Секс бол олон янзын арга хэлбэрээр бие сэтгэлийн таашаал авах үйлдэл юм. Харин зугаацах хэлбэрээр сексийн үйлдэлд хүрэх үү, эсвэл сэтгэл санааны давхар таашаал мэдрэмж авах нь чухал уу? Өөрийн мэдэлгүй хүмүүс сэтгэлдээ төсөөлөн бий болгосон эротик гоо сайхан, түүнийг илэрхийлэх хувь хүнийг л эрсээр байдаг ажээ. Харамсалтай нь заримдаа биологийн хэрэгцээ нь түрүүлснээсээ болж өөрөө болон өрөөлийн сэтгэл санааны эвгүй байдалд оруулах нь бий.
 
Хаалттай сэдэв рүү хамтдаа өнгийе, энэ бол секс
 
     Секс, секс, секс... Хүн болгоны хамгийн чухал хэрэгцээ атал хүмүүс яагаад энэ сэдвийг дандаа харанхуйд, хөнжил дотроо, эсвэл хаа нэгтээ шивнэх шахам ярилцана вэ? Ахлах ангийн охид хөвгүүдийн ширээ тойрон сэм хүүрнэлддэг, аав ээж хоёрын хөнжил дотроо нууцгайхан ярилцдаг, эмээ өвөө нарын бараг дурсдаг ч үгүй өнөө гайхал сексийн тухай өнөөдөр бид ил тод ярилцахаар шийдлээ. Харанхуйгаас гэрэлд, далдаас ил рүү, ичингүйрлээс илэн далангүй рүү аваачихаар хавтасны сэдвээрээ бид энэ удаа сексийн амьдралыг зориуд сонгов.
 
     Жаахан хэнээтэй зарим нь "За нөгөө "Цаг төр"-ийнхөн чинь галзуурчихаж. Садар самуун сурталчлаад уналаа" хэмээн эндүүрэв зээ. Бид өөрсдөө л энэ сэдвийг нууж хаасаар байгаад ийм болгочихсон болгохоос биш байж болшгүй муу муухай асуудал биш ээ. Таны, миний эргэн тойронд байдаг амьдралын тухай, тэр тусмаа таны гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирдаг хамгийн нандин харилцааны тань талaap хэрэг болгон ярилцахаар энэ сэдэв рүү орж байна. Ер нь ч манай сэтгүүлийн хавтасны сэдвүүд жирийн амьдралаас тань урсан гарч буй жаргал зовлон, сэтгэл зүйн ярвигтай асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхэд оршдог. Магадгүй энэ талаар "асуудал"-тай зарим нэгэн хүнд бидний нийтлэл ус биш тус болох ч юм билүү?
 
Анхны учрал
 
     Хүн болгонд анхны, анхны гэх нандин дурсамжууд бий. Анхны харц, анхны үнсэлт, анхны хайр, анхны шөнө, анхны хүүхэд гээд л амьдралын тань шинэ хуудас болгоныг тантай хамт зориг муутайхан сөхсөн тэр мэдрэмжүүд мэдээж таных. Тэр олон "анхны" дотроос сэтгэлд тань хамгийн их үлдсэн нь аль вэ? Хүн болгон л энэ бүхэнтэй нүүр тулдаг, тойрч биш дайрч гардаг. Харин жинхэнээсээ эр хүн болж, бүсгүй хүн гэгдэх болсон тэр өглөөний нар ямар өнгөтэй байсныг хүн насан туршдаа мартдаггүй. Хэзээ хойно азай буурал эмээ болсон хойноо ч охин насаа хэрхэн үдсэнээ санаж явдаг гэлцдэг. Учир нь үл тайлагдах, хэзээ ч ханашгүй, байгалиас заяасан энэ эрч хүч, эгэлгүй сайхан мэдрэмжийг амсаж үзээгүй хүн ховор. Харин энэ сайхныг анх хэрхэн мэдэрч, яаж хүртсэнээс цaaшдын амьдралдаа хэр сэтгэл хангалуун явах эсэх нь хамаардаг хэмээн сэтгэл судлаачид, сексолопчид ярьдаг юм билээ. Энэ нь ч үнэний хувьтай.
 
     Бэлгийн амьдралын нас хэзээ эхэлдэг, хэдийд сексийн харьцаанд орох ёстой, энэ талаар хаанаас яаж мэдээлэл авах талаар өсвөр насныхан тэр бүр мэддэггүй. Аав ээж нар "хаалттай" гэж анхааруулж, огт ам нээдэггүй. Харин нялх жаахан юм гэж сэтгэлдээ өхөөрдөж явсан үр нь нэг л мэдэхэд том хүн болчихсон байдаг тохиолдол цөөнгүй бий шүү дээ. Харин сексийн талаар таг харанхуй, ямар ч мэдээлэлгүй байсан хүү, охин нь насан туршдаа арилшгүй хар толбо сэтгэлдээ тээж хоцордгийг ч эцэг эхчүүд мэдэхгүй л өнгөрдөг. Энэ бүхнийг хэрэг болгож ч ярьдаггүй. Яагаад гэвэл энэ бол хаалттай сэдэв. Аав нь хүүтэйгээ томчуулын сэдвээр буурь заан ярилцдаг, ээж нь охинтойгоо анхны шөнийн тухай, түүнд хэрхэн бэлтгэх ёстойг зөвлөлддөг жишээ монгол гэр бүлүүд дунд тун ховор доо. Ярьдаггүй, хөнддөггүй сэдэв яахын аргагүй энэ мөн. Тэгвэл далд нууц бүхэн ямар нэгэн сөрөг дагавар араасаа дагуулж байдгийг та юу эс андах вэ?
 
