглэх нь хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар нотолсон байна.

Саяхныг болтол хүмүүс амтат жүржийн шүүсийг жимсийг нь ердийн гар аргаар “шахаж, нухаж, няцлах” эсхүл төрөл бүрийн гэр ахуйн жижиг төхөөрөмжийн тусламжтайгаар гарган авч хүнсэндээ хэрэглэдэг байлаа. Харин 2009 онд хүн өөрт хэрэгцээтэй амин дэмээ төрөл бүрийн тариур, гуурсаар дамжуулан авах болов. (ХБНГУ –ын Мюнхен хотын хуучин хэсэгт байрлах “Витал Лаанч” (Vital Lounge) хэмээх сувиллын газарт тухайлбал төрөл бүрийн амин дэм, электролит болоод ургамлын гаралтай идэвхт бодисын хольц хамгийн багаар бодоход эхний удаадаа 140 Евро байх агаад цаашлах тусмаа үнэ нь өсдөг гэнэ. Сувилуулагчид гуурсанд залгаатай байх тав орчим минутад нэн тааламжтай сэтгэгдэл төрж, илүү их эрч хүч орохыг мэдэрдэг аж. Харин хоёр цаг орчим ийнхүү эмчлүүлэхэд үнэ нь 560 Евро болон өснө. Хүн өөрийгөө илүү эрч хүчтэй, сэргэлэн цовоо, бие махбодийн хувьд илүү эрүүл болсныг мэдэрдэг).

Ер нь Европын улс орнуудад сүүлийн үед амин дэмийн борлуулалт жилд дунджаар 4 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн ХБНГУ-д л гэхэд хүнсний энэ төрлийн нэмэгдэл бүтээгдэхүүний борлуулалт жилд нэг тэрбум Евро хүрдэг ажээ. Эдүгээ германчуудын гуравны нэг орчим хувь нь төрөл бүрийн амин дэмийг үрлэн болоод нунтаг хэлбэрээр тогтмол хэрэглэж, оюун санаагаа цовоо сэргэлэн байлгах, зүрх, судасны болоод төрөл бүрийн өмөн үү, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зорьдог байна. Энэ нь ч бас бүрэн үндэслэлгүй биш ээ. Тэр ч байтугай өнөөг хүртэл ач холбогдолыг нь харьцангуй дутуу дулимаг үнэлж ирсэн D төрлийн амин дэм хүний эрүүл мэндэд гайхалтай өгөөжтэй болохыг эмч, эрдэмтэд тогтоогоод байна. Харин бусад төрлийн бараг ихэнх амин дэмийн тухайд байдал өөрөөр эргэж, тэдний хэрэглээнд илүү өөрөөр хандах шаардлагатай болсныг судалгаа, шинжээчдийн дүгнэлт харуулах боллоо. Нийтийг хамардаг олон төрлийн өвчлөлүүдийн эсрэг дархлаа бий болгогч хэмээгддэг амин дэмүүд нь хүссэн үр дүнгээ тэр бүр өгдөггүйгээс гадна тэр ч байтугай хэрэглэгчийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аюул учруулах магадлалтай болохыг сүүлийн үеийн судалгаа харуулж байна.

Амин дэмийн үр өгөөж, ач холбогдолтой холбон дэгдсэн он удаан жилийн маргаан эцсийн дүндээ зүй ёсны төгсгөлдөө ойртож байх мэт. Энэ чиглэлд шийдвэрлэх алхамыг Дани улсын Копенхаген хотын Их сургуулийн Ригсхоспиталет (Rigshospitalet) эмнэлгийн судалгааны баг амин дэмийн бэлдмэлийн сорилтод хамрагдсан нийт 232 600 оролцогсодод дахин шинэчилж хийсэн 68 судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгосноор хийсэн юм. Эдгээр судалгаагаар гарсан цочирохуйц дүн нь С төрлийн амин дэмийн хэрэглээ хүний амьдрах хугацааг уртасгахад мэдэгдэхүйц нөлөөлдөггүй болох төдийгүй сорилтод оролцсон Е, А төрлийн амин дэм, тэдгээрийн түрүү амин дэм Бета-Каротин (Beta-Carotin) –ийг хэрэглэгчдийн нас баралт эдгээр бодисыг эс хэрэглэгчдийнхээс барагцаагаар таван хувиар өндөр (таван хувь, тав дахин биш шүү) болохыг олж тогтоосонд байлаа.

