Эрдэмтэд жимс жимсгэнэ, ногоо, фибрээр баялаг хоолоор өдөр хоёр удаа холложээ
Өдөрт зөвхөн өглөөний хоол, өдрийн хоол идэх нь 2-р төрлийн чихрийн шижинг анагаахад илүү бага, илүү тогмол хооллохоос илүү үр дүнтэй байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.
Прага хотод эрдэмтэд 27 хүнээс бүрдсэн хоёр бүлэг хүмүүсийг ижил илчлэгтэй хоолоор өдөрт хоёр эсвэл зургаан удаа хоолуулж үзсэн байна.
Тэд судалгаанд оролцогч өдөрт хоёр удаа хооллосон сайн дурынхан өдөрт зургаан удаан хооллосон сайн дурынхнаас илүү их жин хасч, цусны сахрын түвшин нь их хэмжээгээр буурсныг олж тогтоосон байна.



Мэргэжилтнүүд энэхүү судалгаа нь цөөн тоогоор, их хоол идэх ёстой хэмээсэн "одоо буй нотолгоог баталж байна гэсэн юм.



Цаг хугацааг тохируулах нь чухал уу?

2-р төрлийн чихрийн шижин нь бие махбодь цусан дахь сахарын хэмжээг хянаж байдаг инсулин дааврыг хангалттай үйлдвэрлэж чадахгүй тохиолдолд буюу сахарын түвшин хэт их болсон үед үүсдэг юм.

"Эдгээр олж тогтоосон зүйлсийг батлан, өгдөг зөвлөмжийг өөрчлөхийн өмнө урт удаан хугацаанд хийсэн илүү том судалгаанууд хэрэгтэй"

Доктор Ричард Эллиот Diabetes UK


Хэрэв эдгээхгүй орхивол энэ нь зүрхний өвчин, цус харвалт, нервийн гэмтэл, гэрэл мэдрэмтгий нүднүүд, бөөрний өвчин зэрэг өвчин үүсгэж болох юм.



Их Британид ойролцоогоор 2.9 сая хүн чихрийн шижинд өртсөн ба эдгээрийн 90% нь энэхүү өвчний 2 дахь хэлбэрийг туссан байдаг.



Их Британид одоо буй зөвлөгөө нь өдөрт гурван удаа эрүүл хоол хүнсээр хооллох юм.



Прага хотын Клиникийн болон Туршилтын Анагаах Ухааны Институтын эрдэмтэд 30-70 настай 2-р төрлийн чихрийн шижинтэй 54 сайн дурынхны группийг 27 хүнээс бүрдсэн хоёр группт хуваасан байна.



Сайн дурынханд нэг бол 12 долоо хоногийн хугацаанд өдөрт-зургаан-удаа-хоол (A6) өгөн дараа нь өдөрт-хоёр-удаа хоол (B2) өгсөн байна, эсвэл эсрэгээр байсан байна. Энэхүү судалгаа нь хоёр хооллох явдлыг зургаа хооллохтой харьцуулсан байна (зургаан удаа хооллох нь Чех Улст өгч буй одоогийн практик зөвлөгөө юм хэмээн эрдэмтэд хэлсэн байна). Аль аль хооллолт нь өдөрт дундажаар 1,700 калорийг агуулж байсан байна.
"Маш урам хайрласан" үр дүн
B2 групп 06:00-10:00 хооронд болон дараа нь 12:00-16:00 хооронд хоол идсэн бөгөөд А6 групп өөрсдийн хоолыг өдрийн туршид идсэн байна.



B2 группийн жин хасалт А6-ынхаас дундажаар 1,4 кг их байсан ба тэд бүсэлхийнээсээ ойролцоогоор 4 см илүү зузааныг хассан байна.



Клиникийн болон Туршилтын Анагаах Ухааны Институтын Ахлах эрдэмтэн Доктор Хана Кахлоева үр дүнгүүд нь "маш их урам хайрласан" байсан хэмээн хэлсэн юм.



Тэрээр хэлэхдээ "өвчтөнүүд тэд орой үдэш болоход өлсөнө хэмээн маш их айж байсан боловч өвчтөнүүд сэтгэл ханатлаа цадталаа идсэн учир өлсөх мэдрэмжүүд нь илүү бага байсан юм" гэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн "Гэвч тэд өдөрт зургаан удаа хооллоход энэ нь тэднийг сэтгэл ханасан байдалтай болгохгүй байсан юм. Энэ нь маш гайхалтай санаандгүй зүйл болсон" гэж хэлэв.



"Илүү том судалгаа хэрэгтэй"



Доктор Кахлоева хэлэхдээ уг судалгаа нь чихрийн шижингүй ч турахыг хүсч буй хүмүүст мөн адил хэрэг болно хэмээн хэлсэн юм.



"Diabetes UK" ТББ-ын судалгааны харилцааны ажилтан Доктор Ричард Эллиот хэлэхдээ уг судалгаа нь өдөрт бага тоогоор илүү их хоол идэх нь хүмүүст өөрсдийн эрүүл мэндийн асуудлаа зохицуулахад туслахад бага багаар олон тоогоор хоол идэхээс илүү үр дүнтэй гэдэг нотолгоог улам нотолж байна хэмээсэн юм.



Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: "Гэвч эдгээр олж тогтоосон зүйлсийг батлахын тулд удаан хугацаанд хийсэн илүү том судалгаануудыг 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст өгч буй хооллох зөвлөгөөг өөрчлөхийн өмнө хийх хэрэгтэй" гэв.



Доктор Эллиот аливаа эм тариануудаа хэрэглэхийн сацуу эрүүл, тэнцвэртэй хоол унд идэх, идэвхтэй байх, эрүүл жингээ хадгалах нь энэхүү эрүүл мэндийн асуудлыг үр дүнтэй зохицуулахад "маш чухал" хэмээн хэлэв.



(Эх сурвалж: http://www.bbc.com/news/health-27422547)

http://healthnewsmn.blogspot.com/