Эдүгээ Улаанбаатар хот маань гамшгийн байдалд, хог, утаа, машиндаа дарагдсан, хүн амынх нь тоо даацаасаа хэтэрсэн, явган зам, саад цэцэрлэг бараг байхгүй, амтай болгон шүүмжилсэн нэг тиймэрхүү байгаа. Энэ нийтлэлээрээ хотын захиргаа, хот төлөвлөгчдөд санаа сэдэл авмаар шинэлэг санаа дэвжүүлж буйг минь анхааралдаа авна уу. Гадаадын зарим улсад, жишээ нь өндөр хөгжилтэй барууны улсуудад нийслэлд оршин суух эрхтэй, эрхгүй хүн гэсэн зааг, шалгуур байдаг ба тэр шалгуураар бид нийслэлчүүдээ сонгож суулгадаг загварыг манайд хэрэглэвэл ямар вэ?

Нэг. Дэлхийн хандлага

Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хот хүн амын өсөлтөө дийлэхгүй үзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм. Хэдхэн тоо дурдахад, эдүгээ хотжисон хүн ам Энэтхэгт нийт хүн амын 28 хувийг эзэлж байна. АНУ, Орост тус бүр 77, Индонезид 40, Бразильд 81 хувьд хүрч, бусад хөгжиж буй оронд хүн амын 40 хүртлэх хувь нь хотод суурыииж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хүрнэ. Латин Америк тэр чиггээ хамгийн их хотжисон бүс нутаг болох нь байна. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58, Азид 53 хувь нь хотод суурьших ажээ. Хүн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна. Заяанаасаа тариачин удамтай Хятадад гэхэд л 2000 онд хотжисон нь хүн амынхаа 36.8 хувьтай тэнцүү байсан бол 2002 он гэхэд 39.1 хувь болж, 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиасаа давжээ. Ийм нөхцөлд манай нийслэлийн хүн ам нэг саяас (1 200 000 гэж хаа нэгтээ уншсан санагдана) давсанд гайхах зүйл ердөө ч алга. Гэхдээ гол ялгаа нь дээрхи гадаад орнуудад хотжилт нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихөөгүй, харин манайд эсрэгээр. Хорвоо дэлхий хувирч, хөгжил гэрлийн хурдаар урагшилж байна. Харин бид түүнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг зүй тогтол олон монгол хүнд айдас төрүүлсээр. Эдүгээгийн Улаанбаатарыг нүүрлэсэн энэ их гамшиг бол хот хөдөөжсөний сонгодог жишээ, хөдөөжилттэй тэмцээгүйн хор уршиг гэхээс өерөер дүгнэх аргагүй. Улаанбаатарын хүн амын 70 гаруй хувь нь хотжоогүй (хөдөөнөөс шилжин ирэгсэд) дундад зуунаараа утаатай бор гэртээ хоног төөрүүлж байна гэдэг бол нэг ёсны нийгмийн тамлалт гэлтэй.