А төрлийн амин дэмийн тухайд эрсдэл бүр 16 хувьд хүрч байжээ.Энэ бүхний дүнд дээр дурьдсан Данийн Их сургуулийн профессор Кристиан Глүүд: “Хүнсний эдгээр нэмэлт бүтээгдэхүүн мөхөлд хөтлөх үр дагавартай" хэмээн тодотгосон байна. Харин эдгээр нийтлэл, судалгааг эсэргүүцэгчид: “профессор Кристиан Глүүдийн багийнхан өвчтэй болоод эрүүл хүмүүсийн хоорондын ялгааг үл анзаарч, статисикийн ноцтой алдаа гарган, шинжлэх ухаанч бус популист дүгнэлт“ хийлээ хэмээн тайлбарлаж байна. Тэднийхээр бол эл бүхнийг зохих ёсоор харгалзаж үзсэн тохиолдолд: “Хүнсний эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг өндөр тунгаар хэрэглэсэн ч хүний амьд явах хугацаа, эрүүл мэндэд ямар нэгэн хэлбэрээр сөргөөр нөлөөлөх учиргүй агаад амин дэмийн хэрэглээ өндөр эрсдэл дагуулдаг тухай айдас хүйдэс өдөөн түгээгчид чухамхүү эдгээр амин дэм амьдралд нь зайлшгүй шаардлагатай хүн амын давхаргууд, тухайлбал элдэв төрлийн өвчинд архаг нэрвэгсэд, өндөр настан болоод жирэмсэн, хөхүүл эхчүүд тэдгээрийг хэрэглэхийг хориглож буйтай агаар нэгэн” хэмээн үзэж байгаа ажээ.

Кристиан Глүүд ч энэ талаар: “30-аад жилийн тэртээгээс эмч, эм зүйчид болоод эмийн үйлдвэрлэгчид хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хэнд ч болов сайн үр нөлөө үзүүлэх бөгөөд ямар ч нөхцөлд сөрөг нөлөөлөлгүй хэмээн ойлгуулж ирсэн нь чухамдаа хамгийн ташаа зүйл мөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Шинэ үеийн зарим судалгаа дээрх дүгнэлтийг нотолдог.Тухайлбал, Харвардын Их сургуулийн судлаач Ховард Сессо (Howard Sesso) 8 жилийн туршид 14 600 эмч, эм зүйчдийн Е,С төрлийн амин дэмийн хэрэглээнд судалгаа хийн шинжилсний дүнд эдгээр нь тэдний амьдралын хугацааг ямар нэгэн байдлаар уртасгахад нөлөөлөөгүй бөгөөд харин ч энэ бүлгийн хүмүүсийн тархины цус алдалтын хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн өмөн үү өвчнөөс урьдчилан сэргийлдэг тухай төсөөлөл, хүлээлт ч биелэлээ тэр бүр олсонгүй. Энэ төрлийн өвчин мэдэгдэхүйц нэмэгдэх өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн учраас Америкийн Үндэсний Ценсер хүрээлэн ч (National Cancer Institute) 35 000 эрэгтэйчүүдэд хийж байсан судалгааны ажлаа 5 жилийн дараа буюу 2008 оны эцсээр зогсооход хүрч байсан байна.

