Оригинал нэр: Debtocracy
Нэр: Өрөнд унагаж засаглах нь
Гарсан он: 2011
Бүтээсэн: Грек
Жанр: баримтат кино
Найруулагч: Айрис Чатзистефаноу, Катерина Китиди
Оролцсон: Рон Полл, Рафаэль Корреа, Доминик Стросс-Кан, Джон Перкинс, Сара Вагенкнехт, Костаст Лапавитсас, Манолис Глезос, Эрик Туссен, Самир Амин
2000 онд Европын холбоонд нэгдэн орохоос өмнө байсан Грекийн бүх аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг бүтцийн өөрчлөлтүүд, өмч хувьчлал гэгчийн уриан дор бүрэн сүйрүүлэн устгаж эцэст нь грекийн ард түмнийг 220 долларын асар их өрөнд унагасан эзэд бол:
1. Костас Караманлис (2004-2006 Грекийн ерөнхий сайд сайд, АНУлсын Тафтсын Их сургууль)
2. Георгиос Папендру (2009-2011 онд Грекийн ерөнхий сайд, АНУлсын Харвардын Их сургууль)
3. Лукас Пападимос (2011-2012 онд Грекийн ерөнхий сайд, АНУлсын Колумбийн Их сургууль)
4. Антонис Самарас (Грекийн ерөнхий сайд, АНУлсын Харвардын Их сургууль)
Харин одоо энэ бүх өрийн сүлжээний аалзны торыг таслаж грекийн ард түмнийг зориуд унагасан асар их өрийг төлөхөөс татгалзсан Грекийн цорын ганц ерөнхий сайд Алексис Ципрас эх орондоо Грекийн политехникийн Их сургуулийг онд дүүргэсэн...
Дүгнэлтийг өөрсдөө хийгээрэй.
Энэ баримтат киноны тухай :
Өнөөдөр Грект ер нь юу болоод байна вэ?
Энэ баримтат кино ингэж эхэлэж байна: ... Гркчүүд бид чинь эрх чөлөөтэй улс үндэстэн мөн үү? Тийм ээ. Харин тэгвэл бид бүрэн хараат бус, тусгаар тогтсон улс мөн үү? Үгүй ээ! Биднийг хараат колони улсаа болгочихсон байгаа. Эрх чөлөөтэй дураараа байна гэдэг нэг хэрэг, харин жинхэнэ ёсоор тусгаар тогтносон бүрэн эрхт улс байна гэдэг огт өөр хэрэг ээ! Манай улс оронд тулгараад байгаа гол асуудал бол манай улс үндэстэн - бид бүгд цөмөөрөө тусгаар тогтнолоо БҮРЭН алдчихаад байна.
Засгийн газар маань БРАУУНЫ зээл "тусламжийн" гэх байгууллагуудтай "эрх чөлөөтэй" хамтран ажилласны үр дүнд эцсийн эцэст ардчилсан эрх баригчид маань бүгд гадныхны ашиг сонирхлын талд зогсож Грекийн иргэдийн хууль ёсны нийгмийн бүх хангамж, баталгаануудыг хумих санаархалтай "хэмнэлтийн" гэдэг хулхи нэр өгсөн эдийн засгийн чанга арга хэмжээнүүдийг нь хүлээн авч баталснаар үнэн хэрэг дээрээ Грекийн - өөрийнхөө ард түмний эсрэг сөрөг хүчний байр суурийг эзлээд байна!
Үүний үр дүн болж ядуурал гуйланчлал, эвдэн бусниулагдсан бизнес эндээс ажилгүйдэл хойно нь үлдэж хоцорсон юм. Афины засгийн газар одоо хүмүүнлэгийн сүйрэл болохын яг өмнөхөн нь зогсож байна гэж бид үзэж байна. Бид энэ бүх шинж тэмдгүүдийг нь тов тодорхой харж байна: өлсгөлөн, гэр оронгүй болсон хүмүүс энд тэнд холихож байна.
Тэдэнд наад захын хоол хүнс, эм эмнэлэгийн тусламж хүрэлцэхгүй болчихоод байна. Хүмүүс одоо зүгээр л гудамжуудаар сэлгүүцэн холихож байна. Гурав дахь ертөнцийн орнуудаас эндхийн байдал нь ямар ч ялгаагүй болчихоод байна. Засгийн газар хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг муутгаад зогсохгүй ер нь тэдний амьд байх, оршин тогтноход ч шууд аюул учруулдаг болчихоод байна.
ОУВсангийн “дэмжлэгтэйгээр” дэлхийн бүх орнуудад иргэдийнх нь дундаж наслалтын түвшин огцом унаж байгаа дүр зураг одоо хүртэл ажиглагдсаар байгаа. ОУВСангийн өгсөн зээл тусламжууд хэлбэрээр “бурханы гэсгээл” амссан улс орнуудад хүн амынх нь дундаж наслалт 5-10 жил буурсан байгаа нь дайны үеийн эзлэн түрэмгийлэлтэй харьцуулж болох болчихоод байгаа юм.
Манай засгийн газар биднийг ажилгүй, бизнесгүй болгосон байж залхуу гэж нэрлэж байна, харин гадаадын зээлдүүлэгчид биднийг Европын холбооны бусад жижиг улс орнуудтай нэгэн адил гахайнууд гэж нэрлэж байна. Манай сайд, дарга нар биднийг өөрсдөө үүнд буруутай гэж итгүүлэхийг оролдож байсан билээ. Бид тэгвэл дэлхийн энэ гайхамшигтай эдийн засгийнх нь мөн “бүх юм нь Ок, амжилтай” байгаа Европын холбооны төөрсөн ганцхан хүүхдүүд нь гэж үү? Эсвэл, магадгүй, өнөөгийн энэ санхүү - эдийн засгийн тогтолцоо нь бүр анх үүссэн тэр цагаасаа хойш л “гажигтай” – шударга бус байсан юм биш үү?