Хоёр. Хөдөөдөө идэгдсэн миний хот

Манай нийслэлийн хувьд өнөөх "нүүдлийн уламжлалт соёл иргэншил" гэгч маань орших, эс оршихын их сонголт, сорилт болсныг Улаанбаатар хотын энэ их утаа, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлтөөс өлхөн харж болохоор байна. Хараажаар, яг бидний нүдэн дээр нүүдлийн мал ахуй, нүүдлийн аж төрөл, нүүдэлчин малчны ёс суртахуун, амьдралын нугачааг даах тэсвэр тэвчээр яалт ч үгүй унан доройтож байгалийн эрхшээл дор сөхөрч, хөгжлийн хурдны аяыг даахгүй нурж байгаа нь өнөөгийн Улаанбаатар биш гэж үү. 1990-ээд онд шинэ нийгэмд шилжсэнээс хойшхи хотоо харлуулсан малчны тоог статистикийн ердийн аргачлал дийлэхээ больсон, малчин байснаа уруудсаар траншейнд явж орогсдыг буяны тусламжийн ТББ-ууд халамжилж хүчрэхээ больсон, эсвэл хөдөөдеө буюу хөдөөнөөс нийслэлд ирж гэмт хэрэгтэн бологсдыг шоронгууд багтаахаа больсон, ийм л дүр зураг XXI зууны эхний Улаанбаатарын нэрийн хуудас бараг болчихоод байгаа бус уу. Нүүдэлчин ба нүүдэлчин байгсдын (малчид ба тэдний үр хүүхэд) эрүүл мэнд, боловсрол, ариун цэвэр, хүүхдийн хүмүүжил, ерөнхийдөө амьдралын эрсдэл нь хотжисон (хотын унаган) ямар ч иргэнээс олон дахин доогуур байгааг эрдэмтэд, сэтгүүлчид зоригтой тэмдэглэдэг болж. Шүүх, цагдаа, хүчний байгууллагуудын бүртгэлд буй гэмт хэрэгтнүүдийн дийлэнхи нь хөдөөнөөс ирэгсэд байна. Шилжин ирэгсдийн 80 хувь нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүpx гэх мэт захын дүүргийн гэр хороололд ирдэг. Гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь гэр хорооллынхон байдаг тухай Цагдаагийн газраас мэдээллээ. Хөдөөнеөс шилжин ирээд их хотод амьдралаа эмхэлж цэгцлэх нь бүү хэл гэмт хэрэг үйлдэж нохойн замаар орж буй ганцхан баримт нь энэ 80 хувь гэх тоо байна. Чухамдаа гэмт хэрэгтэй нүүр тулъя гэвэл ихэнхдээ хотын зах, гэр хороолол, хөдөөнөес шилжин ирэгсэдтэй учрах, чухамдаа нөгөө хотжоогүй дундад зуунаараа яваа хэсэг чинь энэ нийгмийг эрүүгийн шинжтэй болгож, хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог шороо, бүхий л муу муухайгаараа хөлдөө чирч ямагт дарамтлан байна. Адаглаад нийслэлээ утаагүй болгоё гэж гэр хорооллынхонд хэчнээн сайхан утаагүй нүүрс бүтээж өгөөд нэмэргүй, тэдний тархинаас хөдөө гэдэг ойлголтыг л хуу арилгах хэрэгтэй. Тэгээгүй цагт хот хөдөөнөөсөө салахгүй. Манай нийслэлд хөдөөнөөс шилжин суурьчигчид нь шинэ XXI зуун эхэлчихээд гэрлийн хурдаар дэлхий хувьсаж байхад нөгөө л дундад зуундаа амьдарч, түүнээсээ салах дургүйдээ хоног төөрүүлж, тэр сэтгэхүй нь яваандаа тэднийг ядууруулж байгаа гашуун үнэнтэй эвлэрэх цаг болсон, тэднийг ардчилал зах зээл ядууруулаагүй.