Судлаачдын эдүгээ үзэж буйгаар “хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эрүүл хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөөлөлгүй агаад амьдралын буруу, сөрөг хэв маягийг өөрчлөхөд ямар ч тус дэм болдоггүй” ажээ. Үүгээр зогсохгүй тэд хүний хөгшрөлтийн үүдэл, үр дагаварын талаарх өнөөг хүртэл өөрсдийн баримталж ирсэн онолоо эргэн харж засварлах болоод байна. (Өнөөдрийг хүртэл тэд: ”Төрөл бүрийн амин дэм нь идэвхжүүлэгч чөлөөт хэмээгдэгч молекулыг барих чадвартай учраас хүний эрүүл мэндэд тустай... хүний бие махбодийн эд эсэд хөнөөл учруулдаг эдгээр түрэмгий молекулууд нь биеийн эд эрхтнийг аажмаар доройтуулснаар зүрх судасны төрөл бүрийн өвчлөл, чихрийн шижин эсхүл өмөн үүгээр өвчлөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Иймээс амин дэмийн тусламжтайгаар иймэрхүү эрсдлийг багасгаж чадвал эрүүл мэндэд тустай” хэмээн үзэж иржээ). Үүний эсрэг Британийн Лондоны Их сургуулийн коллежийн (University College London) судлаачид нэгэн нэн сонирхолтой тэрсүү туршилт явуулсан байна. Тэд хялгасан хорхойны идэвжүүлэгч бодисын өөрийн нь дархлааг бий болгон бэхжүүлэгч генүүдийн үйл ажиллагааг зохиомлоор саатуулсан хэдий ч эдгээр бичил биетнүүд амьдарвал зохих хэвийн насандаа хүрч чадаж байжээ. Иймээс тэд “идэвхжүүлэгч чөлөөт молекулууд нь хөгшрөлтөд аливаа нөлөөлөлгүй” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүн болоод хялгасан хорхойны хоорондын ялгаа үлэмжхэн байдаг учраас германы эрдэмтэд хүний бие махбодид идэвхжүүлэгч чөлөөт хэмээгдэгч молекулууд ямар үүрэгтэй хэрхэн оролцдогийг тодотгох үүднээс эрэгтэй 40 хүнийг 4 долоо хоногийн туршид биеийн хүчний дасгал сургуулилтад хамруулж ажиглалт хийжээ.

Сорилтод хамрагдагсадын тал хувьд нь судлаачид биеийн хүчний өндөр ачааллын үед бий болдог түрэмгий молекулуудыг барих зорилгоор нэг грамм С төрлийн, 360 грамм Е төрлийн амин дэм өгч, тэдний биеийн булчин цуснаас чихрийг ямар хэмжээгээр татан авч байснаар уг дасгал сургуулилтын ахиц, үр дүнг хэмжиж байсан бөгөөд дүнд нь гайхалтай энгийн ойлгомжтой үр дүнд хүрсэн байна. Сорилтод хамрагдагсадаас С төрлийн амин дэм тогтмол хэрэглэж байсан хэсэгт биеийн хүчний дасгал сургуулилт аливаа нааштай үр дүн өгөөгүй бөгөөд өдөрт ганцхан грамм С төрлийн амин дэм хэрэглэх нь тэдний биеийн хүч, амжилтын ахицад сөргөөр нөлөөлж, мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж байсан нь тогтоогдсон байна. Бидний бие махбоди, оюуны чадавхийг “өдөөн сэргээгч” хэмээн тооцож ирсэн амин дэм болох бодисууд идэвхжүүлэгч чөлөөт молекулуудыг саармагжуулсанаар хүчний дасгал сургуулилтын дур сонирхолыг илтэд дардаг ажээ. Хүний бие махбоди энэ тохиолдолд хэвшил болоогүй хэт ачаалалд дасан зохицож чадсангүй.

