Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ
Гадаадад хэдэн жил ажиллаад ирсэн найзтайгаа таарлаа. Хурд хүчний гайхамшиг шинэхэн Toyota уначихжээ. Түүн шиг баяртай хүн алга. Авгай авсан хүн жилдээ бардам, азарга унасан хүн өдөртөө бардам гэдэг дээ. Хүссэн болгон ийм машин унах биш мэдээжийн хэрэг.
Тэгэсхийгээд түүний тухай нэг хэсэгтээ мартчихаж. Гэтэл хагас жилийн дараа өнөөх маань машинаа зарчихсан гээд дуу султай алхаж явахтай таарав. "Машинаа яагаа вэ? Эвдчихээ юу" гэтэл "Зовлон их байна аа. Үнэтэй машин унана гэдэг ёстой там юм байна" гээд толгой сэгсэрч байна. "Тэгнээ тэр. Мань эр шатахууныг нь дийлэлгүй зарж орхиж дээ" гэсэн шүү юм бодож зогстол зовлонгоо тоочлоо. Сайхан машин унасан хүнийг хүн бүхэн нүд үзүүрлэж байна гэвэл та итгэх үү. "Хэзээ байхдаа хөрөнгө мөнгөтэй хүнийг дээрэлхэж байсан юм бэ. Тэд л харин ядуусыг дээрэлхэх байх шүү" гэсэн үг аман дээр чинь бэлэн байна уу. Тэгвэл яг энэ бодлоос чинь эхлээд нийгэм даяараа хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийг үзэн ядах болжээ. Ажил амьдрал нь өөдрөг яваа нэгнээ авлигачин, дээрэмчин, луйварчин хэмээх ангилалд хамааруулах болоод удсан байна. ...Найз маань үнэтэй машин авсан өдрөөсөө бусдын дайсагналд өртөж эхэлж. Зах дээр, за тэгээд аль нэг албан байгууллагын гадаа хаана л очоод машинаа байрлуулна ноорхой хувцастай, халтар царайтай хэдэн жаал бүчиж аваад "Машинаа харуулах уу. Харуулахгүй бол толь чинь алга болж мэднэ шүү" "Машинаа угаалгах уу", "Арчуулах уу" хэмээн дарамтална. "Үгүй" л гэвэл байдал бишдэнэ. Дөнгөж угаалгын газраас гарсан байсан ч тэдний аманд багтаж тэднээр харуулах юм уу, халтартуулуулахгүй л бол шоглуулна. Тэд үгүй л гэсэн хариу сонсвол "хохиролдоо" нэг нь 150 ногооны үнэтэй хоёр толийг нь хуу татах энүүхэнд. Хорлож амжихгүй бол хадаасаар зурна, сэвтүүлнэ. Ямар ч гэсэн дараа заавал мөнгө төлдөг болгох хатуу сануулга өгнө. Толио алдаж тийн хохирсноос хүссэнийг нь өгч байя гэж шийдэж. Нэг удаа зах дээр очиход нь тэрэг түрдэг хүн машиныг нь шүргэж зураад хаячихаж. Гэтэл хавь ойрынх нь хүмүүс "Чи муу ядарсан хүнээс юуг нь авдаг юм бэ. Муу сайн баячуудад энэ зэргийн зураас юу ч биш. Зайлаач муу авлигач минь" гэх мэтээр хашгирч ундааны лааз шидэлсэн гэнэ. Олны өмнө ийм эвгүй байдалд орсон найз маань бушуухан явахаас өөр аргагүй болжээ. За тэгээд үнэтэй машины лай үүгээр дууссангүй. Ногоон гэрлээр уулзвар нэвтрэх гэж явахад нь "таксийн цоохор" улаан гэрлээр орж ирээд наалдчихаж. Тэгээд замын цагдаа дуудахаас эхлээд ажил ундарч дээ. Цагдаа хүлээх зуур хажуугаар нь өнгөрч яваа жолооч нар "Хеөе, уулзвар чөлөөл л дөө. Наад муу луйварчнаасаа олигтойхон мөнгө салга", "Биднийг мөлжиж буй авлигачдын нэг байна", "Чи муу таксины жолоочоос юугаа авах гэсэн юм бэ" гэх зэргээр орилж хашгирч нүдний булай болгож. Ослын газар дуудлагаар ирсэн цагдаа хүртэл "Энүүхний төлөө цагдаа дуудаад байхдаа яадаг юм бэ. Үүнийг хохирол гэдэг юм уу" гэж баахан тохуурхсанаа бичиг баримтыг нь хурааж аваад давхиад явчихаж гэнэ. Гэвч таксины жолоочийн буруугаас осол болсон нь хожим тогтоогдсон гэж байгаа. Бичиг баримтаа хураалгачихсан болохоор заргаа автал явгарч, өдөр бүхэн замын цагдаад дуудагдаж хамаг ажлаа нураасан гэнэ. За тэгээд ил зогсоолд тавих, угаалгах гээд алхам тутамдаа "жийп унасны торгууль" төлж бүр залхаж. Энэ мэт нийгмийн зүгээс үзүүлэх "халамжууд"-ын өмнө найз маань өвдөг сөхрөхдөө хүслэн болсон өнөөх гоё машинаа зарахад хүрчээ. Харин ч явган явах амьдын жаргал байна гэнэ. Түгжрэл энээ тэрээ гэхгүй. Хааяа нэг таксидахдаа яваагүй километрийн төлөө илүү мөнгө төлж нерв зарахаас өөр хохиролгүй гээд инээж зогсов.