Гурав. Хөдөөгийн ядуурал хотод орж ирэв

Нийслэл хот урьд хожид байгаагүйгээрээ хогонд дарагдаж, агаар ус нь бохирдлоо гэж ярих нь амны уншлага болж, хэн бэ гуай ч дөжрөхөө больжээ. Зарим хүн энэ нь хөдөөнийхөн хотод орж ирснээс боллоо гэнэ. Хөдөөнөөс шилжин ирэгсдийг хязгаарлаж, нүүдлэх хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа хүн олон болж байна. Гэхдээ ийм хязгаарлалт хийх гэхээр Монгол Улсын Ундсэн хуульд XүH хаана амьдрахаа сонгох эрхтэй гэж заачихсан нь саад болоод байдаг. Нийслэл хотын XүH ам хэт олширч, хот ачаалал ихтэй байгаа ч Үндсэн хуулиараа бид амаа таглууллаа. Хоноц хоноцоо таалахгуй, хонуулсан XүH хоёуланг нь таалахгүй гэдэг л болж байх шив. Улаанбаатарын унаган иргэн гэхээсээ хэдэн арван жилийн өмнөөс наашаа шилжиж ирсэн нь л олон болсон байх. Тэд хойноос ирээд хот минийх гэдгийн улгэрээр өөрсдийнх нь араас шилжин ирэгчдийг бас хялайх. Жилд дунджаар 15 000-30 000 XүH Улаанбаатарт хөдөө орон нутгаас шилжиж ирдэг гэх тооцоо буй. Тэдний 49 хувь нь шилжилт хөдөлгөөнөө бүpтгүүлдэг, 51 хувь нь огтын бүртгүүлдэггүй. Бүртгүүлдэггүй шалтгаан нь ердөө л ядуурал. Санхүүгийн боломжгүйгээс гэсэн үг. Социалист нийгмийн үед хүн амын шилжилт хөдөлгөөн гэж бараг байдаггүй байсан одоо цагийн өнцгөөс бол дэвшил байж. Тэр ч бүү хэл Улаанбаатар, аймгийн төв орох гэж сумын удирдлагаас "Зам явах хуудас" гэх зөвшөөрлийн бичиг авдаг, хэзээ яваад хэзээ ирэх нь хуртэл хяналттай байсныг санаж байна. Нэг хэсэг нийслэл pүү шилжиж байгаа XүH бүрээс 40 000-50 000 төгрөг, xүүxдээc 25000 тегрөг авч, caнхүүгийн хязгаарлалтаар хотын их өсөлтийг барьж байсан. Гэтэл үүнийг хүний эрх зөрчигдөж байна гэж үзээд болиулж, шилжин ирэгсдээс маягтны мөнгө гэх мэт 10-аад мянган төгрөг л шаарддаг болсон. Тооцоолсноор шилжин ирэгсдийн 30 орчим хувь нь суралцахаар, 40 гаруй хувь нь амьдралаа дээшлүүлэхээр, бусад нь орчноо өөрчлөх, хамаатан садандаа ойртож амьдрах гэх мэт шалтгаанаар нийслэлийг зорьдог юм байна. Cүүлийн хэдэн жил хөдөөд ган зуд болж, мал аж ахуй эрхлэгчдийн хувьд амьжиргааны эх үүсвэp хэдэн малаасаа салж, төв газар бараадахаас өөр аргагүйд хүрсэн. Шилжин ирэгсдийн 16 хувь нь яг хөдөө хээрээс, өөрөөр хэлбэл малчны хотноос нийслэлийг зорьжээ. Тэд ажил олж хийж, амьдралаа залгуулахаар замын машинд гэрээ ачаад л нутгаасаа гардаг. Харин их хотод ирсэн тэд хэнд хандаж, хаашаа харахаа мэдэхгүй амьдралд хөл алдах нь олон буй. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн бүдүүлэг, соёлгүй зан хэрээс хэтэрч, гудамжаар нэг хог хөглөрч, хот ачааллаа дийлэхээ болилоо гэж ярьж байгаа. Үүнийг үгүйсгэx гээгүй л дээ. Гагцхүү амьдралын төлөө тэмцэж, сайн сайхныг эрэлхийлж нүүдэллэн  ирж байгаа тэднийг ад үзэхээсээ өмнө, орон нутагтаа амьдрах боломж бололцоог нь бүрдүүлбэл сайнсан. Улаанбаатар хотыг зорих нүүдэлчдийн цувааг сааруулахын тулд нүүх хүсэл сонирхлыг нь бууруулах хэрэгтэй. Хөдөө орон нутаг эзэнгүйдэж, сумаас аймгийн төв pүү, аймгаас нийслэл pүү иргэд тэмүүлcээр. Нийслэлд НүүДЭЛЛЭН ирэгсдийн 40 орчим хувь нь аймгийн төвөөс, 44 хувь нь сумын төвөөс ирцгээж байна. Шилжин ирэгчид нь амьжиргааны төвшингөөр ч нэг их сайнгүй, олны хөлийн газарт ирж, ажил олж хийгээд амиа тэжээх ХүСЭЛТЭЙ. Тэдний олонхи нь захын зөөгч, хувийн хэвшлийн цайны газар бэлтгэгч, угаагч, барилгын туслах ажилчин. Хэрэв ийм ажил олдохгүй бол хулгайгаар л аж төрж байгаа. Нэгэнтээ хотжоогүй, бас боловсрол, мэргэжилгүйн гайгаар гар хөлийн зарагдах төдийхөн ажил хийдэг. Заримд нь бичиг баримтын зөрчил гэх мэт аар саар шалтгаас болоод ажил ч ОЛДОХГүЙ. Хөдөө амьдрах эдийн засгийн болон оюуны xөшүүрэг дутагдалтай байгаа учраас л тэд тэмцэн, алдаж онон байж Улаанбаатарыг зорьж байгаа нь тэр юм. НүүДЭЛЛЭН ирэгчдийн тоог нэмж бүртгэсээр Улаанбаатар нэг сая давсан иргэнтэй болж, дэлхийн хэмжээний хот боллоо гэж цээжээ дэлдэж байгаа нь бахархал гэхээсээ эмгэнэл юм. Хотын гудамжинд хог цаасаа хаяад нүүрсний утаа савсуулан, бөөсеө бэлчээж яваа гэр хорооллынхныг ойлгох гээд үзээрэй. Уг нь тэдний амьдрал хувь заяа энд биш, нутаг нугадаа баймаарсан. Тэдэнд дэм болж, орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, сум аймгийн төвд ажлын байр НЭМЭГДүүЛЭН, цалин хангамжийг нь арай ахиу олгохын тулд л аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар байгаа биз дээ.

Дөрөв. Хөдөөгөө эхэлж хөгжүүл!