Энэ бүхнээс судлаачид: “өндөр тунгаар хэрэглэсэн бэлдмэлүүд биеийн хүчний дасгал сургуулилтын тустай үр өгөөж, хүчин зүйлүүдийг саармагжуулах тэр бүү хэл бүрмөсөн үгүйсгэх боломжтой” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэсэн хэдий ч хүний биеийн бодисын солилцооны талаар мэргэжсэн зарим судлаач шинжээчид: ”бие махбодийг идэвхжүүлэгч чөлөөт молекулуудаар байнга бөмбөгдөх нь сайнгүй боловч тэднийг бага тунгаар хэрэглэвэл тэдгээр идэвхжүүлэгч молекулууд дохиологч бодис болон үйлчилдэг” хэмээн үзсэн хэвээр байна. Ийнхүү түр зуур боловч сул чөлөөтэй болсон идэвхжүүлэгч молекулууд хүний биеийн дархлааны тогтолцоог сэргээн идэвхжүүлж,“хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ бүхий тусгай тарилга” мэтээр үйлчилдэг болохыг тэд мөн тогтоожээ.Бие махбодийн эд эс, эрхтэнүүдийн дархлаа сайжирч, гаднын аливаа нөлөөлөл, өвчлөлийг тэсвэрлэх, тэднээс урьдчилан сэргийлж, хамгаалах чадавхи нь нэмэгддэг ажээ. Энэ бүхнээс үзэхэд хүний бие махбодид орших түрэмгийлэгч бодисуудын үүсэн бий болох болон тэднийг дарангуйлах үйл явцын завсарт зохих хэмжээний тэнцвэрт харьцаа бий болсон тохиолдолд хүний бие махбодийн эрүүл мэнд тогтвортой хадгалагдах агаад уг тэнцвэрт байдлыг хангах гол нөхцөл нь зөв зохистой хооллолт байдаг байна. Хүний бие махбоди олон зуун жилийн явцад жимс жимсгэнэ,хүнсний ногоо, мах, загасанд агуулагдах төрөл бүрийн тэжээллэг бодист дасан зохицсон нь үүнийг нотолж байгаа юм. Эдгээрээс гадна зохиомлоор буюу үйлдвэрийн аргаар гаргаж авсан үй олон төрлийн амин дэм байна.

Швейцарын Базел хотын ойролцоо орших DSM Nutritional Products хэмээх дэлхийд тэргүүлэх энэ төрлийн амин дэмийн үйлдвэрлэгчийн тооцоолсноор өнгөрсөн жил дэлхий даяар нийт 70 000- гаас 100 000 тонн амин дэм хүний хүнсний хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн байна.Эдгээр амин дэмийн тал орчим хувь нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэлбэрээр, үлдсэн хэсэг нь хоолны хольц, амтлагч маягаар хүний бие махбодийн хэрэгцээг хангадаг ажээ. Өнөөдөр аливаа нэмэлт хольц, орцгүй ямар ч төрлийн пицца, ургамлын тос зах зээлээс олохгүй нь нэгэнт тодорхой болсоныг маргах хүн гарахгүй биз ээ. Хүнсний бүтээгдэхүүнийг төрөл бүрийн нэмэлт бодисоор баяжуулсан нь хэрэглэгчидэд тэр бүр мэдрэгдээд илтэд ажиглагдаад байдаггүй.Тухайлбал, Е 306 хэмээх нэмэлт бодис нь Е амин дэмийг ихээр агуулах агаад энэ бодисоор баяжуулсан мах,махан бүтээгдэхүүн, ямар ч төрлийн пиццаны орцонд заавал байх салами хиам нь ухаа ягаан, улаавтар өнгөө найдвартай хадгалж байх жишээтэй.В2 амин дэмийн шар лууван, шаргалтсан амтат жүржийн өнгө олны таашаал ихээр хүртдэг будагч бодисод тооцогддог.

С2 амин дэмийг аскорбины хүчил нэрээр нь нөөшлөгч бодис болгон хэрэглэдэгийг хэн хүнгүй мэднэ. Уг бодисыг дэлхий даяар жил бүр хураан авдаг 64 сая тонн амтат жүржид агууллагддаг энэ өрлийн амин дэмээс хавьгүй илүү хэмжээгээр үйлдвэрлэн гаргадаг.Харин хүнсний нэгж бүтээгдэхүүнд агууллагддаг уг бодисын хэмжээ харьцангуй бага байдаг тул хүний эрүүл мэндэд халгүй хэмээн мэргэжилтэнүүд үздэг ажээ.

Амин дэмийн дутагдал юунд хүргэж болох вэ?

Хүний бие махбодид, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн жирэмсэний үед цусны улаан бөөмийг төлжүүлэгч фолийн хүчил (В амин дэмийн бүлэг) дутагдах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд үр хөврөлийн өсөлт хөгжилтөд хүндрэл саатал учруулдаг болохыг германы эрдэмтэд тогтоожээ.Үүний нэгэн адил Д амин дэмийн дутагдал хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг хэмээх дүгнэлтэд Германы Роберт-Кохын нэрэмжит хүрээлэнгийн судлаач Бирте Хинцпетерийн судлаачдын хэсэг 4000 эрэгтэй, эмэгтэй хүний цусанд хийсэн судалгааныхаа дүнд хүрсэн байна.