Сексийн таашаалыг хэдтэйдээ мэдэрсэн бэ?
 
     Ер нь өсвөр насныхан хэдэн настайдаа сексийн харилцаанд ордог юм бол? Германы сексологчдын 1960-аад онд хийсэн судалгаагаар өсвөр насныхан 15-тайгаасаа өөртөө гар хангалга хийж үзсэн байдаг бол ихэнх нь 18 хүрэхээсээ өмнө бэлгийн харилцаанд ордог байжээ. Харин 1970-аад оны үед хүүхдүүдийн бэлгийн харилцаанд орох нас залуужиж 17-16 болсон байна. 1990-ээд оноос 15-16-тай охид онгон биш байх нь гайхаад байх зүйл биш болсон гэнэ. Үүнийг өсвөр насныхан сексийн талаар мэдлэг мэдээлэл авах боломж ихэссэнтэй холбон тайлбарлажээ. Сонин хэвлэл дээр сексийн талаар чөлөөтэй бичдэг, хүүхдүүд ч хоорондоо энэ талаар их ярьдаг болсноос эрт бэлгийн харилцаанд орох болсон байна. Өсвөр насныхны бэлгийн амьдралд эрт орж буй талаар эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэт нарын дунд шүүмжлэл гарах болов. Үүнээс болж бага насны хүүхдийн дунд жирэмслэлт нэлээд газар аваад буй талаар ч сэтгэл эмзэглүүлсэн тоо олныг цочроох болсон гэнэ. Дээрх судалгаануудын дүнд Германд бэлгийн харилцаанд орох дундаж нас 16 байх нь зүйтэй гэж тогтоосон байна. Харин манайд энэ талаар барин тавин хэлэх тоо байдаггүй юм билээ.
 

 
     Ам дамжсан яриагаар бол монголчууд дээхнэ үед их эрт бэлгийн харилцаанд ордог байжээ. Дээхнэ гэдэг маань социализмаас бараг өмнөх үеийг хэлж байгаа хэрэг л дээ. Тэр үед залуу охидыг 15-16-тайд нь айлд бэр болгон өгдөг явдал түгээмэл байсан. Ялангуяа хөдеөгийнхөн хонины бэлчээр дээр нь дарж унагаж, охин насыг нь үддэг бүдүүлэг харанхуй явдал байсан тухай ном зохиолуудад бишгүй гардаг. Харин социализмын үед охид хөвгүүдийн сексийн харилцаанд орох нас харьцангуй наашилж, 18-20 болсон. Түүнээс багадаа хүнтэй унтсан бол "Булай нүгэл" үйлдсэн мэтээр нийтээрээ жигших нь халаг ийм сэтгэл зүй нийгэмд байв.
 
     Харин 1990 оноос хойш энэ бүх байдал өөрчлөгдөж байх шиг байна. Захиа бичих хэрэггүй болж, мессеж энэ бүхнээс арай ил тод болсон юм уу даа. Гудамжинд үнсэлцэх ч тийм ховор үзэгдэл биш болсон. Эрэгтэйчүүдийн эмч, андрологич Цэгмидийн хэлснээр манайхны бэлгийн харилцаанд орох хамгийн зохимжтой нас 18 гэнэ. Учир нь хүний бие эрхтэн энэ үедээ боловсорч гүйцсэн байдаг ажээ.
 
Мордохын хазгай
 
     Нэгэн залууд тохиолдсон явдлын талаар эхлээд танд ярих нь зөв байх. Тэр хэн ч харсан нүдэнд дулаахан эр. Гэхдээ түүнд нэг том дутагдал бий. 30 гарчихаад эхнэр авах битгий хэл найз бүсгүй ч байхгүй. Ер нь л тэр эмэгтэйчүүдээс байнга дөлж явдаг. Ээж аав нь "Миний хүү хань ижилтэй бол" гэж хичнээн ятгаад ч нэмэргүй. Гэхдээ том оо болсон хүү нь сэтгэлдээ ямар нэгэн айдас тээж явдгийг тэд мэддэггүй. Арван жилд байхдаа тэр тун номын хүү байжээ. Хичээлдээ их сайн. Ангийн хөвгүүд нь охидын тухай ярьж, сексийн талаар ам булаалдан хуучилж суухад тэр хичээлээ л хийж суудаг байлаа. Том болоод хүссэн хүсээгүй би хүнтэй унтаж үзэх юм чинь гэж тэр боддог байж. Тэгж байтал сургуулиа ч төгсөж, хонхны баяраа тэмдэглэхээр ангиараа амралтанд явжээ. Хэзээний өөрт нь талтай Алимаа гздэг охин амралтан дээр түүнийг илт өдөөд байгааг тэр анзаарчээ. Өөрөө ч түүнд муу биш байлаа. Оройхон хэрд бүжгийн үеэр тэд ойн чөлөө рүү сэмхэн гарцгаажээ. Ангийнх нь охин яагаад тийм туршлагатай байгааг тэр гайхаад ч барсангүй. Юм болсон ч юм уу, үгүй ч юм уу, мэдэхгүй, нэг мэдэхзд тэр хамаг юмаа норгочихсон байж байлаа.
 
