Манай улсын гадаад харилцаанд гарч буй шинэ зүйл бол АНУ, Япон зэрэг Ази номхон далайд төдийгүй дэлхийд нөлөөлөх орнууд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. Үүний үндсэн шалтгаан нь Монголд гарсан ардчилсан өөрчлөлт хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиндаа тусгаж, баталгааг хангах механизмыг бүрдүүлж эхэлсэн явдал.

Ийм учраас донор орнууд хоёр хөршид маань ардчилсан тогтолцоонд шилжсэн орон хэрхэн хөгждөг болохыг жишээ болгон үзүүлэхийг зорьж буй бололтой. Гэвч үнэн чанартаа АНУ Монголыг сонирхон алдан, сонирхон алдан байнд ч биш, банзанд ч биш гэдэг шиг, авч ч болохгүй, хаяж ч болохгүй тууштай бус бодлого явуулж, өрнөдийнхөн болон бусад холбоотноо хамруулаад байгаагийн гол гогцоо нь ОХУ-БНХАУ хоёрын хэт ойртолтоос сэрэмжлэх зорилгын үүднээс л хийж буй ажиллагаа гэвэл зохино. Гэсэн хэдий боловч уг “цус ойртолтоос сэрэмжлэх” стратегийг санаачлагчид одоохондоо төрийн эрхийг гардан авч чадахгүй, эрх баригчдаа итгүүлэх бодлого боловсруулж амжаагүй л явна. Бас бус хүчин зүйлс, тэдний хэв маяг, мэдрэмж ч нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй. Нэгэнт төсөөлөгдчихсөн энэ бодлогыг өргөжүүлэх, өөрийн ашиг сонирхлоо түүнд уялдуулан шургуулж, хэрэгжүүлэх бололцоог хангахад өөрийн гадаад бодлогынхоо нэг том дэд хэсэг болгон авхаалжтай ажиллаж чадах эсэх нь манай төр засаг, үндсэндээ ГХЯ-ны том шалгуур байх ёстой. Гэхдээ ийн ажиллах завсартаа тэрхүү гүрнүүдийн эдийн засгийн том ашиг сонирхолыг нутаг дэвсгэртээ зохиомлоор ч атугай бий болюх ёстой, Энэ нь бат бэх суурь дэвсгэр болж, хөгжингүй орны харцьг татахад нөлөөлж магадгүй юм. Түүнээс биш Монгол Улс энэ бүс нутагт өөрийн хүндтэй байраа эзэлтэл нэлээд зай бий. Японы хувьд манай орныг сонирхох газар зүйн шалтгаан бий. Эдгээр зүйлээс шалтгаалан манай гадаад харилцаа Япон, АНУ-аас хамааралтай болох төлөвтэй байна. Гэвч нөлөө нь өсөж буй БНХАУ-ын АНУ-тай харилцах харилцаанаас мөн адил хамаардаг болох төлөв харагдаж байна. Энэ нь умард, өмнөд хөршийн баланс алдагдаж өмнөд хөршөөс үзүүлэх нөлөө, ашиг сонирхол улам нэмэгдэх байгаатай холбоотой. Түүнчлэн манай засаг төрөөс гадаадтай харилцах бүхий л цонхоо сүүлийн арван жил Бээжинд төвлөрүүлэн түүгээр дамжуулан шийдвэрлэдэг болоод байгаа нь үүнд нөлөөлөх суурь болоод байж болох юм. Хэдийгээр үүнд газар зүйн байрлал шууд хамааралтай ч зарим тохиолдолд бас бус хүчин (агаарын тээвэр, транзит тээвэр, нутаг дэвсгэр түрээслэх, энхийг сахиулах хүчин байрлуулах) зүйл, эдийн засгийн чадавхиа золиослон байж илүү үр дүнтэй харилцаа, хамаарлыг бий болгодог шүү дээ. Түүнчлэн Ази-Номхон далайн тэр дундаа Зүүн Ази манай гадаа харилцаанд тэргүүлэх нөлөөтэй гэж үзэж болно. Энд дэлхийн АНУ, Япон, ОХУ, Хягад гэх мэт томоохон гүрнүүдийн ашиг сонирхол төвлөрч байдаг, тэгээд ч Монгол Улс тэдний ашиг сонирхлын хүрээнд багтаж байгаа юм. Иймд энэ бүс нутагт олж авсан байр сууриа бататгах хэрэгтэй.