Бизнес эрхэлж компани байгуулаад шижигнэж яваа олон сайхан залуус бий. Тэд ажлын байр бий болгож олон гэр бүлийг тэжээж, татвар төлж байгаа. Өөрөөр хэлбэл, ачааны хүндийг үүрч яваа улс. Гэвч бусдад буян үйлдэж байгаагийнхаа хариуд тэдний дарамтан дор шаналж яваа. Ийн дүгнэхийн учир нэгэн барилгын компанийн захирал залуугийн ярьсан зүйлийг өнөө хүртэл мартаж чадаагүй юм. Ажил олохын тулд хагас жил хэртэй яам тамгын газрын үүд сахиж тендерт оролцохчоо аядана. Тендерийн мэдүүлгээ өгчихөөд үр дүнг нь хүлээж суудаг бол бас яая гэхэв. Гэтэл тендерийн комиссын гишүүд гэж хэдэн нөхөр өглөө оройгүй дуудаж машиныг нь зайдалж, хоол нэхэж ресторан хэсч, оройн цагаар цэнгээний газар тансагласныхаа мөнгийг төлж тооцоо хийхийг шаардана. Ганцхан түүнийг тэгээ юм болов уу гэтэл үгүй гэнэ. Тендерт оролцож байгаа компанийн захирлуудыг өмнөө бөхөлзүүлээд бүр сурчихсан байх аж. Тэгж мөлжүүлж мөлжүүлж нэг юм тендерт ялж ажил авна. Дансанд нь мөнгө шилжиж орж иртэл өр тавиад л зээлээд байна. Арай гэж ажил эхэлмэгц дараагийн зовлон үүсдэг гэнэ. Ажилчид нь барилгынх нь материалаас хулгай хийж зовооно. Орой ажлаас тарахдаа тоосго, дээврийн хар цаас, будаг, замаск гээд юу ч гололгүй хумсална. Өөрөө хажууд нь байж цаг тутам хяналт тавьж чадахгүйгээс хойш багахан шиг аваасай л гэж залбирахаас өөр аргагүй гэнэ. "Ажлаа олигтойхон хий" гээд зандарчих юм бол иргэний хөдөлгөөн байгуулахаа шахаж хүний эрх ярина. Цалинг нь өгсөн өдөр нийлж архи уугаад маргааш өглөө нь ажилдаа ирэх хүн ховорхон. "Тэр хөөрхий өчигдөр уугаад шартчихсан босч чадахгүй байгаа" гэх нь бол хамгийн хүндтэй шалтгаанд зүй ёсоор тооцогдож бусдынхаа хүндэтгэлийг хүлээнэ. Бүгд түүний тухай бахдалтайгаар дурсаж "аргагүй хөөрхий" хэмээн эвийлнэ. Захирлыг гараад явахтай зэрэг тамхи татаж элдэв долоон юм чалчин өдрийг өнгөрөөж ч мэднэ. Тэд гагцхүү өөрсдийнхөө л эрхийг ярьж хамгаалахаас ажил олгогч эзнийхээ эрх ашгийг үл бодолцоно. Ажил хийж, тэгснээрээ цалин авч амьдарна гэсэн ойлголт бидний дунд байдаг гэж үү. Байдаггүй байх аа.
Үүнийг дунд сургууль төгсөгчдийн мэргэжлээ сонгож байгаа байдлаас харж болно. Гаалийн сургуульд элсэгчдээс хими, физик, утга зохиолын ангид элсэх хүүхдүүдийн тоо хэдэн хувь доогуур байгаа. Химич болж тархиа гашилгаж сууснаас гаалийн байцаагч болоод авлига авч байсан нь дээр гэж тэд үзэж байна. Тэгэхээр бидний хойч үе сурагчийн ширээний араас ирээдүйд хийх ажлаараа далимдуулан хэрхэн авлига авч болохыг эрэлхийлж байна гэсэн үг. Эцэг эхчүүд нь ч сурлага сайтай хүүхдээ математикч, эрдэмтэн, зохион бүтээгч болгосноос амьдралд ашигтайгаар нь "Нарантуул" захын татварын байцаагч болгохыг эрмэлзэж байгаа нь үнэн. Тэгэхээр нэгэнт л чи компанийн захирал болж бусдад ажил олгож байгаа бол иймэрхүү санаатай ирж байгаа ажиллах хүч хүлээн авч бүх эрсдлийг үүрэх учиртай. Чиний ажил чанартай сайн байж, хугацаандаа дуусах эсэх нь чамд л хамаатай болохоос бусад ажилтанд огт хамаагүй. Тэд зөвхөн цалингаа л чамаас авах учиртай. Бас тэдэнд гачигдал зовлон тохиолдвол чи л үүрнэ. Хэрвээ тэгж чадахгүй бол чамайг барьж идэж ч мэднэ. Учир нь чи машинтай, байртай, бас тэгээд компанитай. Тийм болохоор ажилчдадаа мөлжүүлэх нь чиний үүрэг гэнэ.