     Алимаа харин доогтойхон инээж "Өө чи чинь ийм жирэн год байсан юм уу" гэх нь тэр. Тэр үг лантуугаар толгой руу нь цохиод авсан дайны болжээ. "Би нээрээ хурдан тавьдаг юм болов уу. Ямар ичмээр байдалд оров оо" гэсэн бодол толгойд нь эргэлдсээр байв. Амралтнаас буцаж явахдаа, их сургуульд орсон хойноо ч тэр энэ бодлоо толгойноосоо авч хаяж чадсангүй. Хүнд ярих гэхээр нэг л ичгэвтэр санагдаад хэнд ч ам нээсэнгүй. Эмэгтэй хүнтэй дахин ойртъё ч гэж бодсонгүй тэр өдий хүрчээ. Энэ залуугийн жишээ амьдрал дээр байдаг л тохиолдол. Эрэгтэй хүн хурдан дур тавьдаг гэсэн тэр анатомио мэдэхгүй, сексийн талаар ямар ч ойлголтгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй бэлгийн харилцаанд орсон залуус иймэрхүү зүйлстэй учрах нь элбэг.
 
     Анхны шөнө эвгүй хэлсэн ганц үгнээс болоод нөгөө хүнээ хачин эвгүй байдалд оруулж байгаагаа ч наадах нь мэддэггүй. Эрэгтэй хүн анхны сексийн таашаалыг мэдэрч чадаагүйгээсээ болоод сэтгэлийн дарамтад орох, түүнээсээ болж ямар нэгэн хэмжээгээр эмэгтэй хүнтэй ойртохоос айх тохиолдол цөөнгүй. Тухайн орчин, нөхцөл байдал, эсрэг хүйсийн хүнийх нь зан араншин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг ч сексийн мэдлэгтэй залуусын хувьд анхны шөнө нь хэдий бүтэлгүйтсэн ч айхавтар хүндээр тусгаж авалгүй дараа хэзээ нэгэн цагт болж бүтэх хүнтэйгээ учирдаг.
 
Та анх хэдэн насандаа бэлгийн харилцаанд орж үзсэн бэ?
16-с доош насандаа                 3,1%
16-18 насандаа                       18,7%
18-20 насандаа                       15,6%
20-с дээш насандаа                  56,2%
 
Та хүү, охиноо чиглүүлж өгдөг үү?
 
     Мэдээжийн хэрэг эцэг эх, сургууль, багш нар нь энэ бүхэнд туслах ёстой. Сексийн талаар ямар нэгэн мэдлэг олж аваагүй, өөрсдөө шамдаагүй, интернэтэд суугаагүй, эцэг эх нь зөвлөөгүй, нэг мэдэхэд эр хүн, бүсгүй хүн болчихдог явдал манайд түгээмэл байдаг. Хүүгээ нялх жаахан юм, нас нь балчир гэж бодож явтал нэг л өдөр та залуухан эмээ өвөө болчихсон чихэндээ итгэхгүй сууж байх вий. Ийм учраас сексийн боловсролыг хүүхдэдээ багаас нь эзэмшүүлэх ёстой. Охиноо, хүүгээ 15-тай гэхээр их жаахан гэж ойлгоод байдаг. Тийм биш. Бэлгийн бойжилтын хувьд хүүхзд гаргах дайны, эрчүүд нь ч гэсэн сексийн үйл ажиллагаа хийх бүрэн бололцоотой болсон нас байдаг. Тийм учраас та хүүхдийнхээ бэлгийн боловсролд 13-тайгаас нь эхлээд л анхаарах ёстой.
 
     Уруул дээр нь сахалд ургадаг юм, бэлэг эрхтэн, суганд үс ургадаг юм гэдгийг тайлбарлаж  өгч яагаад болохгүй гэж. Анх сексийн харилцаанд орохдоо ямар байх ёстой юм. Бараг ямар эмэгтэйтэй анх секс хийвэл зохимжтой гэдгийг аав ээжүүд чиглүүлж өгөх нь тийм ч буруу биш юм шиг байна. Зарим ухамсартай эцэг эхчүүд чиглэлийг нь өгдөг бололтой. Чи интернэтийн энэ сайт руу ороод үүнийг үзчихээрэй ч гэдэг юм уу, энэ номыг уншаарай гэж хүүдээ өгдөг. Мэдээлэл сайтай хүүхэд замбараагүй бэлгийн харьцаанд ордоггүй. Тиймээс ч олон хавьтаттай болох, өвчин авах нь бага байдаг нь судалгаагаар батлагджээ.
 
Хайргүй хүнтэйгээ секс хийх нь байж болох асуудал уу?
Яагаад болохгүй гэж, тэр чинь хэрэгцээ шүү дээ                   15,6%
Хайргүй секс амтгүй шүү дээ                                               18,7%
Тэр бол үнэхээр байж болшгүй асуудал                               50%
Болно гэж бодож байна, гэхдээ үзээгүй                               18,7%
 
