Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 109 дүгээрт бичигддэг жижиг улс бол Өмнөд Солонгос. Гэхдээ энэ улс зарим зүйлсээрээ дэлхийд нэгт бичигддэг.

Хэдийгээр өөр улсуудад байдаг зүйл ч гэсэн тэд хэзээ ч Солонгосыг гүйцэхгүй хэмээн CNN онцолсон байна.

1. Ухаалаг утасны эх орон

Технологийн өндөр хөгжил бүхий энэ улсын иргэдийн 97 хувь нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас хэрэглэж байна. Тус улсын газар нутгийн 82 хувь нь утасгүй интернэтэд холбогдсон бөгөөд энэ нь аль ч улсад байхгүй томоохон дэвшлүүдийнх нь нэг юм. Ухаалаг утас хэрэглэгчдийн дийлэнх нь 18-24 насныхан байдаг гэнэ. Дэлхий дахинаа гар утасны зах зээлд хаанчлал тогтоогоод байгаа “Samsung” брэнд ч энэ улсынх. Ухаалаг технологийг нэмэгдүүлэхийг эрмэлзэгч энэ улс 2015 онд ухаалаг машин худалдаанд гаргахаар ажиллаж байна. Тэрхүү машиныг “Hyundai” моторс компани үйлдвэрлэх юм байна. Мөн 2020 он гэхэд утасгүй интернэтийн дараа үеийн дэвшлийг нэвтрүүлэхээр олон арван тэрбум доллар зарцуулан ажиллаж байгаа

2. Зээлийн картны хамгийн өргөн хэрэглээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Өмнөд Солонгосын иргэд хамгийн ихээр зээлийн карт ашигладаг нь тогтоогджээ. Зээлийн картны хэрэглээгээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд нэгт бичигддэг бол АНУ хоёрт харин Канад улс гуравдугаарт бичигдэж байна. Дэлхийн улсуудаад шоппинг хийхэд хамгийн тохиромжтой улсуудын дотор нэлээд дээгүүрт бичигддэг.

3. Иргэд нь өндөр боловсролтой орон

Дэлхийн улс орнуудаас хамгийн сайн боловсролтой гэгддэг энэ улсын хүн амын 98 хувь нь боловсрол эзэмшсэн. Боловсролын чанараараа ч дээгүүрт бичигддэг Өмнөд Солонгост суралцах гадаад оюутнуудын тоо ч өндөр. Тиймээс боловсролын салбараа иргэддээ боловсрол эзэмшүүлэхээс гадна бусад улсуудаас асар их хөрөнгө татаж чаддагаараа давуу талтай болгожээ. Түүнчлэн хүмүүс нь хамгийн олон цагаар ажилладаг гэсэн судалгаа гарсан байна.

4. Бизнесийн таатай орчин

Өмнөд Солонгос улс хүнд, хөнгөн үйлдвэржилтийн үсрэнгүй хөгжилд хүрч яваа улс. Ер нь тус улсад үйлдвэрлэдэггүй зүйл гэж бараг үгүй. Аварга том усан онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд нэгт бичигддэг бол үүнээс доошлоод машин тэрэг, гар утас гээд бүхий л зүйлийг үйлдвэрлэж экспортод гаргадаг. Энэ ч утгаараа тус улсад бизнес уулзалтууд хамгийн ихээр зохиогддог болоод байгаа. Ийм төрлийн уулзалтууд хоёр тал бие биенээ дайлж цайлахаас эхлээд бүх зүйл маш өндөр төвшинд зохион байгууллагддаг. Эдгээр бүх шаардлагыг тус улс хангахуйц байж чаддаг учир хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулалтыг асар ихээр татсаар байна.

5. Гоо сайхны бүтээгдэхүүний шинэ үе

Ямагт эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хамгийн чанартай, олон сонголттойгоор үйлдвэрлэж байгаа. Зөвхөн нүүрний будаг гэлтгүй бүх төрлийн үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн чанартайгаар үйлдвэрлэгч улсуудын тоонд Өмнөд Солонгос улс зүй ёсоор багтаж байна.

6. Шоу бизнес

Өмнөд Солонгосын шоу бизнесээс улсын төсөвтөө төвлөрүүлэх хөрөнгө бусад улсуудаас хавьгүй ихэд тооцогддог. Тиймээс ч засгийн газар нь бодлогоор энэ салбарт ихээхэн хөрөнгө мөнгө хаяж дэмжсэний үр дүнд өнөөдөр Өмнөд Солонгосын шоу бизнес Азидаа хамгийн томд, дэлхийд АНУ-ын дараа орохоор шахуу том болжээ. Мөн тус улсын хамтлаг дуучдыг бүх дэлхий даяараа сонсож мэддэг болж кинонууд нь дэлхийн киноны зах зээлийг байлдан дагуулж байна.

7. Тоглоомчид

Өмнөд Солонгос манай гаригийн бүхий л тоглоомчдыг соронз мэт татаж байдаг. Зүсэн зүйлийн мөрийтэй тоглогчдоос авахуулаад хөзрийн спортын хаад Солонгосыг илүүд үздэг. Мөн мөрийтэй тоглоом зугаа цэнгээний асар том төвүүд нь гадны жуулчдаас асар их хөрөнгө саадаг гэнэ. Бүр компьютер тоглоомоор тоглож их хэмжээний ашиг олж болох боломжтой газар ч Өмнөд Солонгост их. Тэдний бүх зүйл хуулийн дагуу бөгөөд энэ нь мөрийтэй тоглоомоос өөр хэмээн үздэг. Автомат тоглоомын газар хэмээн 1998 оноос ажиллаж эхэлсэн энэ газрууд өнөөдөр дээд хэмжээний зугаа цэнгээний газруудын нэг болсон юм.

8. Онгоцны номер нэг үйлчилгээ

Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн сайн үйлчилгээтэй онгоцны буудлаар хэдэн жил дарааллан нэрлэгдэж байгаа. Үүнтэй нэгэн адил тус улсын онгоцны үйлчилгээ хамгийн сайн нь юм. Хэрэглэгчид Солонгосын нислэгийн үйлчилгээг хамгийн найдвартай басхүү цагаа барьдаг хэмээн ам сайтай байдаг ажээ.

9. Сохор болзоо

Сохор болзоонд хамгийн их очдог хүмүүс тус улсад амьдардаг. Эцэг эх, найз нөхдийнхөө санал болгосноор ердөө ч танихгүй хүнтэй болздог. Энэ нь тэдний хувьд энгийн үзэгдэл бөгөөд иймэрхүү болзоогоор дамжуулан гэрлэсэн хүмүүс маш олон байдаг. Зөвхөн гэрийнхэн нь танилцуулахаас гадна 2500 гаруй зуучлалын компани тус улсад хүмүүсийг сохор болзоонд зуучилдаг ажээ.

10. Гоо сайхны мэс заслын эх орон

Хэрэв та хүсэх л юм бол таныг хэн ч танихын аргагүй болгон өөрчилж болох юм. Гэхдээ илүү төгс төгөлдөр болгоно. Нүдний давхраа, хамар өндөрлөх, уруулын силкон хийхээс эхлээд нүүрний элдэв гажгийг ч мөн засна. Солонгосталдартай бүсгүйчүүдийн дийлэнх нь гоо сайхны мэс заслын аргаар ийм хөөрхөн болдог.