Үүний тулд:

Монгол Улсын цаашид баримтлах зарчим нь  

   Юуны өмнө далайд гарцгүй Монгол орон дэлхийн улс төр, зах зээлийн харилцаанд татагдан оролцохдоо чухам аль бүс нутгаар дамжин орох вэ гэсэн асуудал хурцаар тавигдаж байгаа. Үүнд Ази-Номхон далайн бүс, зүүн хойд Ази (Япон, Солонгос, ОХУ) хамгийн ирээдүйтэй болох нь тодорхой боллоо.   

   Газар зүйн байрлалын хувьд ойр дөт, далайд түүгээр л дамжих төдийгүй, улсын цаашдын хөгжилд эдгээр орон шаардлагатай капитал, техник технологийн эх үүсвэрийг нийлүүлэх, ашиглах боломж бүрдэж байгаад анхаарах хэрэгтэй.

 Хамгийн гол нь энэ түншлэлээс Монголын түүхий эд голлосон экспортын бүтцийг өөрчлөхөд Япон, Солонгосын хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ бүхэн нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанаас шууд хамааралтай болоод байна.

Олон улсын харилцаан дахь Монгол   

   Монгол Улсын олон улсын харилцаанд хөгжлийн онол, бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий томъёолол

  Монгол оронд үйлдвэрлэлийн уналт үргэлжилж, үндэсний валютын ханш доогуур байгаагаас нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмжихэд хөгжлийн төвшингөөр өмнөдийн буурай хөгжилтэй орнууд, тэр байтугай зарим үзүүлэлтүүдээр нэн буурай орны тоонд орж байна.

 Энэ байдлаас хэрхэн гаргахад хөгжлийн стратеги, үзэл баримтлал боловсруулж, хэрэгжүүлэх нь өнөө цаг үеийн чухал зорилт болоод байна. Гэхдээ Монгол Улс өөрийн хүлээх хариуцлагыг ухамсарлаж үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Энэ зарчим нь хөгжилд дөхөм үзүүлэх ерөнхий нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Улс орны өөрийн чармайлтыг хандивлагч орнууд орлож чадахгүй, тэгэх ч үгүй.

   Хөгжингүй умардын орнуудын Засгийн газар эдийн засгийн хувьд бүтээх чадвартай социал байдлын хувьд тэгш нийгмийн байгууллыг эрмэлзэж буй орнуудын бодлогыг илүү дэмжиж байдаг. Хэрэв ямар нэгэн хөгжиж буй орон хүний хувийн санаачилгыг дарангуйлж байх юм бол жишээ нь мэдээлэл чөлөөтэй олж авах эрхийг хязгаарлаж байхад гаднаас үзүүлэх тусламж үр нөлөө үзүүлж чадахгүй гэж хөгжингүй орнууд үзэж, шалгуур тавьдаг.

 Ер нь зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж чадахгүй, хуучинтайгаа зууралдаж, хүний эрхийг хүндэтгэх явдлыг баталгаажуулж чадахгүй орнууд хөгжлийн тусламжид найдах хэрэггүй. Тэгэх нь илүүц зүйл биз ээ.

 Хөгжиж буй орнуудад хамгийн чухал алхам бол ядууралтай тэмцэх, хоол хүнсийг эрүүлжүүлэх, хөдөө нутгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсрол сургалтын асуудлыг сайжруулахад гол бодлогоо тусгадаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тусламжийг хэр зөв шингээж байгаагаас их зүйл хамаардаг билээ.

 Өнөөдөр үзэл бодлын зөрчилдөөн, өрнө, дорнын маргалдаан конфликт шувтарч, Монгол орон ийм нээлттэй орчинд хөл алдахгүйн тулд үндэсний хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал, бодлого үгүйлэгдэж байна.

 Иймд хөгжлийн асуудлыг өнөөдрийн тогтолцооны трансформацийн (шилжилт) асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулахын чухлыг онцлон тэмдэглэмээр байна. Хуучин социалист системд трансформацийн үйл явц явагдаж байсан, одоо ч дуусаагүй байна.

  Тэгэхдээ энэ шилжилт хэр өгөөжтэйг дараах шалгуураар шалгадаг: 1. Цаг хугацааны хүчин зүйлс 2. Зардлын хүчин зүйлс 3. Хүлээн зөвшөөрөх байдал - актентаци 4. Практик чадвар.

 Цаг хугацааны хүчин зүйл нь шилжилтийн үйл явцад шаардагдах цаг хугацааны хэрэгцээ, үйл явцын үргэлжлэх хугацаа билээ. Монголын хувьд стратегийн бодлого, үзэл баримтлалаас шалтгаалан нэлээд удаан явагдах төлөв ажиглагдаж байгаа юм.