 
Нийгэм ба секс
 
     Секс манайд маш хаалттай сэдэв байсаар ирсэн нь өмнөх нийгмийн хандлагатай ихээхэн холбоотой. Бүгдийг болохгүй бүтэхгүйн хүлээсэнд аваачиж, "Пүү паа, бузар булай юм" гэхчлэн хааж хорьдог, хүүхдүүддээ ч гэсэн яг ингэж ойлгуулдаг байсан социализмын үеийг бид туулаад өнгөрсөн. Ном, сонин хэвлэлд секс гэсэн үг орсон байвал эс бол тиймэрхүү утга агуулгатай үг өгүүлбэр цохиж явбал "Садар самуун сурталчилсан" хэргээр Намын төв хороонд дуудагдаж, гишүүний батлахаа хураалгах хүртэл арга хэмжээ авахуулна. Олны танил нэр хүнд бүхий нэгэн дипломатч биеэ үнэлэт эмэгтэйтэй орооцолдсон тухай яриа хүмүүсийн дунд хуурай өвсөнд гал тавьсантай адилхан хурдан тархсаныг санаж байна. Нийтээрээ жигшин зэвүүцэж, дааж давшгүй нүгэл үйлдсэн мэт түүн рүү хялайх болсон. Уг нь хүнээс гажууд зүйл хийгээгүй шүү дээ, тэр хүн. Ингэж нүдний булай амьтны шившиг болсныг нь бодоод хачин их өрөвдөж билээ.
 
     Эстрадын дуучин эмэгтэйг гадаадын хүнтэй учир ургууллаа гэж зад шүүмжилж, байх суух газаргүй болгож байсан цаг бас бий. Урлагийн тайзаа, өөрийн дур хүслээ таягдан хаяхаас өөр зам тэр эмэгтэйд үлдээгүй. Авгайгаасаа салбал гэр бүлийн зөрчилтэй гэж үзэж тэр хүний цаашдын ажлын карьер, амьдралд маш том бараан сүүдэр дагуулах жишээтэй. Эцэггүй хүүхэд терүүлсэн эмэгтэйг мөн л нийгмийн нэг хог шавхруу мэт үздэг үе байсан. Гэхдээ тоталитар нийгмийн үед хүмүүс өнгөн дээрээ сайн сайхан, шударга журамтай мэт харагдаж байгаа ч цаагуураа бэлгийн амьдралын эмх замбараагүй байдал газар авсаар байсан юм. Нууц далд, хорио цээртэй байсан бүхэн өнөөдөр харин ил тод болж, энэ бодит байдал нүүрэн дээрээ замбараагүй муухай болсон мэт харагдаж байж мэднэ. Нууц далд бүхэн олны сонирхлыг татаж байдаг шигээ чандлан хорьж байгаа тэр асуудал нийгэмд улам л бугшин идээлж байсан байх талтай. Ёс суртахуунд хүлэгдсэн, нийгмийн дэглэмд захирагдсан тэр үед монголчуудын дунд нөгөөх л нууц амраг, янхан, биеэ үнэлэх асуудал байхгүй биш, байсаар ирсэн гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Хүмүүс маш баригдмал, нуугдмал орчинд бэлгийн амьдралын асуудлаа шийддэг л байж. Одоогийнх шиг бүр цагаар ордог, үйлчлүүлдэг олон зочид буудал тэр үед байсангүй. Сонин хэвлэлээр ингэж ил тод бичдэггүй байлаа.
 
     Хэдийгээр чөлөөт ардчилсан нийгэмд шилжээд нэлээд олон жилийн нүүр үзэж байгаа ч энэ хандлага одоо ч манайхны дунд арилахгүй байсаар л байна.
 
Нөхөр бид хоёр хүүхдээ бодож л хамт амьдардаг
 
     Жаахан охин байхдаа ангийнхаа залуутай ганц унтаад хүүхэдтэй болчихсон нэгэн эмэгтэй бидэнд зовлонгоо хуваалцлаа. Залуу байхад аль алдаж онохыг тэр гэхэв. Гэхдээ нэг алдсан алдааныхаа горыг насан туршдаа үүрнэ гэдэг чинь шийтгэл гэж тэр хэлсэн. Хүүхэдтэй болсныг нь хадмынхан нь мэдээд сүйд болж, бараг л тэр дор нь шахам тэдний хуримыг хийж. Ёс төртэй айхавтар хүмүүс байсан болохоор олны хэл амнаас айсан ч байж мэднэ. Нэг л мэдэхэд тэр айлын эхнэр болсон байжээ. Гэхдээ тэр эмэгтэй хайр дурлал гээчийг мэдрээгүй, одоо хүртэл сексийн сайхныг ч амсаагүй яваа гэнэ. Уг нь хэн ч харсан тэд сайхан хосууд, дутагдах гачигдах зүйлгүй элбэг сайхан амьдардаг. Хүү нь энэ хавар дунд сургуулиа төгсөнө. "Нөхөр бид хоёр хүүгээ л бодож хамт амьдарч ирсэн. Хааяа салаад явчихмаар л санагддаг. Саллаа гээд хаашаа ч очих билээ. Хүмүүс ч юу ч гэх юм. Миний тавилан л ийм юм байлгүй" гэж хэлээд тэр санаа алдсан юм. Үнэхээр хүүхдээс болоод гэр бүл болсон тохиолдол дунд насныхны дунд түгээмэл байдаг. Хүүхэд өнчрүүлэхгүй, бас дээр нь тэр хүний нийгмийн хариуцлага гээч зүйл чангаадаг байж. Тэр үед магадгүй жирэмслэлтээс хамгаалах элдэв эм, хэрэгсэл байгаагүйгээс болсон байх.
 
     Нөгөөтэйгүүр олны хэл амнаас айж, асуудлыг хүчээр зохицуулдаг байсан тал бий.
 