Д амин дэм олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол суурь болдог болохыг хэдхэн жилийн өмнө хэн ч таамаглаж байсангүй.

  Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin:0in; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

 

                                            Нарны энергийн эмчлэгч хүч

Нарны хэт ягаан туяаны дэмжлэгээр арьс Д амин дэмийг бий болгож, бие махбодийн олон тооны эд эрхтэнийг өвчлөлөөс хамгаалдаг

Нар – Д амин дэмийн хэрэгцээний 80 хувийг бий болгоно

Хүнс - Д амин дэмийн хэрэгцээний 20 хувийг бий болгоно

Яс

Арьс

Дархлааны тогтолцоо

Цусан дахь чихрийн агууламж

Цусны судас

Өмөн үү

Хавдар

Д амин дэм бие махбоди дахь кальцийн хангамжийг зохицуулж, ясны бүтэц,

булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьс Д амин дэмийг бий болгоно. Хайрст үлд зэрэг арьсны өвлөлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Уг бодис дархлааны эд эсүүдийг идэвхжүүлснээр сүрьеэ зэрэг халдварт өвчнийг дарангуйлна.

Эмчилгээний туршилт сорилтоор уг бодис чихрийн шижин өвчтөнүүдэд дэм үзүүлдэг болох нь тогтоогдсон хэдий ч өвчлөлөөс бүрэн урьдчилан сэргийлж чадах эсэх нь маргаантай хэвээр байгаа.

Д амин дэмийн дутагдалтай хүмүүсийн цусны даралт ихэнх тохиолдолд харьцангуй өндөр байдгаас тэд зүрх судасны өвчинд илүү

автамтгай байдаг.

Зарим төрлийн хавдрын тухайд Д амин дэм өвчлөлийн эрсдэлийг бууруулах магадлалтай ч харин тархины хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 Жич:15 000 америкчуудад өнгөрсөн жил хийсэн судалгаагаар Д амин дэмийн дутагдалтай хүмүүсийн цусны даралт байнга хэт өндөр байх эсхүл тэд чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал илүү их байдгийг тогтоосон байдаг.

АНУ-ын Харвардын Их сургуулийн судлаач эрдэмтэн Эдвард Глованнуччи 2008 онд 18 225 эрэгтэйд шинжилгээ хийж, сорилтод оролцогсдын дунд цусан дахь Д амин дэмийн хамгийн бага агууламжтай хэсэг нь зүрхний шигдээс өвчнөөр нас барсан болон чихрийн шижин өвчилсөн явдал бусад бүлгийнхээс даруй хоёр дахин илүү байсныг олж тогтоожээ.Үүнээс яг нэг жилийн өмнө мөн АНУ –ын Греектоны Их сургуулийн эрдэмтэн судлаач Жоан Лаппе кальци болоод Д амин дэм тогтмол хэрэглэдэг 1179 хижээл насны эмэгтэйд 4 жилийн туршид өмөн үү, хавдрын чиглэлээр ажиглалт явуулсаны дүнд “тэдний хавдраар өвчлөх эрсдэл мэдэгдэхүйц буурч байсан” тухай мэдээлсэн байдаг.Үүний зэрэгцээ өрнөд Европын орнуудад Д амин дэмийн хэрэглээ шаардагдах түвшинд хүрсэн тохиолдолд эдгээр орнуудын эрүүлийг хамгаалах салбарт нүсэр их буюу 187 тэрбум Еврогийн хэмнэлт гаргаж болох тухай ч тооцоолсон нь бий (Харин эм, амин дэм,цусны сорил шинжилгээ,сургалт сурталчилгааны зардал ердөө л 10 тэрбум Евро-д байхаар тооцоологдсон байдаг). Гэвч Д амин дэмийн талаар иймэрхүү эерэг мэдээллээс гадна сэтгэлийн хөөрөлд автан хэт түргэдэж, хөнгөн хуумгай алхам хийхээс сэрэмжлүүлсэн нь бас нэлээдгүй байдаг.