  Шилжилтийн зардлыг тодорхойлох нь нэлээд төвөгтэй. Хуучин тогтолцооны үр ашипүй байдлыг зайлуулахтай холбогдсон зардал энд хамаарахгүй. Ийм зардал хангамжийн дутагдал, бүтээгдэхүүний чанар, экологийн бохирдлоор ихэсдэг. Хуучин тогтолцооны үргүй зардлыг зайлуулах нь системийн трансформацийн зорилго байх ёстой. Энэ утгаараа ч М.Энхсайханы Засгийн газрын явуулж байсан бодлого зөв алхам эхлүүлсэн. Харамсалтай нь эхэлсэн зөв алхам, бодлого үйл ажиллагааг бүрдүулэхэд шаардагдсанаас илүү зардлыг дараа дараагийнх нь тодорхой бус засаглал, ямар ч баримтлах бодлого зорилтгүй Засгийн газрууд балласан гэж болно. Харин Н.Энхбаярын Засгийн газраас хэрэгжуүлэхээр төлөвлөж байсан алхамууд нь хэдийгээр зөв боловсруулсан боловч сонгуулийн амлалтад баригдан, дараагийн алхамдаа тушаа болохоос эмээн мэргэжлийн удирдлагаар хангаж, чигч ажиллах явдал дутагдалтай нь ажиглагдаж байсан.

 Шилжилгийн зардал нь трансформацийн бодлогоос шалтгаалсан байх ёстой. Энэ нь шилжилтийн үеийн бодлогоос үүдэн гардаг. Өмч хувьчлал, техник технологийн зардал, бүтцийн шинэ тогтолцоо бий болгох гэх мэтчилэн...

  Хүлээн зөвшөөрөх байдал буюу актентацийн шалгуур нь системийн өөрчлөлтийг хүн ам хэрхэн зөвшөөрч, санал нийлж байгаатай холбоотой юм. Гэхдээ энэ харьцаа зөвшөөрсөн, няцаасан харьцаагаар тодорхойлогддог.

  Иймд энэ харьцааг нэмэгдүүлэх нь улс төрийн удирдлагад итгэх итгэл буюу төрийн тогтвортой ажиллагаа, хувь хүнд тусч буй байдал, хуучин тогтолцоогоо санагалзсан байдал, улс төрийн боловсрол, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаагаас шалтгаална. (Үнэнийг хэлэхэд шар, хар, цагаан байх нь гол бус хамгийн гол нь тогтвортой засаглал энүүхэн 10 жилд шаардлагатай байгаа. Үүнээс үндэслэн засаглалын тэнцвэржилт, бүтцийн асуудлыг ч эргэн харж, Үндсэн хуулиар эрх мэдлийн хувираалигдсан байдалд ч бодолцох зүйл ч бий. Учир нь зарим нэг зүтгэлтний хэт зүтгэл, илэрхийлэлтээс шалтгаалан анхдагч логик алдагдсан тэрхүү тодорхой бус үялдаа холбоосыг залуурлах зайлшгүй шаардлага байна.)

 Практик чадвар гэдэг нь шилжилтийн тодорхой үзэл баримглалыг бодлого болгон хэрэгжүүлэх байдал, тухайлбал бодлогын тодорхой арга хэмжээг хэрэгжүүпэх, техникийн талаар хэрэгжүүлэх явдал хэмээн ойлгогддог. Эдгээр шалгуурыг оновчтой ашиглан шилжилтийн бодлогыг хянаж байвал бас трансформацийн үйл явцын амжилтад эерэг нөлөөлөх болно.

 Дээрх ерөнхий тулгуур шалгууруудыг шилжилтийн үедээ явж буй хөгжиж буй орнууд дотооддоо хэрхэн хэрэгжүүлж буйгаас хамаарч тухайн улс орны гадаад бодлого, хөгжлийнх нь стратеги, үзэл баримтлал төлөвшин тогтож, цаашилбал олон улсын харилцааны төвшинд тухайн бүс нутагтаа өөрийн байр суурийг тогтооход чухал түлхэц болдог байна.

 Ийм тохиолдолд Монгол Улсын үндэсний хөгжлийн цэгцтэй бодлого, үзэл баримтлал бүрэлдэх таатай нөхцөл боломж олгогдох болно.

  Энэ бүх стратеги, үзэл баримтлал, бодлого боловсруулж хзрэгжүүлэх гээд байгаа маань аль нэг дотоод, гадаадын донорын тусламж, санхүүжилтээр төслийн мөнгө аваад хэн нэг, хэсэг бүлэг хүмүүсээр хийлгэх цаасан баримт бичиг, дугуй ширээний ярилцлага, семинар, улс төрийн болоод урлаг соёлын шоуг хэлээгүй гэдгийг ойлгон хүлээн авна биз ээ.

Ш.Үнэнбат