Эрчүүд ээ, та нарт хамтрагчаа дур тавиулахад ямар бэрхшээл гардаг вэ?
/Зөвхөн эрчүүд хариулна/
Яагаадын мэдэхгүй, дур тавиулж чаддаггүй                              7.6%
Орчин нөхцөл бүрдээгүйгээс болоод нэг л болж өгдөггүй        15.3%
100 гр татахгүй бол чөлөөтэй байж чадаггүй                          15.3%
Тэр хүн хэн байхаас ихээхэн шалтгаална                                 69.2%
 
 
Яаж энэ хүүхнийг панаалдах вэ?
 
     Өчигдөрхөн л сайхан санагдаж гоолиг бие хаа, царай зүсэнд нь дурлаж нэг оронд орсон хэрнээ өглөө нь сэрээд "Яаж энэ хүүхнээс зугтах вэ? Одоо надаас зууралдаад салахгүй дээ" гэж эрчүүд толгойгоо гашилгадаг. Ялангуяа залуусын хувьд нэг том проблем бол энэ. Залууст сексийн хэрэгцээгээ хангах шаардлага гарцаагүй байдаг. Гэхдээ сексийн хэт задгай амьдралд шунан дурлах нь тийм ч таатай үзэгдэл биш юм. Манай сэтгүүлийн санал асуулгад оролцсон залуусын олонх нь нэг учирсан эмэгтэйтэйгээ дахин уулзахыг хүсдэггүй гэж хариулсан байна. Эрчүүд нэг удаагийн бэлгийн харьцааг илүүд үзэх болсон нь магадгүй тэр эмэгтэй нь өөрсдийн хүсэл сэтгэлд тохирсон бүсгүй биш байгаагаас болдог байж мэдэх л юм.
 
     Нөгөөтэйгүүр эр хүний 13 мэхээ хэрэглэж, зарим нь хайртай гэж худал уярааж байгаад ч болов нэг оронд орчихсон болохоор нөгөө охиноосоо яаж зугтах вэ гэдэг ацан шалаанд ордог. Ер нь эрчүүд "панаалдах" гэдэг албан бус "мэргэжил"-ийг бие даан эзэмшдэг. Хэн илүү панаал сайтай байна, тэр хүн үеийнхнийхээ дунд ч нэр сайтай явдаг тийм бичигдээгүй хууль бий. Тийм болохоор тэдний хувьд биологийн хэрэгцээгээ хангах нэг арга заль нь энэ болдог. Зарим эрчүүд уусан архиныхаа халуунаар хэнтэй ч хамаагүй унтчихдаг тал бий. Өглөө нь сэрээд хажуудахаа хараад бүр ч их дотор нь муухайрдаг. Эрүүл саруулд нь яаж ч яриад, яаж ч панаалдаад найраанд орохгүй. Энэ нь эмэгтэйчүүдээс бас их болдог. Архи уусан үедээ охид амархан унтчихдаг. Эрчүүд унтсан хүүхнүүдээ тоолдог, түүгээрээ гайхуулдаг. Үүнтэй ч холбоотой бас холбоотой байж мэднэ. Эрэгтэй хүн тоог нь ихэсгэж, эмэгтэй хүн тоог нь дардаг гэсэн үг байдаг шүү дээ. Гэхдээ мэдээж баарны хөнгөмсөг охин л биш бол нэг шөнийн зугаа хөөдөг эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй цөөхөн. Гэртээ тэр охиныг дагуулаад ирсэн байдаг, зарим нь худлаа үнэн ч гэсэн хэсэг хугацаанд эргүүлж гүйсэн байж таараа. Тийм болохоор нэг унтчихаад зугтана гэдэг нь яаж ч бодсон шударга биш. Тэгсэн атлаа л тэд ул мөргүй алга болохыг хүсдэг. Нэгэнт л таалагдахгүй, түүний хүсэн мөрөөдөж байсан охин биш байтал худлаа хажууд нь байж жүжиглээд яах юм гэж тэд боддог гэнэ. Зугтах шалтгаанаа ингэж зөвтгөдөг.
 
Тэгвэл энэ нь охидод ямраар тусдаг бол?
 
Золоо /20 настай/
 
     - Би эрчүүдэд итгэдэггүй. Тэд бол хөгийн амьтад шүү дээ. Ноднин нэг залуу надад маш их таалагддаг байсан юм. Надаас хэд ах л даа. Түүнтэй хамт байх, ярилцахад сайхан санагддаг байлаа. Тийм болохоор түүнтэй үдшийг өнгөрүүлэхээс татгалзах шалтгаан надад үнэндээ байгаагүй. Түүнийг би ирээдүйн найз залуу маань болох хүн гэж хардаг байсан гээд бод доо. Гэтэл ёстой өөдгүй новш байсан юм. Бидний секс тийм ч муухай байгаагүй. Надад тэр таалагдсан Өглөө нь би шалгалт руугаа яараад олигтой ч үг сольж амжаагүй бид, үнсэлцээд л салсан. Харин тэр өдөр нь, маргааш нь, нөгөөдөр нь ч тэр байдаггүй. Утсаа салгаад усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Эмэгтэй хүнийхээ хувьд би маш эвгүй байдалд орсон. Өерийгөө ямар ч үнэ цэнэгүй хүн болчихсон юм болов уу гэж бодохоор гол харлаад. Тийм өөдгүй амьтантай учирсандаа өөртөө л гомдсон. Одоо харин би эрчүүдэд өөрөөр ханддаг болсон.
 
