АНУ-ын Мичиган муж улсын гэр бүл Чада болон Барби Сопер нарын гэр бүлд 2010 оны 10-р сарын 10-нд охин Кира нь төрсөн нь эдний гуравдахь хүүхэд байв. Хачирхалтай нь энэ охины ах Камерон 09.09.09-нд, эгч Хлоя мөн 08.08.08-нд төрсөн байна. Энэ бол тавин саяд нэг удаа тохиолдох гайхамшиг юм гэж математикчид тооцоолж гаргасан ажээ.
 
Хүүхдүүдээ ингэж төрүүлэх гэж тэд ердөө ч төлөвлөж байгаагүй гэж эцэг эх хоёр ам алдаж байгаа ба сонирхолтой нь Кира төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө төржээ. Учир нь эмч нар эхэд нь цус бүлэгнэх өвчний онош тавьснаас түүнийг эрт төрүүлэх болсон байна. Хэдийгээр 11.11.11-нд ахин нэг хүүхэд төрүүлж болох ч тэд ингэх бодолгүй байна гэж Барби мэдэгдэв.
 
Бид гурван хүүхэдтэй болох гэж хүссэн, хүсэл маань биеллээ, дахин ийм тохиолдол болохгүй гэж тэрээр мэдэгджээ. Иймэрхүү тоо нь нууц үзэгдэл судлаачид, тооны ухаан сонирхогчдын хувьд чухал байдаг боловч энэ нь тэгээд сайны тэмдэг үү аль эсвэл мууг ёрлож байна уу гэдэг дээр санал нийлдэггүй ажээ.