Тэртээх социализмын он жилүүдэд ангийн ялгаа гэж нэг айхтар юм байлаа. Юу ч мэдэхгүй нусгай бацаанууд бид хүртэл тоглохдоо тэр ялгааг айхтар ухамсарладаг байв. Айл гэр болж тоглож гэмээнэ бүгд ядуу айлын хүүхэд болж зовж шаналахыг мөрөөднө. Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, ээж аавгүй өнчин хүүхдийн дүрд хувилах гэж яасан их булаацалддаг байгаа вэ. Харин дургүй хүргэсэн нэгнээ баян айлын хүүхэд болгож шоглодог байлаа. Гоё хувцастай, идэх хоолтой, элэг бүтэн хүнийг ангийн дайсан болгож бусдад жигшүүлэхийг мэрийдэг байв. Хүүхэд насны тэрхэн үе удаан үргэлжлээгүй нь аз бөгөөд төдөлгүй "Хонх"-ны дуу цуурайтаж ертөнцийг өөрөер харах болсон санагдана. Гэтэл социализм нуран унаж 17 жил өнгөрсөн атал бидний дунд хөрөнгөжиж яваа нэгнээ үзэн ядах сэтгэлгээ амь бөхтэй оршсоор л байх юм. Нэг үеэ бодвол сайн ажилласан хүний амьдрал ахуй дээшлэх боломж нээлттэй болж. Татвар буурсан нь бизнес эрхлэгчдэд таатай байгаа. Төрийн албан хаагчдын цалин хангамж нэмэгдэж байгаа нь тэдний авлигад өртөх боломжийг нь үгүй болгохыг зорьж байгаа хэрэг. Их, дээд сургуульд элсчихээд төлбөрөө төлж чадахгүй хасагддаг "толгой сайтай" жаалуудын сургалтын төлбөрийг нь хийгээд төгсөхөөр нь компанидаа ажилд авъя гэсэн бизнесийнхэн сургуулиудыг нэгжих нь холгүй байна. Хувийн хэвшлийнхэн сайн ажилтнаа алдахгүйн тулд цалинг нь өрсөн нэмж, зээлээр орон сууц олгох гэж мэрийх болов. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байлгүй л яахав. Амьдрал ядуугаас болж дунд сургуулиасаа завсардаж, зах дээр тэрэг түрж, хүний цүнхтэй зүйлийг зөөж, гутал тосолж, машин арчих жаалууд олон.
Гэвч тэд шударгаар мөнгө олъё гэхээсээ мөнгөтэй боломжтой нэгнээс нь ахиухан хэдэн төгрөг салгахаа л урьтал болгож байгаа нь үнэн. Гутал тосолж гэмээнэ нүд хариулж байгаад усаар арччих жишээтэй. Хүний машиныг цэвэрхэн алчуураар сайн арчаад өгье гэхээсээ халтар хултар арчсан болоод мөнгө нэхэхээ бодох. Хэрвээ арчуулахгүй бол хадаасаар зурж сэвтээх гэж заналхийлнэ. Хажуу айлын Дондогийнх херөнгөжиж гэмээнэ Доржийнх уурлахын учрыг үл олно. "Мөнгөтэй юм байж хэдэн төгрөг зээлүүлсэнгүй" гээд цонхыг нь хагалахын оронд итгэлт зарцыг нь хийгээд амьдарч болохгүй гэж ҮҮ. Энд бас нэг хачирхалтай жишээ дурдъя. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр завгүй учир нялх хүухдээ харуулах гэж нэгэн эмэгтэйг хөлслөн авчээ. Өдрийн цагаар хүүхдийг нь хараад гэрийг нь цэвэрлээд цалин авах боломж гэсэн үг. Гэтэл өнөөх эмэгтэй гэрийн эздийг ажилдаа явмагц хүүхдэд нь нойрсуулах эм өгч унтуулчихаад тэнээд явчихдаг байж. Тэгээд ажил тарахыг дөхүүлж байгаад эргэж ирээд хугас хугас цэвэрлэхчээ аядаад цалингаа авсаар уджээ. Төдөлгүй хүүхдийн биеэр юм туурч, инээж тоглохоо байн мансуурсан аятай байнга л үүрэглэж эхэлмэгц хэрэг илэрч хуулийн байгууллагын үүдийг татсан байдаг юм. Ингэдэггүй юмаа гэхэд гэрээс нь эд зүйлийг нь хулгайлаад зарчихаж байна гэнэ. Эзэгтэйнхээ гоёлын хувцсыг өмсөж гадуур тэнэж яваад баригдсан хөгийн жишээ ч бий. Энэ мэтээс харахад монгол хүн яагаад хүний төлөө ажиллаж чаддагүй хэрэг вэ. Хүний төлөө ажиллана гэдэг өөрийнхөө төлөө ажиллана гэсэн үг шүү дээ. Учир нь бурхан бидэнд өөр өөр хувь тавилан заяасан байдаг. Нэг нь бусдаа захирч удирдан зохион байгуулж чаддаг байхад нөгөөдөх нь зүгээр л даалгасан зүйлийг нь гүйцэтгэдэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл нэг нь ярьж чаддаг нөгөө нь сонс чаддаг, гурав дахь нь бүтээж чаддаг шүү дээ. Үүн шиг айлын гэрийг цэвэрлэчихээд, үр хүүхдийг нь саатуулаад, хувцсыг нь угааж өгөөд цалингаа аваад амьдрахын оронд заавал нэг эд зүйлийг нь хулгай хийх, эсвэл хууран мэхлэх хэрэг юу байна. Гэтэл ийн ажиллаж амьдарч яваа нэгнээ авлигач, луйварчнаар нь цоллож гутаан доромжлохын хэрэг юу байна. Япончууд "Sony", "Тоуото"-гоороо бахархаж байснаас доромжилж байхыг сонсоогүй санагдана.