     Нэг шөнийн секс хэн хэнд нь таагүй дурсамж үлдээдэг ажээ. Уг нь биологийн хэрэгцээ, сэтгэл санаагаараа ойлголцох байдал хоёр давхацвал жинхэнэ утга учиртай үйлдэл болж, хэн хэндээ таашаал өгөх учиртай. Гэтэл зүрх сэтгэлийн холбоос дээр суурилаагүй бэлгийн харилцаа ямар ч амтгүй байдаг бөгөөд маргааш нь хэн хэнд нь гэмших сэтгэгдэл төрүүлдэг байна. Тэгэхээр өөрийн хүсэн дурлаж, бодож мөрөөдөж явсан эмэгтэйтэйгээ л учирч, сонголтоо зөв хийх нь зүйтэй юм гэдгийг манай залуус эрт ойлгоосой.
 
Сексийг тэвчиж амьдрах амаргүй
 
     Сексийн таашаалыг эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хожуу мэдэрдэг. Тийм ч болоод хүүхнүүд 30 гараад ирэхээрээ болохоо байдаг гэсэн үг хүртэл байхав. Залуу охидын хувьд cap эсвэл бүтэн жил бэлгийн харилцаанд орохгүй байх нь бие сэтгэхүйд нь төдийлэн нөлөөлдөггүй бол 30-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн амьдралгүйгээр өөрсдийгөө төсөөлөхөд ч бэрх болдог. Өнөөдрийн манай нийгэмд ганц бие, өрх толгойлсон хүүхнүүд маш олон байгаа жишээг бид өмнөх хавтасны сэдвээрээ хөндөж байсан. Мөн боломжийн амьдралтай, эдийн засгийн хувьд хэнээс ч хараат биш, хүчирхэг эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээсээ олон бий. Ийм эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хэцүү асуудлын нэг нь энэ гэж танил маань надад аминчлан хуучилж байсныг саналаа. Тэдний хувьд байгалиас заяасан биологийн хэрэгцээгээ хангаад явах боломж нөхцөл байдаггүй. Нийгэмд тодорхой байр суурьтай, бусдад үлгэр жишээ болсон ийм бүсгүйчүүдийн хувьд төдийлэн болчимгүй алхам хийхээс цэрвэнэ.
 
     Гудамжинд гараад хар хүн хайгаад явалтай биш, яах аргагүй өөрийн хүслээ хорьж цагдахаас өөр зам байдаггүй аж. Ийм насны хүмүүст зориулсан тэднийг учруулж уулзуулах, хэрэгцээг нь хангах шаардлагатай орчин, арга хэмжээ манай нийгэмд үнэхээр байдаггүй. Зарим нэгнийх нь хувьд зайлшгүй энэ хэрэгцээнээсээ болоод айлын нөхөр уруу татах, энэ нь цаашлаад нууц амраг гэр бүлийн гадуурх таагүй харилцаанд хүргэдэг. Тэр хүмүүсийг үнэндээ буруутгах арга байхгүй. Энэ бол огт яригддаггүй хэрнээ нийгэмд үүсээд байгаа маш том асуудлын нэг яахын аргагүй мөн. Дараа бид нууц амрагийн тухай хавтасны сэдэвтээ энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.
 
Эрчүүд сексээс чин сэтгэлийн харьцааг хүсдэг
 
"Гарьд манлай" эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны магистр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан З.Цэгмидтэй уулзаж ярилцпаа.
 
     - Сексээс болоод сэтгэл зүйн дарамтад орсон эрчүүд танай эмнэлэгт ирдэг үү?
 
     - Тийм хүмүүс байна аа. Өсвөр насныханд их тохиолдоно. Эхлээд жаахан боловсролдоо анхаарчихсан, сексийн талаар бодохгүй, ямар ч ойлголтгүй явж байгаад анхныхаа эмэгтэйтэй хавьтдаг. Нөгөөх нь өөрөөс нь эгч юм уу, урьд нь найз залуутай байсан хүн таарах юм бол тэр байдлыг нь мэдэхгүй "Ямар хурдан тавьдаг юм бэ" ч гэдэг юм уу санамсаргүй эвгүй байдалд оруулдаг. Нөгөө ойлголтгүй хүн чинь би нээрээ ямар нэг асуудалтай юм байна гэж боддог. Эмчид ч ханддаггүй. Тийм байдлаа дотроо удаан хадгалж яваад тэр нь сексийн хөрөлд хүргэж эмгэг байдал руу шилжихийн өмнө манайд ирдэг л дээ. Бид хосын зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Тэд ямар ч эм тариа хэрэглэхгүйгээр зевхөн сэтгэл зүйн зөвлөгөө аваад эдгэрчихнэ.
 
     - Бэлгийн таарамжгүй харьцаатай хосууд ирнэ биз?
 
     - Ирнэ ээ. Анхнаасаа нэг их сексийн харьцаанд ороогүй байж байгаад гэрлээд удалгүй хүүхэд гаргачихсан. Хүүхэд гаргаснаасаа хойш эмэгтэй хүн тэр болгон дур ханахыг мэдрэхгүй явчихдаг тал бий. Тэгэнгүүт сексийн зохицол нь алдагдаад эхэлдэг.
 
     - Манайх эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан юм. Тэдний нэлээд хувь нь дур ханаж үзээгүй гэсэн хариулт өгчээ. Энэ юунаас болж байна?
 
