Эрхэм ээ, та ажилд орохоор шийдээ юү?

Хэд хэдэн газар анкетаа өгч, хамгийн их найдвар тавьж байсан томоохон компаниас таныг ярилцлагад орохыг урьжээ. Бэлтгэх хэрэгтэй. Магадгүй улаан дипломноос чинь илүү байгаа байдал, үг яриагаар тань дүгнэж ч мэдэх юм. Ажил хайж байгаа хүн уян хатан сэтгэж сурах нь чухал гэдгийг бүү мартаарай.

Тиймээс өөрийн давуу сайн талыг шударгаар дүгнэж бичсэн /эгзэгтэй үед би хvнтэй ойлголцож чаддаг гэдэг ч юм уу/ жагсаалт гаргаж болно. Мэдээж өндөр цалинтай, оюун ухаан шаардсан ажилд өрсөлдөгч их байдаг тул нарийн шалгуур тавьсан ярилцлаганд орох нь тодорхой.

Ярилцлаганд орохдоо юуг анхаарах вэ?

  Юуны өмнө хэдэн өдрийн өмнөөс та үүнд бэлдэх хэрэгтэй. Зөвхөн гадаад үзэмжийг тань бус, толгойг чинь үнэлнэ гэдгийг бүү мартаарай.

 • Бага зэргийн догдлол байхаас бус, хэт биеэ барих нь шалгалтад шууд унана гэсэн үг.

 • Тус байгууллагын талаар аль болох ихийг мэдсэн байх нь танд тустай. “Та чухам манай байгууллагыг яагаад сонгосон юм бэ?” гэж асуух нь зайлшгvй. Хариулт хэдий чинээ үнэмшилтэй байна, таны оноо өснө шүү.

 • Хэт олон үгний хэрэггүй. Хариулахын өмнө яаралгүй бод. Цаашид та тайвшран, түргэн хариулах болно.

 • Өөртөө итгэлтэй бай. Таныг ярилцлаганд урина гэдэг ажилд авах магадлал өндөр байна гэсэн үг.

 • Аятайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хэрэв гар чинь үлбэгэр, нойтон санагдвал заавал гар барих шаардлагагүй. Шулуун харц, нөхөрсөг инээмсэглэл нь чухал.

 • Цалин хөлсний талаар бүү лавлаарай. Ажил олгогч тань манайд таарах хүн мөн эсэхийг шалгаж байгаа тул яаран элдвийн зүйл асуух хэрэггүй.

 • Хэрэв ярилцлага тань нэг л эвгүй, хүйтэн уур амьсгалтай болсон тохиолдолд сэтгэлээр бүү гутар. Биеэ эзэмдэж, байдлыг яаж залруулах талаар түргэн сэтгэ.

 • Гадаад төрх, байдал ч ихээхэн нөлөөтэйг санаарай. Хэт хээнцэр, дэгжин хувцаслахаас зайлсхийгээрэй. Ийм тохиолдолд сонгодог костьюм л тохиромжтой. Эмэгтэйчүүд хумсаа тод бус биеийн өнгөтэй будгаар эсвэл будахгүй байсан нь зохимжтой.