Ингэхэд хөдөөнөөс шилжин суурьшигчдын энэ их цувааг тогтоон барих арга чарга алга уу? Уламжлалаа дагаад тэд цэнгэг агаартаа мал хуйгаа адуулаад аж төрж болохгүй хэрэг үү? Орчин үеийн соёлжсон ертөнцийн сайн сайхан, ядаж тав тухыг хөдөөдөө эдэлж болохгүй хэрэг үү? Энд улс төрчид, эрдэмтэд элдэв санаа сэдэл хувилбар гаргасаар байна. Дээр доргүй "Эрчимжсэн мал ахуй", "Фермерийн аж ахуйн" тухай ярьцгаан, тэр ч бүү хэл өөр сонголт байхгүй гэж нотлох болсон нь гарцаагүй нүүрлэсэн бодит байдлын өмнө нүүдлийн тэр уламжлалт соёл иргэншил гэгчийн мөхлийг нэг мөр болгоё гэсэн санаа гэж би үздэг. "Нүүдлийн" гэдэг тодотголын дор манайхны уран сайхны сэтгэлгээ нийгэмд ихээхэн чөдөр тушаа болж ирсэн, одоо ч болж байна. Агуулга хэлбэр хоёрыг энд холиод байгаад эсрэг гол бухимдал байх шиг санагддаг. Нүүдлээ халъя гэсэн нийгмийн сэтгэхүй төлевшиж байна, нийгмийн хөгжил өөрөө тулгаж байна. Гэвч нөгөө цагаан сарын ууц, найр наадам, тааврын барьцаа болчихоод буй нөгөө бөх морь, яндашгүй их ардын урлаг, монгол дээл, жанжин малгай, ээтэн гутал нь нүднээ буугаад тэрийг нь булаан авч устгах гэж буй мэт хардлага үүсдэг бололтой. Жилийн дөрвөн улирлын хэдхэн өдөрт (наадмын гурван едөр, цагаан сарын битүүн, шинийн 1-3-н, балжинням дашнямтай хурим, хааяа нэг цэнгүүн гэх мэт) "нүүдлийн" гэх энэ ид шидийг амсаж, торгон дээл, дэгжин тоорцог, ганган бүс, угалзтай гутлаар гоёчихоод, чамин хөөргөөр золгож, халамцахаараа ардын дуу аялж яваагаа нүүдэлчин яваа гэж сэтгэж байгаа бол энэ маань зүгээр л нэг зугаа цэнгэл, гоёл чамирхал шүү дээ. Энд "бодгаль хүн" гэдэг утгаар өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй. Ядуурал, гуйланчлал, гэмт хэрэг, хотын их утаатайгаа холилдоод цэнгээд явах тухайд бус, монголчууд бид бултаараа XXI зууны даяршлын эриний их давалгаа дунд амьдралын наад захын баталгаатай, мөнгөтэй, наад захын соёл, боловсролтой, дэлхийд би хэн бэ гэх мэдрэмжтэй явах тухайд хотжилт, бүрэн хотжилт хэмээн ярьж болно. Иймд нийслэлийнхээ энэ их хөдөөжилтийг нэн даруй халах хэрэгтэй, хөдөөжсөн тэр чигээрээ хотод орж ирж суурьших гэвэл зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Гадаадын зарим улсад, жишээ нь өндөр хөгжилтэй барууны улсуудад нийслэлд оршин суух эрхтэй, эрхгүй хүн гэсэн зааг, шалгуур байдаг ба тэр шалгуураар нийслэлчүүдээ сонгож суулгадаг загварыг манайд хэрэглэж болно. Энд ардчилал, хүний эрхийн асуудлыг хутгаж болохгүй, гол нь Таны мэргэжил, мэдлэг чинь нийслэлд заавал Таныг оршин суулгах нехцел мөн үү гэсэн асуултад хариу өгөх явдал гэнэ. Хөдөөнийхнийг нийслэлд оруулж гаргадаг цагийн хуваарь, эсвэл долоо хоногийн тодорхой нэг өдөр байдаг туршлагаас бид суралцаж бас болно. Ер нь нийслэл бол дуртай болгон нь нүүж ирээд зайдлаад байдаг газар биш гэсэн дэлхийн жишгийг мөрдөж яагаад болохгүй гэж. Хоёр нийслэлтэй (жишээ нь засаг захиргааны, бизнес-эдийн засгийн, Вашингтон -Нью Йорк, Нью Дели - Мумбай, Хаага-Амстердам, Пүтра Жаяа-Куала Лумпур, Бээжин-Шанхай, Бразил-Сан Паулу, Канберра-Сидней гэхчлэн) байх олон улсын жишгийг нэвтрүүлж, Налайх юм уу, Зуун модыг засаг захиргааны нийслэл болгоод Улаанбаатарыг бизнесийнх болговол бас нэг гарц байх шиг. Гэхдээ хэтдээ...

Д.Баярхүү