     - Байгалиасаа эмэгтэйчүүдийн дур тавьдаг цэгүүд нь эхлээд хөгжөөгүй байдаг л даа. Эрэгтэй хүн бол эхний хавьталтаар дур тавилтын амтыг мэдэрдэг. Эмэгтэйчүүд тодорхой хугацаа өнгөрсний дараа мэдэрдэг. Гэтэл үр тогтоох чадвар нь зүгээр, өсөлт нь зүгээр мөртлөө сексийн мэдрэмжийг мэдрэхгүй хэсэг бүлэг хүмүүс байна. Тэр цочроох хэсэгт нь сэрэл үүсэхгүйгээр насан туршдаа зөвхөн эрэгтэйдээ үйлчилдэг. Өөрөөр хэлбэл сексийн сэрэлгүй хүмүүс. Түүнийг эмчлэх явдал анагаах ухаанд хүнд асуудлын нэг хэвээрээ байгаа. Аль ч улсад ялгаагүй. Эрэгтэй хүнд ч бас ийм зүйл тохиолддог. Анхнаасаа сахал ургаагүй, бэлэг эрхтэн нь дутуу хөгжсөн ч байдаг юм уу, энэ ч гэсэн анагаах ухаанд хэцүү асуудлын нэг.
 
     - Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн идэвхтэй нас ямар байдаг юм бэ?
 
     - Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн нас өөр л дөө. Өсвөр наснаас эхлээд 50 хүртлээ эрэгтэй хүн гормонлог байна. 50-иасаа хойш буурсаар байгаад 90 хүрээд л бүр зогсоно. Эмэгтэйчүүдийнх өөр. Гормон нь тийм огцом өсдөггүй. Хүмүүс цэвэршинэ гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн бэлгийн идэвхтэй нас түүнээсээ хойш ч үргэлжилдэг. Ер нь бол эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагаа эрэгтэй хүнийх шиг 90 хүрээд зогсчихно гэж байдаггүй. Арай давуу талтай.
 
     - Манайхан чинь нас нь жаахан өтлөөд ирэхээр бие биеэ хайхрахаа больчихдог тал бий?
 
     - Монголчуудын дундаж наслалт гадныхныг бодвол арай эрт л дээ. Манайхан уг нь гормонлог үедээ, зөв үедээ гэрлэдэг. Тэгэхэд Солонгос, Японд дунд зэргийн орлоготой хүмүүс нь 40 хүрч байж гэрлэдэг. Энэ байдлаасаа болж байгаа юм л даа. Анатомийн хувьд харин адилхан. Жишээ нь эрт сексийн харилцаанд орлоо гээд эрт бууралтад орохгүй. Цаг хугацааны явцад л өөрчлөгддөг. Нэг нэгнээ учиргүй их хайрладаг, харамладаг үеүд нь бага багаар буурна гэсэн үг. Энэ бол хүн болгонд байдаг зүйл шүү дээ. Тэрийг илэрхийлж байгаа байдлаасаа л болно. Хүний ухамсраар, яаж зохицуулж авч явахаас л шалтгаална. Жишээ нь, 50 гарсан хүн халуун хайртай учраад 20 настай үеийнх шигээ өөрчлөгдөж болно.
 
     - Эрэгтэй, эмэгтэй хүний физиологийн онцлогууд нь юу вэ?
 
     - Эрэгтэй хүний секс огцом үүсдэг. Огцом буурдаг. Хаалга дуугарах юм уу, нэг эвгүй үг хэлэхэд аймаар өндөр цэгтээ хүрсэн байсан бол шууд 00 цэгтээ очдог. Эмэгтэй хүнийх бол аажуу өгсдөг. Өндөр цэгтээ хүрчихсэн байж байтал нь хаалга дуугарах юм уу, эвгүй үг сонссон байлаа ч тэр зоргоор буурдаггүй.
 
     - Өнөөгийн залуусын нийтлэг хэлж ирж байгаа сексийн проблемууд юу байна?
 
     - Манайд ч, бусад оронд ч байдаг. Эрэгтэйчүүдийн дур тавилт нь ихэнх хүмүүст хурдан байж байгаад амьдралын явцад жаахан удааширдаг. Зарим тохиолдолд энэ нь удаашрахгүйгээр өвдчихдөг эмгэг байдаг. Нэг ийм проблем байна. Хоёрдугаарт бэлгийн үйл ажиллагааны хөвчрөлт гэж байдаг. Хөвчрөх нь буурах, байрлалаа солиход буух гээд бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд байдаг. Ийм проблемууд их гардаг.
 
     - Эмчлэгдээд бүрэн эдгэрэх үү?
 
     - Бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд бол эдгэрдэг. Ямар ч гэсэн бэлгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг болно л доо. Түүнээс биш секс хийх тоог нь олон болгох ч юм уу, тийм асуудал байхгүй. Долоо хоногтоо хоёр чанартай явуулдаг болгож чадна. 50 хүрсэн хүн долоо хоног болгон өдөр болгон хийдэг болгоод өгөөч гэвэл чадахгүй. Энэ бол харьцангуй. Ямар ч гэсэн сайжирдаг.
 
     - Танайд ямар насныхан их ханддаг вэ?
 
     - 16-гаас хамгийн өндөр настай нь 87-той хүн хүртэл хандана. 87 гэдэг эрэгтэй хүний хувьд тийм ч өндөр нас биш гэж боддог. Хүмүүс 60 гараад эрэгтэй хүн сексийн харилцаанаас гарчихдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Тэр бол буруу ойлголт. Биеэ сайхан авч яваа, 90 гарсан чалхтай хүн байдаг.
 