Бид өөрсдийнхөө эрх ашгуудыг хамгаалж Европын холбоонд очиж эсвэл грекийн засгийн газартай тэмцэхдээ ичих хэрэг байхгүй ээ. Чамайг хүнд тооцох, чамтай хүн ёсоор харьцах хүндлэл зөвхөн тэмцлээр л дамжин ирдэг болохоос харин өөрийн зээлдүүлэгчдийн бүрэн эрхшээлд орсноор ирдэггүй билээ. Хүмүүс өөрсдөө ямар нэг бодит алхам хийж эхэлсэн тэр цагт л сая нөхцөл байдал бодитоор өөрчлөгддөг юм. Бид өөрсдөөсөө номхон хүлцэнгүй, амиа бодсон аймхай хулчгар байдлаа авч хаях ёстой, бид бүгдээрээ тэгээд ОУВСангаас чөлөөлөгдөх, Европын төв банкнаас чөлөөлөгдөх, европын холбооноос чөлөөлөгдөх мөн өөрсдийгөө зээлдүүлэгч нараас чөлөөлөх ёстой. Учир нь тэд бүгдээрээ эдийн засгийн боолчлолтой яг ижилхэн юм.
Хойч үедээ захиж үлдээх ганцхан – цорын ганцхан сонголт бол энэ өрийг нь төлөхгүй байх явдал бөгөөд учир нь энэ өр нь неолиберализм дээр үндэслэсэн байгаа юм. Ер нь неолиберал бодлого хөтөлбөрүүд бол хүн төрөлхтний эсрэг асар том гэмт хэрэг билээ. Хэн ч энэ өрийг нь төлөх албагүй бөгөөд учир нь энэ өр нь өнөөгийн энэ санхүүгийн тогтолцооны хортой үр нөлөөтэй нэг үзэл суртлаас – неолиберализмаас үүссэн юм.
Зөв шударга замаар үүсээгүй өрийг төлөх нь өөрөө ёс суртахуунгүй хэрэг билээ.
Англи хэл дээр:

Орос хэл дээр:

Хямралын механизмыг нь хамгийн энгийнээр тайлбарлан хэлбэл:
Грек Европын Холбоонд орохоосоо өмнө өөртөө таарсан бүтээмжтэй (жимс ногоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн түүхий эд, аялал жуулчлал гэх мэт үндэстний эдийн засгийн салбаруудтай байсан байна) эдийн засагтай газар дундын тэнгисийн нэг ардчилсан бүгд найрамдах улс байжээ. ЕХолбоонд орвол ...ийм ийм давуу талууд + европын гол баян орнууд шиг эдлэж хэрэглэнэ, амралт зугаалгаар явдаг болно гээд тэднийг баахан ятгаж тэд ч удалгүй амьдрал нь бүр сайхан болно гэж итгээд ЕХолбоонд орохыг дэмжсэн байна...
Харин тэр цагаас хойш энэ улсын үндэстний эдийн засгийн нилээд их хэсгийг ЕХолбооны стандартууд гэгчийн шахалтаар үндсэндээ зориуд дампууруулж үлдсэн хэсгийг нь гаднынхан хямдаар худалдан авчээ.
Харин ард түмнийх нь амьдралын ядаж урьд өмнөх түвшинг нэгэнт ийм болгосон эдийн засаг нь хангаж чадахгүй болсон тул засгийн газрууд нь гадаадын зээлдүүлэгчид нартай үгсэж ард түмэндээ мэдэгдэхгүйгээр тэдний араар өндөр хүүтэй асар их гадаад зээл авч өр тавьж байсан юм.
Грекчүүд ч евроамьдралын амтанд нь улам орж аажмаар улам ихийг шаардаж эхэлсэн ба үе үеийн засгийн газрууд нь энэ бүгдийн ихэнхийг нь дахин дахин гадаад зээлүүд авч хангаж ирсэн байна... Ингээд грекийн ард түмэн нэг сайхан өглөө сэрээд ДНБ-ийн 160 хувьтай тэнцэх 248 тэрбум еврогийн өрөнд унаснаа мэдэх нь тэр! Харин тэдний олонх нь ЕХ-нд ороод амьдрал нь арай дээшилсэн гэж бодож байсан ч энэ бол асар их өрийн гүн гүнзгий урхи занга байсан юм... харин харийнхны гар хөл эрх баригчид эндээс асар их баяжсан юм, яаж гэж үү?....
Монгол улс яг энэ замаар нь хар хурдаараа нүдээ аничихсан гүйж яваа... гэхдээ олонх монголчуудад энэ аюул хол мэт санагдаж, ялангуяа эрх баригчдад энэ нь огт падгүй болсон бололтой ... одоо олонх хүмүүс хувиа л хичээж довоо шарлуулдаг болж гэхдээ ядаж энэ бодит байдлаа нийтлэг эрх ашгаа ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй "зурагт л үздэг" залхуу хүмүүс болжээ... Эрх баригчид нь харийн хулхи үзэл сурталд толгой нь бүрэн эргэсэн, бодит байдал дээр ямар ч хариуцлага хүлээдэггүй, бараг юу ч хариуцдаггүй, ард түмэн нь "ийм л юм байх" гэхээс цааш юу ч мэдэхээ байсан бөөгнөрсөн харанхуй олонх л болжээ...
Энэ л харамсалтай бас эмгэнэлтэй байна даа...
Судлаач Х.Болорболд