Бид өдөр тутам хийдэг, эсвэл хийвэл сайн гэж боддог зарим зүйлс бас сөрөг нөлөөтэй ажээ. Эдгээр нь өдөр тутам биднийг аажмаар хорлож байдаг.  

 

#1 ҮС ХАТААХ

Үс хатаагчаар үсээ хатаах нь хортой. Үүнээс ялгарч буй халуун таны үсний ус төрөгчөн холбоосуудыг муутгах ба үүнээс болж үс унадаг.  

 

#2 КОМПЬЮТЕР ХЭРЭГЛЭХ

Компьютер хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой. Компьютерийн дэлгэцийн гэрэл таны нүдийг чилээж, толгойг өвтгөдөг. Үүгээр зогсохгүй, зарим компьютер мэдрэлийн эс гэмтээх хорт бодис агуулдаг.  

 

#3 ХАРАНДАА ХАЗАХ

Харандаа хазах нь тийм ч сайн зүйл биш. Харандаа, үзэг хазах зуршил таны шүдийг гэмтээж, байрлалыг нь өөрчилдөг.  

 

#4 ХАМГААЛАХ ТОСГҮЙ НАРАНД БИЕЭ ЭЭХ

Нарны туяанаас хамгаалах тос түрхэлгүй биеэ наранд ээх нь таны арьсыг гэмтээнэ. Хамгаалах тос таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах төдийгүй, таны арьсыг залуу хэвээр хадгалахад тустай.  

 

#5 ӨДӨР БҮР ШҮРШҮҮРТ ОРОХ

Өдөр бүр халуун шүршүүрт орж, бие угаагчаар арьсаа үрэх нь таны арьсыг хамгаалж, чийгийг нь хадгалахад тустай липид хэмээх бодисыг арилгадаг.

 

#6 ГҮЙХ

Гүйх нь хуян, үе мөч үрэвсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа, үүнд өвдөг хамгийн их өртдөг.

 

#7 НИМБЭГ ИДЭХ

Нимбэг идэх нь буруу биш. Гэхдээ нимбэгний хүчил таны шүдийг хамгаалахад маш чухал шүдний пааланг гэмтээдэг.    

 

#8 ЭРДЭНЭ ШИШ ШҮД ГЭМТЭЭДЭГ

Амны зугаа гэгдэх эрдэнэ шиш таны шүдэнд наалдаж, амны хөндийд элдэв нян үржих таатай нөхцөл үүсгэнэ. Ясыг нь хазах үед таны шүдний паалан цуурах эрсдэл бий.

 

#9 АЛБАН ТАСАЛГААНЫ АЖИЛ

Хэрэв та ажлын ширээний ард 6 цагаас илүү хугацаагаар суудаг бол, таны зүрх өвдөх магадлал 64 хувиар нэмэгдэнэ.

 

#10 ОЙМСОО ТАЙЛАЛГҮЙ УНТАХ  

Оймсоо тайлалгүй унтах нь таны биеийн эсээс ялгарах хий гадагшлахад саад болдог. Энэ нь таны арьсны эс төдийгүй, тархины эсийг гэмтээнэ.   

 

- See more at: http://gashuun.mn/1018#sthash.034IIlOx.dpuf