     - Сексийн замбараагүй харилцаа ямар сөрөг талтай вэ?
 
     - Олон хавьтагчтай байх нь маш их хор хохиролтой. Хүмүүс мэддэг хэрнээ анзаарахгүй явдаг. Мэдээж хэрэг эмэгтэй хүний үтрээ болгон өөр өөрийн үүссэн бактераас цэвэршинэ. Тэр бактер нь хоорондоо дамжина. Бэлгийн замын өвчин шууд халдана. ДОХ, тэмбүү гээд эдгэх здгэхгүй өвчин байдаг. Хамгийн элбэг тохиолдох нь заг хүйтэн, трихоманоз. Гормонлог насандаа 20 гарсан залууст элбэг тохиолдоно. Нас нь дээшлэх тусмаа бага гардаг.
 
     - Эрэгтэйчүүд сексээс яг юу хүсдэг вэ?
 
     - Хамгийн гол нь сэтгэл. Энэ бол анатомийн нөхөн үржихүйн хэрэгцээ биш, сэтгэл болон биеийн таашаал авах үйлдэл шүү дээ. Хэр зэрэг хайр халамж тавьж, үнэн сэтгэлээсээ хандаж байна, тэр байдлыг л эрчүүд хүсдэг. Түүнээс биш механик үйлдлийг аль аль нь хүсдэггүй.
 
     - Сексийн маш их дуршилтай хүмүүс байдаг. Энэ юунаас болдог юм бэ?
 
     - Сексийн дуршилтай, дуршил багатай янз бүрийн хүмүүс байдаг. Гормоноосоо болдог. Олон дахин секс хийх сонирхолтой хүн байна. Тийм хүнд цаад эмэгтэй нь сексийн дуршилтай байвал зохимжтой. Нэг юм уу, хоёр удаа дур тавиад эмэгтэй нь дахиад хүсэхгүй, эрэгтэй нь хүсээд байвал энэ нь зөрчилдцөг. Гэхдээ аль болох эмэгтэйнхээ санааг дагавал зүгээр байдаг. Гэтэл эрэгтэй нь сэтгэл ханачихсан байхад эмэгтэй нь шөнөдөө хэд хэд хүсдэг байх тохиолдол бий. Эрэгтэй хүнийг зохицуулж болдог. Эмэгтэй нь их хүсээд байвал бас жаахан зөрчил гардаг.
 
     - Хэт дуршилтай байх нь төрөлхийнх үү?
 
     - Хүн ер нь байгалийн л бүтээгдэхүүн гэж үздэг. Гормонлог байх нь удамшлын чанартай. Жишээлбэл ах дүү нараар нь харагддаг л даа. Түүнээс биш Дорж, Дондог бүгд өөр өөр. Өндөр нам, өргөн бүдүүн. Сексийн идэвхжил хүн болгонд харилцан адилгүй их бага байдаг.
 
     - Сексээс болоод манай гэр бүл салах гээд байна гэсэн хосууд ирнэ биз?
 
     - Яавал дээр вэ гэсэн зөвлөгөө авахаар ирэлгүй яахав. Үр хүүхэд гарчихсан байдаг, зөвхөн сексээс болоод салах уу? Энэ хүнд асуудал л даа. Сексийн зохилдлогоо маш чухал. Энэ асуудлаа зохицуулаад үнэнч шударгаар яваа хүмүүс байдаг.
 
     - Танайд ирсэн хүмүүсээс тун сонин тохиолдолтой та учирч байв уу?
 
     - 20 настай дөнгөж гэрлэчихээд 23 хүртлээ хоёр хүүхэдтэй болоод 25 хүрээгүй нөхөр нь бэлгийн харьцаа хийж чадахаа больж, тэгээд 17 жил сексийн харилцаа хийлгүй хүүхдээ өсгөөд тэвчээд яваад байсан нэг гэр бүл манай эмнэлэг байгуулагдахад хандаж байсан юм. Манайхаар эмчлүүлээд нөхрийнх нь бэлгийн үйл ажиллагаа сэргэсэн л дээ. Эрэгтэй хүний бэлгийн чадавх хэдэн жил завсардсанаасаа үл хамаарч сэргэдэг. Тиймэрхүү байдал эргээд сэргэх боломж ихтэй. 17 жил тэвчиж амьдарна гэдэг. Монгол эмэгтэйчүүдийн тэвчээр хатуужил ёс зүй, хүн чанар эндээс харагдаж байгаа юм л даа. Европт бол тэгэхгүй шүү.
 
Амьдралын чухал хэрэгцээ секс
 
     Хүний амьдралд юу хамгийн чухал вэ? Хайр дурлал, эд хөрөнгө, албан тушаал, амар амгалан амьдрал гээд хүмүүс дор бүрнээ мэтгэлцдэг. Харин энэ хорвоо дээр эр, эм хоёр хүйсийн хүнд байгалиас нь заяасан нандин бэлэг бол яах аргагүй секс. Хүний амьдрал байгаа тохиолдолд бие сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг энэ таашаал гарцаагүй чухал байр суурь эзэлсээр л байх болно. Сексийн харилцаа байснаараа нийгэмд, гэр бүлд халуун дулаан уур амьсгал, хайр бий болдог. Энэ бол таны миний, бид бүгдийн нууж хаацайлах, хааж боох тийм хаалттай асуудал биш билээ. Тийм ч учраас бид энэ сэдвийг сонгох нь хүнлэг алхам хэмээн үзсэн юм.