Томоохон компани, банкуудын үүдийг татаад үзээрэй. Голчлон 1980, 1970-аад оных болов уу гэмээр охид, залуус хамгийн чухал ажлын байранд ажиллаж байхыг түвэггуй олж харах вий. Тэд социалист нийгмийн горыг амсаагүй болохоор ажил цалгардуулж, заль гаргаж зүгээр суухыг барагтай л мэдэхгүй. Тэдэнд ажил даалгахад урамтай гэдгийг хэлээд өгөх дарга олон байх. Хэлний мэдлэг ч хамаагүй дөнгүүр байгаа. Монголчуудын онцлог болсон хуурах, мэхлэх, луйвардахад суралцаж амжаагүй, бас тэгээд дийлэнхи нь баруунд боловсрол эзэмшиж байгаа болохоор найдвартай ажиллах хүчин болдог. Гэтэл эдэнд маань нийгмийн зүгээс бас л доромжлол ирдэг бололтой. Залуухан боловсролтой царайлаг эмэгтэй албан тушаал дэвшиж ажиллахад үнэхээр хэцүү гэж байна. Түүний мэддэг, чаддаг бүхнийг хамт ажиллагсад нь ойлгодог атлаа "даргадаа биеэ үнэлэж байгаад дэвшиж байгаа юм" гэсэн хардлагаар зовооно. Боловсрол өндөр бол ажил олдоно. Ажил байгаа хойно мөнгө бас олдох учиртай. Мөнгө олдож байгаа бол ахуй амьдрал нь сайжрах ёстой. Ийм энгийн гаргалгааг мэдсээр атлаа сайн сайхан амьдарч яваа залуу бүсгүйчүүдийг хорон үгээр гомдоож, ад үзэж хавчина. Шуудхан хэлэхэд муухай хувцасладаг, өөртөө арчаагүй, боловсролгүй, бүдүүлэг үг яриатай, залхуу, архи ууж ажил тасалдаг хүнийг хамт олон нь илүүтэй үнэлж "манай талын хүн" гэж бүртгээд байх шиг санагдах боллоо. Яахав, хуучин нийгмийн үед зул сарын баяраар сайн ажиллагсадаа шагнахдаа заавал нэг цэвэрлэгч, мужаан, манаачийг шагнаж ангийн ялгаа тэнцүүлж байсан шиг юм болоод байна. Ядахдаа ардчиллын зарчим нь ч олонхиороо асуудлыг шийддэг болохоор арчаагүйчүүд олонхийн дэмжлэгийг илүүтэй авч байгаа нь үнэн. Дийлэнхи нь тэр ангилалд багтдаг тул өрөөсөн дугуйгаа дэмжихээс өөр яах билээ дээ. Олон жил бизнес эрхэлсэн нэгэн найзаасаа "Танай компани чинь томорч өөр салбарт хүч үздэггүй юм уу. Нэг муу засварын газар хэвээрээ хэчнээн ч жил болов доо" гэтэл өмнөөс хачин юм ярив аа. "Долоо, найман жилийн турш ажилласан юм болохоор овоо ч мөнгө цуглуулсан. Нэг байтугай охин компанитай болж болохоор байна. Гэвч тэгж бусдад шулуулахын хэрэг юу байна. Бизнес өргөжөөд хөрөнгө мөнгөтэй болоод ирмэгц дээдсийн хараанд өртчих аюултай. Тэгээд цаашид оршин тогтнохын тулд УИХ-ын гишүүд, сайд дарга нарт татаас өгөх болно. Түүнийг нь өгөхгүй бол зүйл дуусна шүү дээ. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө тэдэнд зүгээр өгч сонгуулийнх нь шоуг ивээн тэтгэх сонирхол алга. Аягүй бол намдаа элс гэнэ. Элсүүлээд хандив нэрээр баахан мөнгө нэхнэ. Тэрнээс ингээд л "жижигхэн" байсан нь дээр шүү дээ гэдэг байгаа. Бизнесээ арвижуулж хөрөнгөжих хүсэлгүй хүн байхгүй л баймаарсан. Гэтэл манай нийгмийн үнэн дүр төрх ийнхүү бусдын ажиллаж амьдрах, ахин дэвших хүслийг боогдуулж байна. Нэрд гарч Монголдоо л танигдах болсон томоохон компаниудыг улстөрчидтэй холбож ярьж бичдэг нь үнэн болж таарлаа. Бизнесмэнүүд хүсээгүй байхад төрийн түшээд еөрсдөө дарангуйллаа тогтоодог байх нь. Тэгэхээр Монголд бизнес эрхлэх ямар хэцүү болохыг энэ жишээ нотолж байна. Нөгөе талаас нь бас татварынхны дарамт гэж айхтар юм бий гэдэг. Улиралд нэг удаа