Мөнгөн хуримтлал үүсгэж 200 сая төгрөгтэй болох боломж танд ч бий

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч, хөрөнгө орлогоороо тэргүүлэгч Уоррен Баффет хүмүүст хандаж хадгаламжийн талаар:

“Юуны өмнө хадгалаад, үлдсэн мөнгийг нь үрж бай” гэж хэлсэн байдаг.

Хүн болгоны сонссон байж магадгүй энэ үгийг бид тэр бүр өөрсдийн амьдралд буулгаж хэрэгжүүлдэггүй. Энэ нь магадгүй бид хадгаламж, хуримтлал урт хугацаанд ямар их өгөөжтэй, урт хугацаанд хүүгээс хүү бодуулж авах нь ямар их ашигтай болохыг тооцож мэддэггүйтэй холбоотой болов уу.

Жишээлбэл 25 настай хүн сард 25,591 төгрөг цааш нь хадгаламжиндаа хийгээд байвал 55 нас хүрэх үедээ 100 сая төгрөгтэй, хэрэв сар бүр 51,182 төгрөг хийгээд байвал тэр үед 200 сая төгрөгтэй болох боломжтой байна гэвэл та итгэх үү. Чухам үүнд л энэ алдартай эрхэмийн хэлсэн үгний утга учир оршиж байгаа юм. (Хадгаламжийн сарын хүүг 1.042%, жилийн хүүг 13.2% байхаар тооцож үзэв. Хүүгээс хүү боддог хадгаламж)

Тэгвэл 55 нас хүрэхдээ 200 сая төгрөгийн мөнгөн хуримтлалтай болохын тулд сар бүр хэдэн төгрөг цааш нь хийх ёстойг янз бүрийн насны хүмүүсийн хувьд тооцож үзье. Энэ нь хэдэн жил хадгалуулах буюу та хэдэн жилийн дараа 55 хүрэхээс, мөн хадгаламжийн хүү хэд байгаагаас тус тус хамаарна. Жишээлбэл та өнөөдөр 25 настай гэж үзвэл 30 жилийн дараа 55 хүрнэ гэх мэт тооцоолов.

Ингээд сар бүр хэдэн төгрөг хадгаламжиндаа хийх ёстойг доорх хүснэгтээс харна уу.


Эндээс үзэхэд та аль болох л эрт хадгаламжтай болно тэр тусмаа энэ үгний үнэ цэнэ, урт хугацаанд хуримтлалтай болохын ашиг тусыг мэдэх болно.