Тухайлбал,дээр дурьдсан Германы Роберт-Кохын нэрэмжит хүрээлэнгийн судлаач Бирте Хинцпетер :”Уг бодисыг олон жилийн туршид удаан хугацаагаар тогтмол хэрэглэх нь ямар үр дагавар авчирахыг бид хараахан мэдэхгүй.Тухайн бодисын нэр нь л амин дэм болохоос биш үйлчлэх зарчим нь кортизолын (Cortisol) нэгэн адил яс,булчингийн өсөлт, үйл ажиллагааг эрчимжүүлэгч стероид дааврын бэлдмэлтэй дүйцдэг” хэмээгээд урьдчилан тооцох боломжгүй гаж нөлөөнөөс сэргийлэхийг анхааруулсан байдаг. Тэрээр цааш нь тэмдэглэхдээ: ”Дааврыг орлох эмчилгээний явцад бид энэ нь өвчтөний эрүүл мэндэд ямарваа халгүй хэмээн тооцоолж байсан хэдий ч эмчилгээнд хамрагдсан эмэгтэйчүүд хөхний хавдраар илүүтэйгээр өвчлөх болсныг тун удалгүй олж мэдсэн билээ” хэмээн өгүүлсэн байдаг.Мөн тэрээр :”Д амин дэм өвчлөлөөс үнэхээр сэргийлэн хамгаалж чадах эсэх, Д амин дэмийн дугтагдал нь өвчлөлийг өдөөгч шалтгаан эсхүл түүний үр дагаварын алин болох нь бүрэн тодорхойгүй байгаа”зэргийг үндэслэн энэ чиглэлээр илүү гүнзгий судалгаа шинжилгээ явуулах шаардлагатай гэж үздэг байна. Хүний бие махбоди шаардлагатай Д амин дэмийнхээ тун багаахан хэсгийг хоол хүнсний зүйлээр олж авдаг ба харин дийлэнх хэсгийг нь нарын илч туяаны үйлчлэлээр өөрөө олж авдаг. Иймээс Д амин дэмийн дутагдалаас зайлсхийхийн тулд хүн аль болох удаан хугацаагаар гадаа буюу наранд байх шаардлагатай.Үүний тулд хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай.

 

Хөдөлгөөн дутагдвал цусны даралт нэмэгдэх, чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Иймээс “тогтмол нарлацгаа” хэмээн судлаач Бирте Хинцпетер зөвлөдөг. Энэхүү энгийн мэт санагдах онолыг арьс судлалын дийлэнх эмч нар эсэргүүцэж ирсэн хэдий боловч Германы Роберт-Кохын нэрэмжит хүрээлэнгээс гаргасан судалгаагаар жин үдээс бусад цагт – нарнаас хамгаалах тос үл хэрэглэн (Ийм төрлийн тосонд агуулагддаг гэрлээс хамгаалагч нь 20 хувь хүрдэг бөгөөд амин дэмийн синтезийн явцыг нэлээдгүй саармагжуулдаг байна) – 15 -20 минут наранд сууж, алжаал тайлахыг зөвлөсөн байдаг. Харин арьсны эмч нарын зүгээс эмийн бэлдмэл хэрэглэхийг хэзээнээс илүүд үзсээр ирсэн нь бас учиртай. Тэд “нэгд, нарны хэт ягаан туяаны үйлчлэл арьс хүний бие махбодид Д амин дэмийг хүрэлцэхүйц хэмжээгээр бий болгоход хангалтгүй байдаг 10 –аас 3 дугаар сарын хооронд хүн уг бэлдмэлийг тэртэй тэргүй хэрэглэх шаардлагатай: хоёрт,нарны илч, хэт ягаан туяа арьсанд хангалттай үйлчилсэн эсэхийг мэдрэх нарийн мэдрэмж хүмүүст тэр бүр байдаггүй” хэмээн тайлбарладаг. Харин хэвлээр мөлхөн явагч хамелеоныг биологчид Д амин дэмээр хооллоход тэд тэр даруйдаа нарлах хугацаагаа багасгаж байсан гэнэ шүү.