байгууллагынхаа тайланг гаргаж харьяа татварын газартаа өгех ёстой. Мэдээж цеөхен ажилтантай ашиг багатайхан газруудыг бол татварынхан тоохгүй. Харин орлого ихтэй, эзэд нь олны танил компаниудыг сонгож аваад шалгалт хийх нэрийдлээр баахан дарамталж дүвчигнэдэг гэж байгаа. Тэгж тэгж баахан идэж, ууж согтуурч байгаад хэдэн сая төгрег халаасалж аваад бод идсэн боохой мэт яваад егдег гэнэ. Ингэж улиралд нэг удаа цадаж аваад дараагийн улиралд бас л ногдох хувиа хүртэхээр гуринхалсаар ирдэг аж. Татварын байцаагчдын энэ дарамтны хажуугаар еөрсдөес нь хулгай хийн ажиллаж байгаа ажилтнуудынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хувийг төлнө гээд бод доо. Ингэж татварынханд, ажилчдадаа, тендерийн комисст мөлжүүлнэ. Гудамжны тэнэмэлүүдэд бас мөлжүүлнэ. Эцэс сүүлд нь энэ бүхнийг давж гэмээнэ төрийн өндөр албан тушаалтнуудад мөлжүүлнэ. Тэгээд бас дээрээс нь авлигач хэмээх нэр зүүж нийгмийн дайсан болно. Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ гэж энэ буюу.
Цус сорогч
Бид хавтасны сэдвийнхээ хүрээнд олон хүнээс яриа авахыг хүссэн боловч энэ сэдэв уулзсан хүн бүрийн "талх"-тай холбоотой учраас нэрээ хэлж, зургаа татуулахыг хүсэх хүн ховор байлаа. Компанийн захирал бол олон хүн цалинжуулж, аж амьдралыг нь залгуулж байгаа буянтан гэх хүн байхад тэднийг цус сорогч шумуултай зүйрлэх нэгэн ч байлаа.
Б. Тайван 44 настай, хувийн компанид ажилладаг
- Компанийн захирлууд бол мөлжигчид. Бүр цус сорогч шумуул. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр би сүүлийн арваад жил энэ компанид ажиллаж байна. Манайх 80 гаруй ажиллагсадтай. Тэдний цөөхөн нь эндээ арваас дээш жил ажилласан. Бид уран бүтээлчид болохоор ажилдаа дур сонирхолтой л доо.Тийм болохоор л энд ажилласаар байдаг. Гэтэл цалин бага. Яахав, жил ирэх бүр жаахан жаахан нэмэгддэг л дээ. Гэхдээ л юмны үнэ едөр ирэх бүр нэмэгдэж байгаа энэ нийгэмд бидний хоёр хувааж авдаг цалин ёстой аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог. Бид цалингаа хүлээж амьдардаг хэрнээ авсан едреө дуу ч гарахаа больчихдог. Яагаад гэхээр бичигдсэн жаахан мөнгөний нэлээдийг нь татвар, энэ тэр суутгалд буцаагаад авчихна. Тэгээд үлдсэнийг нь иймээ тиймээ өрөнд өгөөд л бараг таарна даа. Ингээд л дараа цалин буух өдрөө хүлээн ажилладаг Ажлын ачаалал их. Бид нэгэнт уран бүтээлчид болохоор илүү цагийн мөнгө гэж өгдөггүй. Ажил дээрээ хонож енжин, ар гэрээ бараг мартдаг. Захирлын зүгээс элдэв дарамт шахалт ирэхгүй ч, хаа нэг шинэ жилээр ч юм уу, ямар нэгэн баяр ёслолыг тохиолдуулан сайн ажилласан гэж ганц нэг хүнийг урамшуулдаг л даа. Тэгэхдээ будаа агшаагч, хөгжим төдийхнөөр. Хамгийн томдоо л 21 инчийн зурагт. Манайхан хоорондоо "Арван хэдэн жил энэ компанид ажиллалаа, хэний амьдрал дээрдэв" гэж ярьцгаадаг юм. Харсаар байтал бид бахь байдгаараа, улам л уруудаж, доройтоод. Харин ганцхан захирал маань л баяжиж машин сольж унаад л давхиад байдаг... Заримдаа ёстой "Ланд"-ых нь шилийг хага цохимоор санагддаг юм. Гараад өөр ажилд оръё гэхээр дассан сурсан орчин, хийж байгаа ажилдаа хоргоддог. Тэгээд ч нас явчихсан биднийг одоо хаана ч ажилд авах билээ.
