Нью Йоркоос Сайгонд ирсэн 30 настай гэрэл зурагчин Мальколу Брауну (Ассошиэйтед Прессийн зурагчин) утсаар нэгэн мэдээлэл авсан байна. Түүнд төв талбай дээр нэгэн юм болох гэж байна гэж хэлсэн байна. Тэрээр тийшээ "New York Times"-ын сэтгүүлчийн хамт явжээ. Тэднийг машинаасаа буухад тэнд хэсэг лам нар цугласан байжээ. Тэр лам нарыг нэг болох Thich Quang Duc гэх лам гартаа шүдэнз атгаад завилан суусан байсан ба бусад нь тойрон зогссон байсан байна. Удалгүй тэрээр шүдэнзээ зураад өөрийгөө шатаасан ба амьдаараа шатаж байхдаа нэг ч дуу гаргаагүй, нэг ч хөдөлгөөн хийгээгүй байна. Thich Quang Duc өөрийн засгийн газрын тэргүүндээ лам нарыг хавчин гадуурахаа зогсоо, баривчлан хорих болоод шашинаа дэлгэрүүлэх замыг нь нээхийг хүссэн захиа илгээсэн ба хариу өгөөгүй учир ийнхүү өөрийгөө галан бамбар болгожээ.
1975 оны долоон сарын 22 нд Бостон хотод гал гарсан байшингаас хүүхэд, эмэгтэй хоёр унаж байгаа нь. Гэрэл зурагчин нь Stanley Forman
Германы бөөнөөр хорих лагериас амьд үлдсэн польш охин Тереза самбар дээр "гэр" зурж байгаа нь 1948 он
Жаал хүү Аль-Дуры өөрийн эцгийн хамт хэрхэн израйлын цэргүүдийн гарт алагдаж байгаа агшинг Францын телевизийнхэн бичсэн байна. Аль-Дуры марк цуглуулдаг. ном унших дуртай, шүлэг бичдэг байжээ. Израйлын холбогдох байгууллагууд Францын телевизийг энэ нэвтрүүлэгээ гаргахгүй байхыг хүсэж, янз бүрээр шахалт үзүүлж байсан боловч энэ нэвтрүүлэг гарсан байна. Олон олон палестин хүмүүс хэрхэн израйлчуудын дайралтын золиос болж байгааг үзүүлсэн байна.
Энэ зураг дээр ойролцоогоор арван мянган цагаан арьстан хүмүүс хоёр хар арьстанг нэгэн цагаан эмэгтэйг хүчиндэж, найз залууг нь хороосон хэрэгт буруутган шоронгоос хүчээр чирэн гаргаж, өөрсдийнхөө линчийн шүүхээр шүүж дүүжилсэн байна. Энэ хүмүүсийн царайнд баяр хөөр тодорч байгааг та харж болно оо.
1934 онд Ian Wetherel -ийн авсан Лох-Нес нуурын гайхамшигийн зураг.
Цэргийн гэрэл зурагчин Роберт Капа хэлэхдээ хэрвээ таны авсан гэрэл зураг муу гарсан бол та дахиад авчихна гэж бодож болох ч хэдий муу гарсан ч гэсэн гэрэл зураг бол зураг л юм гэжээ. Тэр юуны тухай ярьж байгаа сайн мэднэ. Учир нь тэрээр хамгийн алдартай зурагаа 1944 оны 6-р сарын зургааны өглөө Нормандын эрэгт холбоотны арми буухад хамгийн эхний дайралтын отрядад явж байхдаа авсан юм. Энэ өдрийн аймшигт тулааныг буулгасан хальснаас нь ердөө 11 зураг л гарсан ба ихэнх нь фокусгүй муу зурагнууд байсан боловч өөрийн үнэ цэнээ алдаагүй юм. Хожим олон сэтгүүл хэвлэл дээр гарч байсан эдгээр зургуудыг алдарт найруулагч Стивен Спилберг өөрийн хийсэн "Цэрэг Райныг аварсан нь" кинондоо ашигласан байна.