Yндэстэн бүр өөр өөрсдийн онцлог, уламжлалын дагуу сүй тавьж, хуримын ёслол үйлддэг. Харин эртний зарим омог аймгууд жигтэй хачин заншлаар гэр бүл бололцдог байжээ.

     АМЕРИК тивд амьдарч байсан эхийн эрхт ёст Каддо омгийн жаргалтай эмэгтэйчүүд эрчүүдийг яг л бээлий шиг сольдог байсан гэвэл та итгэх үү?

Омгийн эрчүүд таалагдсан бүсгүйдээ ямар нэгэн тансаг бэлэг инж болгон өгдөг бөгөөд хэрэв эрхэмсэг хатагтай түүнийг нь тоож авбал найраа амжилттай боллоо гэсэн үг. Ингэж л омгийн шинэ хосын тоо нэмэгдэнэ. Тэд хуримын ёслол энэ тэр гэж хийдэггүй бөгөөд тэдний харьцаа секс дээр л тогтоно. Хосуудын хайрын романс хэдхэн өдрийн настай байх нь ч бий. Учир нь даварсан хүүхэнд өөр нэг нь чамин бэлэг өгвөл түүнийг нь аваад шууд өвөрт нь гүйгээд орчихно. Энэ омгийн энгэр сул, хөл хөнгөн эмэгтэйчүүд байсхийгээд нөхрөө сольцгоодог байжээ.

  ХАЧИРХАЛТАЙ гэр бүл зохиодог байсан өөр нэг омгийн тухай өгүүлье. Калуса омгийнхон хэдэн ч эхнэр авч болдог. Тэр ч байтугай эрчүүд төрсөн эгчээ хүртэл бэр буулгадаг нь нүд бүлтийж, чих дэлдиймээр. Тэдний хувьд зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүүстэйгээ энгэр зөрүүлэх нь огт гаж зүйл биш байж.

  ХАРИН “Нар бол эмэгтэй бурхан” гэдэгт итгэдэг байсан Чикасов омгийн эрчүүд таалагдсан эмэгтэйнхээ ээж, эгч нарт бэлэг өгөөд л хүргэн орчихно. Хачирхалтай нь хүргэн болох эрх авсан түүний өмнө тэр айлын бүх эмэгтэй тун найрсгаар өврөө нээдэг байжээ.

  ШИНЭХЭН эхнэрээ онгон эсэхийг өөрөө шалгаж үзэхээс “гэрэвшдэг“ эрчүүлтэй Ибо омог Африкт байсан гэнэ. Арчаагүй харцуул хамаатнуудынхаа дундаас нэр нөлөө сайтай, ахимаг насны эр эмийн явдалд туршлагатай ахдаа бэлэг сэлт өгч хахуульдан байж хуримын анхны шөнө эхнэрээ өгч онгоныг нь хөндүүлдэг уламжлалтай байсан гэнэ.

 АФРИКТ ийм эртний тааруу омгууд этгээд гаж ёс заншлаараа олныг алмайруулдаг. Ор хөнжлийн ажилдаа тааруу охиныг нь худын талынхан төрхөмд нь буцааж, өгсөн инжээ эргүүлж авдаг ёс олон омог аймагт байж. Төрүүлсэн охиноороо сольж авсан инж, бэлгээ алдахгүйн тулд төрсөн эцэг нь охиддоо өсвөр наснаас нь янагийн хичээл зааж онгон биеийг нь хөнддөг жигтэй уламжлал одоо ч африк тивийн зарим газар байсаар л байгаа гэнэ.

 ТЭГВЭЛ Төвдийн бага ястан Три-Бад-ууд хөвгүүдээ хамтад нь хуримлуулж дунд нь ганц л эхнэр авч өгч болдог байсан гэнэ.

 ЭНЭТХЭГИЙН Дахари омогт нэг гэр бүлийн ах дүүс дундаа эхнэр худалдан авдаг байжээ. Бүсгүй эхнэр хүний ёсоор нөхрүүдтэйгээ ээлжлэн секс хийдэг аж. Хэрэв тэр гэр бүл хангалттай мөнгөтэй бол дундаа хэдэн ч эхнэр худалдаж авч болдог заншилтай.