Мөлжүүлэгч анги -ажил олгогч
- Ажил олгогч мөлжүүлэгч үү, мөлжигч үү гэсэн асуултад хариу эрж багагүй явсан билээ. Энэ асуултад "Өдрийн сонин"-ий Компьютер, дизайнерийн албаны инженер Я.Баярбаатар хариуллаа.
- Энэ асуултад хүмүүс ямар нэгэн хариулт өгөх нь тодорхой. Гэхдээ яг юу гэсэн хариулт өгөх нь сонирхолтой. Мэдээж ихэнх нь ажил олгогчид бол мөнгө сайн хийдэг, мундаг баян амьтад гэж хариулах байх. Нэг үгээр тэд бол бусдын хөдөлмөрийг мөлжигчид гэж хэлнэ л дээ. Харин бодит байдалд ямар байдаг бол... Өнөөдөр Монголын нийгэмд бодитойгоор, аюултайгаар оршин байгаа нэгэн үзэгдэл бол татварын гаж тогтолцоо. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд томоохон дарамт болдог зүйл нь олон янзын татвар, энд тэндхийн хяналт шалгалт нэртэй мөнгөний татаасууд. Сонгодог утгаараа ажил олгогчид нийгмийн тодорхой хүрээнд баялгийг бүтээдэг нь аргагүй үнэн. Энэ бүтээж байгаа баялаг нь үндсэндээ дарга даамлууд болон негеех алдартай "байцаагч" нарын халаасанд ордог нь нэгэнтээ нууц байхаа больсон. Өнөегийн эмх замбараагүй үнийн өсөлт ажил олгогчдын эрхэлж байгаа бизнесийн шууд мөнгөн орлогоос давж халиад байна. Олж байгаа багахан ашгийнхаа талыг нь татварт, нэг хэсгийг нь цалин хөлс, үлдэж байгаа цеөн хэдийг нь түүхий эд авахад зарцуулаад гүйцээ. Ашиггүй бизнес, ашиггүй үйлдвэрлэл. Ямар нэгэн байдлаар мөнгөн хуримтлал үүсэхгүй байна аа гэдэг эргээд манайх шиг туйлын эмзэг эдийн засагтай оронд багахан ганхалтыг даахааргүй хүндээр тусах нь ойлгомжтой.
Банкны зээлийн хүү өндөр. Буурч байгаа нэртэй боловч нөгөө л бахь байдгаараа байдаг нь ажил олгогч эздэд давхар нэрмээс болж байна. Нэгэнтээ авсан зээлээ эргүүлж төлөхгүй бол "аавынд" залрах нь даан ч тодорхой. Тэгэхээр ажил олгогчид маань дахиад нэг дарамт нэмэгдлээ. Олон олон жижиг дунд бизнес эрхлэгчид, ажил олгогчдын буянаар, гадаадад гарч шар махтайгаа хатаж байгаа үй олон залуусын мөнгөн дээр манай эдийн засаг оршин байгаа гэдгийг терийн дээдсүүд мэдэрдэггүй нь харамсалтай. Ажил олгогчдод эгээтэй л хуучны дарлагч анги гэдэг шиг нэр хоч зүүдэг нь хамгийн харамсмаар. Хэн нэг нь машинтай болоход бусад нь энэ авлигач, энэ нударган гэж чичлэх нь бас нэг гутамшиг. Монголд ардчилал хөгжөөд 17 жил болоход хуучны дамын наймаачин гэдэгтэй адил ухагдахуун амь бөхтэй оршсоор. Харин нэрлэдэг нэршил нь л бага зэрэг өөр болсон бололтой. Өөрийн цэвэр хөдөлмөрөөр олсон баялаг хэн нэгнээс хахуульд авсан мөнгөн аяга, алтан бүс биш юм. Ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчид ээ. Та бүхэн яг одоо жинхэнэ утгаар хамаг л хүч хөдөлмөр, оюун ухаанаа хэн нэгэнд соруулж байгаа мөлжигдөгч анги болон хувираад байна. Татварын түмэн дарамт, мянган төрлийн шалгалт таны хөдөлмөрийг өдөр өдрөөр шимэн сорж байна... Бид хүмүүсийн дунд хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ газар авч байгаа юм байна. Энэ нь ажиллагсад ажил олгогчдоо, захирал, удирдлагуудаа өөрсдийнх нь хөдөлмөрийг мөлжигчид гэж үздэгтэй холбоотой байж болох юм гэсэн "хардлагаар" хүмүүстэй санал солилцсоор байлаа.
Яагаад мөлжигч гэж?
"Бишрэлт холдинг" компанийн ерөнхий захирал Б.Ундармаа:
- Хувийн хэвшлийнхэн яагаад мөлжигч гэж. Хүн хийж, бүтээн цогцлоосноороо мөлжигч болдог гэж үү. Ажил хийсэн хүн үргэлж шүүмжлэлтэй тулгарч байдаг л даа. Бизнес хийх нь тодорхой цаг хугацаа, санхүү, эрсдэл, маш их хүч хөдөлмер шаарддаг. Өнөөдөр нийгэм бараг бүхэлдээ хувийн хэвшлийнхний нуруун дээр тогтож байна. Манай орон зах зээлийн шилжилтийн үеийг даваад бүтээн байгуулалтын үедээ явж байна. Шилжилтийн үе ард хоцорч байгааг олон жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, хувийн эмнэлэгт хэдэн цагт ч очоод үзүүлж, үйлчлүүлж болдог болсон. Хувийн хэвшлийнхэн үйлчилгээ болон ард иргэдийн харилцааг ойртуулж байдаг. Энэ хэрээр хувийн хэвшлийнхэн маш хүнд ачаа хамтдаа үүрч явна. Бид хуулийн хүрээнд ноогдсон бүх л төрлийн татварыг төлж төр засгаа хүндэлж ажилладаг. Хэцүү үе бий. Аятайхан хувцаслаад явбал ёстой мөлжигчеөрөө дуудуулах үе байдаг. Эсрэгээр жаахан тиймэрхүү явж байвал нарийн харамч, зөндөө олж байж гэдэг Эцэст нь хэн хариуцлага хүлээнэ, тэр л илүү эрх мэдэл, захиран зарцуулах эрхтэй байдаг биз дээ.
Цэрмаа, 26 настай, төрийн албан хаагч
- Хувийн хэвшлийнхэн бол мөлжигчид мөн. Бүхий л хүч чадлаараа амьдралаа ч зориулж. компанийн телөө ажиллаж байсан боловч миний амьдрал дээшлээгүй, яг л бахь байдгаараа цалингаас цалингийн хооронд амьдарсаар байна. Шинэ жил баяр ёслолоор будаа агшаагч мэтхэнээр шагнасан болоод л өнгөрдөг. Харин нүдний өмнө өдрөөс өдөрт компани, үүсгэн байгуулагч эздийн амьдрал л дээшилж байдаг.
Алимаа, 27 настаи. хувийн компанийн ажилтан
- Хувийн хэвшлийнхэн мөлжигчид мөн. Илүү цагаар ажиллуулдаг атлаа илүү хөлс төлдөггүй. Гадаад дотоодод амруулах, сургалтын төлбөр төлөх зэргээр хааяа хэн нэгнийг нь шагнадаг. Түүнээс нь болоод ажилтнууд цалингаа нэмүулэх, ажлаа солих тухай яриа хөндөж чаддаггүй. Нэг үгээр хэлэхэд ажилтнуудад өсч дэвжих, орлогоо нэмэгдүүлэх эрх чөлөө байдаггүй. Тэгснээрээ хөлс хүч, цаг хугацаагаа мөлжүүлж байна гэсэн үг
Батаа 52 настай, төрийн бус байгууллагад ажилладаг.
- Хувийн хэвшлийнхэн мөлжигчид биш ээ. Үүсгэн байгуулагч, эзэд нь ажилчдаасаа илүү хариуцлага хүлээдэг. Бод л доо, "Бөмбөгөр" худалдааны төв шатахад "Алтжин" компанийн ямар ажилчин ямар хариуцлага хүлээсэн бэ? Хариуцлага зөвхөн үүсгэн байгуулагчдад л тохогдож байгаа биз дээ. Тэр хэрээрээ тэд хамгийн их ачаа үүрдэг, хүмүуст ажил олгодог, цалин өгдөг. Цалин их, бага байх тухай асуудлыг тусад нь авч үзнэ. Хувь хүн чадварлаг бол их цалинтай ажлыг сонгож хийнэ. Тэр мөлжүүлэх ч үгүй, компани туүнийг мөлжиж шалих ч угүй.
Л.Мөнхбаясгалан
МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ
Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ нийгэмд бий болоод буй нь ямар учир шалтгаантай, байдал цаашид дээрдэх үү, дордох уу зэрэг асуулт тавьж философич Б.Батаад хандсан юм. Түүний хэлснээр хөрөнгөтэй хүмүүсийг узэн ядах сэтгэлгээн манай орны тухайд ядуу хун дундаж, түүнээс дээш амьдралтай хүмүүсээс давамгай олон байгаатай холбоотой аж. Баруунд ч гэсэн хөрөнгөтнүүдийг үзэн ядах, атаархаж жөтөөрхөх нь бий ч харьцангуй бага. Учир нь хүмүусийн амьдрал жигд тул бие биенийхээ амьдралыг "шагайгаад" байдаггүй, тийм сонирхол, зав ч байдаггүй гэнэ. Нөгөөтэйгүүр Монголын хөрөнгөтөн гэх хүмүүс хэрхэн хөрөнгө мөнгөтэй болсон арга зам, замналаас ихээхэн зүйл шалтгаалах аж. Бүгд адил нөхцөл байдал, ижил гараанаас бэлжих замд гарсан бол хардалт сэрдэлт, атаа, жөтөө харьцангуй бага байх магадлалтай байж. Харамсалтай нь тэгээгүй. Тухайлбал өмч хувьчлал буруу, алдаатай явагдсаны харгайгаар нэг хэсэг нь бараг луйвар, арга залийн замаар хөрөнгөжиж эхэлсэн. Түүнийг нь ядуучууд гэгдэх хөрөнгөжиж амжаагүй, чадаагүй хүмүүс нь мэддэг, тийм болохоор бүдүүлгээр хэлэхэд уур нь хүрээд заналхийлээд байдаг байна. Нөгөө хэсэг нь шударга хөдөлмерөөрөө, нөр их зүтгэлээр юмтай болж буй хүмүүс юм байна. Гэсэн ч энэ бүлгийн хүмуүсийг ядуу хумүүс нөгеө бүлгийнхээс нь ялгаж салгаж мэдэхгүй тул адилхан л занаад байдаг. Иргэд хөрөнгөжих процесс сонгодог капитализмын замаар анхнаасаа явагдаагүй, өөрөөр хэлбэл өнөөгийн хөрөнгөтөн гэж узэж болох хүмүүсийн олонхийн капитал хуримтлуулсан зам сэжигтэй. Нөгөөтэйгүүр мен ард иргэдийн дунд хөрөнгөтэй хүмүүст таагүй хандах тал байгаа нь манай нийгэмд марксист үзэл суртал эрчтэй биш ч, инерциэрээ эргэлдээд байгаагийнх аж. Бас Монголд хөрөнгөтөн гэж хэнийг хэлэх нь тийм ч тодорхой бус. Барагцаалбал дэлхийн жишгийн үүднээс авч үзэн нэг сая ам. доллараас багагүй хөрөнгөтэй хүнийг хэлэх үү, тийм хүн хэр олон бий вэ, эсвэл түүнээс арай наашхи хэмжээний хөрөнгөтэй хүнийг багтаах уу. Юутай ч харьцангуйгаар авч үзэн хөрөнгөтнүүд гэж нэрлэж болох тэдгээр хүмүүсийн тухайд бас бодох зүйл байх аж. Тэднийг хүмүүс яагаад үзэн ядах болов, тэд ямар гэм хийдэг вэ. Ажиллагсдынхаа хөдөлмөрийг зөв, шударга үнэлж байна уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй аж. Юуны өмне тухайлбал ажилтан, ажиллагсдынх нь хийж буй ажлыг тэр компани, байгууллагад хэр олон хүн хийж чадах вэ гэдэг үзүүлэлт чухал гэнэ. Үүгээр тухайн ажилтан үнэ цэнтэй эсэх нь тодорхойлогдох аж. Үнэхээр тэр ажилтан ганцаараа хийж, гүйцэтгэж чадах бөгеөд түүний хөдөлмерөер компани их ашиг олдог хэрнээ өчүүхэн бага мөнгө ажлын хөлсөнд нь өгдөг бол ажил олгогч мөлжигч болж таарна. Харин бусадтайгаа адил, эсвэл чадвар дутуу хэрнээ ажилдаа өерийгөедайчлахгүй, аргалах, нүд хуурах зэргээр ажил гүйцэтгэсэн болж цаг нөхцөөдөг, компани, байгууллагаас бүрдүүлж өгсөн нөхцөл бололцоог еөрийн тусын тулд ашиглах зэргээр цаг барж ядан оромдоод бусадтай адил цалин хөлс авдаг тохиолдолд ажил олгогч мөлжүүлэгч. Үүнийг нь олж илрүүлээд ажлаас халдаг ч юм уу таслан зогсоох арга хэмжээ авахад тэр ажилтан, эсвэл ажилчин удирдлагадаа таатай хандахгүй. Эндээс өнөөх үзэн ядалт, атаа жөтөө үүсдэг байна. Баруунд яагаад хөрөнгөтнүүдийг үзэн яддаггүй вэ гэвэл тэнд хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байдгаас бусдын амьдрал руу өнгийдөггүй. Бусад хүн баяжиж байна уу, уруудаж, доройтож байна уу сонин биш байдаг аж. Тиймээс бусдын өмч хөрөнгийг илүү харж, атаархаж жөтөөрхдддөггүй. Тэгэхээр Монголын нийгэмд ажиглагдаж эхэлсэн хөрөнгөтэй хүмүүсээ үзэн ядах сэтгэлгээ лавширсаар байх уу, эерэг тийшээ хандах уу гэдэг нь улс оронд ядуурал ихсэх, багасах эсэхээс шууд хамаарах нь ээ. Ард олны амьдрал дээшлээд л байвал, ажиллагсад хөдөлмерөө шударгаар үнэлүүлж, түүндээ сэтгэл нь хангалуун байгаад л байх юм бол, хамтаар зүтгэж байж сайн сайхныг бий болгоно, бүтээнэ гэдгийг ухамсарлах нь нэмэгдэнэ. Улмаар бие биеэ, өнгөтэй өөдтэй нэгийгээ өрөөсөн нүдээрээ харах нь багасах ажээ. Энэ бүхэн явж явж төр ард олныхоо эрх ашгийг дээдэлсэн мэргэн бодлого, үйл ажиллагаа явуулах эсэхээс хамаарах ажээ.
Р.Жаргал